• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Шинэчлэлийн чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр хаалтаа хийлээ.   Энэ удаагийн чуулган ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан байна.

“АМЖИЛТ ӨСӨЛТИЙН ТООГООР БИШ АЙЛ ӨРХИЙН ХААЛГААР БАЙГААГААР ХЭМЖИГДЭНЭ”

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ намрын чуулганыг шинэчлэлийн чуулган байсан гэж дүгнэж болно. Шинэчлэлт бол хөдөлгөөн юм. 2023 онд Монгол Улс 3.5 сая хүн амтай болсон. 3.5 сая хүнийг төлөөлж байгаа парламент бол төлөөллийн байгууллага.  Бид олуулаа болохын хэрээр цэгцэрч байна. Эрүүл шударга нийгмийг бий болгох их нүүдэл  өрнөж байна. Экспорт түүхэндээ анх 15.2 тэрбум ам.долларт хүрлээ. Төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарч, валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ. Улсын төсвийн орлого зургаан их наядаар өсөж, нэг хүнд оногдох ДНБ 5800 ам.долларт хүрлээ. Гэхдээ амжилт өсөлтийг тоогоор илэрхийлэхгүй. Энэ бол айл өрхийн тооно, хаалгаар орох ёстой. Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг ард түмэн хүсэж шаардаж байна. Нийгэмд бухимдал маш их байна. Энэ бухимдал шударга бус байдал, эдийн засгийн өсөлтийн хүртээмжгүй байдлаас болж байна.  Ирэх хаврын чуулган эдгээр асуудалд шийдэл хайсан чуулган болно гэдгийг онцлов.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛЛАА

Мөн хаалтын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг баталж, зарим томилгоог хийв. Тухайлбал,  МҮОНРТВ-ийн Олон нийтийн зөвлөлийн гишүүнээс Д.Жавзандоржийг чөлөөлж, түүний оронд Н.Нанзаддоржийг томилов. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг томиллоо.  Түүнчлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсын иргэн бүр тус компанийн 1072 хувьцааг эзэмшихээр болж байна.  Түүнчлэн "Ногоон автобус"-ны асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. УИХ-ын нэр бүхий 24 гишүүн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд нийт 318 тэрбум төгрөгөөр "ногоон автобус" худалдан авалтыг төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн асуудлыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулах тухай санал гаргасан. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн. Тэгвэл Нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэл хийх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан "ногоон автобус"-ны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх боломж бүрдэж байна.  Хянан шалгах түр хороонд олонхийг төлөөлж УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, цөөнхийг  төлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллана.

“ТАНКНЫ ҮЛГЭР ҮРГЭЛЖИЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ХОЙШЛОВ”

Мөн намрын чуулганы анхаарал татсан нэг хуулийн төсөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв.   Энэ талаар хаалтын чуулган дээр  УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Нийт 156 байгууллагаас маш олон хүний гарын үсэгтэй Хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах бичиг ирсэн. Ард иргэд эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулж байна” хэмээн алх тогшив.   Харин хуулийн “автор” Эдийн засгийн хөгжлийн сайд  Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын хуулийн одоо явж байгаа үйл явц бол хоёр хүний хоорон дахь маргаан, мэтгэлцээн, толхилцоон биш юм. Энэ бол Монгол Улсын хөгжлийн асуудал. Энэ асуудлыг улстөржүүлж, үүнийг тойрсон олон гүтгэлэг хий хоосноор зохиосон үлгэрүүд явж байгаа. Арваад жилийн өмнө манайх экспортын зах зээлээ дэмжихээр дэлхийн ихэнх оронд ашигладаг царигаар төмөр зам тавих гэхэд "Танк дүүрэн хятадууд орж ирнэ" үлгэр явж, тухайн үеийн олон улстөрчийг айлгасан. Ард иргэд ч тэр үлгэрт итгэсэн. Энэ хариуцлагагүй байдал давтагдаж байна” гэдэг байр сууриа илэрхийлж байв.  Ийнхүү хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийхээр товлоод байна.

Хэн юу хэлэв

Хаалтын чуулганы үеэр бид УИХ-ын зарим гишүүдээс чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил хийхээр төлөвлөсөн талаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМ: БАЯЛАГИЙН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАНА

-Парламент хаалтын чуулган дээр бүх иргэнд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.   Ингэснээр Баялагийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх боломжтой болж байна.  Би энэ хуулийн төслийн ажлын хэсэгт багтдаг. Баялагийн сангийн тухай хуулийн төслийг ирэх сард ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх боломжтой гэж үзсэн.  Энэ хууль батлагдсанаар иргэд маань цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашгаа авах боломж бүрдэнэ.  Ээлжит бус чуулганыг ирэх сарын 1-4-ний хооронд товлох асуудал яригдаж байгаа. УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд  амжуулах нэг том  асуудал бол энэ.  Ер нь энэ тогтоолын нэг чухал зүйл нь иргэдийн хувьцааг энгийн хувьцаа руу шилжүүлж байна.  Өмнөх УИХ, Засгийн газрын тогтоолууд дээр яг энгийн хувьцаа юм уу, давуу эрхийн хувьцаа юм уу гэдгийг тодорхой зааж өгөөгүй байсан.  Энэ удаа тогтоол дээр энгийн хувьцаа гэж зааж орж ирсэн нь Баялагийн сангийн тухай хууль батлагдсанаар иргэд маань хувьцааныхаа жинхэнэ эзэн нь болж, баталгаажиж байгаа юм.   Өөрөөр хэлбэл, хувьцаагаа арилжаалах, шилжүүлэх, өвлүүлэх эрхтэй болно гэсэн үг.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНД: ИРЭХ СОНГУУЛЬ МАШ ОНЦЛОГТОЙ БОЛНО

-УИХ-ын сонгуулийн түүхэн жил эхэллээ. Парламентад суудалтай намын даргын хувьд мэдээж сонгуультай холбоотой зохион байгуулалт дээр анхаарч ажиллана.   Ирэх сонгууль маш онцлог сонгууль болно.  Олон талын оролцоог хангаж чадна. Иргэд маань итгэл үнэмшилтэй байж үр дүнг нь үзээрэй.  Хоёрдугаарт, эдийн засгийн нөхцөл байдал сайжрах эрх зүйн орчин бүрдлээ.  Ер нь сүүлийн жилүүдэд эдийн засагчдын итгэл найдвар тасарсан байдалтай байсан.  Энэ улс хөгжихөд хэцүү болчихлоо гэж ярьж байсан бол сонгуулийг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулснаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирна. Нийслэл рүү шавдаг төвлөрдөг дүр зураг үгүй болно.  Парламент маань мэргэжлийн зарчмаасаа ухармааргүй байна.  Нөгөө талаар сонгууль дөхөөд мөнгө тараадаг, попордог асуудал дуусаагүй байгаад харамсаж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛД АНХААРЧ АЖИЛЛАНА

 -Намрын чуулганы хугацаанд Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг санаачлан батлууллаа.  Цаашид хуулийн хэрэгжилт дээр анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.   НҮБ-ээс Монгол Улс хүний эрхийн зөрчилтэй орон болсон гэдгийг зарлаад байв.  Түүнчлэн  ХЭҮК 2023 оны үндсэн итгэлтдээ энэ талаар дурдсан байдаг.  Тиймээс энэ зөвлөмжүүдийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталлаа.  Ингэснээр Монгол Улс НҮБ, олон улсын гэрээ конвенцын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хоёрдугаарт, манай улсын хүн ам цөөн.   Гэтэл иргэдээ шүүхийн шийдвэргүйгээр баривчилдаг, олон сараар үндэслэлгүйгээр цагдан хорьдог энэ асуудыг хуулиар хязгаарлаж байна.   Хуулийн хэрэгжилтийн хангахын тулд долоо хоногийн долоон өдөр, жижүүрийн шүүх, өмгөөлөгч нар ажиллаж, хүний эрхийн зөрчил гаргахгүйгээр иргэдийн асуудлыг шийдэхээр болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 12 (7256)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
Хавдрын эмнэлэгтэй ашгаа...
Х.Нямбаатар: Иргэдийн зүгээс Aqua...

Шинэчлэлийн чуулган хаалтаа хийлээ

БАТСАЙХАН 2024-01-18

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

9 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

9 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

22 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

22 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах