• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

АЭК-ын ажиллагаа, баривчилгаа үргэлжилсээр...

Б.ОЧИР

Сүүлийн нэг сард АТГ сүрхий ширүүсчээ. Хүн бүхэн мэддэг, ярьдаг ч “хүрч” чаддаггүй байсан нөхдийг шалгаад л, баривчлаад л..

Уржигдар гэхэд Мал эмнэлгийн ерөнхий газар /МЭЕГ/-ын дарга асан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй, баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх нарыг баривчилжээ. Тэд импортоор орж ирсэн малын вакциныг тав дахин үнээр улсад шахдаг байжээ. 2018 оноос хойшх ийм үйлдлүүдээрээ 800 мянган ам.доллар завшжээ. Ингээд нийлүүлэгч тал руу гарч одсон Монголын төрийн мөнгийг Энэтхэг улсаар дамжуулаад оруулж ирдэг байна. Тэр мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгүүд худалдаж авсан хэрэгт шалгагдаж эхэлсэн байгаа юм. 800 мянган ам.доллар өнөөдрийн ханшаар 2.3 орчим тэрбум төгрөг болж байгаа юм. Д.Түмэндэмбэрэл, Б.Батсүх нартай хамт МЭЕГ-ын зарим удирдах албан тушаалтныг ч шалгаж байгаа аж.

Мөн өчигдрөөс ХӨСҮТ-ийн Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяа шалгагдаж эхэллээ. Түүнийг Нэгдсэн лабораторийн үйл ажиллагааны хүрээнд аж ахуйн нэгжүүдээс худалдан авалт хийхдээ удаа дараа авлига авсан гэж хууль, хяналтынхан үзэж байна.

Манайхан авлига гэхээр “акул”-уудыг боддог. Гэтэл төрийн дунд, доод шатны албан тушаалтнууд авлигыг жинхэнэ утгаар нь цэцэглүүлэн мандуулагчид аж.

Хэд хоногийн өмнө ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарыг Эрүүгийн хуулийн “...Эрх мэдлээ урвуулсан” үндэслэлээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Долоо хоногийн өмнөх Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөнгөж сая ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Л.Бямбасүрэн нь хамгийн сүүлд Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудалд буух “Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар” чиглэлд МИАТ ХК-ийн нислэгийн тоог цөөлж, бусад хувийн авиа компанид мэдэгдэлгүй “Изинис Эйрвэйз” ХХК-ийнхыг нэмэгдүүлэхээр нууцаар ажиллаж байгаад баригдсан гэдэг. Өмнө нь олон асуудалд нэр холбогдож байв. Тэр шалгуулж байгаа гэсэн үг. Хууль хяналтынхан Л.Бямбасүрэнгийн гэр, зуслангийн байшинд нь үзлэг хийжээ. Ингэхэд ХОМ-тээ мэдүүлээгүй компани, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллүүд илэрсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас өмгөөлөгч Б.Баасанцогтыг Эрүүгийн хуулийн 12.6.1 дэх хэсгийн “...Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан”, 22.5.1-т заасан “...Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, 20-оод хоногийн өмнө яллагдагчаар татсан. Б.Баасанцогтын  хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Баасанцогтын тухайд олон хэрэгт орооцолдсон. Улс төр, хууль хяналтынхны хууль бус сүлжээний “холбогч” нь гэх ойлголт нийгэмд суучихсан. Тэр сүлжээгээрээ банк дээрэмдэж, олон тооны томоохон хэргийг “нааш нь цааш нь” болгосон гэдэг. Мөн Нийслэлийн прокурорын газраас 14 хоногийн өмнө тус газрын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн “..Эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан “...Мөнгө угаасан” гэх эрүүгийн хэрэгт буруутгаж яллагдагчаар татсан. Хэрэг нь шүүхэд шилжихэд бэлэн болжээ. Ш.Нямдорж бас л сүүлийн жилүүдэд “хууль барьсан хаан” болчихоод байв. Зарим асуудлаараа өмгөөлөгч Б.Баасанцогттой холбогдоно. Харин Ш.Нямдоржийг ийм болоход гол нөлөө үзүүлсэн хүн нь “Алтайн хүдэр”-ийн Р.Базар гэсэн мэдээлэл яригдаж байна. Р.Базарын асуудал ч хуулийнхны анхаарлыг татаад эхэлсэн бололтой.

Замын-Үүд боомтоор ачаа бараа нэвтрэхээ больж, Ерөнхий сайд очиж зохицуулалт хийсэн. Үүний дараа тэнд төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын дарга нарыг чөлөөлж, заримыг нь шалгаж эхэлсэн. Тэр үеэр “...Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга асан Д.Зоригоог шалгах явцад 36 тэрбум төгрөгийн оффшор данстай нь нотлогдсон” гэх мэдээлэл цацагдсан. Хууль хяналтынхан Д.Зоригоогийн дансыг хааж, хадгаламжинд байсан мөнгийг улсын орлого болгохоор ажиллаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Харин шалгалтын явцад Д.Зоригоогийн энэ их хэмжээний оффшор дахь 36 тэрбум төгрөг өмнө нь сайдаар ажиллаж байсан эрхэмтэй холбогдсон гэх мэдээлэл бий.

Ер нь бол Монгол Улсын авлигын индексийг бууруулдаг  гол үзүүлэлтийн нэг нь энэ нөхдийн хийдэг хэрэг гэсэн үг л дээ. Тэгэхээр Монгол Улс эдгээрээ хумьж байж олон улсад “...Авлигын индексийг бууруулсан” гэх албан ёсны үнэлгээтэй болно. Тиймээс Засгийн газар сарын өмнө Авлигын эсрэг комисс /АЭК/-ыг байгуулсан байгаа юм. Хууль зүйн сайдаар ахлуулсан энэ комисст АТГ, ЦЕГ, ТЕГ багтсан. Авлигын хэргийг өргөн хүрээнд шалгана гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ ажиллагаа, баривчилгаанууд ганц АТГ-ын ажил биш болж таараад байгаа юм.

Үүнээс гадна авлигын индексийг бууруулахад төрийн өмчит компаниудын худалдан авалтын явцад гардаг авлига бас онцгой нөлөөтэй.

Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 30-нд “Дулааны цахилгаан станц-III” ТӨХК-ийн захирал Ч.Чинбатыг яллагдагчаар татаж, баривчилсан. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн мөн авлигын хэргээр шалгаж буй юм. Мөн Ч.Чинбат нь нэгэн гишүүний нууц амрагийн тендерийн бизнесийг дэмждэг байсан гэх мэдээлэл бий.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”, МИАТ гэсэн төрийн өмчит компанийн худалдан авалттай холбоотой ноцтой мэдээллүүд яригддаг. Хууль хяналтын байгууллагуудын хараа хяналтаас гадуур явсаар л байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.18 ЛХАГВА № 161 (6638)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Улсын харцага Б.Бат-Өлзий...
“Дээлтэй Монгол наадам”...

АЭК-ын ажиллагаа, баривчилгаа үргэлжилсээр...

Kuzmo 2021-08-18

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Гэмт хэрэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
19 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

19 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

20 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

20 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

20 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

20 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

20 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

20 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

20 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

20 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

20 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

20 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

20 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

20 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах