• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно

Төрийн хэргийг эрэгтэйчүүд л барих ёстой гэсэн байр сууриа уламжлалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэтэл түүхийн хуудас өөр дүр зураг харуулдаг. 1206 оноос бий болсон Их засаг хуультай холбоотой баримтуудаас үзэхэд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах, эдийн засаг, санхүүгийн боломж бололцоо харьцангуй нээлттэй байжээ. Ер нь жендэрийн эрх тэгш байдлын тал дээр монголчууд Азийн бусад оронтой харьцуулахад дэвшилтэй байсныг судлаачид онцолдог. Харин Манжийн дарангуйллын үеэс эхлээд эмэгтэй хүнийг инжээр үнэлэх, нийгмийн гарал угсаа байдлаар нь тодорхойлох зэргээр өмч, эрх мэдлийг нь боомилж ирснийг түүхийн баримтуудаас олж харж болно. Чухам, “Ямаан толгой ямбанд багтдаггүй, янтгар хатан зарга шүүдэггүй” мэтийн зүйр үг тэр үеэс л дэлгэрсэн гэдэг. Харин тусгаар тогтнолоо сэргээн, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа зарлахдаа монголчууд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг баталгаажуулав. Тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хуульчилсан Азийн анхны улс болсон амжилтын түүх бидэнд бий. 

Ингээд эрэгтэй, эмэгтэйчүүдийн эрх тэгш байх боломжийг бүрдүүлэх санал санаачилга бага багаар бэхжсээр 1992 оны Үндсэн хуультай золгосон нь бий. Дээр дурдсанчлан, эмэгтэйчүүдийн эрхийн байдалд түүхэн цаг үеүд, түүнтэй холбогдож гарч ирсэн шийдвэр зохицуулалтууд дэвшил авчирчээ. 1990 оноос өмнө  нөхөн үржихүйн эрхээ эдлэх, гэр бүл төлөвлөхтэй холбоотойгоор жирэмслэхээс хамгаалах, үр хөндүүлэх жам ёсны эрхийг чухалчилж байв. Тэгвэл өнөөдөр нийгэм, цаг үеэсээ хамаараад эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал шийдвэр гаргах түвшин дэх эрх мэдэл болж хувирлаа.  Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Жендэрийн ялгаатай байдлын индексээс үзвэл өнгөрсөн жил Монгол Улс 146 орноос 70 дугаарт жагсаж, өмнөх оныхоос нэг байр ухарчээ. Монгол эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн хувьд эрхээ эдэлж байгаа ч “улс төрийн эрх мэдэл, оролцоо” үзүүлэлтээр сүүл мушгиж, 113 дугаар байрт жагсаж байгаа юм. Тэр дунд парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл сүүлийн хоёр сонгууль дараалан 17 хувь дээр гацаад байгаа нь даанч харамсалтай дүр зураг. 

ЭРХ МЭДЭЛ БОЛ ӨӨРТӨӨ ХАМААТАЙ ШИЙДВЭРТ ОРОЛЦОХ, НӨЛӨӨЛӨХ ЧАДАМЖ 

Эмэгтэйчүүд хүн амын олонх хэр нь эрх мэдлээрээ цөөхүүлээ нийгэм, соёлыг бүрдүүлж ирэв. Уг нь эрх мэдэл гэдэг ширээ сандал, зөөлөн суудал биш. Өөрийнхөө амьдралд хамаатай шийдвэрт гар бие оролцох, нөлөөлөх чадамж билээ. Үндсэндээ эрх мэдлийн тухай ойлголтын хамгийн сонгодог утга нь энэ. Гэтэл манайхан албан тушаалтай хамаатуулж явцууруулж ирсэн. Эрхийг нь хамгаалъя гэж хамгийн ихээр ярьж тунхагладаг эмэгтэйчүүд, залуус, малчдын төлөөлөл үгээ хэлэх боломж шийдвэр гаргах түвшинд үзээд буцаая гэсэн ч алга. Тэр ч бүү хэл хүйсийн төлөөлөл улам баялаг болж буйг ч анзаарч үзэхэд гэмгүй. 

Эмэгтэйчүүдэд квот олгоё гэхээр эрх мэдэлд шуналаа гэж мушгих нь бий. Гэтэл сонгогдох гэж байгаа байгууллагынхаа мөн чанарыг таних хэрэгтэй болж байна. Парламент бол хууль тогтоодог төлөөллийн байгууллага. Тэнд баталж буй баримт бичиг хүний амьдралын бүхий л харилцааг зохицуулж байгаа учраас гар бие оролцож байгаа хүмүүс дунд туулсан туршлага, ялгаатай хэрэгцээ бүгд тусгалаа олж байж тэнцвэртэй, амьдралд ойртож очих учиртай. Өөрөөр хэлбэл, олон янзын хүмүүсийн ашиг сонирхлыг хангахуйц бодлого боловсруулах, шийдвэр гаргахын тулд надтай, чамтай, өөр олон хүнтэй төстэй төлөөлөл парламентад байх хэрэгтэй болж байна. Орон нутаг ч ялгаагүй. Төлөөллийг хангаж байна уу гэдэг хамгийн эхний шалгуур төдийгүй үүнээс үндэслэж зүй зохистой ажиллах эсэх нь хамаарна.

Монгол Улс сүүлийн 30 гаруй жил эрэгтэйчүүд давамгайлсан, тэдний хэрэгцээн дээр тулгуурлаж нүдээр нь харсан бодлого шийдвэрээр явж ирлээ. Үүний толь нь өнөөгийн нийгэм. 

Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан “Бид сүүлийн 30 жилд эрчүүдээр шийдвэр гаргуулж үзлээ. Нэг талын шийдвэр ухвар мөчид, оновчгүй, эргэцүүлэх зүйл ихтэйг олон жишээгээр тайлбарлаж болно. Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг эдлүүлэхийн тулд төр тусгай байдлаар өргөж өгч, дэмжих хэрэгтэй болж байна. Үүний тулд нэн тэргүүнд хийх ёстой ажил бол Улс төрийн намын тухай, Улс төрийн санхүүжилтийн хуульд хүйс үл хамаарч эрх тэгшээр нэгнээ төлөөлөх боломж бүрдтэл нь тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх, эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг даруй авах ёстой. Ингэж байж шийдэл рүү алхам алхмаар дөхнө” гэж ярьсан. 

КВОТ БОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ТААЗ БИШ ХАМГИЙН ДООД БОСГО ЮМ

Дэлхий нийтийн түвшинд эмэгтэйчүүд сонгогдох битгий хэл сонгох эрхээ олж аваад удаагүй байгаа. Тоолбол,100 гаруй жил. Тиймээс манлайлагч, дарга, шийдвэр гаргагчийг эрэгтэй дүрээр хардаг хэв маяг, соёл тогтсон. Энэ тохиолдолд квотоос өөр сонголтгүй. Үүнийг олон улсад түр тусгай арга хэмжээ гэж нэрлэж буй юм.

Гэтэл эсрэгээрээ эмэгтэйчүүд хийж байгаа ажлаараа өрсөлдөөд гараад ир гэдэг. Ижил мэдлэг боловсрол, улс төрийн карьертай эмэгтэй, эрэгтэй хүн байлаа гэхэд эргэлзэхгүйгээр шууд эрэгтэйг нь дугуйлдаг хэвшмэл ойлголт, дадал, практик тогтчихсон өнөөгийн нийгэмд түр тусгай арга хэмжээ ашиглаж байж л ижил түвшинд хүрэхээс өөр хөшүүрэг алга. Үгүй гээд нийгмийн хөгжлөөрөө өөрчилье гэвэл чулуун дээр сийлсэн хэвээрээ л он цагийг туулна. Ингэж харвал квот бол анхан шатны хамгийн доод босго юм.

Гэтэл өнгөрсөн хугацаанд үүнийг хамгийн дээд тааз мэтээр ойлгуулж, мушгиж ирсэн. Яахав, ихэнх тохиолдолд олон нийтийн хандлага хууль дүрэм журмаа чиглүүлж явдаг. Заримдаа олон нийтийн ойлголт, хандлагыг хуулиар, бодлогоор чирч болдог. Энэ хөшүүрэг нь квот гэсэн үг. Түүнээс квотоос өөр ямар ч сайхан зохицуулалт, мянга мянган амлалт байсан тэр бол зүгээр л зэрэглээ аж. Энэ талаар Монфемнет Үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Төлөөллийг хангах механизм олон бий. Улс орнууд төрөл бүрийн арга хэрэглэж байна.

Манайхтай ижил төстэй гарааныхаа эхлэл дээр байгаа улс орнууд шууд суудал хадгалах квоттой. Үндсэн хууль, Сонгуулийн хуульдаа УИХ-ын 76 гишүүний 30 хувь нь залуучууд, 50 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэх загвараар суудал хадгалж ирсэн. Тодорхой тойрогт зөвхөн эмэгтэйчүүд, залуус өрсөлдөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Зарим нь квотын төрлүүдийг ашиглаж байна. Манай улсад хамгийн наад захын нэр дэвших квотын талаар ярьж байна. Уралдъя гэхэд гарааны тэгш нөхцөл буюу хаалга нээх тухай л ярьж байгаа хэрэг. Харин ижил эрх, нөхцөл хангагдаад ирэхээр түр арга хэмжээ, квотоо болино. Тиймээс квотыг албан ёсны механизм болгож оруулахаас өөр аргагүй” гэсэн юм. 

30 ХУВИЙН КВОТ ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЖИЖ БАЙСАНГҮЙ

Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн дэмжлэг 30 хувиас дээш гарч үзээгүй. Бас 30 хувийн квот тогтоосон бодлого хэзээ ч хэрэгжиж байсангүй. Юу гэвэл, яг хэрэгжихийн даваан дээр гол хоёр намын эрэгтэйчүүд үгсэн хуйвалдаад аваад хаячихдаг.

Сонгуулийн хуульд зургаан сараас өмнө гар хүрэхгүй байх практик тогтсон ч эмэгтэйчүүдийн квотыг авч хаяхдаа л хоёр сарын өмнө санал нэгдчихдэг нь сонин. Улстөрчид хоёр хоногийн дотор хууль батлах эрх ашиг дээрээ хэзээ нэгдэж чаддаг вэ гэвэл тэр нь ганцхан эмэгтэйчүүдийн квот байж ирэв. Тэгвэл квот бий болгосноор зөвхөн эмэгтэйчүүд хожихгүй. Гэр бүл, эрэгтэйчүүд хожно. Яагаад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр доогуур байна вэ.

Өнгөрсөн хугацаанд эрэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олонх байсан хэр нь эрүүл байх эрхээ бүрдүүлж, хамгаалж чадаагүй. Эмэгтэйчүүд эрүүл мэнд, хүүхдийнхээ боловсролд илүү ойрхон байгаа учраас амьдралын чанарыг тодорхойлж байгаа бодлогууд дээр илүү хүндээ нийцсэн, бодит гарц шийдлийг олж харж байгаа хэрэг. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг бий болговол гэр бүл, нийгэм, улс орон хожно. Эрчүүдийн дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал илүү хурцаар тавигдаж, ноцтой түвшинд очсон энэ цаг үед эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллавал эсрэгээрээ сайжирна.

Эрчүүд эрүүл болж илүү урт насална. “Квотгүйгээр цааш явбал үзэмжийн асуудал болж хувирна. Нам, байгууллагын үзэмжээс шалтгаална. Тэнцвэртэй төлөөллийг хангах хамгийн гол механизм нь квот. Энэ амин сүнсийг нь ярьж хуульчлахгүйгээр тэнцвэртэй төлөөллийг хангана, Үндсэн хуульд улс төр, гэр бүл, нийгмийн амьдралд эрэгтэй эмэгтэйчүүд тэгш эрхтэй оролцоно гэж тунхаг төдий байх боломжгүй. Харин ч хүн амын тал хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг 50 хувь болгох ёстой” гэж Д.Энхжаргал хэлэв. 

Орчин үеийн түүхийг харвал, 2005 онд анх удаа нэр дэвшүүлэх квотыг санаачилж 30 хувиар сонгуулийн хуульд тусгасан ч 2007 онд Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр квотын заалтыг хасав. Харин 2008 онд гурван эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 онд 20 хувийн квот хэрэгжиж  түүхэндээ анх удаа 11 эмэгтэй гишүүн болов. Улмаар 2016, 2020 онд мөн л 20 хувийн квотоор 13 эмэгтэй сонгогдов. Харин ирэх онд энэ тоо хэр өөрчлөгдөхийг улс төрийн хүсэл зориг мэдэх нь.

Мөн судлаач С.Түмэндэлгэр “Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй эн тэнцүү байх уу, эсвэл сүлжээн дор нь явсаар байх уу гэдэгт шийдэл гаргах цаг үе улстөрч, манлайлагч эмэгтэйчүүдийн өмнө гарч ирлээ. Магадгүй өөрөө л нэр дэвшээд явъя гэвэл эрэгтэй манлайлагчтай сүлжээндээ дуугүйхэн явах нь хувь хүндээ ач холбогдолтой. Харин эмэгтэйчүүдийн гэгдэх нийтлэг категорийн тэнцвэртэй байдлыг хангахын төлөө хүчтэй дуу хоолой гаргая гэвэл сүлжээний манлайлагчийн төлөө зүтгэх нь ач холбогдолтой” гэв. Тиймээс намын гишүүн эмэгтэйчүүд хар бор хамаг ажлыг нь амжуулдаг хэр нь эрэгтэйчүүдээс нэр дэвших эрхээ гуйгаад сууж байгаа өнөөдрийн өрөвдөлтэй дүр зургийг өөрчилж гуйлгын, үзэмжийн биш албан ёсны механизм байлгахын тулд квот шаардах эрхтэй шүү, бүсгүйчүүдээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 27 (7012)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •E-Sport
  • •Нээлттэй сонсгол
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Нийтлэл
  • •Гадаад харилцаа
  • •Гэмт хэрэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
  • •Фото мэдээ
ХУРААХ
Нисдэг машин, утасгүй зурагттай...
Тайлан: Хоёр тэрбум...

Эмэгтэйчүүд квоттой болчихвол эрчүүд хожно

УЯНГА 2023-02-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно
Г.Дамдинням, О.Батнайрамдал нар ойлголцож, АН Засгийн газрыг огцруулах акц эхлүүлнэ гэв
Оюу толгойн гэрээ, охидын эрх, сонгуулийн нууц-Эпштейний файл
Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

13 цагийн өмнө өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

13 цагийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

13 цагийн өмнө өмнө

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

13 цагийн өмнө өмнө

АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон

13 цагийн өмнө өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

14 цагийн өмнө өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

14 цагийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

14 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

1 өдрийн өмнө өмнө

Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

“Евроазийн их солилцоо: Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсаас 3 баг шатрын Дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнд өрсөлдөнө

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хяналтын сонсгол өнөөдөр болно

1 өдрийн өмнө өмнө

Ц.Монгол: Нэг гэрээг гэмт хэрэг гээд, нөгөөг нь орхих нь шударга ёс уу?

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тай албан ёсны хэлэлцээ хийв

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

САНАЛ БОЛГОХ
2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-12 өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026-06-12 өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-12 өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2026-06-12 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-12 өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-12 өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-12 өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2026-06-13 өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

2026-06-13 өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-10 өмнө

Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах