• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүнд үед цугласан “хүч”-нүүд буюу Ерөнхий сайд нар өрөөндөө уулзлаа

... “Алтан” Дубайн үндэслэгч Рашид шейх улсынхаа ирээдүйн талаар их “сонин үг” хэлсэн байдаг юм. Тэрбээр “...Миний өвөө тэмээ унасан. Аав маань ч тэмээ л унаж байсан. Харин би “Mercedes Benz” унаж байна. Миний хүү “Land Rover” унана. Миний ач хүү ч “Land Rover” унана. Харин миний ачинцар дахиад тэмээ унах болно” гэжээ. “...Яагаад тэр вэ” гэхэд “...Хүнд хэцүү цаг үе хүчирхэг хүнийг бий болгодог, Хүчирхэг хүмүүс амар цаг үеийг бүтээдэг. Харин амар цаг үе сул дорой хүмүүсийг бий болгодог. Сул дорой хүмүүс хэцүү цаг үеийг бий болгодог” гэж хариулсан гэдэг. Рашид шейхийн агуулга нөгөө талаар Өвөрмонголын дуучин С.Тэнгэрийн бидэнд ярьж өгсөн монгол чөтгөрийн тухай хятад үлгэртэй төстэй байгаа юм. Хятадууд энэ үлгэрийг “...Монгол чөтгөрийг зодоод, цохиод байхаар бүдүүрч, хатуураад дийлдэхээ больдог. Харин илээд, залхууруулаад, мөнгө өгөөд, будаа идүүлээд байхаар багассаар байгаад байхгүй болчихдог” гэж ярьдаг гэсэн юм.

Эдгээр нь юу гэсэн утга вэ гэхээр хүнд сорилт бүр тухайн хүний яс, чанарыг гаргаж ирдэг. Харин улс төртэй холбогдохоороо цаг үе хүнд байх тусам сайн бол удирдагч улам тодорч, муу бол унаж явдаг гэсэн үг. Үүгээрээ сүүлийн үед улс төрийн онол маягийн юм болж хөрвөөд яригдах болоод байгаа юм. 

Үүнийг нуршин яриад байгаа нь уржигдар болсон нэг үйл явдалтай холбоотой юм л даа. Юу гэвэл, отгон Ерөнхий сайдын өрөөнд Ерөнхий сайд асан есөн эрхэм уулзалдлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар очжээ. Ерөнхий сайд асан Д.Содном, Д.Бямбасүрэн нар өмнөх өдөр нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзсан байна. Харин Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувиар гадаадад томилолттой яваа, Ерөнхий сайд Р.Амаржаргалд гэнэтийн ажил гарсан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад амьдарч байгаа шалтгаанаар уг уулзалтад очиж чадаагүй ажээ.

Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ сууж буй Монгол Улсын Ерөнхий сайдын тэр өрөөнд өчигдөр, уржигдар энэ эрхмүүд гүйцэтгэх засаглалыг удирдаж суусан. Түүнийгээ ч зарим нь уулзалтын дараа цахим сүлжээнд “жиргэсэн” харагдав.

Юутай ч энэ уулзалтаар COVID19-ийн хүнд үед Засгийн газрын авч буй, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна. Мөн өнөөдөр Монголын хамгийн халуун сэдэв болоод байгаа Оютолгойн гэрээний тухайд Ерөнхий сайд нар байр сууриа илэрхийлжээ. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулсан байна.

Анх 1912 онд Сайн ноён хан Т.Намнансүрэнгээс хойш Л.Оюун-Эрдэнийг хүртэл 33 хүн Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байна.

1990-ээд оныг хүртэл 15 Ерөнхий сайд ажилласан бол үлдсэн нь сүүлийн 30 гаруй жилд засаг тэргүүлсэн Ерөнхий сайд нар болж байгаа юм.

Ерөнхий сайд асан эдгээр эрхэм засаг барьж байх тухайн цаг үедээ өөр өөрсдийн түүхийг бүтээсэн хүмүүс. Тэдний Ерөнхий сайдаар ажилласан цаг үе өөр, тэдний үзэл бодол өөр, тэдний ажиллах арга барил өөр. Тэр хэрээрээ өөрсдийгөө өөр өөрөөр “бүтээж” үлдээсэн. Тухайлбал, Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн үед 20 дугаар тогтоол гарсан. П.Жасрай агсныг Ерөнхий сайд байх үе өнөөдрийг хүртэл Монголын түүхэн дэх хамгийн хүнд цаг байв. Эдийн засаг дахь “..Хонгилын үзүүрт дэх гэрэл харагдсан” үе түүнтэй холбоотой. Ерөнхий сайд Н.Энхбаяр Их өр тэглэсэн, Мянганы зам барьсан. Ерөнхий сайд С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулсан. Ерөнхий сайд Сү.Батболдын үед эдийн засгийн 17 хувь хүртэл үсэрч өссөн. Ерөнхий Н.Алтанхуяг бондууд гаргаж, бүтээн байгуулалт хийсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ийг төрд 100 хувь авсан.

Энэ Ерөнхий сайд нарын хийсэн бүтээсэн нь түүхийн шүүлтэд орох цаг үе хараахан болоогүй байна. Одоогоор эдгээрээр тодорхойлогдон дурсагдаж яваа нь үнэн юм.

33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд дэлхийг сөхрүүлж буй COVID19 цар тахлын үед ажиллаж байна. Энэ цар тахлын үргэлжилсэн хоёр жилийн хугацаанд хүн төрөлхтний хувьд амьд үлдэх тэмцэл, үүнээс улбаалаад огт өөр амьдрах арга руу шилжиж байна. Цар тахлын хөнөөл хэзээ дуусч, хүн төрөлхтний өөрчлөлт хаана хүрч зогсохыг бүү мэд. Энэ бүгдийг Бурхан ч зогсоож чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн нэгэнт ойлгов.

Ямартай ч Монгол Улс “амьд үлдэх”-ийн төлөө чадлаараа үзэж байх шиг байна. Хамгаалдаг нь үнэн бол вакцинжуулалт хангалттай хувиар явчихлаа. Улбар шар түвшний гамшгийн бэлэн байдлын зэрэгтэй ч есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлж, дараалан бүх үйлчилгээ, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээгээд энэ сарын 1-нээс урлаг, соёлын үзвэрийг нээв. Ингээд албан бусаар “ногоон”  болгочихлоо. Хоёр хөршийн шийдвэрээр хил нээгдэж гэмээнэ хэвийн үеийнхтэй ижил болж, ямар нэг хорио цээрээ бүгдийг авч хаяв. Бас цар тахлын энэ хүнд үеэр хэд хэдэн том төсөл хөдөллөө.

Энэ талаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан эрхмүүдтэй уулзахынхаа өмнөх өдөр “...Заримдаа надад ийм төсөөлөл төрдөг юм. Мөстэй гөлгөр замд машин бариад, хайртай хүмүүсээ суулгаад, нойрмоглохгүйн тулд залуураа чанга атгаж явсаар гар бадайрдаг тийм мэдрэмж байдаг даа. Надад яг тийм мэдрэмж төрж байна. Маш түвэгтэй цаг үе юм. Хэн нэгэн хүнийг Ерөнхий сайд болоход цаг хугацаагаа сонго гэдэг бол би хэзээ ч энэ цаг хугацааг сонгохгүй байсан. Үнэнээ хэлье” гэжээ. Яахав, цахим сүлжээ, хов живийн талбарт янз бүрээр л “орчуулагдаж” байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн хэлсэн нь үнэн шүү дээ. Хүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч тулж үзээгүй хүнд өдрүүд өнгөрч байна. Хэрвээ Ерөнхий сайдын албан тушаалд ажиллах өөрийн цаг үеэ сонго гэвэл Оюутолгойгоос мөнгө орж ирж, эдийн засаг галзуурч байсан Сү.Батболдын үе, эсхүл олон тэрбумын бонд гаргаад 1000 шахам том төсөл шалгаруулж санхүүжүүлж явсан Н.Алтанхуягийн үед Ерөнхий сайд болъё гэж л бодно. Үнэнийг хэлэхэд хэн бүхэн л ингэж бодно. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ шиг ингэж бодсоноо ярихгүй байх л даа. Ингэж яриад байгаа нь Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь улстөрчийн онцлог гэж хардаг юм. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхаасаа л хэвлэлд нээлттэй явж ирсэн. Ямар ч сэтгүүлч, сурвалжлагч диктофон, микрофоноо бариад очиход тэр буцааж байгаагүй байх аа. Асуусанд нь хариулна. Хариулахдаа “уламжлалт бус” ийм маягаар л ярьж байдаг юм. Тэгэхээр энэ хүн цаашдаа ч иймэрхүү үнэнээ, бодогдсоноо нэг их нуулгүй ярьсаар л байх болов уу даа.

Харин уржигдар “ах нар”-аа дуудаж цуглуулсан отгон Ерөнхий сайд тэднээс ямар тусламж хүссэн бэ, энэ Зөвлөл хэр удаан ажиллах вэ гэдэг сонирхол татаж байгаа юм.

Ер нь бол Зөвлөл байгуулж, байнгын хамтарч ажиллана гэсэн нь бараан голдуу мэдээллийн дунд гялайж л байна шүү. Наад зах нь энэ Ерөнхий сайд нар Оюутолгойн гэрээг өөр өөрсдийнхөөрөө, олон талаас нь хардаг. Гээд ажил хэрэг болоод явбал, энэ мэтийн том асуудал дээр зөвлөлдөөд явбал яавч муу шийдвэр гарахгүй. Ийм эрхмүүд нийлж суугаад ярьж эхэлсэн нь энэ хүнд үеийн Монголд л хэрэгтэй гэж бодогдоно.

Гэвчиг өнөөдөр энэ Ерөнхий сайд нарын дийлэнх нь хамгийн ихээр хараалгаж, муулуулж, адлуулж яваа. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд болно гэдэг том хувь заяа шүү. Тэд үеийнхээ улстөрчдөөс шилэгдэж л Ерөнхий сайдаар тодорсон хүмүүс юм, уг нь. Энэ зуурт тав, зургаан жилийн өмнө уншиж байсан нэг “юм” санаанд оров. Элчин сайд Л.Хангай Улаан-Үдээс “Так говорил Сталин” гэдэг ном худалдаж авчээ. Түүнийгээ “Сталин ингэж хэлж байжээ” хэмээн орчуулж гаргасан байгаа юм. Элчин сайд Л.Хангай Сталины хэлсэн үг дунд “...Миний шарил дээр дүүрэн хогны овоолго босгоно гэдгийг би мэдэж байна. Гэхдээ түүхийн салхи түүнийг хайр найргүй хийсгэх болно” гэснийг сийрүүлсэн байдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.11.4 ПҮРЭВ № 217 (6694)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ярилцлага
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
УИХ-ын чуулганы нэгдсэн...
Г.Сайханбаяр: Халдвар аваад...

Хүнд үед цугласан “хүч”-нүүд буюу Ерөнхий сайд нар өрөөндөө уулзлаа

ДАМДИН-ОЧИР 2021-11-04

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
7 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

7 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

8 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

8 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

8 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

8 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

8 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах