• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, “Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэн, зөвлөмж гаргалаа.

Зөвлөмжид:

НЭГ. НОГООН САНХҮҮЖИЛТ – ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР:

1.1. Олон улсын байгууллагуудаас баталсан ногоон санхүүжилтийн төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч хяналт, тайлагналын тогтолцоо бий болгох;

1.2. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үүсгэн байгуулж буй Монголын ногоон санхүүгийн корпорац байгуулах хөрөнгө оруулалтын төсөлд шаардлагатай Засгийн газрын санхүүжилтийг шийдвэрлэж, үйл ажиллагааг эхлүүлэх;

1.3. Ногоон зээлийг банкны салбарт 10 хувь, ББСБ-уудад таван хувьд хүргэхэд шаардлагатай бодлогын арга хэмжээ  авч хэрэгжүүлэх, ногоон зээлд эрсдэлийн сан байгуулах, хөнгөлөлт урамшуулал олгох, ногоон зээлийн эх үүсвэрийн свопын зардлыг бууруулах зэрэг хөшүүрэг бий болгох;

1.4. Үндэсний тогтвортой санхүүгийн стратегийг холбогдох байгууллагаар батлуулж, хэрэгжилтийг хангах;

1.5. Санхүүжилт шаардлагатай төслүүд бэлтгэж, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран санхүүжилт бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагааг идэвхжүүлэх;

1.6. Олон улсын тогтвортой санхүүжилтийн холбоо, сүлжээнд Монгол Улсын Засгийн газраас идэвхтэй оролцож, олон улсын сайн туршлагыг судлах, Монгол Улсад хийж байгаа ажлуудаа таниулах;

1.7. Ногоон бонд, тогтвортой хөгжлийн бондын шалгуур, стандартыг хангах ногоон төсөл, зээл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, активыг сонгох аргачлал, үр дүнг үнэлэх шалгуур, суурь үзүүлэлт, аргачлалуудыг боловсруулж нэвтрүүлэх;

1.8. Аж ахуйн нэгж, байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан ногоон төсөл бэлтгэх техник туслалцааны хөтөлбөр хэрэгжүүлэх;

1.9. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл зэрэг хөтөлбөрт ногоон квот, зорилтыг тусгах, хяналт, тайлагналын механизмыг сайжруулах, ногоон зээлийн татаас олгох хөтөлбөрийн үр дүн, хүртээмжийг нэмэгдүүлэх;

1.10. Ногоон технологи оруулж ирэхэд татварын хөнгөлөлт олгох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагддаг тоног төхөөрөмжийн жагсаалтыг ногоон зээлийн эрэлт, ногоон таксономитой уялдуулж шинэчлэх;

1.11. Ногоон барилгын стандарт, шалгуур үзүүлэлтийг үндэсний онцлогт нийцүүлэн  боловсруулж, хот төлөвлөлт, дэд бүтэц, томоохон бүтээн байгуулалтад ногоон барилгын хяналт, баталгаажуулалтын үнэлгээний систем нэвтрүүлж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэн холбогдох хууль, эрх зүйн орчинг шинэчлэх;

1.12. Байгалийн нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай үйлдвэрлэл, ногоон хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих;

1.13. Хувийн хэвшлийн оролцоо, олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тооцоолох, нүүрстөрөгчийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа,  түншлэлийг дэмжих;

ХОЁР. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ҮНДЭСНИЙ ТОДОРХОЙЛСОН ХУВЬ НЭМРИЙН ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР:

2.1. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хангах стратегийг хөгжлийн  зорилтот хөтөлбөрүүдэд уялдуулан тусгаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд салбар дундын үйл ажиллагааны уялдааг хангах;

2.2. Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт, төлөвлөгөөнд туссан арга хэмжээг салбарын яамд болон төрийн байгууллагуудын богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангах;

2.3. 2030 он хүртэл хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр төлөвлөсөн 11.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн тодорхой хувийг улсын төсөвт тусгах замаар Засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх;

2.4. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуурганы эсрэг үр дүнтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, нэгдсэн санаачилга гаргаж, төр, хувийн хэвшлийн оролцоог идэвхжүүлэх;

2.5. Газрын доройтол, цөлжилтийг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, хөрсний үржил шимийг сайжруулах, байгальд ээлтэй, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл солилцох, чадавх бэхжүүлэх бүс нутгийн платформ бий болгох;

2.6. Цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг сааруулах технологи дамжуулах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

2.7. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хангамжийг сайжруулах, Азийн супер сүлжээнд Монгол Улс нэгдэх боломж, арга замыг тодорхойлж, нарийвчилсан төлөвлөгөө гаргах;

ГУРАВ. “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ЫН НОГООН ХӨГЖЛИЙН СЭРГЭЛТИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТАЛААР:

3.1. Ногоон хөгжлийн сэргэлтийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, санхүүжилтийг олон талын эх үүсвэрээс бүрдүүлэх боломжийг судалж, олон улсын  банк, санхүү, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

3.2. Томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах, Уур амьсгалын ногоон сангаас баталсан баруун бүсийн аймаг, сумдын хөгжлийн төслийг “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн жишиг төслийн түвшинд хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан загвар бүс нутаг болгох;

3.3. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, шаардлагатай төсөв, санхүүжилтийн бодит тооцоолол гаргах;

3.4. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд улс болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжих ойжуулалт, мод тарьж ургуулах төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хувийн хэвшлийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-гийн үйл ажиллагаатай уялдуулж, хамтран ажиллах, санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

3.5. Нийгэм, эдийн засаг, экологийн ач холбогдолтой “Хөх морь” төслийг үе шаттай хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардагдах төсөв, санхүүжилтийг олон талт эх үүсвэрээс бүрдүүлэх нөхцөл бий болгох;

3.6 Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх Байгаль хамгааллын итгэлцлийн сан байгуулж, байгаль орчны тогтвортой санхүүжилтийн тогтолцооны шинэ хэлбэр бүрдүүлэхийг тусгажээ.

Зөвлөмжийг 04 дүгээр сарын 7-8-нд болох Монголын эдийн засгийн форумын нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Боловсрол
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Сонгууль
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
ХУРААХ
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга...
Өдөртөө 4-6 градус дулаан байна

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-аас зөвлөмж гаргалаа

Kuzmo 2022-03-30

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

3 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

3 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

3 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

3 цагийн өмнө өмнө

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа нарын түгжилмаанууд Монголын төрийг харлуулж, хагалж байна

7 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдэв

8 цагийн өмнө өмнө

Ачаалал ихтэй уулзвар, замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгөв

8 цагийн өмнө өмнө

Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

Оюу толгойн төслийн зардлыг бууруулж, ирэх онд ногдол ашиг авах асуудлаар тохиролцжээ

9 цагийн өмнө өмнө

КОЙКА байгууллага ШУТИС-ийн МТИС-д бодит хөрөнгө оруулалт хийлээ

10 цагийн өмнө өмнө

Гадаад улсын иргэн хүчиндсэн этгээдийг саатуулжээ

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд мал баялаг төгөлдөр болно

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 22-24 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

1 өдрийн өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

1 өдрийн өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-11 өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-10 өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

2 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах