• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

Монголын улс төрд популизм маш сайн “монголчлогдоод” нутагшчихсан юм. Манай “поп”-ууд бүр өөр өөрийн гэсэн арга замтай, сэдэвтэй. Мэргэшчихсэн.  Тэгээд нөгөө л утаа, түгжрэл, уул уурхай, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж зэрэг нийгмийн эмзэг сэдвүүдээр “поп”-рч, оноо цуглуулдаг. Хамгийн сайн “поп”-рсон нь нэр хүндтэй улстөрчөөр өргөмжлөгддөг. Эмгэнэл нь энэ л дээ. Гэхдээ чуулган дээр бол гишүүд “поп”-роод байж болох талтай. Харин сайд нар болдоггүй аж. Учир нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа бодитой байх учиртай.

Сар гаруйн өмнө томилогдсон Хөдөлмөрийн сайд уржигдар яамныхаа ажлаар мэдээлэл хийлээ. Тэгэх үедээ маш ноцтой зүйл ярьчихав. Тэрбээр “...Манай яамныхан ядуу айлуудыг “Ул”-ныхан гэдэг” хэмээв. Үүнд Монгол даяараа дургүйцлээ. Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмж тал дээр яалт ч үгүй маш том алдаа хийчихэж байгаа юм. Мушгих юм бол Хөдөлмөрийн сайдынх нь энэ үгийг Засгийн газрын байр суурь гэж ойлгосон ч болно. Ядахад бид сүүлийн хэдэн жилийг тун хүнд үдэж байна. Мэдээж, үүнд дэлхий нийтийг хамарсан ковид, дайн нөлөөлж байна. Байсгээд л бензиний үнэ нэмэгдэнэ. Эсвэл тасарчихна. Энэ өвөл тогтой байх уу, үгүй гээд яригдаж байна. Ам.долларын ханш талийсан. Дагаад импортын бүтээгдэхүүнүүд нэмэгдчихлээ. Өөрсдөө хийгээд байгаа цементийн үнэ ч даахааргүй өслөө. Үнэндээ л уур унтуу хүргэж, бухимдал төрүүлсэн өдөр хоногууд өнгөрч байна. Аль эрт, ковидын эхний үеэс л хүнсний дэлгүүрүүд талхыг таллаж, ургамлын тосыг граммлаж худалддаг болсон. Дэлгүүрүүдийн өрийн дэвтрүүд ч зузаарсаар байгаа аж. Ийм байдалд манай улс төрийн популистуудын хувь нэмэр ч багагүй оролцоотой. Тэгтэл Хөдөлмөрийн сайд нь иргэдээ “Ул”-ныхан хэмээх анги давхаргад хуваарилчихаж байгаа нь шууд утгаараа нийгмийг цочоосон явдал болов. Тиймээс өчигдөр иргэд энд тэнд цуглаж, бослого тэмцэл ч гарч магадгүй нөхцөл үүссэн юм. Харин Японд яваа Ерөнхий сайд яаралтай захирамж гаргаж, Хөдөлмөрийн сайдыг чөлөөллөө. Хэвлэлийн албанаас нь “...Хөдөлмөрийн сайдад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө” хэмээв.

Ер нь бол Хөдөлмөрийн сайдын энэ явдал зарим сайд нарт “хамар доорх хагархай”-гаа захирч явах сануулгыг өгч байна. Иймэрхүү амаа мэдэхгүй бурдаг сайд энэ Засгийн газарт нэгээр тогтохгүй байдаг. Саяхан Түгжрэл хариуцсан сайдын албан тушаал бий болсон. Энэ албан тушаалд УИХ-д нэг бус удаа сонгогдож, улс төрд олон жил явж байгаа нэг нөхөр томилогдлоо. Ажлаа аваад хэдхэн хоноод л “...Буяны цуваа түгжрэл үүсгэж байна” гэчсэн мэдэгдлийг цахим сүлжээгээр хийчихэж байгаа юм. Өөрийнх нь тайлбарласнаар энэ нь “...Түгжрэлийн сайдын шийдэл ярьж байсан ярианы нэг л хэсэг” гэсэн. Гэхдээ шийдэл гэхээсээ шал тэнэг “жиргээ” байсан л даа. Тийм л учраас олон нийт Түгжрэлийн сайдад ихэд дургүйцсэн.

Бас Байгаль орчны сайд гэдэг нөхөр юу ярилаа даа. “...Самарт явсан хүмүүсийн 80 хувь нь газар дээрээ шууд нас бардаг” гэчихэж байгаа юм. Дараа нь баахан тайлбар хийгээд л байсан. Зүй нь ярихдаа л толгойгоо жаахан ажиллуулчих байсан юм. Мань сайд сүүлийн үед Хотын даргатай эрх булаалдаад л гүйгээд байгаа дуулдах болсон. Илтэд эрх ашгийн зөрчил үнэртүүлдэг аж. Түүнд ядаж, ажил нь хаана, эрх нь хаахна байгааг Засгийн газар нь сануулмаар болсон байгаа юм. Гэтэл байгаль орчны салбарт хийх ажил зөндөө. Яамаа андуурсан сайд нь ийш тийш үсчиж байгаад Хөдөлмөрийн сайд шиг хариуцлага хүлээхдээ тулах вий.

Түүнчлэн Сангийн яамнаас НӨАТ-ын баримтын сугалааны тохирлоор урамшуулал олгох хөтөлбөр шинэчлэгдэж байгаагаа олон нийтэд ойлгуулахаар шторк хийж цацжээ. Түүн дээр нь хоёр бүсгүй нэгнийгээ төлбөрийн баримт уншуулах гэхэд "...Битгий ийм өлөн байгаач" гэчихээд хажуудаа байсан ТҮК-ийн ажилтанд баримтуудаа өгч байгааг үзүүлж байх юм. Сангийн яамныхны санаагаар "...ТҮК-ийн ажилтан "өлөн" учраас баримт уншуулдаг" гэсэн логик гарч ирж байх жишээтэй. Энэ бүхнээс төр, яам, тамгын газрынхан амьдралаас тасарч, вакумжсан, хамгийн гол нь хүний эрхийн мэдрэмжгүй үйл ажиллагааг ээлж дараалан гаргаж байна.

Энэ мэтчилэн сайдын ажлыг хэмжээгүй эрх мэдэл хэмээн эндүүрч, иргэдийг хүссэнээрээ даапаалж суудаг хүмүүс энэ засагт бий. Тэд цаашид болгоомжтой байх хэрэгтэй. Амаа мэдэж, үгээ цэгнэх ёстой. Яагаад гэвэл, 2019 оны өвөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг халж, сэлгэхдээ бие даасан шийдвэр гаргадаг болсон. Сайдыг чөлөөлсөн, томилсон захирамжаа УИХ-д танилцуулаад л болчихно. Өчигдөр л гэхэд Японд ажиллаж байсан Ерөнхий сайд Хөдөлмөрийн сайдыг чөлөөлөх захирамж гаргаад, түүнийг нь ЗГХЭГ-ын дарга мэдээлээд л болчихож байна. Түүнээс биш, сайдын суудалдаа үлдэхийн тулд хэн нэгний халамж нөмөр хүлээгээд, УИХ дээр хор найруулах боломжгүй болсон байна. Тэгэхээр зарим сайд ядаж амаа мэдэж явахгүй бол суудлаасаа салах чинь хэдхэн секундын л ажил болсон байна шүү. “Поп” сайд нар үүнийг анхаарна уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Луйвар дагасан эдийн засгийн...
Солонгос руу визгүй аялахаар...

Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

ДАМДИН-ОЧИР 2022-09-28
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

Монголын улс төрд популизм маш сайн “монголчлогдоод” нутагшчихсан юм. Манай “поп”-ууд бүр өөр өөрийн гэсэн арга замтай, сэдэвтэй. Мэргэшчихсэн.  Тэгээд нөгөө л утаа, түгжрэл, уул уурхай, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж зэрэг нийгмийн эмзэг сэдвүүдээр “поп”-рч, оноо цуглуулдаг. Хамгийн сайн “поп”-рсон нь нэр хүндтэй улстөрчөөр өргөмжлөгддөг. Эмгэнэл нь энэ л дээ. Гэхдээ чуулган дээр бол гишүүд “поп”-роод байж болох талтай. Харин сайд нар болдоггүй аж. Учир нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа бодитой байх учиртай.

Сар гаруйн өмнө томилогдсон Хөдөлмөрийн сайд уржигдар яамныхаа ажлаар мэдээлэл хийлээ. Тэгэх үедээ маш ноцтой зүйл ярьчихав. Тэрбээр “...Манай яамныхан ядуу айлуудыг “Ул”-ныхан гэдэг” хэмээв. Үүнд Монгол даяараа дургүйцлээ. Нэгдүгээрт, хүний эрхийн мэдрэмж тал дээр яалт ч үгүй маш том алдаа хийчихэж байгаа юм. Мушгих юм бол Хөдөлмөрийн сайдынх нь энэ үгийг Засгийн газрын байр суурь гэж ойлгосон ч болно. Ядахад бид сүүлийн хэдэн жилийг тун хүнд үдэж байна. Мэдээж, үүнд дэлхий нийтийг хамарсан ковид, дайн нөлөөлж байна. Байсгээд л бензиний үнэ нэмэгдэнэ. Эсвэл тасарчихна. Энэ өвөл тогтой байх уу, үгүй гээд яригдаж байна. Ам.долларын ханш талийсан. Дагаад импортын бүтээгдэхүүнүүд нэмэгдчихлээ. Өөрсдөө хийгээд байгаа цементийн үнэ ч даахааргүй өслөө. Үнэндээ л уур унтуу хүргэж, бухимдал төрүүлсэн өдөр хоногууд өнгөрч байна. Аль эрт, ковидын эхний үеэс л хүнсний дэлгүүрүүд талхыг таллаж, ургамлын тосыг граммлаж худалддаг болсон. Дэлгүүрүүдийн өрийн дэвтрүүд ч зузаарсаар байгаа аж. Ийм байдалд манай улс төрийн популистуудын хувь нэмэр ч багагүй оролцоотой. Тэгтэл Хөдөлмөрийн сайд нь иргэдээ “Ул”-ныхан хэмээх анги давхаргад хуваарилчихаж байгаа нь шууд утгаараа нийгмийг цочоосон явдал болов. Тиймээс өчигдөр иргэд энд тэнд цуглаж, бослого тэмцэл ч гарч магадгүй нөхцөл үүссэн юм. Харин Японд яваа Ерөнхий сайд яаралтай захирамж гаргаж, Хөдөлмөрийн сайдыг чөлөөллөө. Хэвлэлийн албанаас нь “...Хөдөлмөрийн сайдад ёс зүйн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө” хэмээв.

Ер нь бол Хөдөлмөрийн сайдын энэ явдал зарим сайд нарт “хамар доорх хагархай”-гаа захирч явах сануулгыг өгч байна. Иймэрхүү амаа мэдэхгүй бурдаг сайд энэ Засгийн газарт нэгээр тогтохгүй байдаг. Саяхан Түгжрэл хариуцсан сайдын албан тушаал бий болсон. Энэ албан тушаалд УИХ-д нэг бус удаа сонгогдож, улс төрд олон жил явж байгаа нэг нөхөр томилогдлоо. Ажлаа аваад хэдхэн хоноод л “...Буяны цуваа түгжрэл үүсгэж байна” гэчсэн мэдэгдлийг цахим сүлжээгээр хийчихэж байгаа юм. Өөрийнх нь тайлбарласнаар энэ нь “...Түгжрэлийн сайдын шийдэл ярьж байсан ярианы нэг л хэсэг” гэсэн. Гэхдээ шийдэл гэхээсээ шал тэнэг “жиргээ” байсан л даа. Тийм л учраас олон нийт Түгжрэлийн сайдад ихэд дургүйцсэн.

Бас Байгаль орчны сайд гэдэг нөхөр юу ярилаа даа. “...Самарт явсан хүмүүсийн 80 хувь нь газар дээрээ шууд нас бардаг” гэчихэж байгаа юм. Дараа нь баахан тайлбар хийгээд л байсан. Зүй нь ярихдаа л толгойгоо жаахан ажиллуулчих байсан юм. Мань сайд сүүлийн үед Хотын даргатай эрх булаалдаад л гүйгээд байгаа дуулдах болсон. Илтэд эрх ашгийн зөрчил үнэртүүлдэг аж. Түүнд ядаж, ажил нь хаана, эрх нь хаахна байгааг Засгийн газар нь сануулмаар болсон байгаа юм. Гэтэл байгаль орчны салбарт хийх ажил зөндөө. Яамаа андуурсан сайд нь ийш тийш үсчиж байгаад Хөдөлмөрийн сайд шиг хариуцлага хүлээхдээ тулах вий.

Түүнчлэн Сангийн яамнаас НӨАТ-ын баримтын сугалааны тохирлоор урамшуулал олгох хөтөлбөр шинэчлэгдэж байгаагаа олон нийтэд ойлгуулахаар шторк хийж цацжээ. Түүн дээр нь хоёр бүсгүй нэгнийгээ төлбөрийн баримт уншуулах гэхэд "...Битгий ийм өлөн байгаач" гэчихээд хажуудаа байсан ТҮК-ийн ажилтанд баримтуудаа өгч байгааг үзүүлж байх юм. Сангийн яамныхны санаагаар "...ТҮК-ийн ажилтан "өлөн" учраас баримт уншуулдаг" гэсэн логик гарч ирж байх жишээтэй. Энэ бүхнээс төр, яам, тамгын газрынхан амьдралаас тасарч, вакумжсан, хамгийн гол нь хүний эрхийн мэдрэмжгүй үйл ажиллагааг ээлж дараалан гаргаж байна.

Энэ мэтчилэн сайдын ажлыг хэмжээгүй эрх мэдэл хэмээн эндүүрч, иргэдийг хүссэнээрээ даапаалж суудаг хүмүүс энэ засагт бий. Тэд цаашид болгоомжтой байх хэрэгтэй. Амаа мэдэж, үгээ цэгнэх ёстой. Яагаад гэвэл, 2019 оны өвөл Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг халж, сэлгэхдээ бие даасан шийдвэр гаргадаг болсон. Сайдыг чөлөөлсөн, томилсон захирамжаа УИХ-д танилцуулаад л болчихно. Өчигдөр л гэхэд Японд ажиллаж байсан Ерөнхий сайд Хөдөлмөрийн сайдыг чөлөөлөх захирамж гаргаад, түүнийг нь ЗГХЭГ-ын дарга мэдээлээд л болчихож байна. Түүнээс биш, сайдын суудалдаа үлдэхийн тулд хэн нэгний халамж нөмөр хүлээгээд, УИХ дээр хор найруулах боломжгүй болсон байна. Тэгэхээр зарим сайд ядаж амаа мэдэж явахгүй бол суудлаасаа салах чинь хэдхэн секундын л ажил болсон байна шүү. “Поп” сайд нар үүнийг анхаарна уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 28. ЛХАГВА ГАРАГ. № 187 (6919)

ФОТО:

Сэдвүүд : #Засгийн газар   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

9 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

9 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах