• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

Д.ЦЭРЭННАДМИД

Монгол Улс юугаар баян бэ гэсэн асуултад өгөх хариу олон бий. Хамгийн эхлээд энэ онд 70 сая мал тоолуулсан шүү дээ гэх байх. Гэтэл бид малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чаддаг уу гэвэл үгүй л дээ. Яахав хот, суурингийн бид гэхэд өндөр үнэтэй ч махаар тасраагүй. Харин малаас авах түүхий эдээ мөнгө, валют болгох тал дээр тун чамлалтай байгаа нь үнэн. Экспортод  гаргаж байгаа ганц бүтээгдэхүүн нь ноолуур. Энэ нь гадаадад гаргаж буй бүтээгдэхүүнээс олох орлогод тун бага хувь эзэлдэг.

Тэгвэл Монголын экспортын гол нь уул уурхайнх юм. Өнгөрсөн хугацаанд нийт орлогын 30 орчим хувийг бүрдүүлж ирсэн байдаг. Тэр дотор ямар бүтээгдэхүүнийх нь илүү вэ гэвэл нүүрс л дээ. Тиймээс энэ удаа зөвхөн энэ тухай ярих нь зөв биз.

Тавантолгойн уурхай нээгдээд хэдэн жил болчихлоо. Газар зүйн хувьд гадаад зах зээлдээ ойр, 100 жил ашиглах нөөц бүхий ийм уурхайтай болсноор юу л байна нүүрс байна гэцгээдэг шүү дээ. Үе үеийн Засгийн газрын зүгээс нүүрсээ гадагш экспортлосноор төсвийн орлого нэмэгдэж ард түмний амьдралыг онцгой өөд татна гэж л ухуулсаар ирсэн. Бас чамлахаар чанга атга гэгчээр уул уурхайн ашиг гэж иргэдэд хишиг хүртээсэн үе бий.

За тэгээд одоо л амьдрал сайхан болох нь гэхийн сацуу дэлхийг нөмөрсөн цар тахлын аюул биднийг тойрсонгүй. Юун ашиг орлого олохтой манатай амьд явах эсэхдээ эргэлзэх үе ч байлаа. Хоёр жил гаруй л цар тахал гээчтэй "зодолдов". Одоо ч хэвээр шахуу л байна.

Энэ нь улс орны эдийн засгийг илт сааруулсан. Тэр дотор нүүрсний экспорт буурсан нь сүрхий цохилт болов. Цар тахлыг дотооддоо алдсанаас болж урд хөрш хилээ хаасан тохиолдол ч гарав. Нүүрс тээврийн жолооч нарын дунд гарсан ковидын халдварыг богино хугацаанд хумьж чадаагүйгээс Хятадын тал хилийн хяналтаа чангатгасан төдийгүй ямар нэг хугацаагаар хилээ хаах хүртэл арга хэмжээ авч байлаа. Үүнээс болж цөөнгүй хоногоор нүүрсний тээвэр тасалдсан.

2021 онд 28.7 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч бараг тал хувийн биелэлттэй болж таарав. Нүүрсний үнэ ханш өндөр байсных төсвийн орлого санаснаас бага дутсан юм. Энд төр, засгийн бодлого, шийдвэр нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн л байж таарна.

Харин Засгийн газар яг чанартаа тийм муу ажиллаагүй ээ. Цаг үедээ тохируулсан бодлого, үйл ажиллагаа явуулсаар ирсэн гэж болно. Хэчнээн олон жил хэрүүлийн алим болоод байсан урагшаа гарах төмөр замын асуудлыг шийдэж уул уурхайн ашгаар санхүүжүүлэн нүүрс тээвэрлэх зориулалттай хөндлөн чиглэлийн төмөр замыг барив. Тэгээд монголчууд бид төмөр замаа өөрсдөө барьчихлаа гэж онгирцгоон зарим нөхдөд Хөдөлмөрийн баатар цол хүртээж мандуулаад авсан.

Бас нүүрсний экспортын 95 хувийг бүрдүүлдэг Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг байгуулахаар болсон. Уг ажлыг эхэлж Гашуунсухайтад нийт 8100 чингэлэг буюу 259.2 мянган тонн нүүрсний багтаамжтай, жилдээ найман сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай талбайг барьж дуусган өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад өгсөн юм. Ингэснээр хоёр улсын хооронд богино рейсээр нүүрс тээвэрлэж экспортын хэмжээ өмнөхөөсөө 10 сая тонноор нэмэгдэх боломж бий болсон. Гэвч уг терминалыг өдий хүртэл ашиглаж чадаагүй байна. Энэ нь төр, засгийн бодлого шийдвэр дунд шатандаа хэрэгжихгүй байгаагийн илрэл гэж болно. Нөгөө талаар төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгууламжаа барьсан ч үйл ажиллагаа удирдлагын менежментийг дутуу хийдгийн учир ийм байгаа юм.

Хэрэв нэгэнт байгуулсан терминалаа ашиглалтад авмагц ажил үйлсийг нь үргэлжлүүлсэн бол нүүрсний экспортоос олох орлогоо нэмэгдүүлэх боломж байсан л болов уу. Ер нь монголчууд бидэнд байгаа боломж бүхнийг ашиглах санаачилга дутмаг, болж бүтээгүй бүхнээ цар тахлын уршгаар халхалж суудаг нь гэм биш зан болсон шиг байна.

Нөгөө талаар манай гол нүүрс нийлүүлэгч Хятадад ган гачиг, дулаарлын нөлөөллөөр нүүрсний хэрэгцээ өссөн, бас нүүрсний үнэ ханш урьд байгаагүй өндөр болсон тэр цаг үеийг манайхан мунгинасаар байгаад ашиглаж чадалгүй өдий хүрлээ.

Гэтэл Хятад талд харилцан худалдааны татвараа нэмэгдүүлж, зарим бараа бүтээгдэхүүндээ хориг тавилцан эдийн засгийн ээдрээтэй байсан АНУ хамгийн том нүүрс нийлүүлэгч нь болчихжээ. Тэднийх зөвхөн есөн сард гэхэд 1.46 сая тонн нүүрс нийлүүлж экспортоо долоо дахин өсгөсөн байна. Мөн Канад улс ч нүүрс нийлүүлчихэж. Оросын тал ч урьд нийлүүлж байсан хэмжээгээ нэмэгдүүлж чаджээ. Эдний нүүрсний компаниуд нийлүүлэлтээ 70 гаруй хувь нэмэгдүүлж 7.7 сая тоннд хүргэсэн байгаа юм. Гэтэл монголчууд бид уламжлалаа бодсон ч нутаг ойр бөөрөө нийлүүлж суугаа ч тэр эрэлт хэрэгцээ, нүүрсний ханш чинээндээ тулж өссөн тэр боломжийг ашиглаж чадаагүй байхад АНУ далай, тэнгис давуулж тив алгасан, Орос бидний толгой дээгүүр нүүрсээ Хятад руу урсгаж байгааг ердөө л шүлсээ савируулан харахаас хэтрэхгүй л байна шүү дээ.

Монгол Улсын нүүрс нийлүүлдэг орон зайг их гүрнүүд эзэлчихжээ. Манайхан ер нь цаг үеийг муу мэдэрдэг, ямар боломж байгааг олж харахгүй явсаар ирсэн. Үүний нэг жишээ нь урд хөрш рүү нүүрс зөөх төмөр замыг хэдэн жилийн өмнө тавьчих боломжийг алдсан.

Энэ тухай зөвхөн мөнгө, хөрөнгөний тухай хэрүүл голдуу үлгэр ярьсаар байсан.  Тэгэлгүй адаглаад таван жилийн өмнө төмөр замаа барьчихсан байсан бол өдийд Хятадад хамгийн их нүүрс нийлүүлдэг орон гэж нэрлэгдээд сууж байх байсан даа. Ер нь монголчуудын өнөө үеийн гол амин зуулга нүүрс гэхэд хэн ч маргахгүй биз. Тийм л юм чинь. Гэтэл ялих шалихгүй шалтаг тоочиж Хятадын талтай тохиролцоонд хүрэхгүй тал үе үе гарсаар ирсэн. Өнгөрсөн оны сүүлч үед Гашуунсухайтад нүүрсний саатал, олон зуун машины бөөгнөрөл бий болсон. Энэ нь хоёр улсын Ерөнхий сайд нарын цахим уулзалтын дүнд яльгүй өөрчлөлт гарсан жишээ бий. Уг нь Хятадын дотоод нөхцөл байдлыг бид өдөр бүр толинд харж байгаа юм шиг мэдэрч байдаг учир нүүрсээ тооцоолж байгаагаараа нийлүүлэх боломж их.

Нүүрс тээвэрлэлтэд байгаа нэг анхаарал татсан асуудал нь нүүрсээ тээвэрлээд хилээс дотогш 18 км-т байрлах нүүрс ачих, буулгах талбайд буулгаад дахин ачиж хил давуулдаг дамжлага юм. Энэ байдлаас болж нүүрсний овоолго нэмэгдэж чанарт нь нөлөөлдөг нь үнэн. Үүнийг өөрчлөхийн тулд нүүрсийг чингэлгээр тээвэрлэх ахьсан түвшний терминалыг бариад удсан ч ашиглаж чадаагүй л  байна. Бас тэнд нэгэн цагт төмөр замаар нүүрс очино. Гэтэл Хятадын талаас яаж холбогдох нь өдий болтол шийдгүй л байгаа.

Байдал ийм байхад Монгол Улсын Засгийн газраас 2022 оны төсөвт нүүрсний экспортыг өмнөх оныхоос эрс өсгөж 36.5 тонноор тооцон 262.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан бий.

Энэ нь 2019 оны өндөр түвшний үзүүлэлттэй адил хэмжээ юм. Төсөв зохиогчид тайлбарлахдаа нүүрсний ханш өндөр байгаа хийгээд нүүрсний чингэлэгт тээврийн терминалтай болсон учир тийнхүү төсвийг хангалттай хэмжээнд хүргэж хийсэн гэж байна лээ. Харин нэгэнт он гараад төсөвт хэр хэмжээний юм орж байгааг тоолох машин ажиллаж эхлээд байхад байдал тун таагүй байна. Оны эхний хоёр сар илүү хугацаа л лав ярвигтай байх нь. Учир нь ирэх сарын сүүлчээр Хятадад өвлийн олимп болно. Цар тахлын дэгдэлт төдийлэн буураагүйгээс тэдний хил хязгаар тун эмзэг байна. Ийм цаг үед нүүрсний экспорт байтугай л хил давах юм бүхэнд саадтай байгаа юм. Тиймээс гуравдугаар сар гартал нүүрсний экспортын орлого ямар байхыг таахад бэрх байна. Уг нь нүүрс үнс болно гэж ярьдаг ч төсөл, хөтөлбөрөө ажил болгоод тээврийн асуудлаа зөв зохицуулаад хил давуулж борлуулсан нөхцөлд нүүрс маань үнс биш алт юм шүү дээ.

Үүнийг манай улс 2019 онд гурван тэрбум, 2020 онд 2.1 тэрбум ам.долларын орлогыг зөвхөн нүүрсний экспортоос олсон. Энэ нь зэсийнхээс 70 хувь өндөр байсан. Монголчуудыг заяа нь түшдэг гэдэг. Үүнийг бодоод хичээхгүй, зөв зүйтэйг эрэлхийлэхгүй, цаг үеэ мэдрэхгүй байгаад байвал заяа нь түших биш заяа нь хаях гээч болно гэдгийг хатуухан санууштай юм даа. Ургашгүйгээсээ болж боломжоо алдаж ирснээ битгий давтаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 11. МЯГМАР ГАРАГ. № 7 (6739)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Өнөөдөр Балжиннямтай билэгт...
Омикрон цар тахлын сүүлийн...

Монголчууд биднийг мунгинасаар байтал...

Kuzmo 2022-01-11

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
11 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

11 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

12 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

12 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

13 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

13 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах