• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

М.Бадарч: Унасан, давсан ч хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг

П.АМГАЛАНБАЯР

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглож, түрүү бөхөөр тодорсон Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр “Алдар” спорт хороо, “Бөх билэгт дэвжээ”, “Нутгийн буян” группийн нэр дээр барилддаг билээ.

-Казах түмний үндэсний Наурызын баярт зориулсан барилдаанд та түрүүлсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат,  улсын начин Ц.Сандагдоржтой үзүүр түрүүнд барилдсан. Барилдаан 20 гаруй минут үргэлжилж, шуудагнаас нь барьж, мөргөж татах мэхээр давсан.

-Одоо ямар барилдаанд зодоглохоор бэлтгэл базааж байна?

-Ер нь байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Үндэсний их баяр наадмынхаа барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв уламжлалыг хадгалсан, соёлыг түүчээлсэн сайхан баяр шүү дээ. Тиймээс цолгүй нь цолтой, цолтой нь цолоо ахиулъя гэж бэлтгэлээ базааж, наадмын дэвжээгээ зорьдог. Цар тахлын улмаас хөл хориотой байсан учир бөхийн барилдаан болоогүй. Бөхчүүд гэртээ бэлтгэлээ хийх шиг болсон. Харин намраас хойш хэд хэдэн барилдаанд хүч үзлээ.Тиймээс удахгүй бэлтгэлийн үр дүн гарч хэвийн байдалдаа орох байх. 

-Та Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж, сумын начин цол хүртэж байсан билүү?

-Тийм ээ. 2009 онд ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байсан. Тухайн үед 64 бөх барилдсан юм. Сумын начин болсон нутгийнхаа дэвжээн дээр улсын харцага болсныхоо дараагаар очиж барилдахад сэтгэлд дотно сайхан санагдаж байсан. Аав ээжийн талд бөхийн удамтай хүмүүс бий. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Ах нар маань нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Би долоон хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Бага байхдаа ах нарыгаа баг, овоо, сумын наадамд барилдахыг нь харж өссөн. Ах нар маань уртай, сайхан барилддаг. Одоо нутгийнхаа наадамд зодоглодог. Хөдөө байгаа учраас байнга дасгал сургуулилт хийж чаддаггүй. Хэрэв тухайн үедээ тууштай барилдсан бол улс, аймгийн цолтой, сайн бөхчүүд болох байсан байх. Ах нарыг маань ид барилдаж байх үеийн бөхчүүд их өрсөлдөөнтэй, сумын цол хүртэнэ гэдэг улсын цолонд хүртэхтэй адил мөрөөдлийн цол байсан.

-Анх улсын цол хүртэхэд юу бодогдож байв?

-2017 онд  зургаа давж улсын харцага цол хүртэж байсан. Тухайн үед тав даваад начин болчих юмсан гэсэн бодолтой байсан даа. Харцага цолны барилдаанд Төв аймгийн улсын өсөх идэр начин Ч.Батчулуунтай учраа таарч дахимдах мэхээр давсан. Сайхан барилдаж, цолоо ахиулж, харцага цол хүртсэндээ баяртай байдаг.

-Улсын болон аймгийн цолтой бөхийн хамгийн том ялгааг та юу гэж боддог вэ?

-Би аймгийн цолтой байхдаа улсын цолтой бөхтэй учраа таарах үед давна гэж бодож, дэвжээнд гараад унадаг байсан. Тэгэхээр аймаг, улсын цолтой бөхөд барилдааны туршлага, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилт гээд ялгаа бий. Тухайн бөх улсын цолонд хүртлээ олон жил хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулсан байгаа шүү дээ.

-Та барилдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Би чадах ёстой, аливаа бэрхшээлийг даван туулах ёстой гэсэн бодолтой барилддаг. Бөхийн замналд амьдралаа зориулж, хичээж яваа учраас  оргилд нь гарна гэж зүтгэж байгаа.  Ер нь бүх  барилдаанд орохдоо түрүүлнэ гэж бодож барилддаг. Барилдаан бүрээс туршлага их хуримтлуулж байна.

-Таны дархан мэх юу вэ?

-Барилдааны үед тухайн бөхийнхөө үйл хөдлөлийг мэдэрч барилдах. Унасан ч, давсан ч үзэгчиддээ уран хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг. Нэг мэхээр олон унагаасан тохиолдол байхгүй. Мэх болгоныг зах зухаас нь мэднэ.

-Жил бүр наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр гарахдаа та тухайн мөчид юу бодож залбирдаг вэ?

- Аав ээж, хань, үр хүүхэд, төрсөн нутаг, Суварга хайрхан ууландаа залбирдаг.

-Таны хамгийн удаан хугацаа зарцуулж барилдсан барилдаан гэвэл?

-2020 оны наадамд Н.Батсуурь аваргатай 52 минут барилдаад унаж байсан. Зуны аагим халуунд удаан барилдах чанга байсан. Энэ барилдааны өмнө нутгийн ах улсын арслан Р.Пүрэвдагватай 48 минут барилдаж,  нийтдээ нэг цаг 40 минутын барилдаан үзүүлж байсан. Улсын арслан Р.Пүрэвдагва долоогийн даваанд гурван бөхөөс намайг амласан. Бид хоёр  2013 оноос хойш бэлтгэл сургуулилтаа нэг галд базааж байна.

-Жудагтай бөх гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Ёс суртахуунтай, харилцааны соёлтой, хүнийг ялгаж харьцдаггүй байх ёстой. Мөн шинэ гарч ирж байгаа цолтнуудаа зөв үлгэр дууриал үзүүлж, аливаа буруу зүйлээс өөрийгөө татаж явах ёстой гэж боддог. Төлөв даруу, шулуун шударга зантай, бусдыг хүндэлдэг байх нь жудагтай эр хүний нэг эрхэм чанар юм болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 68 (6800)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өнөөдөр Монголын таван бөх барилдана
"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ
Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ
Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Дмитрий Песков: Гэрээ бэлэн...
Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

М.Бадарч: Унасан, давсан ч хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг

Kuzmo 2022-04-05
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
М.Бадарч: Унасан, давсан ч хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг

П.АМГАЛАНБАЯР

Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглож, түрүү бөхөөр тодорсон Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд М.Бадарчтай ярилцлаа. Тэрбээр “Алдар” спорт хороо, “Бөх билэгт дэвжээ”, “Нутгийн буян” группийн нэр дээр барилддаг билээ.

-Казах түмний үндэсний Наурызын баярт зориулсан барилдаанд та түрүүлсэн. Энэ талаар яриагаа эхэлье?

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат,  улсын начин Ц.Сандагдоржтой үзүүр түрүүнд барилдсан. Барилдаан 20 гаруй минут үргэлжилж, шуудагнаас нь барьж, мөргөж татах мэхээр давсан.

-Одоо ямар барилдаанд зодоглохоор бэлтгэл базааж байна?

-Ер нь байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Үндэсний их баяр наадмынхаа барилдаанд зодоглохоор бэлтгэлээ базааж байна. Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв уламжлалыг хадгалсан, соёлыг түүчээлсэн сайхан баяр шүү дээ. Тиймээс цолгүй нь цолтой, цолтой нь цолоо ахиулъя гэж бэлтгэлээ базааж, наадмын дэвжээгээ зорьдог. Цар тахлын улмаас хөл хориотой байсан учир бөхийн барилдаан болоогүй. Бөхчүүд гэртээ бэлтгэлээ хийх шиг болсон. Харин намраас хойш хэд хэдэн барилдаанд хүч үзлээ.Тиймээс удахгүй бэлтгэлийн үр дүн гарч хэвийн байдалдаа орох байх. 

-Та Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж, сумын начин цол хүртэж байсан билүү?

-Тийм ээ. 2009 онд ээжийнхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын наадамд үзүүрлэж сумын начин цол хүртэж байсан. Тухайн үед 64 бөх барилдсан юм. Сумын начин болсон нутгийнхаа дэвжээн дээр улсын харцага болсныхоо дараагаар очиж барилдахад сэтгэлд дотно сайхан санагдаж байсан. Аав ээжийн талд бөхийн удамтай хүмүүс бий. Ээжийн талд Их монгол Шаравжамц аварга байсан юм билээ. Ах нар маань нутагтаа барилддаг цолтой бөхчүүд. Би долоон хүүхэдтэй айлын зургаа дахь нь. Бага байхдаа ах нарыгаа баг, овоо, сумын наадамд барилдахыг нь харж өссөн. Ах нар маань уртай, сайхан барилддаг. Одоо нутгийнхаа наадамд зодоглодог. Хөдөө байгаа учраас байнга дасгал сургуулилт хийж чаддаггүй. Хэрэв тухайн үедээ тууштай барилдсан бол улс, аймгийн цолтой, сайн бөхчүүд болох байсан байх. Ах нарыг маань ид барилдаж байх үеийн бөхчүүд их өрсөлдөөнтэй, сумын цол хүртэнэ гэдэг улсын цолонд хүртэхтэй адил мөрөөдлийн цол байсан.

-Анх улсын цол хүртэхэд юу бодогдож байв?

-2017 онд  зургаа давж улсын харцага цол хүртэж байсан. Тухайн үед тав даваад начин болчих юмсан гэсэн бодолтой байсан даа. Харцага цолны барилдаанд Төв аймгийн улсын өсөх идэр начин Ч.Батчулуунтай учраа таарч дахимдах мэхээр давсан. Сайхан барилдаж, цолоо ахиулж, харцага цол хүртсэндээ баяртай байдаг.

-Улсын болон аймгийн цолтой бөхийн хамгийн том ялгааг та юу гэж боддог вэ?

-Би аймгийн цолтой байхдаа улсын цолтой бөхтэй учраа таарах үед давна гэж бодож, дэвжээнд гараад унадаг байсан. Тэгэхээр аймаг, улсын цолтой бөхөд барилдааны туршлага, сэтгэл зүй, бэлтгэл сургуулилт гээд ялгаа бий. Тухайн бөх улсын цолонд хүртлээ олон жил хөдөлмөрлөж, туршлага хуримтлуулсан байгаа шүү дээ.

-Та барилдааны үеэр өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Би чадах ёстой, аливаа бэрхшээлийг даван туулах ёстой гэсэн бодолтой барилддаг. Бөхийн замналд амьдралаа зориулж, хичээж яваа учраас  оргилд нь гарна гэж зүтгэж байгаа.  Ер нь бүх  барилдаанд орохдоо түрүүлнэ гэж бодож барилддаг. Барилдаан бүрээс туршлага их хуримтлуулж байна.

-Таны дархан мэх юу вэ?

-Барилдааны үед тухайн бөхийнхөө үйл хөдлөлийг мэдэрч барилдах. Унасан ч, давсан ч үзэгчиддээ уран хурц барилдаан үзүүлэхийг хичээдэг. Нэг мэхээр олон унагаасан тохиолдол байхгүй. Мэх болгоныг зах зухаас нь мэднэ.

-Жил бүр наадмаар зүлэг ногоон дэвжээн дээр гарахдаа та тухайн мөчид юу бодож залбирдаг вэ?

- Аав ээж, хань, үр хүүхэд, төрсөн нутаг, Суварга хайрхан ууландаа залбирдаг.

-Таны хамгийн удаан хугацаа зарцуулж барилдсан барилдаан гэвэл?

-2020 оны наадамд Н.Батсуурь аваргатай 52 минут барилдаад унаж байсан. Зуны аагим халуунд удаан барилдах чанга байсан. Энэ барилдааны өмнө нутгийн ах улсын арслан Р.Пүрэвдагватай 48 минут барилдаж,  нийтдээ нэг цаг 40 минутын барилдаан үзүүлж байсан. Улсын арслан Р.Пүрэвдагва долоогийн даваанд гурван бөхөөс намайг амласан. Бид хоёр  2013 оноос хойш бэлтгэл сургуулилтаа нэг галд базааж байна.

-Жудагтай бөх гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Ёс суртахуунтай, харилцааны соёлтой, хүнийг ялгаж харьцдаггүй байх ёстой. Мөн шинэ гарч ирж байгаа цолтнуудаа зөв үлгэр дууриал үзүүлж, аливаа буруу зүйлээс өөрийгөө татаж явах ёстой гэж боддог. Төлөв даруу, шулуун шударга зантай, бусдыг хүндэлдэг байх нь жудагтай эр хүний нэг эрхэм чанар юм болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 68 (6800)

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага   #Үндэсний спорт   #Бөхийн төрлүүд  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өнөөдөр Монголын таван бөх барилдана
"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ
Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ
Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

17 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

18 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

18 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

18 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

18 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

18 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

18 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

18 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

18 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

18 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

18 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

18 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

18 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах