• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хан-Уулын хоёр шүүгчийг шүүж дуусаагүй байхад бас нэг шүүгч нь “хэрэг” тарьчихав уу?!

Монгол Улс 600 шүүгчтэй. Тэдний 11 нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилладаг. Энэ шүүхийг онцолсон нь учиртай. Ердөө хоёр, гуравхан жилийн өмнө эндэхийн шүүгч Э, М, тус шүүхийн захиргааны ажилтан З, У нар өмгөөлөгч Б.Баасанцогтоос дансаараа мөнгө авч улс даяар дуулиан шуугиан болж байв. Тодруулбал, Б.Баасанцогт нь “У” компанийг төлөөлж, тус компанийн эрх ашгийг хангуулахаар тус шүүхийн шүүгч М-ийн 507603....дансанд 2019 оны наймдугаар сарын 30-нд таван сая, 2020 дөрөвдүгээр сарын 7-нд таван сая, нийт  10 сая төгрөг, шүүгч Э-ийн 503417.... тоот дансанд 2020 оны наймдугаар сарын 5-нд 1.3 сая, 2020 оны арваннэгдүгээр сарын 14-нд таван сая, нийт 6.3 сая төгрөг, тус шүүхийн ажилтан З-гийн 542926.... дансанд 2021 оны нэгдүгээр сарын 27-нд 550 мянга, мөн ажилтан У-гийн 503420....дансанд 2019 арванхоёрдугаар сарын 29-нд 1.5 сая, 2020 оны тавдугаар сарын 6-нд 460 мянга, 2020 оны долдугаар сарын 6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. Тиймээс Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн жилийн өдийд хуралдаад НПГ-ын саналыг үндэслээд шүүгч М, Э нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. 

Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2022 оны аравдугаар сарын 13-нд өмгөөлөгч Б.Баасанцогт болон дээрх шүүгч нарыг шүүсэн. Хоёр шүүгчид нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Хэдхэн хоногийн өмнө давж заалдах шатны шүүх хурал болж ял шийтгэлийг хэвээр нь үлдээжээ. 

Тэгвэл яг ийм байдал руу “гулсаж” магадгүй үйл явдал Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Одоогоос таван жилийн өмнө, 2018 оны сүүлчээр нэр бүхий хоёр компани хоорондоо зээлийн гэрээ байгуулж, нэлээд хэмжээний мөнгө өгч, авалцжээ. Зээл авсан компани барьцаанд нь газар тавьсан байгаа юм. Гэвч зээлээ заасан хугацаанд төлөлгүй, гэрээ зөрчигдсөн учир компаниуд хоёр жилийн дараа, 2020 оны сүүлчээр шүүхэд ханджээ. Тэрбум орчим төгрөгийн “өгөө, аваа”-тай гэсэн маргаан шүүхэд очсон байна. Гэхдээ дээрх компаниуд шүүх дээр очоод “Эвлэрлийн гэрээ” байгуулсан байна. Шүүгч ч “...Эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол маргааныг хаалаа” хэмээн шийджээ. Энэ дагуу барьцаалсан газрыг худалдаж, хохирлыг барагдуулахаар болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “тусламжтайгаар” уг ажлыг хоёр жилийн турш хийж, тэр нь саяхан дууссан байна. 

Ингээд газар ч зарагдаж, мөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд ортол 2020, 2021 он дамнуулан уг асуудлыг хариуцаж, “...Эвлэрлийн гэрээ байгуулсан тул гомдол маргааныг хаалаа” хэмээн шийдсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гэнэтхэн “...Энэ хэргийн талаар өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгов” гэсэн шийдвэр гаргасан байна. 

Шийдвэрээ хүчингүй болгосон шалтгаанаа “...Миний бие тухайн үед нэхэмжлэлийг гардуулахдаа гарын үсэг зуруулаагүй байна. Энэ нь алдаа болсон учраас хүчингүй болгосон” гэжээ. 

Хэдийгээр шүүгч гаргасан шийдвэрээ “эргэж харах” хуулийн заалт бий ч яг ийм шалтгаанаар хүчингүй болгох боломжгүй аж. 

Эрхэм шүүгчийн энэ шийдвэр шүүхийнхэн, шүүхийн шийдвэрийнхэн, нэхэмжлэгч гээд энэ асуудалд ямар нэг байдлаар хамаарах бүх субьектыг гайхашралд оруулаад байна. 

Өөрөөр хэлбэл, хуульд заасан гарц гаргалгааны дагуу бүтэн хоёр жилийн турш үйл ажиллагаа явагдаж, сая нэг шийдэгдтэл шүүгч хаана ч байхгүй шалтгаанаар хүчингүй болгочихов.

Шүүгчийн тухайд олон жил Ховдын шүүхэд “захиргааны ажил” хийсэн. Хэдэн жилийн өмнө хотод ирээд дөрөв дэх Ерөнхийлөгчийг буухын өмнөхөн одоогийн албан тушаалдаа томилогдсон. Дөрвөн жил шахмын өмнө дөө, Төмөр замын дарга асаны УБТЗ-ын нэр дээрх байрыг чөлөөлөх Дээд шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан хэрэгжүүлэх гэж байсныг шийдвэр гаргаад зогсоож байв. Бяртай л шүүгч байгаа юм. 

Харин хохироогч буюу хариуцагч нь нэлээд “хэцүү” нөхдүүд аж. Арваад компани хамтарч эзэмшдэг хоёр нөхөр бий. Тэр компаниуд нь гадаад худалдаа, хүнсний ногоо тариалалт, барилгын засал чимэглэл, аялал жуулчлал, худалдааны зуучлал, фермер, газар тариалан, аяллын оператор, аялал жуулчлалын агентлаг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ресторан, бизнесийн зөвлөгөө өгөх, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа гээд хийхгүй ажил гэж үгүй. Бас барилга барина. Урд хөршийн иргэнтэй хамтарсан компаниараа хил дагуу бизнес амжуулна. Ер нь л элдэвтэй. Сүүлд л гэхэд барилгын компаниараа нэгэн цахилгаан станцынхны орон сууцыг барьсан. Барьсан барилгаасаа зарж ашиг оллоо гээд шүүмжлүүлээд л байсан. Бас ҮАГ-ын 2018 оны санхүүгийн аудитын тайланд “...ТУЗ-ийн 2014 оны ... дугаар тогтоол, шийдвэрээр Ажилчдын орон сууц бариулах ажлын хэсэг гурван компаниас үнийн санал авч ".........................." ХХК-тай гэрээ хийж, 735 ажилчдын долоон орон сууцны барилгыг 2017 онд багтаан дуусгах байсан боловч өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй, хүлээлгэж өгөөгүй байна. "..........." ТӨХК орон сууцны дэмжлэг үзүүлэх зардалд 210 ажилтанд 1.546.2 сая төгрөг, 74 ажилчид захиалгын гэрээ хийж урьдчилгаа төлбөрт 871.8 сая төгрөг, нийт 2.418.0 сая төгрөгийг төлсөн байна. Энэ нь гэрээний 6.2-д “...Захилагч болон гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн тал нь тухайн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.05 хувиас хэтрэхгүй хэмжээгээр буруутай талдаа алданги ногдуулна” гэсэн заалттай нийцэхгүй байна. Тиймээс  ТУЗ-ийн тогтоол, шийдвэр, орон сууцны барилга барих гэрээний холбогдох заалтуудыг баримтлан хэрэгжүүлж ажиллах талаар албан шаардлага өгөв” гэж бичигдсэн байдаг.

Тэрчлэн энэ шүүгч, хариуцагч хоёрын дунд өмгөөлөгч гэдэг хүн бий. Олон жил өмгөөлөл хийсэн. Сайн мууг сайтар мэднэ. Хууль хяналтын салбар дахь хуудууг ч андахгүй. Бат инженерийн номдоо тодорхойлсон “...Гэмт хэргийн бирж”-ийг арван хуруу шигээ мэдэх хэмжээний хашир туршлагатай өмгөөлөгч л дөө. 

Шулуухан хэлэхэд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгч зээл төлөлгүй “луу унжсан” компани, олон жил хуулийн хуудуу дээр ажиллаж ирсэн өмгөөлөгч хоёрын хатгаасаар шүүхийн практикт байхгүй үйлдэл хийв үү гэсэн хардлага байна. Үүнээс болоод зээл өгсөн компани хохирч, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ч нэг ажлаа дахин хийх, хамгийн гол нь хугацаа алдах болчихоод байгаа юм.

Тэгэхээр “...Оросуудыг сайн ухвал татар л гарч ирнэ” гэдэг шиг шүүгч, өмгөөлөгч, хариуцагч гурваас юм юм гарч ирж мэдэхээр нөхцөл үүслээ. Ядаж байхад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан М, Э нарын шүүхийн ажил дуусаагүй байдаг. Хэдийгээр энэ бүхний цаана юу байгааг хэлэхэд эрт ч, энэ шүүгчийн “хэрэг” Монголын 600 шүүгчийн “эвэр”-ийг доргиох магадлал өндөр болоод байна. Тийм биш гэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийнхээ 10 шүүгчийг хэцүүдүүлж мэдэх л юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 39 (7024)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Хөгжлийн банкны шүүх хурал...
“Мед портал” хэзээ ХСҮТ-өөс...

Хан-Уулын хоёр шүүгчийг шүүж дуусаагүй байхад бас нэг шүүгч нь “хэрэг” тарьчихав уу?!

ДАМДИН-ОЧИР 2023-02-16

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах