• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Соёлын өвөө сүйтгэсээр байх уу

Т.Эрдмаа

Өнгөрсөн түүхийн гэрч  нь соёлын биет (хөдлөх ба үл хөдлөх) болон биет бус өвүүд байдаг билээ. Тиймээс улс орнууд соёлын өвөө нандигнан дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэхэд онцгой анхаардаг юм. Соёлын өвүүд нь түүх, соёлын төдийгүй эдийн засгийн, сэтгэлгээний гээд олон талын ач холбогдолтой. Гэтэл сүүлийн үед соёлын өвийг сүйтгэх, хадны сүг зургууд дээр элдэв янзын бичиг бичих үзэгдэл газар авчээ.  Мөн шар тос, сүү түрхэж гэмтээх явдал гарсаар байгаа аж. Үүнээс гадна соёлын дурсгалууд нь мал амьтан, нар салхины нөлөөгөөр бүдгэрч байгаа юм.

Жишээлбэл, Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн хэлтсийн судалгаагаар улс, аймгийн соёлын өвд багтсан олон тооны дурсгалт газрууд гэмтэн сүйдэж байгаа нь илэрсэн мэдээлэл бий. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогод хамрагдсан нийт дурсгалын 35.5  хувь  буюу 2149 дурсгал хүний нөлөөллөөр гэмтсэн байна. Тодруулбал, тоносон 577, сүйтгэсэн 994, будаж балласан 16, хугалсан 31, сийлсэн 13, зөөгдсөн 29, алга болсон найм, тос сүүний бохирдолтой гурав,  хадаг бөс даавуу ороосон, уясан дөрөв, дэд бүтцийн аюулд өртсөн 49, аж ахуйн үйл ажиллагаанд өртсөн 425 түүх соёлын үнэт дурсгал байгаа нь судалгааны үр дүнд тогтоогджээ.

Мөн  “Ишгэн Толгой”-н хадны зургийн тэн хагас нь үүрэн холбооны дамжуулагч станц байрлуулсны улмаас бүрэн устсан байна. Үүнээс гадна төв зам дагуу байрлалтай боловч ямар нэгэн хамгаалалт, тэмдэглэгээ, мэдээллийн самбар байхгүйн улмаас дурын нэг нь авирч, он цагийн эрхээр хэврэг болсон хад чулууг бутраан нурааж байгаа дүр зураг харагдсан байна. Шинжлэх ухааны ач холбогдол талаас нь авч үзвэл Палеолитын үеийн хадны зургийн дотор урд өмнө огт дүрслэгдэж байгаагүй барын зураг гурван удаа энд тохиодог нь Монгол-Алтайд Палеолитын үед бар нутаглаж байсныг нотолдог аж.

Түүнчлэн Бодончийн хавцлын Сэнж Хадны зогсоол амралтын цэг нь аливаа тэмдэг тэмдэглэгээгүй, хогийн цэг хариуцсан эзэнгүй учраас хог хаягдал ихээр төвлөрсөн байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг таван сая  төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.

Манай улсын хувьд соёлын өвүүдийг тоолж бүртгэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах үйл ажиллагааг “Соёлын өвийн үндэсний төв” хариуцан ажилладаг. Хуулийн дагуу соёлын өвийн хэлбэрээс шалтгаалж 3-5 жил тутамд нэг удаа хийгдэх учиртай.

Улс орон бүрд аливаа түүх, дурсгалын зүйлийг “Соёлын өв” хэмээн үзэх шалгуур үзүүлэлтүүд түүхийн болон соёлын ялгаатай байдлаас хамаарч өөр өөр байдаг аж. Жишээ нь үл хөдлөх биет өвийн хувьд Мексик улсад 1522-1900 оны үеийн барилга, Польш улсад дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх үеийн барилгуудыг соёлын өв хэмээн үзэж, хамгаалалтад авдаг байна. Монгол Улсын хувьд 1994 онд батлагдсан “Түүх соёлын дурсгалын зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн соёлын өвийн жагсаалтад өөрчлөлт оруулах Эрдмийн зөвлөл байгуулагдан, 1924 оноос өмнө баригдсан дурсгалт барилгуудыг соёлын өвд тооцохоор шинэчилсэн байдаг. Харин одоогийн байдлаар соёлын өвтэй холбоотой ямар нэг асуудлыг Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол, 2014 оны “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу шийдвэрлэн ажилладаг. Гэхдээ уг хуульд биет өвийг “Соёлын өв”-д хамааруулан үзэх шалгуур үзүүлэлт хангалттай тодорхой биш хэмээн мэргэжилтнүүд үздэг байна. Монгол Улс 1990 онд “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-д нэгдэж байжээ. Үүнээс гадна "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти" зэрэг олон улсын олон баримт бичигт нэгдэн оржээ. Тэгэхээр бид НҮБ, ЮНЕСКО-ийн гишүүн орны хувьд түүх дурсгал, соёл өвийн асуудалд тун хүндэтгэлтэй хандах амлалт, үүрэгтэй байх нь.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны наймдугаар сарын 24. Пүрэв №133 (5861)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Хичээлийн жилийн бүтцийг 4...
Өдөртөө 20-22 градус дулаан байна

Соёлын өвөө сүйтгэсээр байх уу

ӨЛЗИЙБАЯР 2023-08-24
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Соёлын өвөө сүйтгэсээр байх уу

Т.Эрдмаа

Өнгөрсөн түүхийн гэрч  нь соёлын биет (хөдлөх ба үл хөдлөх) болон биет бус өвүүд байдаг билээ. Тиймээс улс орнууд соёлын өвөө нандигнан дээдэлж, хайрлан хамгаалж, хойч үедээ бүрэн бүтнээр нь өвлүүлэхэд онцгой анхаардаг юм. Соёлын өвүүд нь түүх, соёлын төдийгүй эдийн засгийн, сэтгэлгээний гээд олон талын ач холбогдолтой. Гэтэл сүүлийн үед соёлын өвийг сүйтгэх, хадны сүг зургууд дээр элдэв янзын бичиг бичих үзэгдэл газар авчээ.  Мөн шар тос, сүү түрхэж гэмтээх явдал гарсаар байгаа аж. Үүнээс гадна соёлын дурсгалууд нь мал амьтан, нар салхины нөлөөгөөр бүдгэрч байгаа юм.

Жишээлбэл, Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн хэлтсийн судалгаагаар улс, аймгийн соёлын өвд багтсан олон тооны дурсгалт газрууд гэмтэн сүйдэж байгаа нь илэрсэн мэдээлэл бий. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогод хамрагдсан нийт дурсгалын 35.5  хувь  буюу 2149 дурсгал хүний нөлөөллөөр гэмтсэн байна. Тодруулбал, тоносон 577, сүйтгэсэн 994, будаж балласан 16, хугалсан 31, сийлсэн 13, зөөгдсөн 29, алга болсон найм, тос сүүний бохирдолтой гурав,  хадаг бөс даавуу ороосон, уясан дөрөв, дэд бүтцийн аюулд өртсөн 49, аж ахуйн үйл ажиллагаанд өртсөн 425 түүх соёлын үнэт дурсгал байгаа нь судалгааны үр дүнд тогтоогджээ.

Мөн  “Ишгэн Толгой”-н хадны зургийн тэн хагас нь үүрэн холбооны дамжуулагч станц байрлуулсны улмаас бүрэн устсан байна. Үүнээс гадна төв зам дагуу байрлалтай боловч ямар нэгэн хамгаалалт, тэмдэглэгээ, мэдээллийн самбар байхгүйн улмаас дурын нэг нь авирч, он цагийн эрхээр хэврэг болсон хад чулууг бутраан нурааж байгаа дүр зураг харагдсан байна. Шинжлэх ухааны ач холбогдол талаас нь авч үзвэл Палеолитын үеийн хадны зургийн дотор урд өмнө огт дүрслэгдэж байгаагүй барын зураг гурван удаа энд тохиодог нь Монгол-Алтайд Палеолитын үед бар нутаглаж байсныг нотолдог аж.

Түүнчлэн Бодончийн хавцлын Сэнж Хадны зогсоол амралтын цэг нь аливаа тэмдэг тэмдэглэгээгүй, хогийн цэг хариуцсан эзэнгүй учраас хог хаягдал ихээр төвлөрсөн байна.

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орших хад, чулуун дээр бичээс үлдээх, зураг зурсан тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 500 мянга, аж ахуйн нэгжийг таван сая  төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм.

Манай улсын хувьд соёлын өвүүдийг тоолж бүртгэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах үйл ажиллагааг “Соёлын өвийн үндэсний төв” хариуцан ажилладаг. Хуулийн дагуу соёлын өвийн хэлбэрээс шалтгаалж 3-5 жил тутамд нэг удаа хийгдэх учиртай.

Улс орон бүрд аливаа түүх, дурсгалын зүйлийг “Соёлын өв” хэмээн үзэх шалгуур үзүүлэлтүүд түүхийн болон соёлын ялгаатай байдлаас хамаарч өөр өөр байдаг аж. Жишээ нь үл хөдлөх биет өвийн хувьд Мексик улсад 1522-1900 оны үеийн барилга, Польш улсад дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх үеийн барилгуудыг соёлын өв хэмээн үзэж, хамгаалалтад авдаг байна. Монгол Улсын хувьд 1994 онд батлагдсан “Түүх соёлын дурсгалын зүйлийг хамгаалах тухай хууль”-ийн соёлын өвийн жагсаалтад өөрчлөлт оруулах Эрдмийн зөвлөл байгуулагдан, 1924 оноос өмнө баригдсан дурсгалт барилгуудыг соёлын өвд тооцохоор шинэчилсэн байдаг. Харин одоогийн байдлаар соёлын өвтэй холбоотой ямар нэг асуудлыг Засгийн Газрын 2008 оны 175 дугаар тогтоол, 2014 оны “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн дагуу шийдвэрлэн ажилладаг. Гэхдээ уг хуульд биет өвийг “Соёлын өв”-д хамааруулан үзэх шалгуур үзүүлэлт хангалттай тодорхой биш хэмээн мэргэжилтнүүд үздэг байна. Монгол Улс 1990 онд “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-д нэгдэж байжээ. Үүнээс гадна "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Венецийн Харти" зэрэг олон улсын олон баримт бичигт нэгдэн оржээ. Тэгэхээр бид НҮБ, ЮНЕСКО-ийн гишүүн орны хувьд түүх дурсгал, соёл өвийн асуудалд тун хүндэтгэлтэй хандах амлалт, үүрэгтэй байх нь.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны наймдугаар сарын 24. Пүрэв №133 (5861)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах