• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу ням гарагийн  байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 29 мянгад хүрчээ. Үүний 24 мянга гаруй нь Турк, 4500 гаруй нь Сири улсын иргэд байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Сири улсад 5.3 сая хүн гэр оронгүй болжээ.

Нурангиас иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлагийн мэдээллээр Хатай мужид нурангид дарагдсан 35 настай эрэгтэйг 149 цагийн дараа буюу зургаан өдрийн дараа эсэн мэнд аварчээ. Энэ эрэгтэйг Мустафа Саригул гэдэг бөгөөд тэрбээр зургаан давхар орон сууцанд амьдардаг байв. Гэвч газар хөдлөлтийн улмаас түүний амьдардаг орон сууц бүхэлдээ сүйрсэн юм. Румын улсаас ирсэн авран хайх багийн хамт олон Саригулыг эсэн мэнд гаргаж авахын тулд таван цаг  тасралтгүй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Үүнээс гадна Хатай мужид долоон настай охиныг нурангин доороос 132 цагийн дараа эсэн мэнд гаргажээ. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн нийт барилгын 90 орчим хувь нь нурсан. Тодруулбал, Туркт багадаа 6000 барилга нурсан гэж “BBC” мэдээлсэн бол 12 мянга гаруй барилга нурсан гэж “AFP” мэдээлсэн байна. 

Турк улсын иргэдэд хамгийн их хэрэгцээт зүйлс нь хоол хүнс, эрүүл мэндийн багц, ус хэмээн Улаан загалмайн нийгэмлэгийн  яаралтай тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Ли Суер “CNN”-д ярьжээ. Тэрбээр “Газар хөдлөлтийн дараах сэргээн босголт гэхээс илүү хүмүүнлэгийн тусламжийн цаг үе бидний өмнө ирлээ. Туркийн иргэдийн анхан шатны суурь хэрэгцээг хангах тусламжийн үйлчилгээ багадаа хоёр сар үргэлжилнэ. Энэ хугацаанд Турк хэвийн байдалдаа шилжих болов уу гэж таамаглаж байна” гэв.

Орон сууц нь бүрэн сүйрсэн иргэдээс гадна бусад иргэд дахин газар хөдлөхөөс айж гэртээ орохыг хүсэхгүй байна. Тиймээс хүйтний улиралд Туркт хоргодох байр болон өвлийн майхан их хэмжээгээр хэрэгтэй байгаа аж. Энэ талаар Туркийн иргэн “Урт хугацааны аюулгүй амьдралдаа шилжихийн тулд бидэнд хүмүүнлэгийн тусламжууд их хэрэгтэй байна” гэж ярив.

Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлээд байгаа юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “зууны гамшиг” хэмээн нэрлэв. Харин Туркийн Кахраманмарас мужид очсон НҮБ-ын тусламжийн албаны дарга газар хөдлөлтийг "Энэ бүс нутагт сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт үйл явдал" гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа БНТУ-ын Хатай муж нь Сири улсаас 30 километрийн зайтай. Манай эрэн хайх, аврах баг Хатай мужийн Онцгой байдлын албаны зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Харин эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээд байна. 

Туркийн Истанбул хотын иргэн Айсегул Рахванси дахин газар хөдлөх вий гэхээс айж байгаа тухайгаа  “Бид маш их санаа зовнил, айдас дунд амьдарч байна. Манай хотод маш хүчтэй газар хөдлөлт болох вий гэхээс үнэхээр айж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 35 (7020)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Халуун сэдэв
  • •Степпе Арена
  • •Байнгын хороо
ХУРААХ
Манай аврагчид нурангинаас...
Г.Өнөрбаяр: Бүх төрлийн орлогоос...

Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

ДОЛЖИНЖАВ 2023-02-13
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Турк: Аврагчид нурангид 149 цаг дарагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

Турк болон Сирийн газар нутагт даваа гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу ням гарагийн  байдлаар газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 29 мянгад хүрчээ. Үүний 24 мянга гаруй нь Турк, 4500 гаруй нь Сири улсын иргэд байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Сири улсад 5.3 сая хүн гэр оронгүй болжээ.

Нурангиас иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Туркийн төрийн мэдээллийн “Anadolu” агентлагийн мэдээллээр Хатай мужид нурангид дарагдсан 35 настай эрэгтэйг 149 цагийн дараа буюу зургаан өдрийн дараа эсэн мэнд аварчээ. Энэ эрэгтэйг Мустафа Саригул гэдэг бөгөөд тэрбээр зургаан давхар орон сууцанд амьдардаг байв. Гэвч газар хөдлөлтийн улмаас түүний амьдардаг орон сууц бүхэлдээ сүйрсэн юм. Румын улсаас ирсэн авран хайх багийн хамт олон Саригулыг эсэн мэнд гаргаж авахын тулд таван цаг  тасралтгүй эрэн хайх ажиллагаа явуулжээ. Үүнээс гадна Хатай мужид долоон настай охиныг нурангин доороос 132 цагийн дараа эсэн мэнд гаргажээ. Газар хөдлөлтийн улмаас тус мужийн нийт барилгын 90 орчим хувь нь нурсан. Тодруулбал, Туркт багадаа 6000 барилга нурсан гэж “BBC” мэдээлсэн бол 12 мянга гаруй барилга нурсан гэж “AFP” мэдээлсэн байна. 

Турк улсын иргэдэд хамгийн их хэрэгцээт зүйлс нь хоол хүнс, эрүүл мэндийн багц, ус хэмээн Улаан загалмайн нийгэмлэгийн  яаралтай тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Ли Суер “CNN”-д ярьжээ. Тэрбээр “Газар хөдлөлтийн дараах сэргээн босголт гэхээс илүү хүмүүнлэгийн тусламжийн цаг үе бидний өмнө ирлээ. Туркийн иргэдийн анхан шатны суурь хэрэгцээг хангах тусламжийн үйлчилгээ багадаа хоёр сар үргэлжилнэ. Энэ хугацаанд Турк хэвийн байдалдаа шилжих болов уу гэж таамаглаж байна” гэв.

Орон сууц нь бүрэн сүйрсэн иргэдээс гадна бусад иргэд дахин газар хөдлөхөөс айж гэртээ орохыг хүсэхгүй байна. Тиймээс хүйтний улиралд Туркт хоргодох байр болон өвлийн майхан их хэмжээгээр хэрэгтэй байгаа аж. Энэ талаар Туркийн иргэн “Урт хугацааны аюулгүй амьдралдаа шилжихийн тулд бидэнд хүмүүнлэгийн тусламжууд их хэрэгтэй байна” гэж ярив.

Энэ удаагийн газар хөдлөлтийг 100 жилийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлт хэмээн АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээлээд байгаа юм. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “зууны гамшиг” хэмээн нэрлэв. Харин Туркийн Кахраманмарас мужид очсон НҮБ-ын тусламжийн албаны дарга газар хөдлөлтийг "Энэ бүс нутагт сүүлийн 100 жилд тохиолдсон хамгийн аймшигт үйл явдал" гэж тодорхойлсон байна.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийн үүрэг гүйцэтгэж байгаа БНТУ-ын Хатай муж нь Сири улсаас 30 километрийн зайтай. Манай эрэн хайх, аврах баг Хатай мужийн Онцгой байдлын албаны зааж өгсөн барилгын нурангид ажиллаж, амьд үлдсэн хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Харин эмнэлгийн баг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хээрийн эмнэлгийг байгуулж, одоогоор 89 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд ачаалал ихтэй ажиллаж байгааг мэдээллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээд байна. 

Туркийн Истанбул хотын иргэн Айсегул Рахванси дахин газар хөдлөх вий гэхээс айж байгаа тухайгаа  “Бид маш их санаа зовнил, айдас дунд амьдарч байна. Манай хотод маш хүчтэй газар хөдлөлт болох вий гэхээс үнэхээр айж байна” гэж ярьжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 13. ДАВАА ГАРАГ. № 35 (7020)

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
Freedom-250: Америкийн код
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

15 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

16 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

16 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

16 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

16 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

16 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

16 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

16 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

16 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

16 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

16 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

16 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах