• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

"Акул, жараахай"-нууд маань одоо л хуультай болох уу?!

“...Ерөөсөө эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй” гэж академич С.Нарангэрэл гуай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлсэн  байдаг. Одоогоос бараг найман жилийн өмнө л дөө. Тэгэхэд “...Энэ гурван сая хүрэх гэж байгаа ард түмэн өлсөж зовохгүй аж төрж, өвдөхөд нь эмнэлгийн туслалцаа олдохгүй, зарим нь толгой хорогдох оромж байхгүйн зовлонг маш богино хугацаанд шийдээд энэ ард түмнийг амар жимэр, аз жаргалтай байлгах тухай л ярих хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг баталгаатай хангах нь чухал” гэж байсан юм. 

Гэвч эрхэм академичийн хэлж байсан нь өнөө хэр нь засарсангүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгой, Хөгжлийн банк, араас нь нүүрсний хулгай гээд хэдэн жил дамнасан хэргүүд ар араасаа гарч ирж байна. Дандаа л олон нийтийн итгэл өгч, эрх мэдэл олгосон хүмүүсийн оролцоотой үйл ажиллагаануудын “үр дүн” байх аж.

Гэтэл манайх энэ төрлийн гэмт хэрэгт “хуулийн дагуу” хариуцлага хүлээлгэх чадамж муутай болчихсон. Уг нь авлига авах, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэхийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулиудаар хориглосон. Гэвч хууль бус үйлдэлд холбогдсон албан тушаалтнууд ямар нэг цоорхой гаргаад л түүгээрээ мултраад гарчихдаг. 

Тухайлбал, Эрүүгийн хуульд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар шийтгэхээр зүйчилсэн.  Бас авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Ял наймаалцдаг гэсэн үг. Үүнээс гадна халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. 

Энэ мэт албан тушаалтнуудын хариуцлагаас мултардаг “цоорхой”-г нөхөх Эрүүгийн хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ.

Сүүлийн хэд хоног нийгмийн эсэргүүцэл тэмцэл, шахалт шаардлагатай тулсан нүүрсний хулгайтай холбоотойгоор энэ бүхэн засагдах нөхцөл үүсч байх шиг байна. Хэрэв УИХ уг төслийг дэмжвэл цаашид хялбаршуулсан журмаар хэрэг шийдэхгүй. Халдашгүй эрхээр халхавчилж хэрэг хөөн хэлэлцэх хугацааг дуусахгүй. Авлига, албан тушаалын хэргийн ялыг чангатгана. Ийм хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг бүх насаар нь нийтийн албанд ажиллахыг хориглоно. Ерөнхийдөө ийм өөрчлөлтүүд хийгдэнэ гэсэн үг. 

Энэ нь академич С.Нарангэрэл гуайн дээр хэлсэн үг, мөн Аристотелийн “...Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан. Түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж зохих шийтгэл хүлээх хэрэгтэй” гэсэнтэй л ижил агуулгатай гэсэн үг. 

Ер нь бол хуулийг ингэж чангатгаж байж л Төв талбай дээр жагсаж байгаа иргэдийн шаардлага биелнэ. Одоогийн хуулиар бол нүүрсний хулгайн хэрэг шүүх дээр очоод л нөгөөх “цоорхой”-гоор нь гоожоод алга болно. 

Гэтэл авлигатайгаа тэмцээд олны жишиг болж чадсан Хятадын хууль маш чанга байдаг. Эрүүгийн хуульд нь авлигын гэмт хэргийг төрийн байгууллага дахь идэвхтэй, идэвхгүй авлига, бусдыг сүрдүүлэн мөнгө авах, мөнгө угаах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг олон төрлөөр тодорхойлсон. Мөн төрийн албан хаагчдад санал болгосон хээл хахуулийн хэмжээ 10 мянган юаниас их бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Тодруулбал, Хятадын Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт “...10-200 мянган юанийн авлигын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял, 200 мянгаас нэг сая юанийн “ноцтой” авлигын гэмт хэрэгт таваас арван жилийн хорих ял, нэг сая юаниас дээш болон шууд хэмжээгээр таван сая юаниас дээш хэмжээний хохирол учруулсан “онц ноцтой” хахуулийн гэмт хэрэгт 10-аас дээш жилийн хорих ял, үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн (нэг сая юаниас илүү хохирол учруулсан) авлигын хэрэгт 5-10 жилийн хорих ял, гурван саяас дээш юанийн авлига авбал цаазаар авах буюу ялын дээд хэмжээг ногдуулдаг байна.

Энэ утгаараа Хятадын авлигын эсрэг “Үнэгний ав” гэх мэт ажиллагаа нь маш амжилттай хэрэгжсэн гэдэг. Манайд бол ийм төрлийн гэмт хэргийг бараг маазруулаад өнгөрдөг. АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр хэн нэгний саатуулдаг. Тэр нөхрийг нь “...Акул”, эсвэл “...Жараахай” гээд нэрлэчихнэ. Тэгээд “...Мөн, биш” гээд маргачихна. Ингэсээр, нэг мэдэхэд нөгөө нөхөр нь “акул” ч биш, “жараахай” ч биш болчихсон байдаг. Дээр хэлсэн “цоорхой”-нуудын аль нэгээр гараад явчихдаг гэсэн үг. Тэгвэл одоо “акул” нь ч, “жараахай”  нь ч жинхнээсээ хуультай болж магадгүй болж байна. Хэрвээ УИХ дэмжиж баталбал шүү дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 243 (6975)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
С.Амарсайхан: Монголбанкны...
Гүрийгээд байгаа гишүүд...

"Акул, жараахай"-нууд маань одоо л хуультай болох уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-12-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

“...Ерөөсөө эрхэм чанараа сайтар сахидаг, өндөр ёс суртахуунтай хүнд хуулийн хэрэг гэж байхгүй” гэж академич С.Нарангэрэл гуай хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа хэлсэн  байдаг. Одоогоос бараг найман жилийн өмнө л дөө. Тэгэхэд “...Энэ гурван сая хүрэх гэж байгаа ард түмэн өлсөж зовохгүй аж төрж, өвдөхөд нь эмнэлгийн туслалцаа олдохгүй, зарим нь толгой хорогдох оромж байхгүйн зовлонг маш богино хугацаанд шийдээд энэ ард түмнийг амар жимэр, аз жаргалтай байлгах тухай л ярих хэрэгтэй. Нөгөө талаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг баталгаатай хангах нь чухал” гэж байсан юм. 

Гэвч эрхэм академичийн хэлж байсан нь өнөө хэр нь засарсангүй. “Эрдэнэт”-ийн 49 хувь, Оюу толгой, Хөгжлийн банк, араас нь нүүрсний хулгай гээд хэдэн жил дамнасан хэргүүд ар араасаа гарч ирж байна. Дандаа л олон нийтийн итгэл өгч, эрх мэдэл олгосон хүмүүсийн оролцоотой үйл ажиллагаануудын “үр дүн” байх аж.

Гэтэл манайх энэ төрлийн гэмт хэрэгт “хуулийн дагуу” хариуцлага хүлээлгэх чадамж муутай болчихсон. Уг нь авлига авах, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэхийг Авлигын эсрэг хууль, Эрүүгийн хуулиудаар хориглосон. Гэвч хууль бус үйлдэлд холбогдсон албан тушаалтнууд ямар нэг цоорхой гаргаад л түүгээрээ мултраад гарчихдаг. 

Тухайлбал, Эрүүгийн хуульд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар шийтгэхээр зүйчилсэн.  Бас авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Ял наймаалцдаг гэсэн үг. Үүнээс гадна халдашгүй бүрэн эрхээр “халхавчлан” хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. 

Энэ мэт албан тушаалтнуудын хариуцлагаас мултардаг “цоорхой”-г нөхөх Эрүүгийн хууль, бусад дагалдах хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр УИХ-ын даргад өргөн барьжээ.

Сүүлийн хэд хоног нийгмийн эсэргүүцэл тэмцэл, шахалт шаардлагатай тулсан нүүрсний хулгайтай холбоотойгоор энэ бүхэн засагдах нөхцөл үүсч байх шиг байна. Хэрэв УИХ уг төслийг дэмжвэл цаашид хялбаршуулсан журмаар хэрэг шийдэхгүй. Халдашгүй эрхээр халхавчилж хэрэг хөөн хэлэлцэх хугацааг дуусахгүй. Авлига, албан тушаалын хэргийн ялыг чангатгана. Ийм хэрэгт ял шийтгүүлсэн хүнийг бүх насаар нь нийтийн албанд ажиллахыг хориглоно. Ерөнхийдөө ийм өөрчлөлтүүд хийгдэнэ гэсэн үг. 

Энэ нь академич С.Нарангэрэл гуайн дээр хэлсэн үг, мөн Аристотелийн “...Хууль нь зөвхөн ёс суртахуунаа сахин биелүүлэхгүй, түүнийг ноцтой зөрчиж буй хүмүүст зориулагдсан. Түүнд төрийн зүгээс цээрлэл үзүүлж зохих шийтгэл хүлээх хэрэгтэй” гэсэнтэй л ижил агуулгатай гэсэн үг. 

Ер нь бол хуулийг ингэж чангатгаж байж л Төв талбай дээр жагсаж байгаа иргэдийн шаардлага биелнэ. Одоогийн хуулиар бол нүүрсний хулгайн хэрэг шүүх дээр очоод л нөгөөх “цоорхой”-гоор нь гоожоод алга болно. 

Гэтэл авлигатайгаа тэмцээд олны жишиг болж чадсан Хятадын хууль маш чанга байдаг. Эрүүгийн хуульд нь авлигын гэмт хэргийг төрийн байгууллага дахь идэвхтэй, идэвхгүй авлига, бусдыг сүрдүүлэн мөнгө авах, мөнгө угаах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг олон төрлөөр тодорхойлсон. Мөн төрийн албан хаагчдад санал болгосон хээл хахуулийн хэмжээ 10 мянган юаниас их бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Тодруулбал, Хятадын Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэгт “...10-200 мянган юанийн авлигын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял, 200 мянгаас нэг сая юанийн “ноцтой” авлигын гэмт хэрэгт таваас арван жилийн хорих ял, нэг сая юаниас дээш болон шууд хэмжээгээр таван сая юаниас дээш хэмжээний хохирол учруулсан “онц ноцтой” хахуулийн гэмт хэрэгт 10-аас дээш жилийн хорих ял, үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн (нэг сая юаниас илүү хохирол учруулсан) авлигын хэрэгт 5-10 жилийн хорих ял, гурван саяас дээш юанийн авлига авбал цаазаар авах буюу ялын дээд хэмжээг ногдуулдаг байна.

Энэ утгаараа Хятадын авлигын эсрэг “Үнэгний ав” гэх мэт ажиллагаа нь маш амжилттай хэрэгжсэн гэдэг. Манайд бол ийм төрлийн гэмт хэргийг бараг маазруулаад өнгөрдөг. АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр хэн нэгний саатуулдаг. Тэр нөхрийг нь “...Акул”, эсвэл “...Жараахай” гээд нэрлэчихнэ. Тэгээд “...Мөн, биш” гээд маргачихна. Ингэсээр, нэг мэдэхэд нөгөө нөхөр нь “акул” ч биш, “жараахай” ч биш болчихсон байдаг. Дээр хэлсэн “цоорхой”-нуудын аль нэгээр гараад явчихдаг гэсэн үг. Тэгвэл одоо “акул” нь ч, “жараахай”  нь ч жинхнээсээ хуультай болж магадгүй болж байна. Хэрвээ УИХ дэмжиж баталбал шүү дээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 15. ПҮРЭВ ГАРАГ. № 243 (6975)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

8 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах