• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Койнчид” яагаад буруутчихав?!

Ид шалгагдаж буй нүүрсний хулгайтай зэрэгцээд койны хэрэг босч ирлээ. Учир нь сүүлийн үед хохирогчид ч, хохирлын тоо ч нэмэгдсэн байгаа юм. 2020 онд ес, 2021 онд 81, 2022 онд 370, энэ оны эхний сард найман хэрэг бүртгэгджээ. Хамгийн сүүлд, өчигдөр ЦЕГ-ын албан ёсны мэдээллийн сайтад “...Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Binance биржээс хувьцаа болон гадаад валют авахаар үл таних хүний дансанд их хэмжээний мөнгө шилжүүлж залилуулсан” гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад иргэн О нь телеграмм чатаар холбогдон мөнгөө өсгөх зорилгоор зургаан удаагийн гүйлгээгээр 96 сая төгрөгийг тоот дансанд шилжүүлж залилуулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээлэл нийтлэгдэв. 

Түүнчлэн цагдаагийнханхан өчигдөр IHC (Inflation Hedging Coin) койныг гаргадаг компанийн оффис дээр үзлэг шалгалт хийсэн гэх мэдээлэл цацагдав. Ер нь бол уг койныг гаргадаг “Ихбит” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж буй талаар 2022 оны аравдугаар сараас хойш яригдсан. 

Энэ компанийг Б.Эрхэмбаяр, Б.Идэр-Од, О.Мөнхжин, Б.Гантиг нар 2021 оны наймдугаар сарын 10-нд үүсгэн байгуулжээ.

Гэхдээ хууль хяналтынхан койнтой холбоотой асуудлыг анхаарч эхлэх үеэр Б.Идэр-Од нь компаниасаа нэрээ хасуулсан байдаг. Тус компани байгуулагдсанаасаа хоёр долоо хоногийн дараа буюу 2021 оны наймдугаар сарын 25-нд арилжаагаа эхлүүлсэн. IHC койны реклам эхнээсээ олны сонирхлыг татаж байв. Койн гаргахынхаа өмнө “...Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох Мөнхжин, Эрхэмээ, Гантиг болон комедиан Идэр-Од нар хамтран IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг гаргах гэнэ. Тэд наймдугаар сарын 25-ны өдөр дөрвөн биржээр зэрэг IEO хийх ажээ. IEO гэдэг нь… Initial Exchange Offering хэмээх үгний товчлол ба крипто биржээр дамжуулан койн гаргагчид анхны хөрөнгө оруулалтаа татахыг хэлнэ.

Таны мэдэх ёстой зүйлс:

  • 30 мөнгө: Анх зах зээл дээр нэг койн 30 мөнгөөр гарна.
  • Нэг их наяд: Нийт нэг их наяд IHC койн бий.
  • 10 хувь: Нийт койны 10 хувийг олон нийтэд санал болгоно. 
  • 15 сая төгрөг: Нэг хөрөнгө оруулагч дээд тал нь 15 сая төгрөгөөр худалдаж авах боломжтой.
  • 30 тэрбум төгрөг: Нийт 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Сонирхолтой факт: Үүсгэн байгуулагчдын Instagram дагагчдын тоо давхардсан тоогоор 705 мянга ажээ. Ийм олон дагагчтай инфлюенсерүүд нийлэхээр 30 тэрбум төгрөгийг дор нь босгочих байх даа. Олон нийтийн сүлжээний нөлөө крипто зах зээл дээр ч мөн сүр хүчээ харуулах цаг иржээ. 

Эцэст нь… Дараа 7 хоногт white paper гарахаар сайн уншаад, эрсдэлээ тооцоод, хөрөнгө оруулалтын сонголтоо хийнэ биз ээ. Бид хэд ч бас тухайн үед нь мэдээлэл оруулах болохоор имэйлээ харуулдаад сууж байгаарай” гээд л рекламдсан.

Үнэхээр ч энэ нь биелж “...30-хан секундын дотор 30 тэрбумыг босгосон” гэх дуулианы эзэд болцгоосон. Ингээд л цаашаа явж өгсөн дөө. 2022 оны хоёрдугаар сарын 25-нд “...“Ихбит” компанийн охин компани болох Икс Мета бирж олон улсын Binance.com-той албан ёсны партнёр болж олон улсын зах зээл, дотоодын зах зээл дээр хамтран ажиллах гэрээ үзэглэлээ” гэсэн мэдээлэл ч цацагдаж байв. Түүндээ “...Дашрамд дуулгахад “Ихбит” компани нь  хөрөнгө оруулалтын зах зээлд шинэ салбарыг нээж, цаашлаад виртуал хөрөнгийн талаарх мэдээ мэдээллийг тогтмол хүргэн маш богино хугацаанд амжилттай ажиллажээ. Мөн 2021 оны наймдугаар сарын 25-нд Монголын дөрвөн крипто бирж дээр нэгэн зэрэг IEO-гоо хийсэн ба хоёрдагч зах зээл нээснээс ердөө нэг сарын дотор 2500%-ийн өсөлтийг үзүүлсэн амжилттай байгаа юм” гэсэн байдаг. Олон нийт ч хошуурсан.

Гэвч өнөөдөр тэдний цуглуулсан хийгээд тэдэнд оруулсан мөнгө “эрэн сурвалжлагдаад” эхэллээ. “Ихбит”-ийн залуус шалгагдаж, хөрөнгө оруулагчид нь хохирогчид гэсэн нэртэй болоод гараад ирлээ. Гэхдээ “койнчид” яагаад буруутах болсон нь одоогоор тодорхойгүй байна. 

Уг нь төрийн нэрийн өмнөөс ийм санхүүгийн үйл ажиллагааг зохицуулдаг, бодлого барьдаг газрууд койн дэлгэрэх үеэс л сэрэмжлүүлж ярьсаар байжээ. 

Жишээ нь, 2021 оны наймдугаар сарын 26-нд Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэн “...Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж байна. Ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй. Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа. Блокчейн технологийн өндөр нууцлал нь ямар зорилготой, хэнтэй арилжаа хийж буйг мэдэх аргагүй болгосноор энэхүү эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь залилан авах гэмт хэрэг маш түгээмэл бийг мартаж болохгүй” гэж байв. 

Бас Санхүүгийн зохицуулах хороо 2022 оны есдүгээр сарын 20-нд гаргасан мэдэгдэлдээ “..Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө үйл ажиллагаа эрхэлж байсан үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үйл ажиллагаа 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ хугацаанд СЗХ-нд нэр бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”-д заасан шаардлагын дагуу шалгахад дараах нийтлэг алдаа, дутагдлууд илэрч байна. Үүнд үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын ISO/MNS/IEC 27001 стандартыг нэвтрүүлээгүй, нэвтрүүлсэн боловч эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулж сертификат аваагүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны орлогоос бүрдсэн эсэх болон гарал үүслийг бүрэн тодорхойлоогүй, эрх бүхий албан тушаалтныг тохиромжтой этгээдийн шалгуур хангасныг нотлох баримт бичгийг зохих ёсоор бүрдүүлээгүй, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль заасан шаардлагыг хэрэгжүүлж ажиллах автомат хяналтын системийг нэвтрүүлээгүй гэх мэтчилэн тусгайлсан шаардлагуудын бүрдлийг хангахгүй байна”гэсэн байдаг. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
ХУРААХ
Өрсөлдөх чадвар: Дорноговь...
Барилга, хот байгуулалтын сайд...

“Койнчид” яагаад буруутчихав?!

ДАМДИН-ОЧИР 2023-02-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

10 цагийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

10 цагийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

10 цагийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

21 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

21 цагийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

22 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

22 цагийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

22 цагийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

22 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

22 цагийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

22 цагийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

22 цагийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

22 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах