• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Протокол: Үндсэн хууль зөрчиж, газрын зөвшөөрөл олгожээ

Нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өчигдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжиллээ.  Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн сонсголоор орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-ийн худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгаж байгаа юм.  Сонсголын протоколыг хүргэе.

Өчигдрийн сонсголд нийтдээ 168 гэрчийг дуудсан байв.

ГАДААДЫН ИРГЭДЭД ГАЗАР ОЛГОСОН АСУУДЛЫГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАНА

Шинжээчийн дүгнэлт:

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд эрчим хүч, гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кэмпийн зориулалттай газар олгожээ. Газар олголттой холбоотой томоохон хоёр асуудал байна. Нэгдүгээрт, газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байхад газар олгодог.  Дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй 81.5 га газрыг 11 аж ахуй нэгжид олгосон.  Хоёрдугаарт,  автотээврийн зогсоол, гаалийн хяналтын талбай гэдэг 1-40 га газрыг бусдад шилжүүлсэн.  2020-2022 онд гадаадын хөрөнгө оруулалттай 38 аж ахуйн нэгжид 457.3 га газар олгосон. Мөн хоёр хуулийн этгээдэд 4100 га газрыг эрчим хүчний зориулалтаар олгосон. Аудитаас шалгалт хийж газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй 75 аж ахуйн нэгжид акт тавьсан байна. Нийт 3.7 тэрбум төгрөгийн газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй. Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж гадаадын аж ахуй нэгжүүдэд газар олгож ирсэн нь шалгалтаар тогтоогдсон. Үндсэн хуулийн 6.5 хэсэгт Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр хугацаатайгаар болон хуульд заасан болон хуульд заасан болзолт журмаар ашиглуулж болно хэмээн заасан. “Тавантолгой” ХК гаалийн хяналт, нүүрсний талбайн зориулалтаар 12 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 га газар худалдаж авах тендер зарласан байна. Нэг га газар нь ойролцоогоор 600 сая төгрөг. Гадаадын хөрөнгө оруулалттай компани эзэмшиж буй газраа 11 тэрбум төгрөгөөр өгөх санал ирүүлсэн байна гэлээ.

Гэрчээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт болон газрын мэргэжилтнүүдийг дуудан ирүүлжээ.

Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийн захирамж бүгд газар эзэмших эрхийн гэрчилгээгээр гадны иргэн болон компаниудад өгсөн байна. Орон нутгийн газрыг гадаадын иргэдэд ямар хугацаагаар ашиглуулдаг вэ. Нэг га газрыг нэг тэрбум төгрөгөөр үнэлж, зардаг юм байна. Газар эзэмших эрхийг зардаг уу. Та энэ газруудыг зарахдаа мөнгө авч байсан уу?

Ханбогд Засаг дарга Х.Нэхийт:

-Би гурван жил сумын Засаг даргаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд нэг ч гадаадын компанид газар олгоогүй. Цаанаа ямар хувь хувьцаа эзэмшиж байгаа нь газрын мэдээлэлд харагддаггүй. Гадаадын иргэдэд газрыг таван жилийн хугацаагаар ашиглуулдаг. Харин 15 жилээр Монгол Улсын иргэдэд эзэмшүүлдэг. Надад мөнгө авсан асуудал байхгүй.

-Өмнөговь гэж улс дотор улс болчихсон байна. Монгол Улсын хууль, Үндсэн хууль үйлчилдэггүй. Ямар байдлаар нэг аймгийн газар гадаадын иргэдийн мэдэлд оччихсон байгаа вэ гэдгийг ярьж байгаа асуудал. Энд хууль зөрчсөн бус Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудал яриад байна. Тиймээс энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагууд нотлох баримтуудын үр дүнгээр шуурхай арга хэмжээ авах ёстой. Би мөрдөн байцаах ажиллагаанд оролцохгүй, чиглэл өгөхгүй.

Ханбогд сумын Газрын албаны дарга П.Золжаргал:

-Гадаадын иргэдэд газрыг ашиглуулахаар гаргах ёстой. Гэхдээ амьдрал дээр Монгол Улсын иргэд гадаадын иргэдийн өмнөөс газар эзэмших хүсэлт илгээдэг.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Та нэг ч гадаадын аж ахуй нэгжид газар олгоогүй гэлээ. Гэхдээ “Талын ургах наран” гэдэг компани үүсгэн байгуулагчаасаа эхлээд эцсийн өмчлөгч хүртэл хятад хүн байна. Мөн “Төмөр туурай” компани ялгаагүй. Таны гарын үсэгтэй маш олон газрыг гадаадын компанид олгосон байна.Үүнээс харахад, монгол хүмүүс компани байгуулж газар аваад зардаг сүлжээ харагдаж байна. Гадны хөрөнгө оруулалттай 40 компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох ёстой гэж харж байна. Та хүчингүй болгож чадах уу.

Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт:

-Би гаднын компанид огт газар олгоогүй. Компаниуд газраа авсан хойноо эрхээ шилжүүлсэн байж болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Аймгийн Засаг дарга газар олгоход Ханбогд сумын Засаг даргад нөлөөлдөг үү. Таныг Монгол Улсын хамгийн их баялагтай сумын Засаг даргаар томилсон. Гэтэл та газар олгохдоо монгол хүний нэр байна гээд шууд олгоод явчихдаг юм уу. Энэ компанийн цаана ямар хүн байна гэдэг судалгааг та гарын үсэг зурахаасаа өмнө хийж байсан уу.

Ханбогд Засаг дарга Х.Нэхийт:

-Ямар нэгэн нөлөөлөл байхгүй. Гадаадын иргэдэд ямар ч газар олгоогүй гэдгийг дахин хэлье. Харин дараа нь ямар байдлаар шилжсэнийг бид мэдэхгүй.

Шинжээчийн дүгнэлт:

Тавантолгой компанийн аудитлагдсан санхүүгийн тайлангаас үзэхэд, 2013-2022 онд 2.5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. Үүнийг 2015-2022 онд борлуулсан нүүрсний хэмжээ, ашиглалтын үйл ажиллагааны тайлан болон АМНАТ-ын тайлангийн дүнтэй харьцуулж үзэхэд 362.1 мянган тонноор зөрүүтэй байна. Борлуулалтын дүн пүүний программтай харьцуулж үзэхэд 3.7-4.5 сая тонноор зөрүүтэй байжээ.

Энэ асуудалд гэрчээр Хууль зүйн сайд асан  Д.Дорлигжав,  УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар дуудагджээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Борлуулалтыг нээлттэй, шударга, ил тод явуулах нь чухал. Хууль зүйн сайд намайг Д.Дорлигжавын дээрэмдэж авсан газар дээр барилга барьж байгаа гэж чуулганы индэр дээрээс мэдээлсэн. Тиймээс гэрчээр оролцож буй Д.Дорлигжаваас асууя. Та Энхболд гэдэг хүнийг дарамталж газрыг нь дээрэмдэж надад шилжүүлж өгсөн үү.

-Түр хорооны гишүүд сэдэв агуулгатай холбоотой асуудал асуух ёстой. Түр хорооны индрийг ашиглаж янз бүрийн байр суурь яримааргүй байна.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Монголын гол стратегийн ордууд үндэсний компаниудад байх ёстой. Өнгөрсөн цаг хугацаанд “Тавантолгой” ХК хамгийн тогтвортой ажиллаж чадах хүмүүстэйгээ ажилласан. Компанийг ашигтай ажиллуулж ирсэн.

-Шинжээчийн дүгнэлтэд гарсан “Гэрэлт дөл” компанийг та мэдэх үү. Энэ компанийн нэгдмэл сонирхолтой иргэн гэдэгт таны туслах Адьяацэрэн гэж хүн гарч ирсэн. Та энэ хүнийг таних уу. Энэ хүн өмнөх түр хороонд хянан шалгагчаар ажиллаж байсан.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:

-Адьяацэрэн гэж хүнийг танина. Энэ хүн Цагаан хадад байгаа жолооч нарын нийгмийн асуудлыг хариуцсан ТББ-ыг хариуцан ажилладаг. 10 мянган жолоочийн асуудлын нийгмийн асуудлыг шийдэхэд удирдах, туслах, зөвлөгөө өгөх ТББ-ыг хариуцдаг. Энэ утгаараа хянан шалгагчаар ажиллаж байгаа нь зөв гэж үзэж байгаа. Миний туслах байлаа гээд нэгдмэл сонирхолтой этгээд биш.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Дорлигжав:

-Би 2010-2015 онд Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Б.Энхбаяр сайдын ярьж байгаагаас үзэхэд 2017 онд болсон үйл явдал юм байна. Энхболд гэж хүнийг би мэдэхгүй. Өнгөрсөн сонгуулиар энэ асуудлыг ярьсан. Гэтэл чуулганы хуралдаан дээр Хууль зүйн сайд ярьсан. Ингэж хүний нэр төрд халдаж болохгүй, Энэ үгээ буцааж авах хэрэгтэй. Энэ үед би Хууль зүйн сайдаар ажиллаж байсан. Сошиалаар явдаг юмыг шүүрч аваад нягтлахгүй ярих нь буруу. Бид өнөөдөр нэг нэгээ буруутгана. Гэхдээ хуулийн өмнө нэг л байх ёстой. Тэр тусмаа Хууль зүйн сайд байсан хүмүүс уралцаад байх нь сайхан харагдахгүй гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 243 (7228)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •Видео мэдээ
  • •Азийн АШТ
  • •Уул уурхай
  • •Бөхийн төрлүүд
  • •ММ-ын тодруулга
  • •Гэмт хэрэг
  • •Үндэсний спорт
ХУРААХ
“Алтан цом”-ын төлөөх...
П.Сайнзориг: Нийслэлийн ирэх...

Протокол: Үндсэн хууль зөрчиж, газрын зөвшөөрөл олгожээ

БАТСАЙХАН 2023-12-06

ФОТО:

Сэдвүүд : #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ
ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

10 цагийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

10 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

23 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

1 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-11-02 өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

2026-11-02 өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-04 өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах