• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэгдэл

Монгол Улсын Их Хурал 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон баталсан. 2005 оны аравдугаар сарын 19-ний ЮНЕСКО-гийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц” батлагдаж, улс орнуудыг  Допингийн байгууллага байгуулан ажиллах чиглэлийн дагуу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МОNADA-МОНАДА/ 2007 онд төрийн бус байгууллагын статустай байгуулагдсан. Тус байгууллага нь  Монгол Улсын баталсан Олон улсын хууль, Конвенц, Коде, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдамж, зөвлөмжийн дагуу үүргээ  хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Гэтэл уг байгууллагын хамт олон, түүний  удирдлагатай холбоотой баримтыг мушгин гуйвуулсан, нэг талыг барьсан, гүтгэж доромжилсон мэдээллийг хэсэг бүлэг хүмүүс цахим орчинд зохион байгуулалттайгаар түгээж  байна. Тиймээс бодит байдлыг баримтаар олон нийтэд хүргэж байна.

Нэг.  Монгол Улсын төр, Засгийн газраас нэгдэн орсон Олон улсын конвенцын ”11 дүгээр зүйлд “Санхүүгийн арга хэмжээ” гэсэн заалтын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоол гарч, БСШУСЯ-тай МОНАДА нь 2020 онд Гэрээ байгуулан ажиллаж, холбогдох ажлуудыг хийж, тамирчдын Олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрх нээгдэж, мөн гаргасан амжилт нь баталгаажин амжилттай өндөрлөсөн. Энэхүү Допингийн хяналтын хөтөлбөрийн санхүүжилт нь уг байгууллагын ажиллаж байгаа хугацаанд улсаас Допингийн хяналтын хөтөлбөрт  зориулан гаргасан цорын ганц удаагийн санхүүжилт юм. 

Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг өгөх хугацаа болоход спортын асуудал  яаманд харьяалагдахаа больсон байсан тул Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу Биеийн тамир, спортын улсын хороонд /БТСУХ/ 2021 онд хүлээлгэн өгсөн. Санхүүгийн олон улсын стандартын хүрээнд, хууль дүрмийн дагуу хийгдсэн, Санхүүгийн хөндлөнгийн Аудитаар хянан баталгаажуулсан  тайланг БТСУХ “хүлээн авахгүй” гэсэн. Өөрсдөө тайлан хүлээж авахгүй гэсэн атлаа цаанаа олон улс руу WADA /ДДЭА/-т “МОНАДА нь төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй, мэдээ тайлангаа өгдөггүй” гэх мэт үлгэр зохиож мушгин гуйвуулж, албан тоот явуулж байсныг энд дурдах нь зүйтэй. БТСУХ-ны энэ бичиг  тодорхойлолт тодорхой зүйлд ашиглагдан, МОНАДА-ын үйл ажиллагааг зогсооход чиглэгдсэн оролдлого байсан. 

БТСУХ-ны даргын хүсэлтээр Үндэсний Аудитын газар  6 сар  гаруй МОНАДА-гийн болон Хөндлөнгийн Аудитын материалуудыг шалгасан. Ингээд санхүүгийн ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал байхгүй  байсан. МОНАДА-ын Допингийн хяналтын хөтөлбөр /ДХХ/-ийг хэрэгжүүлсэн зардал нь ямар нэгэн зөрчилгүйгээр 2021 ондоо Засгийн газар, Сангийн яаманд хаагдсан гэдгийг мөн тодотгох ёстой. Энэ баримтууд нь БТСУХ-ныхны “тайлан хүлээж авахгүй” гэдгийн ард зохиосон “тайлан өгдөггүй, төрийн байгууллагатай хамтран ажилладаггүй, санхүүгийн их зөрчилтэй, жил бүр улсаас төсөв авч хяналтгүй зарцуулдаг” гэх мэт нь бодит байдлаас хол зөрсөн худал мэдээлэл байсан гэдгийн нотолгоо юм.

Хоёр. Токиогийн Олимп болон Бээжингийн өвлийн олимпод оролцсон тамирчдын 2021, 2022 онд хийгдсэн Допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг БТСУХ-ноос энэ оны наймдугаар сарын дунд үе хүртэл шилжүүлээгүй явж ирсэн. Бид холбогдох төрийн байгууллагуудад удаа дараа хандаж, төлбөрийг саатуулснаас учирч болох эрсдлийн талаар мэдээлж, шаардаж ирсэн. Харин БТСУХ нь өөрсдийн алдааны “буруутнаар” мөн манай байгууллагыг тодруулж, тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг зориудаар МОНАДА зориудаар төлөхгүй байгаа мэтээр  худал ташаа мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлж ирэв.

Спорт олимпизмийн салбар дахь цэвэр шударга өрсөлдөөний төлөөх тэмцлийн хэлбэр болсон Допингийн эсрэг олон улсын конвенц, коде-ийг Монгол Улсын төр, засаг бодлогоор дэмжиж байгаа. Гэтэл төрийн дунд шатанд  Үндэсний шигшээ багийг хариуцаж ажилладаг, тамирчдаа бэлтгэдэг БТСУХ-ны албан тушаалтнууд нь тамирчдын амжилтыг баталгаажуулдаг допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй хоёр жил гаруй саатуулсны улмаас Олон улсын итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториос 2021, 2022 оны төлбөрийг дуусгавар болгохоос нааш Монгол Улсаас ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахгүй гэж мэдэгдсэн. Ингэснээр ДДЭА-аас өгсөн үүрэг даалгаврын дагуу Улсын шигшээ багийн тамирчдын ДХХ-ийн шинжилгээг /цус, шээсний/ Олон улсын Итгэмжлэгдсэн лабориторид илгээх  боломжгүй болгосон. Улмаар үүний сөрөг үр дагавар нь ДДЭА-ын Нийцлийн хорооноос “Нэн ноцтой зөрчилд” бүртгэх хугацааг тогтоох болсноо мэдэгдэж, тодорхой өгөгдсөн хугацааны дотор өгсөн үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын тамирчид өөрийн орны тугийн дор жагсаж чадахгүй болохоос гадна Спортын олон улсын арга хэмжээний бүх эрхээ алдах тухай мэдэгдсэн. БТСУХороо нь улсаа ийм байдал руу  түлхэн оруулж, цаашилбал олон улсын байгууллагад худал мэдээлэл өгч байсан зэрэг нь Монгол Улсынхаа  эсрэг, төрийнхөө далбааг мандуулахын төлөө хөлс хүчээ шавхан ажиллаж байгаа тамирчдын эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж үү.

Гурав. Олон улсын байгууллага  руу БТСУХ-ны албан тушаалтнууд байнга худал ташаа мэдээлэл өгч байсан  ч, олон улсын байгууллага нь нэг талын мэдээллээр шийдвэр гаргадаггүй бөгөөд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас Ажлын хэсэг томилогдон, “бодит байдлыг тогтоож, шийдвэрлэх”-ээр Монгол Улсад  өнгөрсөн наймдугаар сард ирж ажилласан. Энэ үеэр МОНАДА нь  конвенц, кодe, Олон улсын стандарт, ДДЭА-ийн заавар зөвлөмжийн  дагуу үүргээ гүйцэтгэсэн байгааг тэмдэглэсэн. Харин БТСУХ нь өөрсдийн хариуцсан тамирчдын допингийн хяналтын шинжилгээний төлбөрийг 2021, 2022 онуудад огт төлөлгүй өдий хүргэснийг холбогдох баримт сэлтэд тулгуурлан тогтоосон. Лабораторийн шинжилгээний төлбөрийг нэн яаралтай төлж барагдуулахгүй бол, Монгол Улс ноцтой зөрчилд бүртгэгдэн Монгол Улс бүх эрхээ алдах нөхцөл үүссэнийг тодорхой ярилцсан. Энэ уулзалтын дараахан БТСУХ нь хоёр жил гаруй саатуулсан Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн шинжилгээний 2021, 2022 оны төлбөрийг бүрэн төлсөнөөр шийдвэрлэгдсэн. Энэ баримт нь МОНАДА-ын үйл ажиллагааг гурван жил гаруй  зориуд зохион байгуулалттай буруутгаж, нэр хүндийг гутаах гэсэн энэ оролдлого үнэнд гүйцэгдсэнийг нотлон харуулсан.

Дөрөв. Монгол Улсын Үндэсний баяр наадмын тухай хуульд бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар заасан учраас  үндэсний бөхчүүдэд Олимп, ДАШТ болон олон улсын хэмжээний уралдаанд оролцож буй тамирчдад тавигддаг дэлхийн стандартын  дагуу допингийн шинжилгээ хийгдэж байгаа.  

Шинжилгээ авахаас эхлээд хариуг мэдээлэх хүртэлх үйл ажиллагаа  нь Олон улсын стандартын дагуу хийгддэг бөгөөд бөхчүүдийн шинжилгээний сорьцыг аваад олон улсын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээх хүртэлх бүхий л  процессыг хянадаг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хууль, хяналтын бүх байгууллагуудын төлөөлөл багтдаг. Тиймээс хууль хяналтын байгууллагууд процессыг маш сайн мэдэж байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй. Ийм байхад Олон улсын хэмжээнд Конвенц, Коде, дотооддоо УИХ-аар батлан гаргасан хүчин төгөлдөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэрэгжүүлж ажилласан  Допингийн эсрэг байгууллагыг элдэв зүйлээр хардан гүтгэж, үйл ажиллагааны хараат бус байдалд халдах гэсэн оролдлого, буруу ташаа мэдээллийг олон улсын байгууллагад өгөх зэрэг нь хэрээс хэтэрч байна.

Олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд, Монголын тамирчдын амжилтыг баталгаажуулах үйл явцад оролцоно гэдэг нь дэлхийн стандартыг ёсчлон  мөрдөж, дэлхийн дүрмээр тоглоно гэсэн үг бөгөөд МОНАДА үүрэг, хариуцлагаа чандлан биелүүлж  ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Түүнчлэн МОНАДА-гийн үйл ажиллагаа нь Допингийн эсрэг конвенцийг Монгол Улс хэрэгжүүлж байгааг батлан харуулж байдаг нэн чухал үзүүлэлт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Допингийн эсрэг байгууллагын хараат бус байдлын талаарх хууль эрхзүйн зохицуулалтын талаар, ЮНЕСКО-гийн Конвенц, Монгол Улсын олон улсын хууль, Дэлхийн допингийн эсрэг Коде-ийн 20.5.1-д МОНАДА нь Өөрсдийн үйл ажиллагаа болон шийдвэрийн талаар бие даасан байх, 20.4.3-д МҮОХ нь Допингийн эсрэг үндэсний байгууллагын өөрийн улс орны хэмжээнд бие даасан байдлыг хүндэтгэн үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нь нөлөөлөхгүй байх. 22.6-д Засгийн газар бүр өөрийн орны Допингийн Эсрэг Байгууллагын бие даасан байдлыг ханган үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтад нөлөөлөхгүй гэж тодорхойлон зааж өгсөн.

Эцэст нь, ДДЭА-ийн ирж ажилласан ажлын хэсгээс МОНАДА-д Конвенц, Коде-д заагдсан үүргийг биелүүлэн ажиллахын зэрэгцээ, Коде-ийн 20.5.1-д заагдсан МОНАДА-ын “Өөрийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, мөн үйл ажиллагаа явуулахдаа спорт ба Засгийн газраас хараат бус байх, үүний дотор, тухайлбал аливаа Олон улсын холбоо, Томоохон арга хэмжээ зохион байгуулж буй байгууллага, Үндэсний Олимпийн хороо, Үндэсний Паралимпийн хорооны удирдлага эсвэл үйл ажиллагаанд оролцож байгаа аливаа хувь хүн эсвэл спорт допингийн эсрэг хариуцсан засгийн газрын байгууллагыг тухайн үйл ажиллагааны шийдвэр болон үйл ажиллагаанд ямар ч байдлаар оролцохыг хориглоно” гэсэн зарчмыг баримтлах нь Нэгдэн орсон Конвенц, Коде-ийн хэрэгжилтийг хангаж байгаагийн нэг томоохон илрэл гэдгийг, Төр, засгийн удирдах албан тушаалтанд зөв ойлгуулан, нягт хамтран ажиллах хэрэгтэй гэснийг төр, засгийн байгууллагуудын сонорт хүргэж байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагаас үндэсний байгууллагаар дамжуулан  хэрэгжүүлж буй Допингийн хяналтын хөтөлбөр нь нэг талаасаа дэлхийн их спортын тавцанд Монгол Улсын нэр хүнд байр суурь, монголын тамирчдын олон улсын тавцан дахь амжилтыг баталгаажуулж байдаг чухал ач холбогдолтой үйл ажиллагаа. Нөгөө талаасаа тамирчин хувь хүний нууцтай нягт холбоотой байдаг. Тиймээс мэдээллийг нягталж, олон талт эх сурвалжаас авч тэнцвэртэй мэдээллийг олон нийтэд хүргэх ёс зүйн зарчмаа баримтлан ажиллахыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.

Удирдах зөвлөл

Улаанбаатар 2023.09.12

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах...
Дабль стандартыг халсан...

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэгдэл

БАТСАЙХАН 2023-09-12

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ
Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр
Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

6 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

6 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

6 цагийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

6 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

6 цагийн өмнө өмнө

Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

6 цагийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

7 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хар морь өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орно, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

1 өдрийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

1 өдрийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах