• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Батдорж: Түүх, соёлын мэдлэгийг орхигдуулсны уршиг өнөөгийн залууст илэрч байна

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Улс тунхагласан өдрийг угтаж ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Ойрхи түүхийн салбарын эрхлэгч Ч.Батдоржийг урилаа.

БЛИЦ

Чагдарсүмбэрэлийн Батдорж

Боловсрол:

-2005-2009 онд МУИС-ийн НШУС-ийн түүхийн ангид суралцан төгссөн, түүхч мэргэжилтэй.

-2009-2011 онд МУИС-ийн Улаанбаатар сургууль магистрын зэрэг хамгаалсан.

-2011-2012 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Их сургуулийн Хэл шинжлэлийн факультетад хэлний бэлтгэлийг дүүргэсэн.

-2012-2014 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн Түүхийн факультетийн аспирантурт суралцсан.

-2015 он Улаанбаатар Их сургуулийн доктурантуртыг төгссөн.

Ажлын туршлага:

-2009 оноос эхлэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Шинэ түүхийн салбарт эрдэм шинжилгээний туслах ажилтан.

-2011 онд эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан

-2016 онд эрдэм шинжилгээний дэд ажилтан

-2021 оноос салбарын эрхлэгчээр ажиллаж байна.

Судалгааны чиглэл:

-“Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагын түүхийн асуудал” (1921-1940) сэдвээр 2021 онд Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Эрдмийн зэрэг хамгаалах диссертац нэг, хамтын бүтээл гурав, эрдэм шинжилгээний өгүүлэл 14, эрдэм шинжилгээний илтгэл 25, толь бичиг, катологи дөрөв, баримт бичгийн эмхэтгэл дөрөв, эрхэлж, эмхэтгэсэн бүтээл ес, редакторласан бүтээл хоёрыг  хийсэн.

МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРЭЭ БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛГОСОН ТҮҮХЭН ӨДӨР

-Хорьдугаар зууны түүх бол Монголчуудын сэргэн мандалтын эхэн үе байсан. Энэ түүхэн цаг үед бид бусдын эрхшээлээс гарч  тусгаар тогтнолоо 1911 онд мандуулсан. Үүнээс хойш Монголын түүхтэй холбоотой хэд хэдэн чухал үйл явдал болсон. Тэр дунд дэвшилтэт болон уруудсан үйл явдал бий. Улс тунхагласан өдөр бол Монголчуудын анхдугаар Үндсэн хуулиа баталж, засаглалын хэлбэрээ Бүгд найрамдах улс болгосон түүхэн тэмдэглэлт өдөр. Үүнээс өмнө хэмжээт цаазат ардын засагтай байсан. Засаглалын хэлбэрээ өөрчилж, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болох замналын нэгэн үе шат юм. Жаахан тодруулбал, 1915 оны Хиагтын гэрээгээр Монгол Улсыг Дундад иргэн улсын бүрэлдэхүүн гэдгийг Хаант Орос, Дундад Иргэн Улс, Монгол гэсэн гурван улсын гэрээ хүлээн зөвшөөрсөн. Ингээд Монгол Улс Дундад Иргэн Улс буюу Хятадын бүрэлдэхүүний автономит эрхтэйгээр дөрвөн жил орчим болсон. 1919 онд Хүрээнд Хятадын цэргийн хүч нэвтрэн орж ирээд автономит эрхийг хүчээр устгаж, Дундад иргэн улсын дотоод муж ч гэж зарлаж байсан. Харин 1921 оны ардын хувьсгалаар Монголчууд тусгаар тогтнолоо дахин мандуулж, Монгол нутаг дахь харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, хэмжээт эрхт хаан өргөмжилсөн. Ардын хувьсгал бол нийгмийн анги давхарга хамаарахгүйгээр монголчууд нийтээрээ хувьсгалт тэмцэлд оролцсоноороо онцлог юм. Ардын хувьсгалын дараа Монгол Улс цаашид засаглалын ямар хэлбэрээр хөгжих вэ гэдэгтэй нүүр тулсан. Ингээд Үндсэн хуультай улс байх ёстой гэж үзээд 1922 оноос Үндсэн хуулийн хэд хэдэн төслийг боловсруулсан. Үүний нэг нь Ерөнхий сайд Д.Бодоогийн боловсруулсан Үндсэн хуулийн эх юм. Энэ нь хэмжээт цаазат хаантай, Үндсэн хуультай улс байх. Зарим судлаачид үүнийг үндсэн хуулийн төсөл биш гэж үзэх нь ч бий.

Мөн Ардын Засгийн газраас Магсар Хурцаар тэргүүлүүлсэн Үндсэн хууль боловсруулах комисс гэж байгуулагдсан. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлаас болж комиссын үйл ажиллагаа төдийлөн урагшилж чадаагүй гэдэг. 1921 оны Монголын хувьсгалд гол тусламжийг тухайн үеийн ЗХУ үзүүлсэн юм. Тэд хувьсгалын дараа Монголд өөрсдийн нөлөөг тогтоох, нөлөөнд  байлгахын тулд ЗХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч, Коминтерны төлөөлөгч гэсэн хоёр хүнийг суулгах болсон. Монголчуудын боловсруулсан Үндсэн хуулийн төсөл удаашралтай, бас зөрчилтэй байсан учир, ЗХУ-аас ирсэн төлөөлөгчид Монгол Улсын Үндсэн хуулийг түргэвчлэн батлуулах арга хэмжээ авсан байдаг. Тухайн үед, Богд хаан амьд сэрүүн байхад нь түүнийг хаан ширээнээс нь шууд буулгаж, Бүгд Найрамдах Засагт шилжих нь ард олны эсэргүүцэлтэй тулгарах эрсдэлтэй гэж үзсэн байх. Тийм учраас нас барсных нь дараа Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулж, шуурхайлсан байдаг. Энэ комиссыг Б.Цэрэндорж толгойлж байсан ч ЗХУ-аас ирсэн хууль, цаазын мэргэжилтэн өндөр үүрэг оролцоотой байжээ. Монгол Улсын засаглалын хэлбэрийг шийдвэрлэх нь монголчуудын хүсэл сонирхол ч гэсэн ЗХУ-ын оролцоотойгоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан юм.

Анхдугаар үндсэн хуулиас Улсын анхдугаар Их хурлаар хэлэлцэн баталсан билээ.   Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж,  халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.

Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг ЗХУ-аас шууд орчуулан авсан гэж судлаачид үздэг. Хэдийгээр бусдын оролцоотой энэ Үндсэн хуулийг баталсан ч сайн талыг нь бид хэлж байх ёстой. Монгол Улс Азидаа Туркийн дараа анх удаа Үндсэн хуулиа баталсан. Мөн эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийг анх удаа хуулиар хүлээн зөвшөөрсөн.

Энэ Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотой нэгэн зүйлийг дурдвал, Ямагт ашгийг эрмэлзэж бусдыг зарж мөлжин амьдрагсад буюу мөнгө хүүлэгчид, хуучны язгууртан ноёд, хутагт хувилгаад, солиорсон ба ухаан эвдэрсэн хүмүүсийн сонгуулийн эрхийг хасах заалт орсон байдаг. Энэ заалт нь тухайн үед төдий л хэрэгжиж байгаагүй нь түүхийн баримтаас харагддаг. 1925 оноос эхлэн аймаг, хошуу бүрт сонгуулийн эрхээ хасуулсан хүмүүсийн бүртгэл гэж байдаг. Энэ бүртгэл дээр дурдсан хүмүүсээс гол төлөв солиорсон, ухаан эвдэрсэн хүмүүс их байгаа нь сонирхолтой байсан.

ӨӨРСДИЙГӨӨ СОНИРХОЖ ЭХЛЭХ ЮМ БОЛ ТҮҮХЭНД ХАНДАХ ХАНДЛАГА СЭРГЭНЭ

-Анхдугаар үндсэн хуулиа баталж, улс тунхагласан өдөр Цагаан сар, Улсын баяр буюу наадамтай дүйцэхгүй ч  Монголын түүхийн тэмдэглэлт өдөр, яах аргагүй дурсан санах өдрийн нэг байх учиртай. Тусгаар тогтнолоо олохын тулд ямар их бэрхшээл, хүндрэл, олон улсын харилцааны дарамт шахалтыг даван туулж, Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглал руу шилжсэн гэдгийг харуулж байгаа хэрэг. Тухайн үед Монгол өнөөгийнх шиг хил хязгаартай, бүх зүйл нь тогтсон байсангүй. 1924 оны тавдугаар сард Дундад иргэн улс ЗХУ-тай нууц гэрээ байгуулж, Монголыг тусгаар тогтнолыг үгүйсгэж байсан. Энэ үйл явдлын эсрэг тусгаар тогтнолоо бэхжүүлэх, Дундад иргэн улс биднийг салшгүй нэг хэсгээ гэж үзэж байсны эсрэг чиглэсэн түүхэн үйл явдал байв. Утгаараа түүхэн тэмдэглэлт үйл явдал юм.

Төр засгаас энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа нь ямар ач холбогдолтойг харуулж байна. Өөрөөр хэлбэл, төрийн ой санамж энэ өдрийг хүндэтгэж байгаа хэлбэр гэж ойлгож болно. Харин хувь хүн өөрөө хэрхэн хандаж байгаагаас шалтгаална. Соёлын байгууллагууд үзэсгэлэн гаргаж, түүхэн жүжиг дуурийг нийтийн хүртээл болгох зэргээр олныг хамруулах үйл ажиллагаа хийдэг уламжлалтай.

Түүхийн үнэ цэн, ач холбогдлыг сонирхолтой, энгийн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх нь үр дүнтэй гэж үзэж байна. Тусгаар тогтнолын үнэ цэнийг хүчээр ойлгуулах биш мэдлэгийг сонирхолтой хэлбэрээр өгөх нь чухал.

Түүхээ сонирхдог залуус цөөн байгаа нь үнэн. Гэхдээ буруутгах аргагүй. Нийгэм, төр засгийн бодлогын түүхэнд хандах хандлага, орчин үеийн залуусыг тийм болгож хүмүүжүүлсэн.  Орчин үеийн залуус гэж байгаа боловч социализмын үетэй харьцуулахад тэр үеэс арай дээр юм болов уу гэж боддог. 60-70 настай хүмүүс өөрсдийн эцэг өвгөдийнхөө тухай сонирхож бидэнд рүү хандаж, хэрхэн яаж өвөг дээдсийнхээ тухай мэдэж авч болох вэ гэж асуух тохиолдол нэлээд байдаг. Тэд бид залуудаа эцэг, эх, эмээ, өвөөгийнхөө ярьсныг огт анхаардаггүй байж. Ярьсан болгоныг нь тэмдэглэж авсан бол гээд харамсаж ярих нь их байдаг. Үүнтэй харьцуулбал өвөг дээдэс, удам судраа сонирхох залуучууд нэмэгдэж байна. Энэ бол сайн зүйл.

 Хилийн дээс алхсан хүмүүс Монголынхоо талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг. Тиймээс орчин, хандлагыг өөрчилсөн тохиолдолд  түүх, соёлоо хүндэтгэх байдал сэргэх юм болов уу. Үүнийг нэг жишээ нь дэлхий нийтийг хамарсан цар тахал хүмүүст бас нэг зүйлийг ойлгуулах шиг боллоо. Улс орнууд хилээ хааж, гадаадаас иргэдээ татахад  хүмүүс эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрч ойлгосон болов уу. Эх орноо гэсэн сэтгэлээр түүх, соёлдоо хандах нь чухал.

ДЭЛХИЙД ХОСГҮЙ, ЗӨВХӨН МОНГОЛООС ОЛДСОН ҮНЭТ ОЛДВОР КОНТЕЙНЕРТ ХАДГАЛАГДАЖ БАЙНА

-Сүүлийн үед салбар болгонд асуудал ярихаараа багаас нь заая, боловсролын системд суулгана гэдэг боллоо. Энэ бол өрөөсгөл ойлголт. Бүхнийг боловсролын системд суулгаад хүлээж авах боломжгүй. Ялангуяа, түүхийн мэдлэгийг дан ганц дунд сургуульд заагаад бүгд түүхээ сонирхдог болохгүй. Харин өвөг дээдсийнхээ түүх, соёлыг олон талаас сонирхолтой орчин бүрдүүлж, сэдэл өгөх хэрэгтэй. Монгол Улсад 1990-ээд оноос эхлэн хүмүүс соёл болон шинжлэх ухааны мэдлэгт анхааралгүй хаясны хор уршиг өнөөгийн залууст зарим талаар илэрч байна. Ялангуяа түүхийн мэдлэг бол он, цагийн хэлхээс ямар ч сонирхолгүй зүйл гэж хүлээн авдаг бололтой. Тийм учраас монголын түүх, өв соёлоо мэдэхийн чухалыг тайлбарлан таниулах нь чухал. Үүний гарц гаргалгаа нь хэн нэгэн лекц уншиж, сургалтаар залхаах бус хүмүүс өөрсдийн хандлагадаа, түүх соёлын дурсгалт зүйлийг хайрлах, өв, соёл, өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандаж эхэлснээр сэргэх болно. Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон археологийн үнэт олдворууд олон бий. Үүнийг стандартын музей байгуулж, хүүхэд, залуучуудад бидний өвөг дээдэс Хүннү нар 2000 жилийн өмнөх ийм эдлэл хэрэглэж байжээ гэж харуулбал түүхийн мэдлэгийг ярьснаас илүү сонирхолтой байх болно.

Чингис хаан музейг богино хугацаанд барьж, ашиглалтад орох гэж байгаа нь түүх, соёлын мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд ач холбогдолтой зүйл болж байна. Музейгээр бид өөрсдийн өвөг дээдсийн тухай тэдний үнэ цэнтэй зүйл юу байсан бэ гэдгийг бодитоор харуулснаар түүх, соёлдоо хандах хандлага бага ч болов сэргэх байх.

Нэг үгээр бол гандан, сүм хийд рүү ажил төрлөө бүтээх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор бус харин уламжлал, өв соёлоо хүндэтгэх хэлбэрээр очдог болсон цагт бидний хандлага өөрчлөгдсөн байна гэж боддог. Тэр үед л түүхэнд хандах хандлага арай өөр түвшинд очсон байх болов уу. Ер нь Монголчуудын амьдрал нийгмээрээ жигд дээшилж сайжирч байж жигдэрнэ. Нэг ёсондоо нийгмийн суурь асуудлууд шийдэгдэхийн хэрээр өөрсдийн түүх, соёлоо хүндэтгэх, хадгалж авч үлдэх асуудал дээшлэх болно. Түүх соёлоо орхигдуулаад эхлээд улс орноо сайхан болгоод дараа нь бусад зүйлээ сайжруулья гэвэл бид нэгэнт хоцорсон байх болно. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тийм учраас монгол хүн бүр түүх, соёлоо хүндэтгэн танин мэдэх, хайрлан хамгаалах, уламжлан авч үлдэх талаар анхаарах ёстой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.22 ДАВАА № 229 (6706)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
Шархад орчимд агаарын бохирдол маш их байна
15-р сургуулийг нурааж, шинэ сургууль барина
Нөөцийн махыг өнөөдрөөс 410 цэгээр худалдаална

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ипотекийн зээл
  • •Чуулган
  • •Гадаад харилцаа
  • •Видео мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
  • •Намууд
ХУРААХ
Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ...
Хүлээлтгүй эхэлсэн...

Ч.Батдорж: Түүх, соёлын мэдлэгийг орхигдуулсны уршиг өнөөгийн залууст илэрч байна

УЯНГА 2021-11-22

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Ярилцлага   #Боловсрол   #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ
Шархад орчимд агаарын бохирдол маш их байна
15-р сургуулийг нурааж, шинэ сургууль барина
Нөөцийн махыг өнөөдрөөс 410 цэгээр худалдаална
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Н.Батсуурь: Хүчээр зодог тайлуулах гэсэн оролдлого юм уу

8 цагийн өмнө өмнө

ОХУ-аас нийлүүлэх шатахууны нийлүүлэлтийг 2026 онд тасралтгүй явуулахаар тохиролцов

8 цагийн өмнө өмнө

УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа

8 цагийн өмнө өмнө

А.Баяр: Эмээлт, Партизан, Хонхрын замд дундаж хурдны стандартыг мөрдүүлнэ

16 цагийн өмнө өмнө

Шархад орчимд агаарын бохирдол маш их байна

16 цагийн өмнө өмнө

Heyball-ын багийн дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсын баг түрүүллээ

16 цагийн өмнө өмнө

Монгол Улс хиймэд оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг сайшаав

16 цагийн өмнө өмнө

NBA-ын 13 дахь долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг /2025-26/

16 цагийн өмнө өмнө

NBA-ын 13 дахь долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг /2025-26/

17 цагийн өмнө өмнө

Бүх оддын гарааны тоглогчид сонгогдлоо

17 цагийн өмнө өмнө

15-р сургуулийг нурааж, шинэ сургууль барина

17 цагийн өмнө өмнө

Барьцаа хөрөнгө чөлөөлөх үйл явц

17 цагийн өмнө өмнө

Нөөцийн махыг өнөөдрөөс 410 цэгээр худалдаална

17 цагийн өмнө өмнө

Дулаан хангамжаа бие даан бүрэн шийдсэн “Неосити” хотхон

17 цагийн өмнө өмнө

Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх гэв үү?!

17 цагийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр

17 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 25-27 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Цусны хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийлээ

1 өдрийн өмнө өмнө

Осгосон гурван дуудлага бүртгэгдсэн

1 өдрийн өмнө өмнө

Залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ

1 өдрийн өмнө өмнө

Баянгол дүүрэгт маргаашнаас эхлэн 41 дэлгүүрээр нөөцийн мах худалдаална

1 өдрийн өмнө өмнө

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар автомашин хулгайлж, осол гаргажээ

1 өдрийн өмнө өмнө

Г.Туяацэцэг: Хувь хүний хөрөнгөөр барьсан дулаан зогсоолыг ХУД-ийн ашиглалт, хамгаалалтад авлаа

1 өдрийн өмнө өмнө

Леброн Жеймс замналдаа нийт 51 мянган дахь оноог авлаа

1 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгааллаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн барилгын ажлын явц 54 хувьтай байна

1 өдрийн өмнө өмнө

Иргэний эмзэг мэдээлэл бүхий гэрэл зургийг цахим орчинд байршуулсан үйлдлийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Өвөрхангай аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Монголбанкны алдааг нь оношилж, данхар бүтцийг нь танана

САНАЛ БОЛГОХ
2026-01-16 өмнө

Туулын хурдны замын газар шорооны ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ

2026-01-16 өмнө

Нийслэлийн таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

2026-01-16 өмнө

А.Амартүвшин: Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ

2026-01-16 өмнө

Н.Учрал: Утга учиргүй мөнгө хэвлэж, инфляцыг өдөөсөн.....

2026-01-14 өмнө

“Рио Тинто”, “Гленкор” хоёр нэгдвэл Оюу толгой төсөлд яаж нөлөөлөх вэ?!

2026-01-14 өмнө

МИК-ийн вэб хуудсанд хандаж “Хялбар бүртгэл”-д бүртгүүлснээр төлбөрийн баримт автоматаар бүртгэгддэг боллоо

2026-01-15 өмнө

Э.Энхбат: Дүүжин тээврийн систем нь олон түвшний аюулгүй ажиллагааны хамгаалалттай

2026-01-15 өмнө

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерийн эрсдэлгүй болох зорилт тавьсан

2026-01-17 өмнө

Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна

2026-01-15 өмнө

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн хэлбэрээр орлуулан хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ

2026-01-15 өмнө

А.Амартүвшин: Ногоон оноо нь иргэдийн саналыг хүлээн авах, асуудлыг шуурхай шийдэх зорилготой санаачилга

2026-01-16 өмнө

Ипотекийн зээл гэж юу вэ?

2026-01-14 өмнө

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах ажил үргэлжилж байна

2026-01-16 өмнө

Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ

2026-01-15 өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

2026-01-16 өмнө

Шатахуун ачсан машин осолдож 16 тонн түлш асгарчээ

2026-01-16 өмнө

Х.Нямбаатар: Сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг энэ сарын 26-наас эхлүүлнэ

2026-01-17 өмнө

Цас орохгүй, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна

2026-01-15 өмнө

Н.Учрал, О.Цогтгэрэл хоёрын хэн нь ямар “стратеги”-аар ялахыг харах үлдлээ

2026-01-17 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр

2026-01-15 өмнө

Хамтран зээлдэгч хасах, нэмэх боломжтой юу

2026-01-16 өмнө

2025 оны IV улирлын НӨАТ-ын буцаалтыг энэ сард олгоно

2026-01-16 өмнө

Худал мэдээлэл бүхий бичлэгийг түгээсэн зорилгыг тогтоохоор ажиллаж байна

2026-01-15 өмнө

Х.Нямбаатар:Усан бассейн бүхий спорт цогцолборыг 3 сургуульд барьж байна

2026-01-16 өмнө

Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

2026-01-16 өмнө

Цас орохгүй, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна

2026-01-17 өмнө

"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага өнөөдөр 17:00-20:00 цагт болно

2026-01-15 өмнө

“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухлыг онцлов

2026-01-16 өмнө

Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна

2026-01-15 өмнө

The MongolZ баг энэ оны эхний тэмцээн IEM Krakow 2026 тэмцээнд оролцоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах