• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Та биднийг баярлаж байхын зуур

“За ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг өгчихлөө, эхнэр салаад явчихлаа, ажил ч эмхэрч байна даа” гэсэн нэг шог үг байдагсан.

Түүнлүгээ цагаан сараа тэмдэглэчихлээ, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах өдрөө баяр болгоод тэмдэглэчихлээ. Одоо залгаад Монголд орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдсан өдрийг “эрчүүдийн баяр” болгоод хавтгайруулан тэмдэглэнэ. Ер нь бол баяр ёслол, наргиж наадах ажил ч ёстой ар араасаа цувж байна даа. 

Хаврын урь хэдийнээ орж хүмүүсийн алхаа удаашран налайх маягтай болж эхэллээ. Ийн цаг улирлаа даган, хэн хүнгүй налайж эхлэхийн зуур УИХ гэдэг хулгайч дээрэмчдийн бүлэг хаврын чуулганаа нээж хуралдана. Хуралдана ч гэж дээ, хамаг гишүүд нь энэ олон баярыг далимдуулан хөдөө орон нутагт ажиллаж байгаа нэрийн дор ууц таллан, бууж жигнүүлэн дайлуулж, олон таван юм ч ярилгүй шууд л одон гардуулаад явж байгаа. Одоо цэргийн, эрчүүдийн баяр нэрийн дор бас хэдэн хүнд одон гардуулчих санаатай тэр чуулгандаа ирэхгүй нь тодорхой. 

Хаврын чуулганы нээлтэд ирлээ гэхэд маргааш нь, зарим нь бүр тэр өдөртөө  буцаад хөдөөг зорьж цэргийн анги салбарууд, ахмад, бэлтгэл дайчдад одон медаль тараана. Ард түмний татварын мөнгөөр гар утасны төлбөр, бензин шатахууны бүхий л зардлаа даалгадаг, өөрсдийн нь хүч хөдөлмөр шингээгүй болохоор энэ хүмүүст хайрлаж харамлах, хэмнэх ойлголт огт байхгүй. 

Намрын чуулган тараад л  баахан бэлэг сэлт, одон медаль аваад сүүлэндээ гал тавиулсан мэт алга болсон энэ хэдэн нөхөр хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийг ажлын хэсгүүд, байнгын хороод  ярилцаж хэлэлцсэн нь бараг үгүй. Өдөр ирэх бүрийд бараа бүтээгдхүүний үнэ өсөн нэмэгдэж, энэ хүмүүсийг сонгосон ард түмний нь амьдрал улам хүндэрсээр байгаа нь эдэнд огтоос хамаагүй. 

Тэртээ зургаан жилийн өмнө энэ намын нэг зүтгэлтэн Ж.Мөнхбат “нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна шүү дээ” гээд уулга алдаж, бид л  засгийн эрхэнд гараад ирвэл бараг л ам.доллар, төгрөгийн харьцааг 1:1 болгох тухай ярьж байсан атал энэ намыг зургаан жил төрийн эрх барьсан хугацаанд  нэг ам.доллар 3500 төгрөг буюу 35 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцдэг болчхоод байхад эрх баригчид энд тэнд хийж байгаа хурал зөвлөгөөн дээрээ амьдрал сайхан, улс орон хөгжин цэцэглэж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд бараг л тэргүүлж байгаа мэт сайхан ярьцгаан хүний толгой эргүүлнэ. Ийм ч болохоороо УИХ-ын гишүүд урьд өмнө нь  улс орны байдал, баталсан хууль тогтоомж энэ тэрээ ярьж, ард иргэдийн асуултад хариулдаг байсан бол өнөөдөр аргаа өөрчлөөд шууд л одон гардуулдаг болж. Яриад эхэлбэл өнөөх сонгуулийн амлалтаас нь биелсэн зүйл огт байхгүй, бүгд урвуугаар эргэчихсэн болохоор тэр. Ярьдаг юм нь нефтийн үйлдвэр барьж байгаа, нүүрсний хулгайчдыг мөрдөн шалгаж эхэлсэн гэх мэт, үүнээс нэг их хэтрэхгүй, Хэтрээд яриа сунжирвал  шүүмжлэлийн  туйлаадаст нэрвэгдэнэ.  Хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ, инфляци энэ тэрийн тухай асуулт гарвал коронавирусын цар тахлаас болсон гээд гүйцээ. 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хөдөө тосгоныг хөгжүүлье гэсэн уриа дэвшүүлсэн шиг манайхан нийслэл хотоо хөгжүүлчихлээ, одоо “хөдөөг сэргээе” хэмээсэн том хурал хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Зөвлөлдөх уулзалт” нэртэй хэсэг жүжиг тоглов. Эндэх төлөөлөгчдөө “түүврийн аргаар сонгож авсан” гэж байгаа. Хэний төлөө дуугарч, хэнд үйлчлэх нь эндээс тов тодорхой. 

Одоо МАН-ынхан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, магадгүй бүр шинэ Үндсэн хууль зохиогоод УИХ-д оруулан хэлэлцэхээс ч  сийхгүй. Энэ намд эргэж ирсэн Н.Энхбаяр нэг ийм төсөл барьчихаад л энд тэндгүй яриад яваа. Чухам үүнд л энэ зөвлөлдөх уулзалт гэдгээ  ёстой нөгөө “нохойд барьдаг мод” гэдэг шиг өмнөө барина. Ард иргэд үгүй яагаад Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах гээд байна аа гээд эхлэхэд “та нарын төлөөлөл болсон зөвлөлдөх уулзалтаас ийм санал гаргасан юм аа. Нэгэнт тэд та нарыг төлөөлж байгаа болохоор та нарын саналыг тусгасан гэсэн үг” гээд өөрсдөө туршлагатай парламентч нэрээр УИХ-д бүх насаараа суух, гишүүдийн тоог зуу давуулан олон болгож хамаатан садан, эхнэр хүүхдээ оруулах бүх зүйлээ хийнэ. 

Та биднийг баяраас баяр дамжин найрлан наргиж, ирж байгаа цагийн сайхныг гайхан назгайрч байхын зуур эрх баригчид юу л хийгээд байгаа бол доо. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 13. Даваа. №039 (5767)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Оскарын наадамд ирсэн оддын...
У.Хүрэлсүх, Г.Занданшатар,...

Та биднийг баярлаж байхын зуур

ӨЛЗИЙБАЯР 2023-03-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Та биднийг баярлаж байхын зуур

“За ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг өгчихлөө, эхнэр салаад явчихлаа, ажил ч эмхэрч байна даа” гэсэн нэг шог үг байдагсан.

Түүнлүгээ цагаан сараа тэмдэглэчихлээ, эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах өдрөө баяр болгоод тэмдэглэчихлээ. Одоо залгаад Монголд орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдсан өдрийг “эрчүүдийн баяр” болгоод хавтгайруулан тэмдэглэнэ. Ер нь бол баяр ёслол, наргиж наадах ажил ч ёстой ар араасаа цувж байна даа. 

Хаврын урь хэдийнээ орж хүмүүсийн алхаа удаашран налайх маягтай болж эхэллээ. Ийн цаг улирлаа даган, хэн хүнгүй налайж эхлэхийн зуур УИХ гэдэг хулгайч дээрэмчдийн бүлэг хаврын чуулганаа нээж хуралдана. Хуралдана ч гэж дээ, хамаг гишүүд нь энэ олон баярыг далимдуулан хөдөө орон нутагт ажиллаж байгаа нэрийн дор ууц таллан, бууж жигнүүлэн дайлуулж, олон таван юм ч ярилгүй шууд л одон гардуулаад явж байгаа. Одоо цэргийн, эрчүүдийн баяр нэрийн дор бас хэдэн хүнд одон гардуулчих санаатай тэр чуулгандаа ирэхгүй нь тодорхой. 

Хаврын чуулганы нээлтэд ирлээ гэхэд маргааш нь, зарим нь бүр тэр өдөртөө  буцаад хөдөөг зорьж цэргийн анги салбарууд, ахмад, бэлтгэл дайчдад одон медаль тараана. Ард түмний татварын мөнгөөр гар утасны төлбөр, бензин шатахууны бүхий л зардлаа даалгадаг, өөрсдийн нь хүч хөдөлмөр шингээгүй болохоор энэ хүмүүст хайрлаж харамлах, хэмнэх ойлголт огт байхгүй. 

Намрын чуулган тараад л  баахан бэлэг сэлт, одон медаль аваад сүүлэндээ гал тавиулсан мэт алга болсон энэ хэдэн нөхөр хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийг ажлын хэсгүүд, байнгын хороод  ярилцаж хэлэлцсэн нь бараг үгүй. Өдөр ирэх бүрийд бараа бүтээгдхүүний үнэ өсөн нэмэгдэж, энэ хүмүүсийг сонгосон ард түмний нь амьдрал улам хүндэрсээр байгаа нь эдэнд огтоос хамаагүй. 

Тэртээ зургаан жилийн өмнө энэ намын нэг зүтгэлтэн Ж.Мөнхбат “нэг ам.доллар 17 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцэж байна шүү дээ” гээд уулга алдаж, бид л  засгийн эрхэнд гараад ирвэл бараг л ам.доллар, төгрөгийн харьцааг 1:1 болгох тухай ярьж байсан атал энэ намыг зургаан жил төрийн эрх барьсан хугацаанд  нэг ам.доллар 3500 төгрөг буюу 35 боодол нэгтийн дэвсгэрттэй тэнцдэг болчхоод байхад эрх баригчид энд тэнд хийж байгаа хурал зөвлөгөөн дээрээ амьдрал сайхан, улс орон хөгжин цэцэглэж, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд бараг л тэргүүлж байгаа мэт сайхан ярьцгаан хүний толгой эргүүлнэ. Ийм ч болохоороо УИХ-ын гишүүд урьд өмнө нь  улс орны байдал, баталсан хууль тогтоомж энэ тэрээ ярьж, ард иргэдийн асуултад хариулдаг байсан бол өнөөдөр аргаа өөрчлөөд шууд л одон гардуулдаг болж. Яриад эхэлбэл өнөөх сонгуулийн амлалтаас нь биелсэн зүйл огт байхгүй, бүгд урвуугаар эргэчихсэн болохоор тэр. Ярьдаг юм нь нефтийн үйлдвэр барьж байгаа, нүүрсний хулгайчдыг мөрдөн шалгаж эхэлсэн гэх мэт, үүнээс нэг их хэтрэхгүй, Хэтрээд яриа сунжирвал  шүүмжлэлийн  туйлаадаст нэрвэгдэнэ.  Хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ, инфляци энэ тэрийн тухай асуулт гарвал коронавирусын цар тахлаас болсон гээд гүйцээ. 

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хөдөө тосгоныг хөгжүүлье гэсэн уриа дэвшүүлсэн шиг манайхан нийслэл хотоо хөгжүүлчихлээ, одоо “хөдөөг сэргээе” хэмээсэн том хурал хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар “Зөвлөлдөх уулзалт” нэртэй хэсэг жүжиг тоглов. Эндэх төлөөлөгчдөө “түүврийн аргаар сонгож авсан” гэж байгаа. Хэний төлөө дуугарч, хэнд үйлчлэх нь эндээс тов тодорхой. 

Одоо МАН-ынхан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, магадгүй бүр шинэ Үндсэн хууль зохиогоод УИХ-д оруулан хэлэлцэхээс ч  сийхгүй. Энэ намд эргэж ирсэн Н.Энхбаяр нэг ийм төсөл барьчихаад л энд тэндгүй яриад яваа. Чухам үүнд л энэ зөвлөлдөх уулзалт гэдгээ  ёстой нөгөө “нохойд барьдаг мод” гэдэг шиг өмнөө барина. Ард иргэд үгүй яагаад Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулах гээд байна аа гээд эхлэхэд “та нарын төлөөлөл болсон зөвлөлдөх уулзалтаас ийм санал гаргасан юм аа. Нэгэнт тэд та нарыг төлөөлж байгаа болохоор та нарын саналыг тусгасан гэсэн үг” гээд өөрсдөө туршлагатай парламентч нэрээр УИХ-д бүх насаараа суух, гишүүдийн тоог зуу давуулан олон болгож хамаатан садан, эхнэр хүүхдээ оруулах бүх зүйлээ хийнэ. 

Та биднийг баяраас баяр дамжин найрлан наргиж, ирж байгаа цагийн сайхныг гайхан назгайрч байхын зуур эрх баригчид юу л хийгээд байгаа бол доо. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин
2023 оны гуравдугаар сарын 13. Даваа. №039 (5767)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах