• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Таксины улс төр

Такси гэдэг бол манай хэлээр хотоор давхидаг бандгар жийпнүүдээс бусад нь юм. Албан ёсны 500 гаруй, сайн дурын 50 мянга орчим такси манай хотод үйлчилдэг. Албаны судалгаанд ийм тоо байдаг. Дэгстэй. Үүнээс илүү л гэсэн үг. Гэхдээ манайхан ямар ч таксигаар үйлчлүүлээд сурчихсан. Зөвшөөрөлтэй байна уу, зөвшөөрөлгүй юу, хамаагүй. Замын хажууд  зогслоо, гар өргөлөө, зогссон нь такси гэсэн үг.

Албан бус таксинуудад төр, таксины компаниуд дургүй. “...Муусайн халтуурчид” гэдэг. 2019 онд байх аа, “...Халтуурчдыг цэгцэлнэ” гэсэн хотын захиргааны ажилтнууд, такси компанийнхан баллуулах дөхсөн. Тэгээд больсон.

Харин өөрсдөө болон үйлчлүүлэгчид нь тэднийгээ “хувийн такси” хэмээн зөөллөж нэрлэдэг. Төрийн такси ч гэж юу байхав, гэхдээ л ялгачихаж байгаа юм.

За, манай таксины тоо толгой, нэр томьёоны талаарх товч мэдээлэл ингэсгээд дуусна. Такси хэн нэгнийг хүргэж өгөхөөс гадна зам зуураа үзүүлдэг маш чухал үйлчилгээтэй. Товчхон хэлэхэд, албан амины бүх такси Монголын хамгийн том мэтгэлцээний талбар, санал хүсэлтийн индэр, бас мэдээллийн төв болдог. Энэ “үйлчилгээ” нь интернет сураггүй байхаас л эхэлсэн. Одоо ч хэвээрээ л байна. Юу гэвэл, манай таксины жолооч нар дэлхий дээрх бүх сэдвээр ярьж чаддаг. Үйлчлүүлэгчдээ уйдаана гэж үгүй. Харин заримыг нь залхаадаг байж магадгүй.

Таксинд суулаа. Жолооч надаас “...Аль нутаг вэ” гэж асууна. Нутаг яриад эхэлбэл, нэг нутаг, аль эсвэл жолоочийн ахын эхнэрийн дүүгийн нөхрийн нутаг болж таарна. Явсаар хамаатан болно. Буухдаа би үнэгүй хүргүүлэх үү, хоёроос дээш дахин илүүг өгөх үү гэдэг дээрээ хүрнэ. Эсвэл замын түгжрэл энэ тэрээр яриа өднө. Замын түгжрэл бол улс төрийн сэдэв рүү шууд орох “хаалга” болдог. Ер нь л улс төр болоод явчихна даа. Хотын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, тэгээд Ерөнхийлөгч гээд явна. Тэдний бодлого ерөөсөө болохгүй байна гэнэ. Тэрийгээ дуусаад дэлхийн сэдэв рүү орж байгаа юм даа. Тэгж байтал зорьсон газарт маань очно. Буулгахыг төдийлэн яарахгүй. Эхлүүлсэн яриандаа цэг тавьтал нь лав тав орчим минут суух хэрэгтэй.

Ерөөс таксины жолооч гэлтгүй манай монголчууд чинь улс төрийн маш өндөр мэдрэмжтэй. Мэдээлэл ч сайтай. Дарга нараа бүгдийг танина. Төрийн ордонд байгаа хэдийгээ ч гаргаахгүй. Удам судраар нь мэднэ. Ярина. Цөөхүүлээгийн онцлог байх л даа. Гэхдээ л улс төрийг гаргууд сонирхоно. Мэдлэгтэй ч гэж жигтэйхэн. Тэр ч бүү хэл, дэлхийн улс төр, эдийн засаг ярина. Геополитикоор ч цэц булаалдана. Энэ сэдвүүдээр таксины жолооч нар хамгийн өргөн мэдлэгтэй, бас мэдээлэлтэй.

Сүүлийн хэд хоногт монголчууд Орос, Украины дайны сэдвээр мэтгэлцэж байна. Таксинд энэ сэдэв трэнд болж байна. Ер нь Путин, Байден хоёрт ч шийдэх асуудал үлдээхгүйгээр мухарлачих шинжтэй.

Үүнийг дурдсанаар, таксины жолооч нарыг том сэдвүүдээр ярьдаг гээд буруутгаж байгаа юм биш л дээ. Монгол Улс бол иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар хангасан. Хэн ч,  юу ч ярьж болно.  Бас хэвлэн нийтлэх эрхтэй. Таксины жолооч нар бол та бидний л нэг. Миний ах ч таксины жолооч. Улс төр, геополитик бас л ярьдаг нөхөр бий.

Хамгийн гол нь таксинд болдог энэ яриа, мэтгэлцээн, санал хүсэлт, мэдээлэл ажил хэрэг болох нь бага. Болдог ч үгүй л дээ. Харин мэдээлэл гэдэг утгаараа тахал шиг л тардаг. Тэр утгаараа, хор ч , хэрэг ч болно.

Тэгвэл төрийн бодлого таксинд орчихсон явж байхыг сая харлаа.

2022 оны хоёрдугаар сарын 24. Оросын цэрэг Украин руу дайрсан өдөр.  Байж  байтал УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг твиттерт “...Байдал хэцүүдэх нь дээ. Ачаа тээвэрлэлт, бензин шатахууны үнэ ханшид нөлөөлөх магадлал маш өндөр” гээд жиргэж байх юм. Түүнтэй зэрэгцээд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “...ОХУ, Украины нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны үнэ өсч  магадгүй, буурч ч магадгүй. Буурах нөхцөл байдал нь юутай холбоотой вэ гэхээр, ОХУ-ын экспортод хориг тавина гэсэн үг. Хориг тавиад эхлэхээр бидэнд эергээр нөлөөлж магадгүй. Бид ОХУ-аас шатахуун авахдаа Сингапурын биржийн үнээр тооцож авдаг” гээд ярьчихдаг юм даа.

М.Оюунчимэг яадгийг бид мэднэ л дээ. Г.Ёндонгоо ч багцаална. Гэхдээ тэд чинь төрийн түшээд шүү дээ. Бүхэл бүтэн Байнгын хорооны дарга, бас сайд гэж байгаа юм. Тэр утгаараа, тэдний амнаас Монгол төрийн бодлого л гарах учиртай байв. Өөрөөр хэлбэл, М.Оюунчимэгийн хэлж байгааг УИХ-ын гишүүн мэдэж байж болно. Жиргэж болохгүй. Г.Ёндонгийн ярьсныг Засгийн газар бодож байж болно. Хэвлэлд ярьж болохгүй. Ийм л юм. Гэтэл мань гишүүн, сайд хоёр бол балласан. Хөөрхий, улс төрийн мэдрэмж, мэдлэг бол огт алга. Тэдэнд хэлээд, зөвлөөд өгдөг газар байдаггүй ч бололтой. Ядаж УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ-аас иймэрхүү нөхдүүддээ зааварчилгаа өгөх хэрэгтэй юм.

Тэгтэл төр өөр бодлого бариад байдаг. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, тэр ч байтугай эрх баригч МАН-ыг харахаар дуугүй байх, байр суурь илэрхийлэхгүй байх бодлоготой байх шиг байгаа юм. Өөрсдийгөө яая гэж байж ямар нэг АН “...Путин огцор” гэчих шахсан мэдэгдэл гаргасан харагдсан. Аа бас, гуравдагч орнуудын захиалгат жагсагчид Оросын эсрэг жагсаал хийж байна гэсэн. Монгол дахь тал талын байдал, байр суурь иймэрхүү байна.

Бодит байдал бол хүнд гэхээсээ ноцтой байдал руу шилжсэн. Монгол угаасаа Орос, Украины асуудлыг үнэлж, дүгнээд байх шаардлагагүй. Харин ажиглах хэрэгтэй. Ажиглаад, энэ бүхний ард яаж амьдрах вэ гэдгээ бодох хэрэгтэй.  Орост тавигдаж байгаа хориг Монголд шууд нөлөөлнө. Энэ бол хууль. Цаашид энэ дайн сунжирсан сунжраагүй дэлхийн геополитик асар өөр болно. Тэр бүхэнтэй Монгол хэрхэн зохицож амьдрах вэ гэдгээ тун ухаалаг шийдэх хэрэгтэй болж байгаа юм. 

Тэр утгаараа төрд алба хашиж байгаа эдгээр хүний үг бол олон нийтийг бужигнуулах, амгалан байдлыг эвдэх л үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл Монголыг Монгол чигээр нь үлдээх ганц л зам бий. Тэр нь дотоодын эв нэгдэл юм. Хэн дуртай нь Орос, Украины талаар ам нээх хэрэггүй. Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, хашиж байсан хүмүүс амаа хамхиж байсан нь дээр.

Яг үнэндээ манай таксины жолооч нар дотоод гадаадын улс төрийн сэдвээр М.Оюунчимэг, Г.Ёндон хоёроос хамаагүй мэдрэмжтэй “буу халдаг” юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ГУРАВДУГААР САРЫН 3. ПҮРЭВ ГАРАГ. № 46 (6778)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Оросын Батлан хамгаалах яам:...
SWIFT хориг Хятадын CIPS системийг...

Таксины улс төр

ДАМДИН-ОЧИР 2022-03-03

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

5 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

6 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

6 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

6 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

6 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах