• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нийслэлийн хэмжээнд халиа тошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ. Жил бүрийн хаврын улиралд цөөнгүй айл өрх уруйн болон усны үерт автаж, булаг шанд, голын усны халиа тошин үүссэнээс болж хохирол амсдаг. Тиймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах үүргийг холбогдох албадад өгөөд байна.

Ц.Нямцэвээн: Үерээс хамгаалах 158 км далан суваг бий

УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээнээс нийслэл хотын үерийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл болоод энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын талаар тодрууллаа.   

-Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий. Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халиа тошин үүсдэг цэгүүдэд дернажийн систем болон үерийн ус зайлуулах байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байна. Зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шар хадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх айлууд хавар, намрын улиралд халиа тошинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэдгээр  сувгуудыг  иж бүрэн шинэчлэх,  хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг  Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан.  Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр зүүн бүсийн халиа тошин, хөрсний усны асуудал шийдэгдэнэ. Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчмын ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулсан.

Ер нь бол үерээс хамгаалах инженерийн байгууламж нь асар өндөр өртөгтэй, эргэж зардал нөхөх боломжгүй байдгаас хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй. Түүнчлэн үерийн байгууламжийг 100 жилд тохиолдох хамгийн өндөр үерийн давтамжаар тооцоолж барьж байгуулдаг тул хөрөнгө оруулалт өндөр гардаг юм хэмээн өгүүлж байна.

Л.Алтангэрэл: Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн

Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алтангэрэлийн тухайд “2018 оноос дэлхий дээр усан эрин эхэлж байна гэж эрдэмтэд үздэг. Гэтэл хөдөөнөөс ирсэн хүмүүс суурьших газар нутгаа нарийн судлалгүй хашаа хатгадаг. 1950-1970 оноос өмнө булаг шанд байсан газрууд хатаж ширгэснээс хүмүүс төдийлөн мэдэхгүйгээр суурьшсан тохиолдол цөөнгүй. 10-20 жил зүгээр амьдарч байсан газарт булаг шанд бий болж, халиа тошин үүсэж байна гэдэг гомдол ийм учиртай. Нийслэлийн хэмжээнд жилдээ халиа тошин арилгахад 200 сая гаруй төгрөг зарцуулдаг. 2011-2013 онд Улаанбаатар хот орчмын хөрсний усны иж бүрэн судалгаа хийсэн. Энэ судалгааны хүрээнд Толгойт, Зүүн уулын суваг орчимд болон хотын төвд хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээг барьж байгуулсан” гэлээ.

Р.Баянжаргал: Иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо  зөв сонгох шаардлагатай байна

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын зүүн эрэгт үүссэн халиа тошинг хэрхэх талаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Р.Баянжаргалтай ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ:

-2016-2020 онд Баянзүрх дүүргийн хэмжээнд халиа тошингийн байдал маш хүнд байсан. Дүүргийн 2, 4, 5, 7, 9, 12, 17, 21, 23 дугаар хорооны нутагт халиа тошин их хэмжээгээр үүсэж, ялангуяа 2018-2021 онд их хэмжээний хүч хөрөнгө зарцуулж байж халиа тошинг арилгах ажлыг хийж байсан. Энэ жилийн хувьд байгаль дэлхийн онцлогоос хамаарч байдал өмнөх жилээс харьцангуй гайгүй байна. Ялангуяа дүүргийн 23 дугаар хорооны нутагт Баатархайрханы баруун талын Олон булаг оргилж их хэмжээний газар нутагт халиа тошин үүсгэдэг байсан бол энэ жил их эрт арванхоёрдугаар сард хөлдсөн. Мөн дүүргийн 4,5 дугаар хорооны булаг хөлдөж оргилоогүй. Харин 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сэлбэ голын дагуух айлууд усанд автах нөхцөл үүсээд байна. Одоогоор аюултай хэмжээнд хүрээгүй хэдий ч голын баринтаг тавигдаад, мөс гэсээд ирэхээр хүндрэл үүсэх магадлалтай. Байгалийн зүй тогтлоос шалтгаалаад булаг шанд оргилоогүй ч голын эрэг дагуух өрхүүд усанд автахыг үгүйсгэх аргагүй.

-Халиа тошинг арилгаж, айл өрхийн амьдрах боломжтой нөхцөл бий болгохын тулд жилд хэдий хэрийн хөрөнгө зарцуулдаг вэ?

-Манай дүүргийн тухайд 2020 онд 81 сая төгрөг, 2021 онд 51 сая төгрөг зарцуулсан. Энэ мөнгө айлуудын хашаа, гэр байшин усанд автахаас сэргийлэхийн тулд зориулалтын техник, механизм дайчлах түрээслэн ажиллахад зориулагддаг гэсэн үг. Энэ жилийн хувьд 14 дүгээр хорооны нутаг СЭМҮТ-ийн саарал уснаас үүдсэн тошинг арилгах ажилд дүүргийн ТҮК болон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн ажилтнуудыг дайчлан ажиллуулсан.

Энэ жил Сэлбэ голын зүүн эрэг дагуу далан байгуулах, иргэд суурьших газар нутаг, амьдрах орчноо  зөв сонгох шаардлагатай байна. Голын сав газар, эрэг дагуу, гуу жалга, усны голдиролтой газарт буучихаад дараа нь төр, орон нутгийн байгууллагыг буруутгах болон жил бүр улсын хөрөнгө гаргаж халиа тошин арилгахыг шаардах нь учир дутагдалтай санагддаг. Татвар төлөгчдийн мөнгө үргүй зүйлд зарцуулагдаж буйн нэг хэлбэр шүү дээ. Цаашид голын ай сав, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам, талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд суурьшуулах ажил хамгийн чухал гэлээ.  

Жилийн жилд үерт автаж, халиа тошин үүсдэг газарт айл өрхүүд нутагласаар байгаа юм. Тэдгээр иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахад сэтгэл зовнидоггүйн дээр ус урсах суваг шуудуу гаргах, элстэй шуудай тавих зэргээр гэр байшингаа хамгаалахад анхаардаггүй гэнэ. Иргэд өөрсдөө санаачилгатай байвал амьдрах нөхцөлөө сайжруулж болдог гэдгийг Сэлбийн 7, 8 дугаар гудамжинд нутагласан айл өрхүүдийн жишээ харуулж байна. Тэдгээр айл барилга барьж буй  аж ахуйн нэгж, байгууллагаас шороо авч буулган далан үүсгэсэн тул энэ жилийн хувьд усанд автаагүй хаваржиж буй аж.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, Монелийн 11 дүгээр гудамжинд халиа тошин үүсгэдэг булгийн усыг зайлуулах суваг, дренажийг  бий болгосноор тухайн орчмын айл өрхүүд ая тухтай өвөлжиж, хаваржих болжээ. Энэ мэт сайн жишээ цөөнгүй ч саар жишээ ч мундахгүй. 

Ноднин жил гэр нь усанд автаж, зурагт хөргөгч нь тэр чигтээ мөсөнд барьцалдсан нэгэн айлын тухай мэдээлэл цахим орчин болоод телевизээр цацагдсан. Тэрхүү айл энэ жил ч нөгөө л сууриндаа амьдарч байлаа. Усны халиа үерийн ус шиг гэнэт их хэмжээгээр үүсдэггүй бөгөөд хоногт 1.5-2 см-ээр нэмэгддэг гэнэ. Тиймээс тухайн айлын хувьд голын халиа гэр дүүргэх хэмжээнд хүртэл хүлээх бус эд хогшлоо нүүлгэх, өөр газарт шилжин суурьших боломж байсан гэдгийг тодотгож байлаа. Автомашин засвар хувиараа ажиллуулдаг нэгэн иргэний ойр орчимдоо тарьсан хог, машины сэгийг та бүхэн харж байна. Хүн бүхэн амьдарч буй орчноо эрүүл аюулгүй байлгахад анхаарч, багахан ч гэсэн сэтгэл, зүтгэл гаргавал нийслэлийн харьяа алба агентлагийн зүгээс дэмжиж, шаардлагатай тусыг үзүүлэхэд бэлэн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна. Түүнчлэн голын хөрсний усны нэвчилттэй болон голын ай сав газарт амьдарч буй айл өрхүүдийн бохирын цооног, жорлон нь усаар дүүрч хальснаас халдварт өвчин үүсгэх нөхцөл бүрддэг нь хамгийн эрсдэлтэй юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Азийн АШТ
  • •Бөхийн төрлүүд
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Яам, Агентлаг
  • •Халуун сэдэв
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Эрүүл мэнд
  • •Байнгын хороо
ХУРААХ
Шилдэг багш нарын ур чадвар,...
Өдөртөө 4-6 градус хүйтэн байна

Нийслэлийн хэмжээнд халиа тошин арилгахад жил тутамд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна

Kuzmo 2022-03-15

ФОТО:

Сэдвүүд : #ММ-ын тодруулга   #Нийслэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ
Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ
Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр
Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

1 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

1 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

1 өдрийн өмнө өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

1 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

2 өдрийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2 өдрийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2026-10-29 өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

2026-10-29 өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-28 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

2026-10-28 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-26 өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2026-10-29 өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

2026-10-26 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2026-10-27 өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2026-10-27 өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-29 өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

2026-10-28 өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2026-10-26 өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-27 өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2026-10-29 өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

2026-10-29 өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

2026-10-29 өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

2026-10-26 өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2026-10-29 өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026-10-27 өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2026-10-29 өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

2026-10-29 өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-27 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах