• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дүүрэг болгон савдгийнхаа шүтээнийг босгочихооч...

Манжин байхад махаар яах вэ, Манж байхад Монголоор яах вэ гэдэг үг байдаг даа.  Түүнтэй төстэй нэг үгийг УИХ-ын гишүүн Б.Батзориг хэлчихсэн.  Юу гэхээр, хөшөө байхад хүүхдийн эмч, цагдаагаар яах вэ гэсэн маягтай. Яг тэгж түс тас хэлээгүй ч цаагуураа утга учрыг нь гүн гүнзгий ухвал иймэрхүү хэлцтэй ойролцоо байж болохоор байгаа юм. Мань хүн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Чулуун овоо орчимд арслан, нохойны хөшөө бариулаагүй юу.

Тухайн үедээ тэрбум төгрөгөөр туйлсан гээд л хэвлэлийнхэн шуугиад байлаа. Харин мань хүн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ хөшөөнийхөө цаад нарийн учрыг тайлж, үнэ өртгийг нь ч хэлж. Үнэ нь тийм ч их биш, 280-хан сая юм билээ, хөөрхий. Тэгээд Баянзүрх дүүргийн шүтээн нь цагаан арслан. Баянзүрх хайрхны савдаг нь нохой юм гэсэн. Ингээд л арслан, банхарын хөшөө барихаар шийдэхгүй юу. Тэгэхдээ бас лам хуваргаас асууж, зөвлөлдсөн юм билээ. Гол нь тэр хөшөөг хөшөө гэдэг талаас нь биш шүтээн гэж харах ёстойг бас захисан. Өнөөдрийг хүртэл бидний хийгээд байгаа гол алдаа бол шүтээнийг хөшөө гэж хараад байгаад л байна.

За тэгээд, энэхүү шүтээнийг 280-хан сая төгрөгт багтаан барьсны дараа Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн гаралт багассан гэж байгаа. Хамгийн чухал нь хүүхдийн эндэгдэл буурчээ. Үүнийг бүр судалгаагаар тогтоосон гэж байгаа юм. Зарим нэг сайдын хажууд эрхэм гишүүн бүр судалгаатай юм ярьж байгаа шүү. Энэ яриаг цаагуур нь ухаад үзвэл хөшөө байхад цагдаа, хүүхдийн эмчээр дутахгүй гэсэн далд утгыг илэрхийлж байна гэж мунхаглаад байна. 

Дээрээс нь Б.Батзориг гишүүний хэрэгжүүлсэн энэ ариун ажлыг дүүргийн Засаг дарга болгон үлгэр дуурайлал болгомоор байна. Хотын дарга ч гэсэн ялгаагүй. Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр гэмт хэргийн гаралтаараа нийслэлдээ дээгүүрт давхидаг. Хүүхдийн эндэгдэл ч ялгаагүй. Учир нь олон хүн амтай. Тэгвэл энэ мэт сөрөг үр дагаварыг бууруулахын тулд Сонгинохайрхан уулынхаа савдгийн хөшөөг Нэгдүгээр хороолол орчимд барьчихгүй юу. Сонгинохайрхан уулын савдаг нь архинд дуртай хөх өвгөн байдаг юм гэнэ билээ.

Тэгэхээр архи шимэн суугаа урт сахалтай, хөх өвгөний хөшөө барьчихвал гэмт хэргийн гаралт аяндаа буураад, хүүхдийн өвчлөл ч гэсэн багасаад л явчихна. Энэ чинь судалгаагаар батлагдчихсан юм шүү. Хан-Уул дүүргийнхэн гэхэд танктай хөшөөний оронд буга унасан цагаан өвгөний хөшөө барих хэрэгтэй. Хөшөө биш ээ, шүтээн шүү. Гол нь шүтээн гэж харах ёстой. Чингэлтэй дүүргийнхэн ч гэсэн Чингэлтэй уулынхаа савдгийн хөшөөг шүтээн болгон залах цаг болж.  

Харин Сүхбаатарын талбай дээр нийслэлийн бэлгэдэл Хангарьд шувууны хөшөөг нэлээд томоор барих хэрэгтэй байна. Сүхбаатар дүүргийнхэн давхар шүтээд явчихна биз. Ингээд л дүүрэг болгонд, цаашлаад Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, хүүхдийн эндэгдэл буураад ирвэл Монгол Улс чинь аяндаа л мандан бадардаг юм байгаа биз дээ.

Ядаж л гэмт хэрэг буурч байвал хөшөө барихад мөнгө харамлаад яана. Өө нээрээ, хөшөө биш шүтээн барихад гэж хэлэх гэж байсан шүү. Тэрбумыг зарсан ч болно. Хангарьд шувууны сүрлэг сайхан шүтээн барихад бол тэрбумхан төгрөг үнэхээр багадана. Тэгэхээр 2-3 тэрбумыг цацаад, хүн бүр шүтчихээр шүтээн барьчихаач дээ, хотын дарга аа. Аль хэдийнэ Баянзүрх дүүрэгт шүтээнээ босгоод, дараа нь гэмт хэрэг буураад, хүүхдийн эндэгдэл багассан нь судалгаагаар нотлогдчихоод байхад ийм сайн жишгийг улсад хэрэгжүүлэхгүй яваад байгааг л гайхаад байна.

Манай хотын дарга С.Батболд баар, цэнгээний газрын хаах цагийг 00:00 цаг болгож чадаж байгаа юм чинь Б.Батзориг гишүүний туршлагыг бол өлхөн өлгөж авах байлгүй дээ. Эрхэм дарга нар минь, хүүхдийн эндэгдэл бууруулах гэж эмч нараа цаг наргүй ажиллуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжид мөнгө зараад юу хийнэ. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд л хэдэн цагдаагийнхаа үйлийг үзэж яана. Зүгээр л ахиухан мөнгө зараад, томхон шүтээн барьчих. Баянзүрхийн шүтээнээс илүү томыг барьчихвал гэмт хэрэг буурах биш бүр алга болох ч юм бил үү, хэн мэдлээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Ц.Өнөрбаян: Өөрийн сурсан эрдмээ...
Настай хүн мөргөж, хэргийн...

Дүүрэг болгон савдгийнхаа шүтээнийг босгочихооч...

Пунцагболд 2016-09-15
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Дүүрэг болгон савдгийнхаа шүтээнийг босгочихооч...

Манжин байхад махаар яах вэ, Манж байхад Монголоор яах вэ гэдэг үг байдаг даа.  Түүнтэй төстэй нэг үгийг УИХ-ын гишүүн Б.Батзориг хэлчихсэн.  Юу гэхээр, хөшөө байхад хүүхдийн эмч, цагдаагаар яах вэ гэсэн маягтай. Яг тэгж түс тас хэлээгүй ч цаагуураа утга учрыг нь гүн гүнзгий ухвал иймэрхүү хэлцтэй ойролцоо байж болохоор байгаа юм. Мань хүн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Чулуун овоо орчимд арслан, нохойны хөшөө бариулаагүй юу.

Тухайн үедээ тэрбум төгрөгөөр туйлсан гээд л хэвлэлийнхэн шуугиад байлаа. Харин мань хүн нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ энэ хөшөөнийхөө цаад нарийн учрыг тайлж, үнэ өртгийг нь ч хэлж. Үнэ нь тийм ч их биш, 280-хан сая юм билээ, хөөрхий. Тэгээд Баянзүрх дүүргийн шүтээн нь цагаан арслан. Баянзүрх хайрхны савдаг нь нохой юм гэсэн. Ингээд л арслан, банхарын хөшөө барихаар шийдэхгүй юу. Тэгэхдээ бас лам хуваргаас асууж, зөвлөлдсөн юм билээ. Гол нь тэр хөшөөг хөшөө гэдэг талаас нь биш шүтээн гэж харах ёстойг бас захисан. Өнөөдрийг хүртэл бидний хийгээд байгаа гол алдаа бол шүтээнийг хөшөө гэж хараад байгаад л байна.

За тэгээд, энэхүү шүтээнийг 280-хан сая төгрөгт багтаан барьсны дараа Баянзүрх дүүрэгт гэмт хэргийн гаралт багассан гэж байгаа. Хамгийн чухал нь хүүхдийн эндэгдэл буурчээ. Үүнийг бүр судалгаагаар тогтоосон гэж байгаа юм. Зарим нэг сайдын хажууд эрхэм гишүүн бүр судалгаатай юм ярьж байгаа шүү. Энэ яриаг цаагуур нь ухаад үзвэл хөшөө байхад цагдаа, хүүхдийн эмчээр дутахгүй гэсэн далд утгыг илэрхийлж байна гэж мунхаглаад байна. 

Дээрээс нь Б.Батзориг гишүүний хэрэгжүүлсэн энэ ариун ажлыг дүүргийн Засаг дарга болгон үлгэр дуурайлал болгомоор байна. Хотын дарга ч гэсэн ялгаагүй. Сонгинохайрхан дүүрэг өнөөдөр гэмт хэргийн гаралтаараа нийслэлдээ дээгүүрт давхидаг. Хүүхдийн эндэгдэл ч ялгаагүй. Учир нь олон хүн амтай. Тэгвэл энэ мэт сөрөг үр дагаварыг бууруулахын тулд Сонгинохайрхан уулынхаа савдгийн хөшөөг Нэгдүгээр хороолол орчимд барьчихгүй юу. Сонгинохайрхан уулын савдаг нь архинд дуртай хөх өвгөн байдаг юм гэнэ билээ.

Тэгэхээр архи шимэн суугаа урт сахалтай, хөх өвгөний хөшөө барьчихвал гэмт хэргийн гаралт аяндаа буураад, хүүхдийн өвчлөл ч гэсэн багасаад л явчихна. Энэ чинь судалгаагаар батлагдчихсан юм шүү. Хан-Уул дүүргийнхэн гэхэд танктай хөшөөний оронд буга унасан цагаан өвгөний хөшөө барих хэрэгтэй. Хөшөө биш ээ, шүтээн шүү. Гол нь шүтээн гэж харах ёстой. Чингэлтэй дүүргийнхэн ч гэсэн Чингэлтэй уулынхаа савдгийн хөшөөг шүтээн болгон залах цаг болж.  

Харин Сүхбаатарын талбай дээр нийслэлийн бэлгэдэл Хангарьд шувууны хөшөөг нэлээд томоор барих хэрэгтэй байна. Сүхбаатар дүүргийнхэн давхар шүтээд явчихна биз. Ингээд л дүүрэг болгонд, цаашлаад Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, хүүхдийн эндэгдэл буураад ирвэл Монгол Улс чинь аяндаа л мандан бадардаг юм байгаа биз дээ.

Ядаж л гэмт хэрэг буурч байвал хөшөө барихад мөнгө харамлаад яана. Өө нээрээ, хөшөө биш шүтээн барихад гэж хэлэх гэж байсан шүү. Тэрбумыг зарсан ч болно. Хангарьд шувууны сүрлэг сайхан шүтээн барихад бол тэрбумхан төгрөг үнэхээр багадана. Тэгэхээр 2-3 тэрбумыг цацаад, хүн бүр шүтчихээр шүтээн барьчихаач дээ, хотын дарга аа. Аль хэдийнэ Баянзүрх дүүрэгт шүтээнээ босгоод, дараа нь гэмт хэрэг буураад, хүүхдийн эндэгдэл багассан нь судалгаагаар нотлогдчихоод байхад ийм сайн жишгийг улсад хэрэгжүүлэхгүй яваад байгааг л гайхаад байна.

Манай хотын дарга С.Батболд баар, цэнгээний газрын хаах цагийг 00:00 цаг болгож чадаж байгаа юм чинь Б.Батзориг гишүүний туршлагыг бол өлхөн өлгөж авах байлгүй дээ. Эрхэм дарга нар минь, хүүхдийн эндэгдэл бууруулах гэж эмч нараа цаг наргүй ажиллуулж, эмнэлгийн тоног төхөөрөмжид мөнгө зараад юу хийнэ. Гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд л хэдэн цагдаагийнхаа үйлийг үзэж яана. Зүгээр л ахиухан мөнгө зараад, томхон шүтээн барьчих. Баянзүрхийн шүтээнээс илүү томыг барьчихвал гэмт хэрэг буурах биш бүр алга болох ч юм бил үү, хэн мэдлээ.

Сэдвүүд : #Нөлөөт толь  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

10 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

11 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

11 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

11 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

11 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах