Улаанбаатар oC
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн “Зөвшөөрөл мэдэгдлийн шинэчлэл-зөрчлөөс урьдчилан сэргийлэлт” сургалтын нээлтэд оролцлоо.
Сургалтын гол онцлог нь аливаа эрсдэл, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэн ажиллаж бүх зөвшөөрлийг цахимжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, төрийн албаны хүнд суртлыг чөлөөлж, бизнес эрхлэгчдийг дэмжих арга замыг тодорхойлоход оршино.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн:
Зөвшөөрлийн тогтолцоог хялбаршуулж, хууль бус шаардлага, шийдвэрээс үүдэлтэй хүнд суртлыг бууруулан, бизнес эрхлэгчдэд ил тод, ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэн ажиллахын зэрэгцээ салбарын тулгамдсан асуудлыг цогцоор нь авч үзэж, шийдвэрлэх шаардлагатайг онцлов.