• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Эрчим хүчний түгээлтийн үнийн зөрүүг арилгаснаар өнтэй өвөлжих боломжтой

Монгол Улсын Засгийн газраас улсынхаа ойрын 30 жилийн ирээдүйн хөгжлийн чигийг нарийвчлан тодорхойлсон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан. Энэ бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна.

Зургаан салбарт томоохон өөрчлөлт хийх энэ бодлогын нэг салбар нь Эрчим хүчний сэргэлт юм. Манай улсын тухайд эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс бага тарифаар тогтоосон нь энэ салбарт хийх шинэчлэлүүдийг хойш татах, хөгжлийг нь зогсонги байдалд оруулах үндсэн нэг шалтгаан болсон юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд том чадлын цахилгаан станцуудыг шинээр ашиглалтад оруулаагүйгээс өнгөрсөн онд эрчим хүчний системийн нийт хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор авсан.

Гэтэл цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж, эрэлт жилээс жилд өссөөр байна. Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарлаа. Эдгээрийг хэрэгжүүлэх нэг гарц нь хэрэглэгчдэд түгээж байгаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэж байгаа өртөгтэй тэнцүүлснээр дулааны цахилгаан станцуудын алдагдлыг нөхөж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх гэдгийг салбарынхан онцолж байна.  Үүнийг бид Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын бодит нөхцөл байдалтай танилцсан сурвалжлагаараа баталгаажуулан уншигчдадаа хүргэсэн. Харин энэ удаа Дарханы дулааны цахилгааны станц төрийн өмчит хувьцаат компани болон Шарын гол нүүрсний уурхайд тулгамдаж байгаа асуудал хийгээд шийдвэрлэх гарцын талаар сурвалжиллаа.

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААНЫ СТАНЦ ЕС ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ

Дарханы дулааны цахилгааны станц 58 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус станц одоогоор 18 мянган тонн нүүрс буюу ес хоногийн нөөцтэй байна. Гэтэл аюулгүйн нөөц багадаа 14 хоног буюу 30 мянган тонн нүүрс байх ёстой. Цахилгаан станц алдагдалтай ажиллаж байгаа санхүүгийн асуудлаас үүдэн эрчим хүчийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болох нүүрсээ хангалттай хэмжээнд нөөцөлж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Тус цахилгаан станцын нийт зардлын 44 хувийг нүүрс эзэлдэг. Жилд 430 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд нэг тонныг нь Шарын гол нүүрсний уурхайгаас 35 мянган төгрөгөөр авдаг байна.

Энэ талаар Дарханы ДЦС-ын Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Сэлбэг материалын үнийн нэмэгдэл, валютын ханшны үнийн өсөлт зэргээс шалтгаалан зарлагаа танаж, орлогоо нэмсэн ч  4.4 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Цахилгаан болон дулааны эрчим хүчний түгээлтийн үнэ тариф үүнд хамгийн их нөлөөлсөн. Мөн түлшний зардал өссөн. Компанийн найдвартай ажиллагааг хангахад 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Тодруулбал, эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байгаа тариф 141 төгрөг байгааг 28 хувиар нэмэхэд алдагдалгүй ажиллана гэсэн тооцооллыг бид гаргасан” гэв.

Дархан хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 3-5 хувиар өсч байна. Тиймээс энэ эрэлтийг хангахын тулд бойлерын байгууламжийг өргөтгөх, хуучин хөргөх цамхагийг сэргээн засварлах, хөргөх цамхаг шинээр барих, хурц уур, тэжээлийн усны шугамын коллекторууд шинэчлэх гэсэн хэд хэдэн бүтээн байгуулалтийг хийх шаардлагатай болжээ. Хөргөх цамхаг нь түлшний зарцуулалтыг бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм. Шинэ хөргөх цахим барихад 10 орчим тэрбум төгрөг шаардагддаг аж.

Дарханы ДЦС-ын тухайд цалин багаас үүдэн  энэ жил 20 хүн ажлаасаа гарсан байна.  Мөн тендерийн асуудалтай холбоотойгоор ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг олгоогүй зургаан сар өнгөрчээ.Энэ талаар тус станцын Үйлдвэрчний хорооны дарга Б.Болд “Хүний нөөцийн хомсдолд ороод ажилчдын ачаалал эрс нэмэгдлээ. Үүнээс үүдэн осол, саатал гарах эрсдэл өндөр. Тиймээс ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Ирэх онд  багадаа 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага бий. Өвлийн ачаалал нэмэгдвэл хоёр зуухыг нэг хүн хариуцан ажиллах шаардлага үүснэ. Энэ нь эрсдэл өндөртэй” гэсэн юм.

“НЭГ ТОНН НҮҮРСНИЙ ҮНЭ 55400 БОЛОХОД АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ”

Станцын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар бид Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд төдийгүй хойд бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсийг нийлүүлдэг Шарын гол нүүрсний уурхайг зорилоо. Тус уурхай наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд үйл ажиллагаагаа зогсоосон нь хойд бүсийн эрчим хүчний систем доголдох нэг үндэс болсон юм. Тухайн үед яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар “Шарын гол” ХК-ийн захирал Б. Мэндсайханаас тодрууллаа. Тэрбээр “Манай уурхай түлшнийхээ өрийг төлж чадаагүйгээс түлшгүй болж, нэг сарын хугацаанд тэг зогсолт хийсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 онд нүүрсний үнийг 44500 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ үед дизель түлш 1600 төгрөг байсан. Одоогийн дизель түлшний ханш 3800 төгрөгөөр бодоход хоногт  60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ нь сард 1.8 тэрбум төгрөг болно.Түлшнээс  бусад сэлбэг материалын үнэ 60 гаруй хувиар нэмэгдээд байна. Харин нэг тонн нүүрсний үнэ 55400 болоход алдагдалгүй ажиллах боломжтой. Гэвч  эхний есөн сарын байдлаар нүүрсний өртөг 60 мянгад хүрсэн” гэв.

“Шарын гол” компани нүүрсний үнийг нэмэгдүүлж чадаагүйгээс бэлтгэн нийлүүлэгч болоод татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг хойшлуулж үйлдвэрлэлд нэн шаардлагатай засвар үйлчилгээг хийжээ. Гэвч Татварын ерөнхий газар болоод Нийгмийн даатгалын байгууллагаас хуримтлагдсан өр төлбөрөө төлөхгүй бол компанийн харилцах дансыг хаахыг мэдэгдэж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрсдэл үүссэн байна. Үүнээс гадна  нүүрсний үнийг бодит өртөг зардлаас нь бага тогтоосноос компанийн өр төлбөр жилээс жилд өсч байна. Мөн Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч, түүхий эд материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор  тус уурхай ДЦС-уудад нийлүүлж буй үнээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа юм.

Энэ онд нэг сая 400 мянган тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа Шарын гол нүүрсний уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлэхгүй бол бид цахилгаан, дулаангүй өвөлжих эрсдэл үүсчээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай шийдвэрүүдийн нэг нь эрчим хүчний хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг нэмэгдүүлэх нөгөө нь эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлэх юм гэдгийг бид бодит нөхцөл байдалтай танилцсан сурвалжлагаараа хүргэлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтийг бүрэн дүүрэн хангахад дан ганц төрийн оролцоо хангалтгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар буй. Иргэдийн зүгээс оргил ачааллын үед цахилгаанаа хэмнэж, төрөөс дулааны цахилгаан станцуудын хэвийн, алдагдалгүй ажиллах боломжийг тарифыг өөрчилснөөр ямар нэгэн эрчим хүч, дулааны хязгаарлалтгүйгээр бид айдасгүй өнтэй өвөлжих нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Жирэмслэлтээс хамгаалах эм,...
Месси Мбаппе нар дубл хийж баг...

Эрчим хүчний түгээлтийн үнийн зөрүүг арилгаснаар өнтэй өвөлжих боломжтой

ДОЛЖИНЖАВ 2022-10-26

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
16 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

17 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

17 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

17 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

17 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

17 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

17 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

17 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах