• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Зориулалтын суудал хэрэглэж, үрсээ аюулаас хамгаалъя

Ч.ГАНТУЛГА

Бид юуны төлөө энэ хорвоод ирж, хичээнгүйлэн амьдардаг юм бол гэж өөрөөсөө олон удаа асуудаг байлаа. Харин энэ асуултынхаа хариултыг ээж болсон өдрөө анх олсон юм даа. Магадгүй эцэг эх болгон л энэ үед ухаардаг байх.  Өнөөдөр бид ямар нийгэмд амьдарч байна вэ. Бидний хойч ирээдүй болсон үр хүүхдэд минь эрүүл, аюулгүй амьдрах боломж байна уу. Төрсөн эх нь үрээ хаяжээ, төрсөн эцэг нь зэрлэгээр хүчирхийлжээ, эсвэл дээрээс нь юм унана, тогонд цохиулна, халуун тогоонд түлэгдэнэ, лифт налж зогссоныхоо төлөөс алтан амиа алдана. Хамгийн аймшигтай нь эрүүл саруул хүүхдээ тэвэрч машиндаа хамт зорчиж явахдаа осолд орж жилд хэдэн зуугаар нь эрүүл мэнд, амь насыг нь хохироож байна. Тийм ч учраас Монгол Улс хүүхдэдээ ээлгүй улс гэж цоллуулаад байгаа юм. Үр хүүхдийнхээ эрүүл байх, амьд явах эрхийг өвчин зовлонгоос бус өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан зөрчих нь ихэсч байна. Энэ удаагийн нийтлэлээрээ хүүхдийн зориулалтын суудлын хэрэглээг хөндөж байна.

Баримт 1.

 СХД-ийн нэгэн айлын охин өнөөдөр байсан бол дөрвөн настай байх байлаа. Гэвч түүний гэгээхэн дүр зулын ард сүүмэлзэх хөрөг зурагт л үлджээ. Тэрбээр 2021 оны гуравдугаар сард буюу одоогоос жилийн өмнө ээжийнхээ хамт авто осолд орж, алтан амиа алджээ. Тухайн үед охин хэрэв зориулалтын суудалд зорчиж явсан бол өнөөдөр дэгж дэрвээд гүйж явах байлаа.

Баримт 2.

Бас нэгэн жишээ. Энэ айл гурван хүүхэдтэй. Бага хүү нь хоёр жилийн өмнө буюу 2020 онд дөрвөн настайдаа авто осолд орж баруун нүдний хараагаа алджээ. Осол гарсан өдөр хүү аавтайгаа машинд урд талын суудал дээр сууж явжээ. “Prius” маркийн тэрхүү машиныг бага “Porter” маркийн машин ирж мөргөснөөр осол гарсан. Тухайн үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд 0.89 хувийн согтолттой байсан гэнэ. Хүү урд шилээ хүчтэй мөргөж, тархиндаа доргилт авснаар хараагаа алдсан байна.

....Өнөөдөр бид хүүхдээ хайрлаж амттан авч өгч, эрхлүүлдэг мөртлөө эрүүл мэнд, аюулгүй амьдрах эрхийг нь энэ мэт яагаад зөрчөөд байдаг юм бол. Энэ бол миний нийтлэл бичихийн тулд олж авсан хоёрхон баримт. Үүний цаана хэдэн зуун хүүхэд эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдал болон согтуу жолоочийн гайгаар  амь нас  эрүүл мэндээрээ хохирсоныг үнэндээ мэдэхгүй. СХД-ийн Замын цагдаагийн газраас тодруулахад энэ өдрийн ээлжинд гарч байсан ахмад “Бидэнд зам тээврийн осолд өртсөн буюу машинд мөргүүлсэн хүүхдүүдийн тухай тоо баримт байдаг. Түүнээс машин дотор зориулалтын суудалгүйгээс болж осолд өртсөн хүүхдүүдийн тухай нэгдсэн мэдээлэл байдаггүй” гэсэн  тайлбар өгсөн юм. Үнэхээр бид замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ хамт оролцож байгаа бол заавал зориулалтын суудал ашиглах ёстой гэдгийг дээрх хоёр баримт харуулж байна.

10 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ЗОРИУЛАЛТЫН СУУДЛААР ТЭЭВЭРЛЭНЭ

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд "10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана" гэж заажээ. Ингэснээр автомашин, тээврийн хэрэгсэл жолоодогч эцэг, эх болгон 10 нас хүртэлх хүүхэдтэй л бол хүүхдийн тоогоор зориулалтын суудал ашиглах ёстойг хуулиар заагаад өгчээ. Хэрэв зориулалтын суудал хэрэглэлгүй өвөр дээрээ тээвэрлэж байвал Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх буюу 50 мянган төгрөгөөр торгохоор хуульчилсан байдаг. Тэгвэл энэ дүрэм амьдрал дээр хэрхэн биелдэг юм бол.

Сүхбаатар дүүргийн замын цагдаа, ахлагч Г.Бөхболд “Миний хувьд жолооч нарыг шалгахдаа бичиг баримтын зөрчлөөс гадна бага насны хүүхэдтэй бол заавал зориулалтын суудалд суулгасан байна уу гэж хардаг. Гэхдээ яг үнэндээ хүүхдээ зориулалтын дагуу тээвэрлэх эцэг эх тун ховор. Хэрэв урд суудалдаа, өвөр дээрээ тээвэрлэж яваа тохиолдолд зориулалтын суудалд суулгахыг, ядахдаа арын суудалдаа тэврээд суугаарай гэж байнга сануулдаг. Түүнээс яг зөрчлийн хууль яриад торгоно гэвэл хэцүү. Бараг бүх машиныг зогсоох шаардлага гарна” гэсэн юм. Хууль цаасан дээр үлддэг гэдгийн том жишээ энэ юм. Үнэхээр хүүхдийнхээ аюулгүй байдлыг боддог бол эцэг эхчүүд ухамсартай хандаж, дараа нь харамсахгүйн тулд ирээдүй болсон бяцхан хүүдүүдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо хуулиа баримтлаарай гэж замын цагдаа захиж байсныг энд онцлоё.

ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ ОСОЛ ГЭМТЛЭЭС 80 ХУВЬ ХАМГААЛДАГ

Хамгаалах суудлыг хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалдаг гэсэн судалгаа бий. 2021 оны байдлаар зам тээврийн осолд 485 хүүхэд өртөж, 51 нь амь насаа алджээ. Үүнээс 39 нь орон нутгийн замд, 11 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Харин осолд өртсөн хүүхдүүдийг замын хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч хэлбэрээр 16 хүүхэд, гэр хорооллын зам, талбай, хашаа, хот айлын гадна тээврийн хэрэгсэл ухрах үед найман хүүхэд, автомашин, мотоцикл онхолдох үед зорчигч хэлбэрээр 17 хүүхэд тодорхой хэмжээгээр хүнд хөнгөн бэртэл авсан гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Г.Ариунгэрэл бидэнд мэдээлэл өглөө. Түүнээс осолд өртсөн хүүхдүүдийн насны тухай асуухад “0-7 насны хүүхэд ихэнх хувийг эзлэж байна” гэж хариулсан юм. Харин 2022 оны гуравдугаар сарын байдлаар зам тээврийн ослоор 13 хүүхэд алтан амиа алдаад байна. Манай улсын хувьд хуулиараа хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь Стандартчиллын үндэсний зөвлөлөөс олон улсын “”ISO стандартын хүүхэд хамгаалах системд нийцүүлэн 2016 онд баталсан "Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл" MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын суудлыг хэрэглэнэ гэж заасан байдаг.

ИХ БРИТАНИД 12 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ УРД СУУХЫГ ХОРИГЛОДОГ

Манай эцэг эхчүүдийн хувьд автомашиныхаа урд талын суудалд хүүхдээ тэвэрч суух нь энгийн үзэгдэл. Харин олон улсад үүнийг хориглодог. Жишээлбэл, Герман улсад 50 см-ээс доош өндөртэй болон 12 нас хүртэлх хүүхдийг  заавал зориулалтын суудлаар тээвэрлэдэг ажээ. Харин Их Британи улсад 12 нас хүрээгүй хүүхдийг урд талын суудалд суухыг хуулиараа хориглодог юм байна. Ингэснээр хүүхэд зам тээврийн осолд орж, гэмтэх эрсдэл нь 11 хувиар буурсан гэх судалгаа гарчээ. Үүнээс гадна АНУ-ын муж болгон нь өөр, өөрийн хуультай аж. Нью-Йорк хотод автомашины ард талын суудалд ганцхан хүүхэд тээвэрлэх дүрэмтэй байдаг аж. Энэ мэт дэлхийн улс орнууд ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах цогц хуультай бөгөөд эцэг эхчүүдийн хувьд ч хуулиа сахиж, үүргээ сайн биелүүлдэг ажээ. Харин манай монголчуудын хувьд энэ бүхэн эсрэгээрээ байгаа нь харамсалтай. Бидний ирээдүй болсон хүүхдүүд эцэг эх бидний хариуцлагагүй алдаанаас болж амиа алдах ёсгүй. Тиймээс иргэн, эцэг эх хүнийхээ хувьд хуулиа сахиж, бяцхан хүүхдийнхээ амь насыг хамгаалж, зориулалтын суудал хэрэглэж хэвшие. Энэхүү нийтлэл дахин үргэлжлэх бөгөөд бид дараагийн дугаартаа стандарт бүхий  суудлуудын онцлог болон зарагдаж буй үнийн тухай сурвалжлага хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 103 (6835)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •Азийн АШТ
  • •E-Sport
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Видео мэдээ
  • •Байнгын хороо
  • •ММ-ын тодруулга
  • •Степпе Арена
ХУРААХ
Л.Оюун-Эрдэнэд итгэж байна уу?!
Францын парламентад 18-аас дээш...

Зориулалтын суудал хэрэглэж, үрсээ аюулаас хамгаалъя

Kuzmo 2022-05-24

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ
Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо
Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

10 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил бүртгэгдлээ

10 цагийн өмнө өмнө

Нарны эрчим хүчээр гэрэлтдэг үйлдвэр

10 цагийн өмнө өмнө

Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

10 цагийн өмнө өмнө

Улаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболоо

10 цагийн өмнө өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

10 цагийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

11 цагийн өмнө өмнө

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

11 цагийн өмнө өмнө

Найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "Legasy" багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

1 өдрийн өмнө өмнө

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нэг байрыг 65 хүнд худалдсан залилангийн хэрэг бүртгэгджээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ОСНААУГ-ын ажилтнуудын цалинг нэмэгдүүлж, татварын өрийг барагдуулна

1 өдрийн өмнө өмнө

“Чойжин ламын сүм” музейн гадна гэрэлтүүлгийг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах