• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Австралийн иргэн Лим Кен Жин компанийнхаа гүйцэтгэх захирал байсан П.Энхсайханд 8 914 000 доллараа алджээ

Одоогоос 14 жилийн өмнө Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монголын эдийн засаг 17 хувиар өсөж байв. Дагаад гадаадын хөрөнгө оруулагчид ч Монголыг сонирхож, валютын урсгал жинхэнэ утгаараа наашилсан. Харамсалтай нь ийм цаг хугацаа нэг их удаагүй. Эдийн засаг жилээс жилд уруудсан. Хөрөнгө оруулагчид ч Монголоос алсарч эхэлсэн. Арваад жилийн дараа гэхэд албан бусаар гадаадын хөрөнгө оруулагчдын “хар данс”-нд орчихсон. Үүнийг Монголын төрийн тогтворгүй хийгээд залгамж чанаргүй  байдалтай холбодог юм. Гэхдээ ихээхэн нэмэр тус болсон нэг шалтгаан бий. Монголын улстөрчид, бизнесмэнүүд, хууль хяналтынхан ч оролцож байгаад хөрөнгө оруулагчдыг хулхиддаг. Дээрэмддэг гэсэн ч болно. Ийм том, жижиг кэйс мөн ч олон дуулддаг. “Суруга Монгол”, “Засагчандмань майнз”, “Монгол Хьюндай” эмнэлгийн асуудал гээд хөвөрнө.

Харин өнөөдөр Монголын төр энэ алдааг засахыг оролдож байна. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний хуралдаанаар энэ талаар хэлэлцэж зарим шийдвэрийг гаргасан. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулахдаа “Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамтран хувьцаа эзэмшиж байсан нөхөд нь иргэний болон эрүүгийн хэргийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ чиглэлээр бид тодорхой судалгааг хийж байгаа. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад энэ сарын 28-ны өдөр ажлын хэсгийн санал дүгнэлтээ гардуулахаар бэлтгэж байна. Мөн 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт ямар хүмүүс холбогдсон, хэн гэдэг прокурор хяналт тавьж хэрэг нь хаагдсан бэ гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ” гэсэн. Товлосон өдрөө зарим мэдээллийг ил болгосон. Дараа нь Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар гадаадын хөрөнгө оруулагч нарын гомдлыг шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна. Түүгээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Гадаадын хөрөнгө оруулалт, худалдаа хариуцсан агентлаг байгуулахаар болжээ. Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид хөгжлийнхөө тодорхой шатанд гадаадын хөрөнгө оруулагч нарыг Монгол Улсад бизнес хийгээчээ гэж урьдаг. Түүнд зориулж олон төрлийн хууль гаргасан. Үүнтэй нийцүүлээд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг байгуулаад ажиллаж байсан ч  зогсоогоод байсныг сэргээж байгаа. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих учиртай. Өнөөдрийг хүртэл Монголд хөрөнгө оруулчихсан байгаа гадаадын хөрөнгө оруулагч нар ихээхэн гомдол гаргадаг. Энэ бүх гомдлыг Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргалаа.

Гадаад харилцааны яам болон Эдийн засгийн хөгжлийн яаманд давхардсан тоогоор гадаадын 38 аж ахуйн нэгжээс гомдол ирснээс зургаа нь шийдэгдсэн. Гомдлын талаарх тоон мэдээллийг дурдвал Герман улсын найм, Канадын дөрөв, Хятад, Өмнөд Солонгос, Японы тус бүр гурав, Тайланд, Австри, Казахстаны тус бүр хоёр, Их Британи, Франц, Америк, Болгар, Швейцарын тус бүр нэг аж ахуйн нэгжээс гомдол ирсэн. Бүх гомдлыг гаргаад холбогдох сайд, албаныханд шийдэж өгөх чиглэл өгсөн.

Гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийчихээд хамгаалуулах, найдвартай, тайван амгалан байдлаар бизнес хийхийг хүсэж байгаа. Засгийн газрын өнөөдрийн гаргасан шийдвэрийн гол зорилго нь гадаадын хөрөнгө оруулагч нарын асуудалд анхаарал тавина. Санаа зовж, тэдний хөрөнгө оруулсан эрхээ хамгаалуулах эрхийг гүйцэтгүүлэхэд хувь нэмэр оруулна. Монгол Улсад хөрөнгө оруулаарай, та бүхний эрх ашгийг хангаж явна гэдгээ харуулна. Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын гомдлыг судалж, шийднэ” гэж байв.

Тэгвэл дээрхтэй ижил нэг кэйс байна. Австралийн иргэн Лим Кен Жин манай нэг “сайн эр”-д их хэмжээний мөнгөө алдчихжээ. Тэрбээр 2009 онд Монголд орж ирээд ITGM ХХК-ийг байгуулсан байгаа юм. Ингээд гүйцэтгэх захирлаар нь Монгол Улсын иргэн Пүлжингийн Энхсайханыг ажиллуулжээ. П.Энхсайхан нь 2011-2013 оны хооронд тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа Австралийн иргэн Лим Кен Жинээс “Газрын төлбөр төлнө”, “Гэрээний төлбөр өгнө” гэхчлэн компанийн үйл ажиллагаанд зарцуулах нэрийдлээр, 13 удаагийн үйлдлээр 8 914 000 /Найман сая есөн зуун арван дөрвөн мянга/ ам.долларыг бэлнээр болон дансаар шилжүүлж авчээ.

Тодруулбал, Лим Кен Жин нь:

-2011 оны арваннэгдүгээр сарын 4-нд 500 000 ам.доллар,

-2011 оны арванхоёрдугаар сарын 2-нд 1 000 000 ам.доллар,

-2011 оны арванхоёрдугаар сарын 9-нд 1 000 000 ам.доллар,

-2012 оны гуравдугаар сарын 9-нд 665 000 ам.доллар,

-2012 оны гуравдугаар сарын 16-нд 840 000 ам.доллар,

-2012 оны дөрөвдүгээр сарын 19-нд 930 000 ам.доллар,

-2012 оны зургадугаар сарын 4-нд 760 000 ам.доллар,

-2012 оны зургадугаар сарын 5-нд 320 000 ам.доллар,

-2012 оны зургадугаар сарын 12-нд 939 000 ам.доллар,

-2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд 460 000 ам.доллар,

-2013 оны хоёрдугаар сарын 27-нд 500 000 ам.доллар,

-2013 оны тавдугаар сарын 6-нд 650 000 ам.доллар,

-2013 оны тавдугаар сарын 20-нд 350 000 ам.долларыг П.Энхсайханд өгөөд алдчихсан байгаа юм.

Гэвч эдгээр мөнгө нь П.Энхсайханы танилцуулаад байсан шиг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй байжээ. Өөрөөр хэлбэл, дээрх 8 914 000 ам.долларыг П.Энхсайхан хааш нь, юунд зарцуулсан нь тодорхойгүй болсон байна. Тиймээс Лим Кен Жин 2016 оноос мөнгөө нэхэмжилж эхэлжээ. Тэгсэн ч өнөөг хүртэл мөнгөө буцааж авч чадаагүй байна. Хуулиар заргалдсан ч хүч нь хүрэхгүй хэдэн жилийг өнгөрөөжээ. Тэрээр “Би Австралийн иргэн. Санхүү, нягтлан бодохын мэргэжилтэй. Дэлхийн топ 500 компанийн нэг болох сав баглаа боодлын компанийн Азийн зах зээлийг хариуцаж ажилладаг байсан. Тэр бизнест ажиллаж байхдаа Хонгконгод амьдарч байв. 1998 онд тэр компаниасаа гарсан. Анх бизнесийн зөвлөгөө өгдөг байв. Удалгүй хэсэг нөхдийн хамт хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Хятад, Малайз, Америк, Европын улсуудад багагүй хөрөнгө оруулалт хийж ажилласан. Хятадад гэхэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хятадын төслүүд маань голдуу барилгынх байдаг юм. Яагаад Хятадыг онцолж яриад байна гэхээр тус улсад ажиллаж байхдаа нэг найзынхаа нөлөөгөөр Монголыг сонирхож эхэлсэн. Тэгээд 2009 онд Монголд анх ирж байв. Тэгэхэд Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдаж эхэлсэн байсан. Хамгийн гол нь би австрали хүн учраас Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн талаарх мэдээллийг маш сайн авдаг байсан. Хөрөнгө оруулагчид, гадаад ертөнцөд Монголыг дараагийн Дубай гэж байв. Тэр үеийн Монголын эдийн засаг ч өсч, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу хандаж байлаа. Миний тухайд 2010 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Хөрөнгө оруулах гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, Монгол Улсыг ардчилсан орон, төр засаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Хоёрдугаарт, хөгжиж буй улс учраас бизнесийн боломж өргөн. Гуравдугаарт, валютын шилжүүлэгт ямар нэг хязгаар тавьдаггүй. Ер нь Монголд хөрөнгө оруулах итгэл төрж байсан. Бизнесмэн хүний хувьд хөгжиж буй орны бизнесийн боломж өргөн байдаг гэдгийг мэднэ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсад 25 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Миний энэ 25 сая ам.доллар бол бүгд хууль ёсны хөрөнгө. Өөрөөр хэлбэл, бүгд дансаар орж ирсэн. Би Монголд ямар нэг хууль бус хөрөнгө оруулаагүй” хэмээн ярьсан юм.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин - 2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 102 (7087)

Өнөөдөр сонин -2023.05.23 МЯГМАР № 100 (7659)

Өдрийн сонин – 2023.05.23 МЯГМАР № 096 (7216)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Яам, Агентлаг
  • •Гадаад харилцаа
  • •Эрүүл мэнд
ХУРААХ
З.Ойдов: Монтреалийн олимпод...
Төрийн ордныг “...Татвар...

Австралийн иргэн Лим Кен Жин компанийнхаа гүйцэтгэх захирал байсан П.Энхсайханд 8 914 000 доллараа алджээ

Kuzmo 2023-05-23

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах