• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Өвлийн гурван сар ба өмнөх гучин жил

Уг нь өвлийн сарууд шувтрах дөхөж л байна. Гэхдээ хүйтний ам цаашлах шинж алга. Энэ өвөл урьдынхаас илүү хатуурхав. Цас ихтэй. Жавар чангатай. Энэ хатуу өвлийн цасыг ч, хүйтнийг ч Монгол даяараа яггүй хүртэж байна. Эндээс Улаанбаатар хотын тухайд хоёр асуудал гарч ирдэг. Цас унаж гулгаа халтиргаа нэмэгдэнэ. Тэгээд нам түгжирнэ. Бас утаа найгаа алдана. Тэгж ч байна. Ер нь бол манай хотын өнөөдрийн түгжрэл, утаа хоёр бол энэ өвлийн хүйтнээс болоод байгаа юм биш л дээ. Шулуухан бөгөөд товчхон хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн л үр дүн, өр төлөөс юм. Үнэндээ хот гэдэг тусдаа нэг улс болчихсон. Хэсэг улстөрч эзэмшдэг. Тэд цаанаа бизнесүүдийг дэмжиж, тэднээсээ орлого ашиг хүртдэг. Сүүлийн үед ээлж дараалан илэрч, дэлбэ үсрээд байгаа хот дагасан авлигатай холбогдсон нөхдүүд бараг л бүгдээрээ тэрбумтнууд байна. Сайн ухвал ам.долларын тэрбумтан ч байж мэднэ. Энэ нь хот дагасан авлига яаж хөгжиж цэцэглэсний тод илрэл шүү дээ.

Ингэж хэсэг бүлэг хүн хэмжээ хязгааргүй аашилснаас болоод өнөөдрийн Улаанбаатар утаандаа төөрч, түгжрэлдээ хонох шахсан хот бүрэлдсэн. Түгжирнэ, замаа өргөтгөх газар байхгүй. Газрыг нь өнгөрсөн 30 жилд хотын эрх барьсан дарга нар зараад дуусгасан. Бүгдээрээ мэднэ. “...Газрын наймаагаар баяжсан, боссон юм гэнэ лээ” гэдэг олон том улстөрч, бизнесмэн бий. Цас орно, түрэх техник байхгүй. ТҮК-ийнхэн хүрз бариад зам нүдэж зогсдог. Давс хужир цацна, нөгөө л ТҮК-ийнхэн машины тэвшин дээрээ тагтаа хооллож байгаатай адилхан л ажиллана. За бас, утаа ихэснэ, зуухаа л тараана. Шахмал түлш гэдэг шахааны бизнесийг таван жил цэцэглүүлсэн. Үр дүн байхгүй. Ийм л болгосон доо. Тусгаар улсын шинэ зууны нийслэл хот гэхэд “...Арай ч дээ” л гэмээр шүү.

Бас хот төлөвлөлт зөвхөн цаасан дээр үлдсэн. Бодитоор бол ердөө л нэг Монгол улсын иргэдийн тал хувийнх нь бөөгнөрөл болчихсон. Стандарт гэж бүр ч ярилтгүй. Угаасаа хот биш “хот”-д ямар ч стандарт гаргаад, мөрдүүлэх боломжгүй. За, бид чинь иймэрхүү л дүр зурагтай амьдарч байна.

Яг одоо хотын энэ айхтар асуудлуудыг хариуцаж байгаа хоёр хүн бий. Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Хотын дарга Х.Нямбаатар хоёр л доо. Энэ хоёр эдгээр албан тушаал дээр гуйж очоогүй байх гэж боддог юм. Сонгууль дөхөж байхад ийм хүнд ажил дээр очдог бол маш “тэнэг” хүний л сонголт юм. Ер нь утаа, түгжрэл хоёрын талаар бурхан бууж ирээд ярьсан ч муу үгээр булуулаад буцна даа. Ийм л “сэдэв”-үүд шүү. Дээрээс нь Б.Дэлгэрсайханы тухайд сайдтай сайдгүй нутагтаа нэр дэвшихэд нэг их саадгүйгээр гарч ирэхээр болчихсон. Том тойрог ч түүнд нэг их саад болохгүй дээ. Х.Нямбаатар ч ялгаагүй. Магадгүй, тойрог томрох нь түүний улс төрд улам  хэрэгтэй байсан байж мэднэ. Өөрсдийнх нь хэлдгээр “...Хайруулын таваг дээр суучихсан” хэрэг. Гэхдээ гаднаасаа“..Торгуулийн суманд түлхүүлсэн” гэж л харагдаад байгаа юм. Гээд яахав дээ, нэгэнт очоод тамгыг нь тосоод авчихсан, ажиллахаас өөр аргагүй. Тэгэх гээд үзээд л байх шиг байна. Угаасаа тэднийг Ерөнхий сайд нь Б.Дэлгэрсайханыг “...Хотын асуудал бол цогц асуудал тэр дундаа аж ахуйн ажил юм. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлд Засгийн газрын зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх гүүр болох, нийслэлийн төвлөрлийг ажлын байр, аж үйлдвэржилт, эдийн засагтай уялдуулан шийдвэрлэхэд УИХ-д сонгогдон ажилласан улс төрийн туршлага, хувийн хэвшилд аж ахуй эрхэлж, авто зам, төмөр замын их бүтээн байгуулалтыг удирдаж байсан хувь хүнийх нь амьдралын туршлага, технократ хандлагыг нь харгалзан үзэж, энэхүү албан тушаалд томиллоо” гэсэн. Х.Нямбаатарыг “...Хотын суудлыг цогцоор нь шийдэх төлөвлөгөөний хүрээнд дараах чиглэлийг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагуудад үүрэг болгоод нийслэл дэх авлигатай тэмцэхэд Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана. Хотод “5Ш” ажиллагааг идэвхжүүлэх, цогц шалгалт хийх, Хотын эрх зүйн орчныг шийдэх, Бүтцийн цогц реформ хийх, Хотын амьдралын чанарын стандартын шинэтгэл хийх,  Төлөвлөлтгүй газар олголт, хот байгуулалтын алдааг засах зорилтын хүрээнд Хотын захирагчаар томилох улс төрийн шийдвэр гаргалаа” гэж байв. Улмаар сарын өмнө УИХ-аар Түгжрэлийн буюу Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийг янз бүрээр л ярьж байна. Гэхдээ асуудал бүр нь гацаа бөглөөнд орчихсон хотыг ийм хуулиар зохицуулахгүй өөр яах юм бэ. Зарим нэг чангадаад байгаа хуулийн заалтууд нь ч өнөөгийн хотод ихээхэн хэрэг болж мэднэ. Мөн түгжрэл дээр гаргаж байгаа шийдвэрүүд өнөөдөртөө хийхээс өөр аргагүй нь харагдаж байна. Үнэндээ, машины замыг өргөтгөх байтугай мотоцикль, унадаг дугуйг ч тусдаа зам бариад явуулах боломж алга. Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хангамжийг нэмэхийн тулд газаргүй болсон төр нь газар эзэмшигчдээс “дээрэмдэх” маягаар авахдаа тулж байна. Тэгэхээр тэд одоо эргэлтийн шинжтэй шийдлүүд л гаргах хэрэгтэй гэсэн үг. Утаа л гэхэд зуух тараах, түлшээр хангахаасаа яндангаа цөөлөх л ганцхан гарцаар буурна. Түгжрэл бол метро,тэр “Шинэ тойрог зам”, гүүрэн замууд зэргийг барьж байж сийрнэ. Нэлээдийг нь эхлүүлсэн. Гэвч улс төрийн өнцгөөр шүүмжлэл, басамжлал бишгүй л харагдаж байна. Ямар ч байсан бүтэн 12 жилийн турш хуучин, капитал автобус “унаж” ирсэн хотынхон одоо шинэ автобусаар зорчихоор болж байна. Худалдан авах ажиллагааг нь нээлттэй явууллаа. Тэгээд “ногоон автобус”-ны үнээс хэд дахин хямдаар шинэ автобуснууд оруулж ирж байна. Он солигдох үеэр эхний ээлжийн 35 автобус ороод ирсэн. Мөн “...Метро барина” гэлээ. Ажил нь эхэлсэн байгаа юм. Нийтээрээ шоолох хандлагатай. Яах вэ, олон жил ийм “санаачилга” гарсан ч хэзээ ч эхлүүлээгүй. Үлгэр болж үлдсээр ирсэн юм.

Ерөөсөө өнөөдрийн энэ хотын царай, биднийг зовоож буй зам, агаар хоёрын асуудал бол гуравхан сарын үзэгдэл биш юм. Гучин жилийн “ургац” шүү. Үүнтэйгээ хамт өнгөрсөн зуны гурван сарыг ч бид нийлүүлж санах ёстой. Мартаж болохгүй. Зуны тэр их үер бас л авлигаас үүдэлтэй байсан. Энэ тодорхой. Гэвч хууль шүүхийнхэн шийдэж чаддаггүй. Зарим шийдвэр нь үүнтэй тэмцсэн захиргааны актуудыг хүчингүй болгоно. Авлигыг хамгаалдаг систем ингэж л боссон байгаа юм.

Хот дагасан авлигын талаар сүүлийн гурван жилд эрчимтэй ярьсан. Тэгээд олон олон авлигын кейс ил боллоо. Эмгэнэлтэй нь тэр бүхэн урьд нь байсан л хэрэг явдлууд байдаг. Улс төр, бизнес, хууль хяналтынхан бүгд мэддэг. Гэхдээ байхгүй юм шиг дарж ирсэн. Ганцхан жишээ хэлэхэд, өнгөрсөн оны сүүлчээр илэрсэн “ногоон автобус”-ны хэрэг гэж бий. Нэг л кэйс шүү дээ. Автобусны худалдан авалтыг бүр 2008, 2009 оноос хойшхийг шалгавал зохино. Энд хэлэхэд, АН-ынхан ногоон автобусаар сонсгол хийх санаачилга гаргаад явж байна. Санаа нь зөв. Гэхдээ хаяг андуураад байна. Ногоон автобусыг УИХ-аар биш НИТХ-аар хэлэлцэх хууль зүйн гарцтай юм байна лээ. АН-ынхан үүнийг мэдэхгүй байна гэж баймгүй. Тэгээд бас ганц ногоон автобусаар биш дээр хэлсэнчлэн 12 жилийн хугацааны автобусны худалдан авалтаар сонсгол хийх “захиалга” өгөх хэрэгтэй. Тэр ч бүү хэл, “...Хот дагасан авлига гэдэг том сэдвээр сонсгол хийе” гэвэл үнэмшилтэй хийгээд хэрэгтэй сонсогдоно. Тэгэлгүй, “ Ногоон автобусаар сонсгол хийхгүй байгаа УИХ-ын даргыг Цэцэд өгнө” энэ тэр гэдэг бол сонгуульд зориулсан улс төрийн шоу шиг үзэгдээд байна.

Ер нь зарим улс төрийн хүчнүүд, нэр бүхий улс төрийн бүлэглэлүүд хотын 30 жилийг бүдгэрүүлэх гэж мөн ч их хичээж байгаа харагдана. Хотыг ийм болоход гар бие оролцсон нөхдүүд баригдаж ирээд хоригдоход “...Хөөрхий минь, настай хүнийг яах нь вэ” гэнэ. Гэтэл хотын өнгөрсөн 30 жилийн газрын наймаа, хот төлөвлөлтийн завхралыг тэр хүмүүсээс сайн мэдэх хүн байхгүй. Тэр хүн өөрөө авлига, албан тушаалын хэрэг өдөөгөөгүй гэхэд тэдгээргийн хамгийн сайн мэдэх хүний нэг мөнөөс мөн. Түүнчлэн бас нэг улстөрчийн тухайд “...Түүнийг буулгаад л амьдрал сайжирна гэсэн яасан бэ” гээд л олон нийтийн сүлжээгээр ойр ойрхон турхирч байна. Тэр хүн нь хотыг хамгийн олон жил удирдаж, хот дагасан авлигуудтай холбоотой яригдаж ирсэн байх жишээтэй. Тэр байтугай МАН-д Хотын фракц гэж байгуулсан. Тэр нь сүүлдээ МАНАН болж өргөжсөн. Энэ фракц одоо ч хүчтэй хэвээр байна. Зөвхөн энэ ганц хоёр хүнийг л гэхэд хотын авлигатай холбоотой юу үгүй юу гэдгийг иргэд мэдэх эрхтэй. Энэ бололцоог хууль хяналтынхан гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэгийг нь шүүхээс буцааж, нөгөөхийг нь мөрдөх шатанд нь царцаах байдлаар хэргүүдийг нь сонгууль өнгөртөл “амраачихсан” байгаа шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 7 (7251)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Олимпизм
  • •Степпе Арена
  • •Сагсанбөмбөг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Халуун сэдэв
  • •Нийтлэл
  • •Сурвалжлага
  • •Фото мэдээ
  • •Ярилцлага
  • •E-Sport
ХУРААХ
Хөрөнгө оруулалтын хууль:...
Сонгуулийн Ерөнхий Хороо, Хүний...

Өвлийн гурван сар ба өмнөх гучин жил

ДАМДИН-ОЧИР 2024-01-11

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
С.Амарсайханыг дагаж юу өрнөх вэ?
ШУУРХАЙ МЭДЭЭ
18 цагийн өмнө өмнө

Автомашингүй өдөр хаах замын хуваарь

18 цагийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

18 цагийн өмнө өмнө

Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

18 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурлын асуулгын цагаар төрийн хямрал, төсвийн бодлогын талаар ярилцлаа

19 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо

19 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

19 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

1 өдрийн өмнө өмнө

"Хятад дууг хэн сайн дуулах вэ" уралдааны шилдгүүд тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: 2027 оны төсвийн бодлогын үр дүн эн тэргүүнд өрхөд мэдрэгдэх ёстой

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

1 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани нь Хангалын гол дагуу 160 мянган бургас тарьсан байна

1 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компанийн 2022-2025 онд хэрэгжүүлсэн төслүүд

1 өдрийн өмнө өмнө

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

1 өдрийн өмнө өмнө

2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал арвидна

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 12-14 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 5.5 тэрбум ам.долларт хүргэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа

2 өдрийн өмнө өмнө

Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон ойрын хүмүүсээ хамгаалахыг сэрэмжлүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн салбарыг Инчон хотод байгуулна

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

САНАЛ БОЛГОХ
2026-09-20 өмнө

3 аймгийн зарим сумдад түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө

2026-09-21 өмнө

Иргэд ерөнхий сайдын 9 шийдвэрийг дэмжиж байна

2026-09-22 өмнө

2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026-09-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

2026-09-20 өмнө

“Арвайхээрийн дулааны станц” төслийн ажлыг нь эрчимжүүлэхээр боллоо

2026-09-20 өмнө

Г.Хандсүрэн: Маргааш 20 дахь удаагийн Азийн Наадам дахь анхны тоглолтоо хийнэ

2026-09-20 өмнө

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардууллаа

2026-09-22 өмнө

"Ачит Ихт" компани Орхон аймгийн ЕБС-д Химийн кабинет байгуулж өглөө

2026-09-23 өмнө

"Химийн масс олимпиад"-д Орхон аймгийн ЕБС-ийн 2055 сурагч хамрагджээ

2026-09-21 өмнө

Элсний волейболын баг хожигдлоо

2026-09-21 өмнө

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Солонгост хожигдлоо

2026-09-22 өмнө

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

2 өдрийн өмнө өмнө

Ачит Ихт компани нь нарны цахилгаан станцын хөгжүүлэлтийн ажлууд явагдаж байна

2026-09-23 өмнө

“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлт болно

2026-09-21 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ 9-12 байрын төлөөх тоглолтоо хийнэ

2026-09-22 өмнө

Б.Эрдэнэсүх эхнэр болон хүүхдийнхээ сэтгэцэд учирсан хохиролд 43 саяыг төлөхөөр болов

2026-09-21 өмнө

3х3 төрлийн эрэгтэй баг нэг хожиж, нэг хожигдлоо

2026-09-22 өмнө

Монголын сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Малайзын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад хүндэтгэл үзүүллээ

2026-09-21 өмнө

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд баавгай явж байгаа дуудлага иржээ

2026-09-22 өмнө

Татвар, НДШ-ийн өртэй ч зөвшөөрөл авах, сунгах эрх зүйн зохицуулалт бүрджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-09-22 өмнө

Таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

"Ачит Ихт" компани Тэрбум модны хүрээнд 2026 оны байдлаар 1 сая мод үрээр нь суулгасан байна

2026-09-22 өмнө

Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

2026-09-23 өмнө

Мөрөөдөл биелсэн 5 жил: Мөсөн Өргөөний түүхт ой

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

2 өдрийн өмнө өмнө

"Нахиа" ном солилцооны арга хэмжээ боллоо

2026-09-22 өмнө

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ багтай Нипалын багтай тоглоно

2026-09-21 өмнө

Номын ертөнцийн олон өнгө алагласан гурван өдөр өнгөрлөө

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах