• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Занданшатар: Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт бодлогыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гаргаж, олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ санал санаачилгыг бодлогын хувьд цэгцлэх, үндэсний хэмжээний нэгдмэл ойлголтыг бий болгох, нийгмийн халамжийн гэх тодотголтой бодлогыг цаашид нийгмийн цогц бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо.

Тэрбээр “Өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн бодлогын хүрээнд халамж хэт хавтгайрч, хөдөлмөрт бус халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байгааг бид залруулахын тулд “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогыг санаачилсан. Цаашид нийгмийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирээдүй алсаа харж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг шат шатандаа ойлгох ёстой” хэмээв.

2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч энэхүү зардал нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байгаа аж. Түүнчлэн 2012 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо 555.5 мянгаас 2.5 сая болж 4.6 дахин нэмэгджээ. Хэдийгээр үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж орсон гэж тайлбарладаг боловч нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авч буй иргэний тоо 3.5 дахин, үүн дотор нийгмийн халамжийн тэтгэмж авч буй иргэний тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авч байгаа иргэний тоо 21.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагч 3.2-8.89 дахин нэмэгдээд байгаа аж.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөрийн насны иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өрх гэрээ авч явах үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан. Бодит байдал ч үүнийг гэрчилж байгаа. Ажиллах хүчний хомсдол их үүсэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг эргэж харах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд олон талт ажиллагааг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Түүнчлэн хөдөлмөрийн насны залуусаас гадна ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна. Аливаа бодлого шийдвэр эдийн засагт эерэг нөлөө авчрах ёстой. Иймд бодлогын шинжилгээг оновчтой хийж, төслөө нийт иргэдээр хэлэлцүүлж гаргах шаардлагатай” гэдгийг онцлов. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийн шинэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх олон шинэлэг санал санаачилга гарна гэдэгт итгэж байна гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд үг хэллээ.

Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ”, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажлын байрны эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх талаар бодлого, зорилтууд”, Европын холбооны санхүүжилтээр НҮБХХ, НҮБ-ийн ХХААБ, ОУХБ-ын хэрэгжүүлж буй “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Улсын Их Хурал хууль тогтоохоос гадна хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт дээр Байнгын хороо анхааран ажиллах болно. Өнөөдрийн хэлэлцүүлгээр олон талын байр суурийг сонслоо. Цаашид салбар салбараар нь энэ хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зүйтэй. Бид шат шатандаа халамжаас хөдөлмөрт шилжих ухамсрыг бий болгохын төлөө ажиллах шаардлагатай. Өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон та бүхэндээ талархал дэвшүүлье” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Бөхийн төрлүүд
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Есдүгээр сарын 15-наас хойш...
АТГ: С.Эрдэнэд эрүүгийн хэрэг...

Г.Занданшатар: Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан

Kuzmo 2022-09-26
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Г.Занданшатар: Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Засгийн газраас халамжаас хөдөлмөрт бодлогыг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд гаргаж, олон санал санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Энэ санал санаачилгыг бодлогын хувьд цэгцлэх, үндэсний хэмжээний нэгдмэл ойлголтыг бий болгох, нийгмийн халамжийн гэх тодотголтой бодлогыг цаашид нийгмийн цогц бодлогын нэг хэсэг болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэдгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо.

Тэрбээр “Өнөөдрийг хүртэл бидний хэрэгжүүлж ирсэн бодлогын хүрээнд халамж хэт хавтгайрч, хөдөлмөрт бус халамжид дулдуйдсан нийгэм бий болох хандлага гүнзгийрч байгааг бид залруулахын тулд “Халамжаас-Хөдөлмөрт” бодлогыг санаачилсан. Цаашид нийгмийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг ирээдүй алсаа харж хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг шат шатандаа ойлгох ёстой” хэмээв.

2021 оны байдлаар нийгмийн халамжийн зардал 2 их наяд төгрөгт хүрч энэхүү зардал нь төсвийн нийт зардлын 11.9 хувьд хүрээд байгаа аж. Түүнчлэн 2012 оноос хойш халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн тоо 555.5 мянгаас 2.5 сая болж 4.6 дахин нэмэгджээ. Хэдийгээр үүн дотор хүүхдийн мөнгөн тэтгэмж орсон гэж тайлбарладаг боловч нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ авч буй иргэний тоо 3.5 дахин, үүн дотор нийгмийн халамжийн тэтгэмж авч буй иргэний тоо 4.6 дахин, асаргааны тэтгэмж авч байгаа иргэний тоо 21.7 дахин, өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж авагч 3.2-8.89 дахин нэмэгдээд байгаа аж.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ. Тэрбээр “Хөдөлмөрийн насны иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлж, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өрх гэрээ авч явах үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд нийгмийн олон төрлийн халамж олгож ирсэн. Зарим нь эзнээ олоогүй гэх шүүмжлэл ч дагуулсан. Бодит байдал ч үүнийг гэрчилж байгаа. Ажиллах хүчний хомсдол их үүсэж байна. Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтыг эргэж харах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд олон талт ажиллагааг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Түүнчлэн хөдөлмөрийн насны залуусаас гадна ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого шаардлагатай байна. Аливаа бодлого шийдвэр эдийн засагт эерэг нөлөө авчрах ёстой. Иймд бодлогын шинжилгээг оновчтой хийж, төслөө нийт иргэдээр хэлэлцүүлж гаргах шаардлагатай” гэдгийг онцлов. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих шинэчлэлийн шинэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэх олон шинэлэг санал санаачилга гарна гэдэгт итгэж байна гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никейз, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд үг хэллээ.

Үүний дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл “Нийгмийн халамжийг зорилтот бүлэг рүү шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын арга хэмжээ”, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажлын байрны эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан мэргэжилтэн бэлтгэх талаар бодлого, зорилтууд”, Европын холбооны санхүүжилтээр НҮБХХ, НҮБ-ийн ХХААБ, ОУХБ-ын хэрэгжүүлж буй “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс “ТХЗ-той уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Улсын Их Хурал хууль тогтоохоос гадна хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт дээр Байнгын хороо анхааран ажиллах болно. Өнөөдрийн хэлэлцүүлгээр олон талын байр суурийг сонслоо. Цаашид салбар салбараар нь энэ хэлэлцүүлгийг зохион байгуулах нь зүйтэй. Бид шат шатандаа халамжаас хөдөлмөрт шилжих ухамсрыг бий болгохын төлөө ажиллах шаардлагатай. Өнөөдрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон та бүхэндээ талархал дэвшүүлье” гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ФОТО:

Сэдвүүд : #Байнгын хороо  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл
“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
15 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

15 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

16 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

16 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

16 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

16 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

16 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах