• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

П.Сайнзориг: Замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах захиргааны болон эдийн засгийн хөшүүрэг бий болсон

-Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй-

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.

-Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр ямар ажлууд хийхээс яриагаа эхэлье.

-Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, иргэдийг ихээр бухимдуулж буй хэд хэдэн асуудал бий. Замын хөдөлгөөний түгжрэл, орчны буюу агаар, хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл зэрэг олон асуудал байна. Эдгээр асуудлын шалтгаан нь Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу бүтээсэн дэд бүтцийн хүрэлцээгүй байдал. Улаанбаатар хотыг анх 700-800 мянган хүн амтай, 80 мянган машинтай байхаар төлөвлөсөн байдаг. Мэдээж дэд бүтцийн асуудалд тодорхой ахиц гарч байгаа ч суурь дэд бүтэц болох дулаан, цахилгаан эрчим хүч, цэвэрлэх байгууламжийг бүрэн шийдээгүй өдий хүрсэн. Тэгэхээр эдгээр асуудлыг эрэмбэлж, 220 мянга гаруй өрх бүхий гэр хорооллын асуудлыг үе шаттайгаар шийдэх шаардлагатай. Ингэснээр түгжрэлийг бууруулахад ч чухал нөлөө үзүүлнэ. Тиймээс хууль, эрх зүйн хүрээнд түгжрэл, орчны бохирдлын асуудлыг шийдэж, захиргааны болон эдийн засгийн хөшүүргийг бий болгохоор зорьсон. “Эдийн засгийн хөшүүргээр асуудлаа шийдэх хэрэгтэй” гэж иргэд шүүмжилж, зөвлөдөг. Гэвч хуулиар орон нутагт эрхийг нь олгож байж иргэд рүү чиглэсэн татвар хураамж, төлбөрийн тухай шийдвэр гаргах боломжтой болдог. Тиймээс хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай тодорхой эрхүүдийг уг хуулиар зохицуулж байгаа юм. Гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын хувьд тус хуулийн гол цөм нь “Өмнөх алдаагаа давтахгүй байх” юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа айл өрхүүдийн газар чөлөөлөх ажлыг хувийн хэвшилд шууд даалгачихдаг. Тухайн компани өөрийн хөрөнгөөр газар чөлөөлөхдөө төлөвлөлтөд өртсөн бүх айлын газрыг чөлөөлж чаддаггүй. Хэсэгхэн газрыг чөлөөлөөд авто зогсоол, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, дэд бүтэцгүй буюу төлөвлөлтгүй барилга барьдаг. Чөлөөлсөн газар нь төв магистраль шугамаасаа хол байх гэхчлэн маш олон алдаа гарсан байдаг. Амжилттай хэрэгжсэн төслүүд байгаа ч иргэдийг өмч хөрөнгөөр нь хохироосон олон төсөл бий. Энэ бүх асуудлын гол цөм нь хууль, эрх зүйн тодорхойгүй байдал байсан. Төр, иргэн, компанийн гуравласан гэрээгээр зохицуулахаар дунд нь иргэд хохироод үлдэж байгаа юм. Тиймээс уг хуулийн хүрээнд хотын зургаан дэд төвийг түшиглэн гэр хорооллыг дахин төлөвлөнө. Дэд төв гэдэг бол нэг ёсондоо дэд бүтэц гэж ойлгох хэрэгтэй. Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дулаан, цахилгаан эрчим хүчийг бүрэн шийдсэн. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууцыг барих дэд бүтэц бүрэн ашиглалтад орсон. Үүнийг бодит үр дүнд хүргэхийн тулд тус хуулийн зохицуулалтыг хийж байгаа.

-Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн дэд бүтэц бүрэн ашиглалтад орсноос хойш тухайн байршлуудад бүтээн байгуулалт хийсэн үү?

-Хотод амьдарна гэдэг нь бусадтай зохицож амьдрахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Хотын асуудал бол хувь хүний бус, нийтийн асуудал. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт гагцхүү Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэдийн асуудал биш. Хамгийн бохирдол ихтэй, утааны голомт болоод байгаа тухайн байршлыг санамсаргүй байдлаар сонгоод, барилгажуулна гэж яриагүй. Мэдээж шинжлэх ухаан, тооцоо судалгаанд үндэслэн орон сууцжуулах бодлогыг Сэлбэ дэд төвөөс эхлүүлэхээр төлөвлөсөн. Тус дэд төвийн 158 га газрыг бүрэн чөлөөлж, суурь дэд бүтцүүдийг хийнэ. 12 мянган айлын орон сууцнаас гадна нийгмийн байгууламжуудыг төлөвлөнө. Тухайлбал, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэргийг байгуулна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдлаас үүдэн 90 мянга орчим хүүхэд гэрээсээ хол байрлах сургууль, цэцэрлэгийг зорьдог. Энэ нь түгжрэлд нөлөөлж байгаа юм. Тиймээс хэдэн орон сууц бариад орхих биш, тухайн бүсээс бүх хэрэгцээт үйлчилгээг авах боломжоор хангаж, эдийн засгийн таталцлыг бий болгох хэрэгтэй. 2000 айлын газрыг чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихдаа ойролцоох Дэнжийн 1000, Ногоон нуур, Дарь эх орчмын айлуудын газрыг орон сууцаар солих боломжтой.

-Зарим айл зах зээлийн үнээс өндөр ханшаар газраа худалдаална гэдэг. Үүнээс шалтгаалж аж ахуйн нэгжүүд газар чөлөөлж чадахгүйд хүрдэг. Энэ асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ?

-Нэгдүгээрт, хүний хувийн өмчид халдаж, Үндсэн хуулиар олгосон эрхийг нь зөрчихгүй байх ёстой. “Хүний хувийн өмчийг дайчлан авахдаа нөхөн олговор буюу үнийг төлнө” гэж Үндсэн хуульд заасан байдаг. Энэ нь өөрөө эргээд нийгмийн зайлшгүй хэрэгцээний төлөө байх ёстой. Тэгэхээр нийгмийн зайлшгүй хэрэгцээ гэж юу болохыг анх удаа тайлбарлан, хуульчилсан. Түүнээс биш нэг хүний газрыг авч нөгөө хүнд өгөх тухай асуудал биш. Харин иргэн А-гийн газрыг чөлөөлөөд, авто зам, эрчим хүчний шугам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих явдал юм. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар иргэдийн газар болон өмч хөрөнгийг зөв үнэлж, бэлэн орон сууц болон мөнгө санал болгох боломжтой. Уг хоёр саналыг хослуулж болно. Эсвэл газрыг газраар дүйцүүлэх буюу өөр байршилд газар санал болгох боломжтой. Энэ мэтчилэн аль болох боломжит бүх хувилбараар иргэдтэй тохиролцоно. Үүний цаана хүний эрх зөрчигдөж болохгүй. Мэдээж газрыг бүрэн чөлөөлж байж төлөвлөлт хийнэ. Ямар ч ногоон байгууламж, авто зогсоолгүй хэдэн барилга бариад л байвал асуудал нэмэгдэнэ. Төр өөрөө оролцоотой байж, иргэн, аж ахуйн нэгжийн дунд зөрчил үүсгэхгүйгээр хөрөнгө санхүүг нь шийдэж, дэд бүтцийг нь татна. Дараа нь компаниудыг нээлттэй сонгон шалгаруулж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Үүний цаана 25 мянган ажлын байр бий болж, түгжрэл 25, орчны бохирдол 30 орчим хувиар буурах тооцоо гарсан. Энэ бол зөвхөн Сэлбэ дэд төв дээр гарсан судалгаа. 2000 айлын газрыг чөлөөлөөд 12 мянган айлын орон сууц барихаар түгжрэлийг улам нэмнэ гэж харж байгаа хүмүүс бий. Зөв төлөвлөлт бол түгжрэлээс урьдчилан сэргийлэх алхам. Тухайн бүсэд сургууль, цэцэрлэгийг хангалттай байгуулж, нийгмийн хэрэгцээг нь шийдэж өгснөөр хотын төв рүү чиглэдэг зорчилт хөдөлгөөн багасна.

-Төлөвлөлт чухал гэж байгаа ч Яармаг орчмын төлөвлөлт дээр алдсаныг бүгд харж байна. Яармагийн дараагийн алдаа Сэлбэ дэд төвд үүсэх вий дээ гэж эмээх хүмүүс байгаа?

-Төлөвлөлтийн алдааны бас нэг жишээ бол “Натур” худалдааны төв, Яармаг орчим. Одоо Ногоон нуур орчмын төлөвлөлтийг алдахад хүрч байна. Тиймээс одоо байгаа нөхцөлд нь тулгуурлан Ногоон нуур орчимд 7 дугаар хорооллыг иж бүрнээр нь цогцлоохоор төлөвлөсөн. Төр дангаараа бүх зүйлд оролцож болохгүй. Тэрчлэн иргэн, аж ахуйн нэгжийг хоорондоо ойлголц гээд хаяж болохгүй. Тухайн аж ахуйн нэгжийн эдийн засаг, хүний нөөцийн чадавхын асуудал хөндөгдөнө. Мөн хувийн хэвшлүүд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлдэггүй. Тиймээс Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад уг алдаануудыг давтахгүйн тулд иргэн, төр, хувийн хэвшлийн зөв оролцоог хангана.

-Бүтээн байгуулалт хэзээ эхлэх вэ?

-Хууль батлагдаж, үүнийг дагаад орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний мөнгө тавигдсан. Зураг төсөвт өртсөн айлуудтай тохиролцох хэлэлцээрийг энэ өвөл хийж, барилгын ажлаа 2024 оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын ард суурь дэд бүтцүүдийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Мөн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийг олон жил хийгээгүй. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх онд барилга угсралтын ажил дуусаж, хавраас тоног төхөөрөмжийн угсралтыг эхлүүлнэ. Ийнхүү ирэх оны намар гэхэд цэвэрлэх байгууламжийг жигдрүүлж, тохируулгын ажлуудыг хийнэ. Энэ мэтчилэн суурь дэд бүтцийн асуудлууд үе шаттай шийдэгдээд ирвэл хувийн хэвшлүүдэд бүтээн байгуулалтаа хийх орон зай гарна гэж харж байгаа.

-Төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ?

-Орон сууцжуулах ажил амаргүй. Гэхдээ бидний төлөвлөснөөр 24 сарын дотор уг төслийг хэрэгжүүлнэ. Дэд бүтэц нь бэлэн болчихсон учраас тендер зарлан, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна. Олон давхар, өндөр барилга барихгүй.

-Тус хуульд замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар зохицуулалтыг тусгасан бэ?

-Хуулийн хүрээнд тодорхой хэмжээний захиргааны шийдвэр гаргах эрх үүсэж байгаа. Тодруулбал, Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлахаар тусгасан. Камертай замуудад өдөрт нийт 520-550 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. Тиймээс автомашины дугаар олголтыг хязгаарлаж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, нийтийн тээврийн санг байгуулна. Цаашлаад олон төрөлт масс тээврийн хэрэгслийг хөгжүүлэх ёстой гэх заалтыг албан ёсоор хуульд тусгасан. Мөн нэгдүгээр эгнээг чөлөөлж, нийтийн тээврийн эргэлтийн хурдыг сайжруулах, авто зогсоолын менежментийг шинэчлэх ажлуудыг хуулийн хүрээнд хийнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв
Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сонгууль
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
ХУРААХ
Д.Мягмарын нэрэмжит хүчит 128...
Туул голын мөсөнд цөмөрсөн...

П.Сайнзориг: Замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах захиргааны болон эдийн засгийн хөшүүрэг бий болсон

Kuzmo 2023-12-21

ФОТО:

Сэдвүүд : #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв
Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

1 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

1 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

1 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

5 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

6 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

6 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

8 цагийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

8 цагийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

8 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

1 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах