УИХ-ын чуулганы хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ипотекийн зээлийг зургаан хувь болгох ажлын талаар тодруулав. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд УИХ-аар баталсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгохоор тусгасан. Ингээд сар гаруйн хугацаанд Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтран ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгох асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдрөөс эхлээд арилжааны банкууд зургаан хувийн ипотекийн зээлийг өгч эхэлж байгаа. Өрхийн дундаж орлого нь 1.5 сая төгрөгт хүрч байж ипотекийн найман хувийн зээлд хамрагдаж байгаа. Харин одоо зээлийн хүүг зургаан хувь болгосноор өрхийн орлого нэг сая гаруй төгрөг байхад зээлд хамрагдах боломжтой. Монголбанк 50 тэрбум, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гарган ипотекийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгож эхэлж байна” гэлээ. Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг шинээр зээл авч буй иргэд авах боломжтой юм. Өмнө нь найман хувийн хүүтэй зээл авсан иргэдийн зээл зургаан хувь руу шилжихгүй.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.