• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нүүр номын урвуу амьдрал

“Фэйсбүүк”, “Инстаграм”, “Твиттер” зэрэг сошиал сувгууд өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг чухал хэсэг болсонтой маргах хүн бараг л үгүй болов уу. Тэр ч үүднээсээ хүн бүр амьдралынхаа ихэнх цагийг цахим ертөнцөд зарцуулах болсон. 

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон Фэйсбүүк гэж чухам юу юм бэ. Энэ бол бидэнд гайхалтай олон боломжийг олгосон талбар юм. Дэлхийн хаанаас ч хүмүүстэй үнэгүй харилцах хэрэгсэл, мэдрэмж, мэдээллээ бусадтай хялбараар хуваалцах талбар, олон нийтийн санаа бодлыг бүрэлдүүлэгч гээд олон янзаар Фэйсбүүкийг тодорхойлж болно. Харин бизнесийн нүдээр харвал энэ сувгийг өөр өнцгөөс тодорхойлох болно. Манай гаригийн зургаан хүн тутмын нэг нь ашигладаг Фэйсбүүк бол дэлхийн хаана ч байхгүй том зах зээл юм. Энэ утгаар Фэйсбүүкийн зорилго бол зах зээлээ тогтвортой тэлснээр ашиг олох явдал юм.  

Гэхдээ энэ удаад фэйсбүүкийн үүсэл хөгжлийг ярихыг чухалчлаагүй болно. 

Манай монголчуудын цахим хэрэглээ хэрээс хэтэрч заримдаа яг л галзуугийн эмнэлгийн хурцын тасаг шиг болжээ. Хэн дуртай галзуу нь шууд бичлэг /лайв/ хийнэ, элий балай зөвлөгөө өгнө, худалдаа хийнэ, өөрийгөө гайхуулна, биеэ үнэлэгч шиг авирлана, элдэв үгтэй хараалыг ямар ч асуудалгүй урсгана, амьдралаа ба бэ-гүй ярина, юу өмсөж зүүсэн, юу идэж ууж байгаагаа харуулна. Одоо бүр ор хөнжил, хувийн орон зай, үнэт зүйлээ нууцгүй сайхан дэлгэдэг эр эм хүмүүс их болж. 

Сошиалд тэс өөр амьдрал бүтээж тэндээсээ гарч чадахгүй, өөрийгөө шүтэх үзлээ томруулж донтож байхаар бодит амьдрал дээрээ эхнэр, нөхөр, үр хүүхэд, анд найзаа таньж мэд. Тэдэнтэйгээ баг зүүхгүй харилц. Сайн, муу араншингаа нээ. 

Нэг л их тэнгэрийн санаа бодолтой газрын бэртэгчид боллоо. 

Хамгийн аймшигтай нь сошиалд солиорогсдоо инфлүүнсэр, нөлөө үзүүлэгч гээд өргөмжилнө. Өнөө хэд нь хувийн амьдралын бухимдал, хэлтгий хазгай үзлээ хайр найргүй бидний болон үр хүүхдүүдийн минь тархи, зүрх рүү чихнэ. Бүгд өнөө хэдэн лайвчдынхаа сэтгэл зүйн асуудлыг сайн дураараа үүрэлцэнэ. Зүгээр л өөрсдийн тархи толгой, үзэл бодлоо алдталаа өнөө хэдээсээ шууд хамааралтай болж байна. 

Олон дагагчийн төлөө яаж ч дэмийрч мэдэх энэ мянга мянган лайвчдыг цэгцэлдэг арга байна уу, та минь ээ. Цаашдаа бүр эрчээ авна, элий балайчууд хүрээгээ тэлнэ. Маш аймшигтай.

Энэ мэтчилэн олон сөрөг үр дагавар сул талыг нь дурдаад баршгүй. Бид буруу зам руу яваад байгаа гэдгээ мэдсээр байж, үүнийг засч чадахгүй байгаа нь харамсалтай. 

Маргахын аргагүй зүйл бол мэдээж хэрэг сошиал ертөнц биднийг маш ихээр донтуулж буй явдал юм. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ухаалаг утас ашигладаггүй хүн гэж бараг байхаа больсон бөгөөд төдий чинээ гар утсаа ашиглан сошиал ертөнцөөр хэрэн хэсэх хүмүүс шөнийн тэнгэрт түгэх одод шиг олширсон билээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү нөхцөл байдал хүмүүсийг гар утаснаасаа хараат болгож байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утсаараа сошиал ертөнцөд нэвтрэхгүй л бол амьдрал цааш үргэлжилж, өрнөхгүй мэт сэтгэгдлийг хүн бүрийн толгойд суулгаж байгаа гэж ойлгож болох аж. 

Хамгийн ихээр хохирч байгаа зүйл бол нойр хулжихад хүрч, улмаар унтах ёстой цагтаа унтаж чадаагүйгээс болж, олигтой нойр авч чадалгүй, ядаргаанд орж буй явдал юм. Энэ нь гар утас болон таблетны дэлгэцийн хурц гэрэлтэй салшгүй холбоотой юм. Нойр хулжих гэснээс давхар нүдний хараа муутгадаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Бага хандалттай, бараг хандалт авдаггүй жижиг хэмжээний сайтууд хэрэглэгчдийнхээ тоог өсгөх, "Google Ads" ашиглан хэдэн төгрөгтэй болох зорилгоор садар самуун сурталчилсан мэдээллүүд бэлтгэж, сошиал ертөнцөөр цацах нь бий. Энэ нь нас биенд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж байгаа бөгөөд эцэг, эхчүүдэд сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Учир нь энэ явдал насанд хүрээгүй байж бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт болох гэх зэрэг асуудлууд үүсэх үндэс болж байж ч магадгүй юм. 

Айл өрх бүрт тулгамдаж буй нэг асуудал бол "Амьд харилцаа хаана байна вэ?" гэх асуулт юм. Гэр бүлийн гишүүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон энэ үед хуучны цаг шиг гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад оройн хоолоо идэнгээ, тухайн өдөр өөрсддөө тохиолдсон сонин хачинаа ярилцаж, ахмад настнаас сургааль сонсож, асуудал тулгарсан нэгэндээ зөвлөгөө өгөх гэх мэт халуун дулаан уур амьсгал үгүй болсон билээ. Ингэснээр хүйтэн хөндий харилцаатай хүмүүс гэрээр холхих бөгөөд мэнд устай байхаас хэтрэхгүй болсон нь амьд харилцааг үгүй хийхэд хүргээд байгаа юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны есдүгээр сарын 27. Лхагва. №151 (5879)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Монгол Улсын хөгжлийн түншүүд...
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс...

Нүүр номын урвуу амьдрал

БАТ-ЭРДЭНЭ 2023-09-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Нүүр номын урвуу амьдрал

“Фэйсбүүк”, “Инстаграм”, “Твиттер” зэрэг сошиал сувгууд өнөөдөр бидний амьдралын салшгүй нэг чухал хэсэг болсонтой маргах хүн бараг л үгүй болов уу. Тэр ч үүднээсээ хүн бүр амьдралынхаа ихэнх цагийг цахим ертөнцөд зарцуулах болсон. 

Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон Фэйсбүүк гэж чухам юу юм бэ. Энэ бол бидэнд гайхалтай олон боломжийг олгосон талбар юм. Дэлхийн хаанаас ч хүмүүстэй үнэгүй харилцах хэрэгсэл, мэдрэмж, мэдээллээ бусадтай хялбараар хуваалцах талбар, олон нийтийн санаа бодлыг бүрэлдүүлэгч гээд олон янзаар Фэйсбүүкийг тодорхойлж болно. Харин бизнесийн нүдээр харвал энэ сувгийг өөр өнцгөөс тодорхойлох болно. Манай гаригийн зургаан хүн тутмын нэг нь ашигладаг Фэйсбүүк бол дэлхийн хаана ч байхгүй том зах зээл юм. Энэ утгаар Фэйсбүүкийн зорилго бол зах зээлээ тогтвортой тэлснээр ашиг олох явдал юм.  

Гэхдээ энэ удаад фэйсбүүкийн үүсэл хөгжлийг ярихыг чухалчлаагүй болно. 

Манай монголчуудын цахим хэрэглээ хэрээс хэтэрч заримдаа яг л галзуугийн эмнэлгийн хурцын тасаг шиг болжээ. Хэн дуртай галзуу нь шууд бичлэг /лайв/ хийнэ, элий балай зөвлөгөө өгнө, худалдаа хийнэ, өөрийгөө гайхуулна, биеэ үнэлэгч шиг авирлана, элдэв үгтэй хараалыг ямар ч асуудалгүй урсгана, амьдралаа ба бэ-гүй ярина, юу өмсөж зүүсэн, юу идэж ууж байгаагаа харуулна. Одоо бүр ор хөнжил, хувийн орон зай, үнэт зүйлээ нууцгүй сайхан дэлгэдэг эр эм хүмүүс их болж. 

Сошиалд тэс өөр амьдрал бүтээж тэндээсээ гарч чадахгүй, өөрийгөө шүтэх үзлээ томруулж донтож байхаар бодит амьдрал дээрээ эхнэр, нөхөр, үр хүүхэд, анд найзаа таньж мэд. Тэдэнтэйгээ баг зүүхгүй харилц. Сайн, муу араншингаа нээ. 

Нэг л их тэнгэрийн санаа бодолтой газрын бэртэгчид боллоо. 

Хамгийн аймшигтай нь сошиалд солиорогсдоо инфлүүнсэр, нөлөө үзүүлэгч гээд өргөмжилнө. Өнөө хэд нь хувийн амьдралын бухимдал, хэлтгий хазгай үзлээ хайр найргүй бидний болон үр хүүхдүүдийн минь тархи, зүрх рүү чихнэ. Бүгд өнөө хэдэн лайвчдынхаа сэтгэл зүйн асуудлыг сайн дураараа үүрэлцэнэ. Зүгээр л өөрсдийн тархи толгой, үзэл бодлоо алдталаа өнөө хэдээсээ шууд хамааралтай болж байна. 

Олон дагагчийн төлөө яаж ч дэмийрч мэдэх энэ мянга мянган лайвчдыг цэгцэлдэг арга байна уу, та минь ээ. Цаашдаа бүр эрчээ авна, элий балайчууд хүрээгээ тэлнэ. Маш аймшигтай.

Энэ мэтчилэн олон сөрөг үр дагавар сул талыг нь дурдаад баршгүй. Бид буруу зам руу яваад байгаа гэдгээ мэдсээр байж, үүнийг засч чадахгүй байгаа нь харамсалтай. 

Маргахын аргагүй зүйл бол мэдээж хэрэг сошиал ертөнц биднийг маш ихээр донтуулж буй явдал юм. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ухаалаг утас ашигладаггүй хүн гэж бараг байхаа больсон бөгөөд төдий чинээ гар утсаа ашиглан сошиал ертөнцөөр хэрэн хэсэх хүмүүс шөнийн тэнгэрт түгэх одод шиг олширсон билээ. Хамгийн хачирхалтай нь энэхүү нөхцөл байдал хүмүүсийг гар утаснаасаа хараат болгож байгаа нь аюулын харанга дэлдэхэд хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл гар утсаараа сошиал ертөнцөд нэвтрэхгүй л бол амьдрал цааш үргэлжилж, өрнөхгүй мэт сэтгэгдлийг хүн бүрийн толгойд суулгаж байгаа гэж ойлгож болох аж. 

Хамгийн ихээр хохирч байгаа зүйл бол нойр хулжихад хүрч, улмаар унтах ёстой цагтаа унтаж чадаагүйгээс болж, олигтой нойр авч чадалгүй, ядаргаанд орж буй явдал юм. Энэ нь гар утас болон таблетны дэлгэцийн хурц гэрэлтэй салшгүй холбоотой юм. Нойр хулжих гэснээс давхар нүдний хараа муутгадаг гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Бага хандалттай, бараг хандалт авдаггүй жижиг хэмжээний сайтууд хэрэглэгчдийнхээ тоог өсгөх, "Google Ads" ашиглан хэдэн төгрөгтэй болох зорилгоор садар самуун сурталчилсан мэдээллүүд бэлтгэж, сошиал ертөнцөөр цацах нь бий. Энэ нь нас биенд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж байгаа бөгөөд эцэг, эхчүүдэд сайхан санагдахгүй нь ойлгомжтой. Учир нь энэ явдал насанд хүрээгүй байж бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт болох гэх зэрэг асуудлууд үүсэх үндэс болж байж ч магадгүй юм. 

Айл өрх бүрт тулгамдаж буй нэг асуудал бол "Амьд харилцаа хаана байна вэ?" гэх асуулт юм. Гэр бүлийн гишүүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон энэ үед хуучны цаг шиг гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад оройн хоолоо идэнгээ, тухайн өдөр өөрсддөө тохиолдсон сонин хачинаа ярилцаж, ахмад настнаас сургааль сонсож, асуудал тулгарсан нэгэндээ зөвлөгөө өгөх гэх мэт халуун дулаан уур амьсгал үгүй болсон билээ. Ингэснээр хүйтэн хөндий харилцаатай хүмүүс гэрээр холхих бөгөөд мэнд устай байхаас хэтрэхгүй болсон нь амьд харилцааг үгүй хийхэд хүргээд байгаа юм.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны есдүгээр сарын 27. Лхагва. №151 (5879)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах