• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Эрдэнэтунгалаг: Хайр гэдэг том ухаарал юм билээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Г.Эрдэнэтунгалагтай ярилцлаа.

-“Хайрлаарай”, “Түвшин баяртай яваарай”, “Ижий минь урт наслаарай” гээд нэрнээсээ эхлээд таны  дуунууд ерөөл шиг, нийгмийн  ухамсарт хандсан байдаг. Сонголтоо  хэрхэн хийдэг юм бол?

-Уран бүтээлчийн  сэтгэлийн илэрхийлэл хийж байгаа бүтээлээр нь илэрч гардаг болов уу. Тэгэхээр таны анзаарсан зүйл нэг талаас байж болох юм. Ийм зүйл хийх юм сан, тийм бүтээл  хиймээр байна даа гэсэн бодлоор зарим дууг өөрөө захиалах, эсвэл удаан мөрөөдсөн бодол минь таталцлын хуулиар биеждэг юм уу, хүмүүс надад санал тавих үе ч гарна. Тухайлбал, сая таны нэрлэсэн дуунууд гэхэд дандаа л надад санал болгосон бүтээлүүд. Хүмүүс  бодлын хүч гэж ярьдаг даа. Тэр зүйл өөртэйгөө адилхан бодол, саналтай хүмүүсийг татах шид, цөм нь болдог юм болов уу. Би түүгээр л  яваа хүн.

- Цар тахлаас болж  урлаг, соёлын  ажлууд зогссон ч “Хайрлаарай” нэгдэл байгуулж,  “Сүүтэй энгэрийн аялгуу”  тоглолтоо цомхон хүрээнд  хийхээр бэлтгэжээ. Ер нь уран бүтээлч эмэгтэйчүүд нийгэмд, хүмүүст юу өгч байх ёстой гэж боддог вэ?

-Хүндэтгэлийн хүлээн авалт маягаар зохион байгуулсан VIP  хэлбэрийн ийм тоглолтыг би  2013 онд "Улаанбаатар" ресторанд хийж байсныг үзэгчид санаж байгаа байх. Хүн өөрийгөө ч, бусдыг ч хүндэтгэж ирдэг, тав тухтай суудаг, цайлж ундаалдаг, өөрийн дураар босож сууж, бүжиглэж, дуучинтайгаа ойр байх боломжийг бүрдүүлдэг онцлогтой. Бид “Бөхийн өргөө”, "Улаанбаатар" паласт 3000 хүнтэй тоглолт хийхэд бага мөнгөөр олон хүнийг цуглуулдаг. Нэг удаа миний  тоглолтыг настай эмээ суудал олдохгүй шатан дээр суучихсан үзэж байсан. Тэндээс надад “Би энэ хүмүүсийн буянаар өдий зэрэгт хүрсэн. Гэтэл тэднийгээ  яагаад шалан дээр суулгах болчихов. Энэ хүмүүс сайхан хувцаслаж ирээд, тав тухтай орчинд өөрийн дураар байж, өөрийгөө хүндэлж  тоглолт үзэж яагаад болохгүй гэж” гэх эмзэглэл төрсөн. Гэвч ийм тоглолт хийх газар тухайн үед бараг байгаагүй. Үзэгч гарч орж, идэж ууж, биеэ хөнгөлж, бүжиглэх боломжийг бүрдүүлж, тэр өртөг үнийг нь шингээж тоглолт хийе гэж зориод 2013-2015 онд хийсэн. 2015 оны тоглолтыг  Цэргийн баяраар эрчүүдэд зориулсан. Үзэгч  цөөхөн ч  тав тухтай байж чаддаг. Тиймээс үзэж байгаа хүнд, үзүүлж байгаа надад ч амар, түүндээ би сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн хоёр жилцар тахалтай холбоотойгоор уран бүтээлчид, үзэгчид ч удаан завсарлага авсан. Гэвч бүх хүний  амьдрал цааш үргэлжилнэ. Юу хийх вэ гэсэн алсын төлөвлөгөөг энэ хугацаанд сайн боловсруулах боломж олгосон он цаг байлаа.  Уран бүтээлчийн хувьд би өнгөрсөн хугацаанд жижигхэн ч гэлээ ажил олгогчийн хэмжээнд ажиллаж байсан. Түүнийгээ албажуулж “Хайрлаарай” уран бүтээлийн нэгдэл болгон өргөжүүлж, ажиллах хүмүүстэйгээ гэрээ хийн цалинжуулж, цааш  татвар төлөөд явах зохицуулалтад оруулсан. Ингээд уран бүтээлийн нэгдлийн нээлт, хүүтэй болсны  баяр, Мартын 8-ыг тохиолдуулан намайг сонсдог  үнэнч фенүүдтэйгээ уулзах тохироо бүрдлээ.

-Хүүгээ өлгийдөж аваад дөнгөж гурван сар болж байгаа ч шинэ бүтээл хийсээр байжээ?

-Шинэ уран бүтээл нэлээд  ирсэн. Эхнээсээ бичлэгт орсон. Хуучин дуунуудыг  зохиогчид нь шинэчилж дуулаач гэж санал тавиад  ажиллаж байна. Өмнө нь олонд хүрсэн дууг сэргээж дуулахад нэг хэцүү зүйл нь уран бүтээлчид нь өөриймсөг ханддаг. Гэвч зохиогчийн хуулиар бүрэн эрхийг  зохиогч мэддэг учраас санал тавьж байгаа тохиолдолд бид гүйцэтгэгч гэлээ ч хүнийхээ  хувьд дуулсан дуучинд нь хэлж зөвшөөрлийг нь авч дуулах тохиодлууд бий. Ийм санал  их ирдэг, нөгөө талаас хэцүү санагддаг. Шинэ уран бүтээлийн тухайд хайрын сэдэвтэй дуунууд түлхүү ирсэн. Ээжийн тухай дуунууд ч  бий. Тоглолтын дараа эхний дуунууд цацагдана.

-Яагаад тоглолтын дараа нь гэж?

-Манай бусад дуучид тоглолт дөхүүлээд шинэ дуунуудаа цацдаг шиг байгаа юм. Би яагаад ч юм бэ, дараа нь олон нийтэд хүргэдэг. Тэр эрсдлээ  өөрөө хүлээдэг, түүнээсээ сэтгэл ханамж авдаг төрлийн хүн гэх үү дээ.

-Амаржаад удаагүй, хүүгээ бүүвэйлж суухад хайрын дуу олон ирнэ гэдэг сонин давхцал юм. Яг ийм үед бүсгүй хүн илүү мэдрэмтгий болчихдог. Хайр гэж юу вэ, ямар мэдрэмж төрж байна?

-Ер нь дахиад ээж болно гэдэг дахиад  ухааны л хэрэг  юм байна. Илүү нарийн ухаан гаргах, өмнөхөөсөө ч уян зөөлөн байх хэрэгтэй болдог. Тэр хэрээр илүү их уучилдаг, залуугийнх шигээ омголон түргэн байхаас илүү боддог болчихдог юм байна. Ер нь л дуугарахаасаа өмнө анзаарч ажигладаг, боддог, тунгаадаг болсон. Магадгүй энэ өөрөө хайр байх. Энэ өөрөө эхийн хайр, эмэгтэй хүний хайр. Хайр гэдэг том ухаарал юм  байна. Эмэгтэйчүүд энэ орчлонгийн урт замд, олон даваа гүвээг даван  туулахад  нас насандаа  авсан ухаарал, ухаан бий. Өнөөдөр би  40 хүрч байна, тэгвэл  60 гараад  ээжийнхээ одоо байгаа насан дээр очиход  бүр  зөөлөн, илүү ухаалаг, аливаад даацтай, жинтэй ханддаг болох юм шиг ээ. Тэгэхээр дахиад төрөөд баймаар санагдсан шүү.

-Сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг цахим хуудастаа  өөрийн чинь оролцсон “Урт цагааны гудамж” нэвтрүүлгийг үзээд “Хоолойдоо болор хонхтой юм шиг” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна лээ. Танай ээж өөрийг чинь хэвлийдээ тээж байхдаа дуу бүтээж суусан байж таарна. Тэгэхээр та  хүн болохоор ирж байхаас л  дуутай учирчээ. Дуучин мэргэжлийг шууд сонгосон уу?

-Аав минь “Хувь тавилан гэдэг хөдөлгөж болдоггүй үнэн. Хувь заяа гэдэг хөтөлж болдог үнэн” гэдэг байлаа. Магадгүй би ийм ээжээс төрөх, магадгүй  бас дуучин болох  тавилантай байсан байх. Тэр учрал тохиолоор  орчлонд мэндэлж, өнөө хүртэл дуучин хэмээн дуудуулж, олон түмэндээ дуугаар дамжуулан ухаарал уяралыг өгөх үүргээ биелүүлж яваа юм уу гэж хааяа  бодогддог. Харин өнгөрсөн хугацаанд  хэтэрхий залхуу байлаа. Өөртөө дэндүү бардам байсан юм болов уу. Шинэ амьдрал зохиож, хүүтэй болж, үр минь надад шинэ хайр, шинэ ухаарлыг өгсөн учраас би өөрийгөө азтай гэж бодож байгаа. Уран бүтээлч хүн хийж байгаа уран бүтээлээрээ заавал дотоод сэтгэлээ илэрхийлж байдаг. Миний ээж их залуудаа ээжийгээ алдсан, 20 хүрсэн байсан уу, үгүй юу. Гэвч түүнийгээ нууж,  уран бүтээлээрээ илэрхийлдэг  байж. Гэтэл би түүнийг нь  мэдэхгүй өссөн. Ээжийн минь бүтээсэн  “Ижий минь та урт наслаарай”, Сэтгэлд мөнхөрсөн ээжий”  гээд дуунууд бий. Тэднийг өөрийнхөө ээжид зориулж бичсэн. “Ижий минь та урт наслаарай”  бол  хэдийгээр одоо байгаа ээжийгээ урт наслаарай гэж ерөөж байгаа дуу  боловч цаад санаа нь амьддаа ээжийгээ хайрлаарай гэсэн утгатай, мөн тийм аялгуутай. Тиймээс би дуулсандаа ч биш, хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрын санаа шууд хүнд хүрээд байгаа юм. Тэгэхээр би бол гүйцэтгэгч, тийм тавилантай  орчлонд ирж дээ. Би сайхан ээжид үр нь болж мэндэлсэн азтай. Ийм их тавилан тэр болгонд заяахгүй. Энэ  тавилангаа харин би  дутуу өнгөлж, дутуу ирлэж, дутуу тэжээж яваа хүн.

-Өөрийн чинь хувьд урлагийн салбараас улс төр рүү  хөл тавьж үзсэн. Тэндээс юу олж мэдрэв?

-Улс төрд өөрийн мэдэлгүй орсон. “Улс төрийг чи оролдохгүй байсан ч улс төр чамаар оролдоно” гэдэг шиг орж явчихсан даа. Миний нүдийг нээсэн, аливааг харах өнцгийг тэлсэн маш зөв сонголт болсон гэж боддог. Эхэндээ эдийн засгийн  болоод сэтгэл санааны хувьд хүнд цохилтыг үүрсэн ч одоо эргээд харахад олон зүйлийн эхлэлийг тавьж өгсөн, авсан ухаарал нь том, маш сайн сонголт болж өгсөн гэж бодож байгаа. Хүн олон салбарт ажиллаж, хүрээгээ тэлээд ирэхээр аливаад хандах хандлага ч бас өөр болдог юм билээ. Өмнө нь зөвхөн дуулаад, уран бүтээлээ хийгээд, түүгээрээ амьдраад  нэг л жимээр явсан. Тэгвэл өнөөдөр том зургаар нь  харж, тийшээ очиход хэдэн замаар яаж очих вэ, тэдгээрийг хэрхэн нэг цэгт нийлүүлэх вэ гэдгийг бодох, бодлого боловсруулж  төлөвлөх болсон. Тэр хэрээр олон хүнтэй нөхөрлөх, уншиж  судлах,  янз бүрийн хүмүүстэй харилцах,  ааш аягыг  нь олох, тэдэнд нийцүүлэх, зохицуулах, заримд нь бууж өгөх амьдралын нарийн ухаанд суралцаж  байна. Ялангуяа монгол эмэгтэйчүүд, тэр дотроос улс төрд орсон эмэгтэйчүүд маань  хүчирхэг байхыг хүсдэг, тэмүүлдэг. Тэр хэрээрээ хумигдмал болдгийг  анзаарсан.  Сонгуульд орохдоо би нэг  зүйлийг сайн ойлгосон. Улс төр бол хүнтэй харилцах харилцаа, чи үнэн байж чадвал сонгогч хариуг нь буцааж өгдөг. Амьдрал дээрх бодит байдлыг мэдэрч, эргээд тэдэнд  хүн шиг хандаж чадвал тэд ч бас тийм л хандах юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр бол сонгох, сонгогдох тухай ойлголт биш. Эхлээд тэр хүмүүсийн, хоёрдугаарт оршин амьдарч байгаа газрын, гуравдугаарт тухайн сум суурингийн, дөрөвдүгээрт  том зургаар улсын хэмжээнд харж байж   тэр хүмүүсийн асуудлыг шийднэ. Түүнээс биш нэг удаа сонгогдох нь нэг хэрэг, олон зүйлийг судалж уншиж мэдэхгүйгээр ямар нэг байдлаар санал аваад сонгогдлоо гэхэд тэр нэг л удаагийн асуудал. Тэнд байгаа Дорж, Дондог, Дулмаагийн асуудлыг шийдэхийн тулд  олон талаас судалж, маш их зүйлийг мэдэж, түүнийгээ тайлбарлан таниулах шаардлагатай. Ялангуяа эмэгтэйчүүд улс төр гэхгүйгээр бие биеийнхээ зүрхэн доторх  нандин зүйлийг олж хардаг, мэдэрдэг учраас адилхан төрдөг, зовдог, ижил  замыг туулдаг. Тиймээс бие биеэ дэмждэг баймаар байгаа юм. Амьдралыг харж байхад баян байна уу, өндөр албан тушаалтай байна уу, ядуу байна уу хамаагүй, хэн ч байсан хамт суугаад ярихаар адилхан  зүйлийг ярьдаг. Жаргал, зовлон нь ижилхэн, амьдралын асуудал нь ч адилхан. Түүнийгээ мэдэрч, ойлгож, бие биеэ хүлээн зөвшөөрч нөхөж чадах юм бол асар том амжилтад хүрч чадна. Үүнийг би сонгуулийн үеэр мэдэрсэн. Нэг асуудал нь насны ялгаа. Нөгөө талаас нас нэмж  ухаажсан ч гэсэн хор шар нь гараагүй, буруу хор шартай эмэгтэй багт байвал хэцүү. Эсвэл хэт омголон, хэнд ч дийлдэхгүй эмэгтэй багт орж ирвэл мөн л хэцүү, учраа олох гэж цаг хугацаа их орно. Тэгэхээр бие биеэ мэддэг хүмүүс хамтраад явбал асуудлыг  амархан шийднэ, ажил ч хялбар  бүтдэг юм билээ.

-Мартын 8-ныг  тохиолдуулан эмэгтэйчүүдэд хандаж юу хэлэх бол, бид дамжуулъя?

-Өнөөгийн нийгэмд бид эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл гэж их  ярьдаг. Эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигдөөд байгаа юм шиг өрөвдөлтэй байдаг, өрөвдүүлдэг, ухаан муухан зарим нь би эмэгтэй, тиймээс ийм л байх ёстой, ингэх ёстой гэж эрхээ буруу эдэлдэг  тал  анзаарагддаг. Би өөр дээрээ харахад ч  гэсэн өнгөрсөн хугацаанд тийм байсан тал бий. Гэтэл эр хүн өөрөө нийгэм дэх хүчирхийллийн хамгийн том бай болж байна. Бид үгээрээ ч  тэднийг иддэг, үйлдлээрээ ч “иддэг”, хорыг нь малтдаг, магадгүй тэр байдлаараа эрчүүдийг дор оруулдаг. Ийм байдал надад анзаарагдсан. Тэгвэл эр хүн цаанаасаа хүчтэй өгөгдөлтэй, тэрийгээ мэдэрч байж сэтгэл ханамж авдаг. Бид хэт их эрх ярьж, эрчүүдийнхээ дотоод сэтгэлийн орон зайг хумиад байх шиг санагддаг. Хүн л юм чинь тэд дотроо бодож, хийж бүтээхийг зорьж , эртнээс  төлөвлөсөн, санаанд нь багтдаг зүйлүүд байгаа шүү дээ. Тэрийг нь  өдөөж,  ярилцаж, дотор байгаа зүйлийг нь гаргах ёстой юм шиг ээ. Магадгүй, тэр хүний эхнэр, хайртай найз,  үерхдэг бүсгүй нь байгаа тохиолдолд тийм үүрэгтэй болж байгаа юм. Жишээ нь, тухайн  эмэгтэйн  хажууд  нь магадгүй арслан ч байж болно, эсвэл ирээдүйн Ерөнхийлөгч байж болох. Бүсгүй түүнийг сэрээх л үүрэгтэй. Бид “би, би” гэж өөрийгөө түрүүнд тавиад дэргэдэхээ өөд нь залах, дэмжихээ  хойш тавьж  орхигдуулаад байдаг байж магадгүй. Энэ бүхэн миний түрүүнд хэлсэнчлэн хайрын, ухааны хэрэг юм. Үүнтэй холбогдуулж нэг жишээ хэлэхэд, олон жилийн өмнө бид “Бөхийн өргөө”-д тоглолттой  байтал залуус дүү нар орж ирээд “За алив бушуухан дуулчихаад явья. Дараагийнхаа  тоглолтод яарч байна” гээд л тэрүүгээр хөшилдөхөд нь өөрийн залуу насыг олж харах шиг  болж дотроо  баярлах, ичих мэдрэмжийг зэрэг  авч байж билээ. Нас насны ийм ухаарлыг эмэгтэйчүүд  залуу үеийнхэндээ хэлж баймаар. Гэхдээ түүнийгээ  загнаж, зандарч, би чиний дээд үе гэж томорч хэлэх бус, туршлагаа энгийн  ярихад тухайн хүний хийж бүтээх зүйл дутуу дулимаг байсан бол 100 хувьд хүрэх, хурцлагдах, дахин шинэ зүйлүүд хийх эрч хүчээр сэлбэгдэх нөхцөл бүрэлдэх болов уу, би ингэж боддог. Би охинтойгоо  маш ойр, илэн далангүй  байдаг болохоор ойр тойрныхоо кэйсийг анзаарч ажигладаг. Гэтэл миний үеийнхэн охидтойгоо тийм ойр байдаггүй. Охид яаж байна гэхээр ээжийнхээ үе насны найз эгчтэй, тэднээсээ зөвлөгөө авдаг байх жишээтэй. Эсрэгээрээ ээж нар нь өөрсдийн сэтгэлийг уудалж, дээд үеийнхэн нь өөрсдийн туршлагыг харамгүй ярьж, жаргал зовлонгоо хуваалцдаг байгаасай. Тийм байвал салбар өөрөө хөгжих, гэр бүл хөгжих, бие биеэ илүү сайн ойлгох, нэгдэж нийлээд хүчтэй болох  нөхцөл бүрдэх болов уу. Хэн ч байсан ойр дотныхноосоо хамгийн том хайрыг хүснэ шүү дээ. Тэр хайр юу вэ гэхээр ухааруулах, ярилцах. Түүнээс  “Ээж нь чамд хайртай шүү” гээд үнэтэй гар  утас, хувцас  авч өгөх биш шүү дээ.

-Цаашдын зорилго төлөвлөгөөг тань сонирхож болох уу?

- “Хайрлаарай” уран бүтээлийн нэгдэл маань сая ярьсанчлан   нийгмээ сэрээхэд чиглэсэн  зүйлүүд  хийхээр бодож зорьж байгаа. Монголчууд сэтгэл доторхоо тэр бүр гаргадаггүй сонин хүмүүс шүү дээ. Тоглолт дээр харж байхад, хүмүүсийн сууж байгаа байдал, нүдний харц огт  худал хэлдэггүй. Бүх хүнд асуудал байдаг. Гэтэл манайхан уйлмаар байсан ч уйлдаггүй. Сэтгэл доторхоо уудалж гаргадаггүй. Харин ч нууна, өрөнд орж өтөнд баригдаж, гэртээ хоолгүй байсан ч тэрийгээ хэлэх хүсэлгүй байдаг. Хүнд муугаа үзүүлэх дургүй үндэстэн юм уу, хаашаа юм. Хэдий тийм байж болох ч хүн л бол хүн. Уйлмаар байвал тэрийгээ гаргах хэрэгтэй шүү дээ, ядаж л уужирна. Тоглолт хийхдээ би тэр хүмүүсийг нэг удаа ч гэсэн үнэнтэй нь золгуулж уйлуулах дуртай. Үнэнтэй нь золгуулж, тэр хүмүүсийг муухай, сайхан бүжиглэх нь хамаагүй биеийнхээ эд эсийг сэргээж сайхан энерги аваг гэж боддог. Тэр хүн нэг удаа ч гэсэн өөрөөрөө байвал  л надад гоё. Өөрөөрөө байгаа хүний нүд, биеийн хэлэмж өөр байдаг. Энэ мэт ажлуудыг бид том бодлогын түвшиндээ,  “Хайрлаарай” гэсэн агуулгадаа уялдуулж хийхээр төсөөлж төлөвлөж байна.

Эх сурвалж: www.polit.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-ын хоёр мисс Монголд ирж, “АТОНО-2” брэндээ сурталчилжээ
Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш
“Comeback Is Real” тоглолт ирэх сарын 8-ны өдөр болно
Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийтлэл
  • •Засгийн газар
  • •Намууд
  • •Бөхийн төрлүүд
  • •Гэмт хэрэг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Шүүхийн танхимаас
  • •Нийслэл
  • •Видео мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Боловсрол
ХУРААХ
ОХУ дахь Элчин сайдын яамнаас...
Виктор Оладипо жилийн дараа...

Г.Эрдэнэтунгалаг: Хайр гэдэг том ухаарал юм билээ

ҮЛ-ОЛДОХ 2022-03-08

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
БНСУ-ын хоёр мисс Монголд ирж, “АТОНО-2” брэндээ сурталчилжээ
Ц.Баярчимэг: Мисс хөөрхөн сайхан байхын нэр биш
“Comeback Is Real” тоглолт ирэх сарын 8-ны өдөр болно
Виктория Сикрет-2025 загварын шоунаас онцлох агшин
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
22 минутын өмнө өмнө

"Насны хишиг" анх удаа авах ахмадуудын бүртгэл эхэллээ

25 минутын өмнө өмнө

Ц.Санжаачойпэл нарт зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оноолоо

2 цагийн өмнө өмнө

АН албан ёсны ротацидаа бэлдэж, МАН жам ёсны “ротаци”-аа хийгээд эхлэв үү?!

2 цагийн өмнө өмнө

АН: Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохгүй бол Засгийг огцруулах акц хийнэ

2 цагийн өмнө өмнө

Оюу толгойн авлигыг “сөхсөн” сөрөг нэхэмжлэлээ татаж “Рио Тинто”-д буулт хийх үү?!

2 цагийн өмнө өмнө

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

2 цагийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр

2 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна

23 цагийн өмнө өмнө

Сүхбаатар дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид Төрийн ордонд зочилж, зарим хуулийн төслийн талаар саналаа илэрхийллээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн батлуулах шаардлагатай

1 өдрийн өмнө өмнө

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

1 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

1 өдрийн өмнө өмнө

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа

1 өдрийн өмнө өмнө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

1 өдрийн өмнө өмнө

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй харагчин туулай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

2 өдрийн өмнө өмнө

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна

2 өдрийн өмнө өмнө

П.Даваасүрэн: Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Бид эдийн засгийн эрх чөлөөгүй гэж үү?

2 өдрийн өмнө өмнө

Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

2 өдрийн өмнө өмнө

NBA-ын 14 дэх долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

САНАЛ БОЛГОХ
2026-01-23 өмнө

Г.Түвшинсанаа: Цахилгаан тасарвал дүүжин замын тээвэр нөөц генератораар ажиллана

2026-01-23 өмнө

Т.Доржханд улс төрөөс явбал Монгол Улс сүйрнэ гэв үү?!

2026-01-23 өмнө

АН-ын түүхэнд ийм “аядуу зөөлөн” дарга байсан уу?

2026-01-23 өмнө

Ханын материал хот орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай байна

2026-01-23 өмнө

Нийслэлийн 117-р сургуулийн түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, хийн түлшинд шилжүүллээ

2026-01-23 өмнө

Нийт нутгийн 87 хувьд цастай байна

2026-01-24 өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

2026-01-26 өмнө

Таксины жолоочтой маргалдаж, нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ

2026-01-24 өмнө

Ц.Дагвадоржид шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо

2026-01-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2026-01-23 өмнө

Ц.Цогтбаатар Улсын аваргад долоо дахиа түрүүлэв

2026-01-23 өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

2 өдрийн өмнө өмнө

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ЕБС-ийн хүүхдэд сүү өгч эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Хэлэлцээ хэмээх дээрэм буюу “Монгол Зэлтэрийн гацаа”

2026-01-23 өмнө

Цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна

2026-01-26 өмнө

Толгойт орчимд агаар бохирдолтой байна

2 өдрийн өмнө өмнө

“Б”, “Н” нарыг БНХАУ-аас албадан авчирлаа

2026-01-25 өмнө

С.Баяр:Ийм юмнуудыг төрийн ажлаас хол байлгахыг би сануулах үүрэгтэй

2 өдрийн өмнө өмнө

А.Баяр: Түргэний эмч өвчтөн дээр 20 минутын дотор очдог болох зохицуулалт хийе

2 өдрийн өмнө өмнө

А.Миеэгомбо: Сайд дарга нар л сандалтайгаа зууралдаж үлдэх гээд байгаа

2 өдрийн өмнө өмнө

ДЦС-4-ийн долоодугаар зуухыг өчигдөр 21.30 цагт зогсоожээ

2 өдрийн өмнө өмнө

Бүсийн “босс”-ууд

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 зөрчил бүртгэгдлээ

2026-01-24 өмнө

Т.Ариунзаяа насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүллээ

2026-01-23 өмнө

Ж.Галбадрах: Сургалтын орчин аль ч шатанд хангалтгүй байна

2026-01-23 өмнө

Монгол Улс АНУ-ын энхийн зөвлөлд албан ёсоор нэгдлээ

2026-01-24 өмнө

Жүдо бөхийн УАШТ Чингис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2026-01-23 өмнө

Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ

2026-01-26 өмнө

У.Хүрэлсүх:Тэмээ 2 дахин өссөн нь тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

2026-01-23 өмнө

Волейболын дээд лигийн аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах