• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

No travel

Монгол Улс ковидгүй зуны төлөө хичээсэн ч чадсангүй. Дэлхий дэлэгнэж дэнж хотойсон зуны сардаа өдөрт 2000 халдвар “тоолж” , хоногтоо арав гаруй иргэнээ алдсан эмгэнэлтэй дүр зурагтай өдөр хоногуудыг элээж сууна. Тиймээс өвөлжин цар тахал, утаандаа хүлэгдсэн монголчууд одоо л агаарт гарна хэмээн бүтэн жил үүргэвчээ бэлдэцгээлээ. Тэсгим хүйтэнд дөрвөн хана, зурагтны дэлгэцээс салаагүй  хүүхдүүдээ ч агаарт гаргахыг тэсэн ядан хүлээцгээв. Гэтэл олны хөл хөдөлгөөнийг эсэргүүцэж “No naadam” хөдөлгөөн өрнүүлсэн иргэдийн өөдөөс Монголын төр  “No travel”-ээр бэлэг барилаа. Үндсэндээ ковидгүй биш аялагчгүй зун гэдгийг албан ёсоор зарлачихлаа.
 
Нийслэл халдварын тархалтаа хяналтаас алдангуутаа 21 аймгийн Засаг дарга нарт хэмжээлшгүй эрх мэдэл өгсөн. Гэтэл УОК-ын “Тухайн аймаг орон нутаг руу зорчих зөвшөөрлийг аймгийн онцгой комисс олгоно” гэсэн ганцхан журмаас үүдэж өнөөдөр Монгол Улс 21 “тусгаар улс”-тай болоод удаж байна. Цар тахлын халдварын тархалтыг хумих нэрийдлээр засаг ноёд аймгийнхаа “хил”-ийг нам хааж, чихээ бөглөөд суучихав. Нэгэнт нүүр тулсан ачааг хамтдаа үүрээд хичээх нь битгий хэл нийслэлээс ирсэн хүн бүрт “халдвартай” гэсэн  пайз зүүлгэсэн. Тэр бүү хэл хүүхдүүд PCR шинжилгээ өгч, вакцин хийлгээгүй учраас халдвар тээгч хэмээн үзэж орон нутаг руугаа оруулахгүй хэмээж хүний эрхийн наад захын мэдрэмжгүй гэдгээ гайхуулцгааж байгаа.
 
Хамгийн сүүлийн байдлаар хязгаарлалт тогтоосон аймаг, сумдын мэдээлэл
  1. Архангай аймгийн Булган сумаас бусад 18 сум,
  2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд
  3. Булган аймгийн зургаан сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан
  4. Төв аймгийн дөрвөн сум буюу Лүн, Баян-Өнжүүл, Зуунмод, Батсүмбэр
  5. Сүхбаатар аймгийн зургаан сум буюу Онгон, Наран, Сүхбаатар, Дарьганга, Баяндэлгэр, Асгат,
  6. Баянхонгор аймгийн 20 сум бүгд
  7. Хэнтий аймгийн 18 сум бүгд
  8. Дорнод аймгийн таван сум буюу Халхгол, Матад, Булган, Гурванзагал, Хөлөнбуйр
  9. Ховд аймгийн дөрвөн сум буюу Булган, Манхан, Цэцэг, Алтай
  10. Дундговь аймгийн  10 сум буюу Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Өлзийт, Дэрэн, Эрдэнэдалай, Хулд, Адаацаг, Говь-Угтаал
  11. Дорноговь аймгийн 14 сум бүгд
  12. Сэлэнгэ аймгийн дөрвөн сум буюу  Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал
  13. Увс аймгийн таван сум буюу Давст,  Наранбулаг, Сагил, Өмнөговь, Малчин
  14. Өмнөговь аймгийн 15 сум бүгд
  15. Дархан-Уул аймгийн хоёр сум буюу Дархан, Шарын гол
  16. Баян-Өлгий аймгийн нэг сум буюу Булган,
  17. Завхан аймгийн 12 сум буюу Баянтэс, Тэлмэн, Сонгино, Дөрвөлжин, Цэцэн-Уул, Ургамал, Сантмаргад, Отгон, Цагаанчулуут, Алдархаан сум, Цагаанхайрхан, Нөмрөг
  18. Говьсүмбэр аймгийн гурван сум бүгд иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
 
УОК болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд агаарт гарч дархлаагаа дэмж гэдэг үгийг өдөр бүр давтдаг. Иргэд ч урин цагт амжиж аялахын хүслэн болж байна. Гэвч төрийн уялдаагүй бодлого орон нутгийн удирдлагуудын ойлгомжгүй шийдвэрийн балгаар аялах боломжоо хүртэл цар тахалд алдчихлаа. Уг нь хилийн дээс алхахгүй юм аа гэхэд дотооддоо аялаж болмоор.
 
Ковидын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан өчигдрийн байдлаар 18 аймгийн 176 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл,  хязгаарлалт тогтоосон аймаг сумдаар дамжиж Монголын хаа нэгтээх байгалийн үзэсгэлэнт газраар аялах боломжгүй боллоо. Тиймээс 1.5 сая нийслэлчүүд зуны дэлгэр цагийг Туул, Тэрэлжийнхээ эрэг дээр шамбааралдаж өнгөрүүлэхээс өөр гарцгүй бололтой. Бид иргэд дотооддоо аялаж болох эсэх талаар  УОК-оос тодруулахад “Тухайн орон нутаг руу очихоор бол заавал АОК-той холбогдож зөвшөөрөл авах ёстой. Иргэдийг зорчуулах эсэхийг АОК шийдвэрлэнэ” гэсний дагуу хэд хэдэн аймгийн АОК-той холбогдсон юм.
 
Булган аймгийн тухайд хөл хорио тогтоогоогүй. Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Бугат, Баян-Агт, Сайхан, Баяннуур суманд орох, гарах хөдөлгөөнийг хориглосон. Аймгийн хэмжээнд хөл хорио тогтоогоогүй учраас вакцины хоёр тунгаа хийлгээд 14 хоносон бол дамжин өнгөрч болно. Бусад суманд чөлөөтэй гэлээ.
 
Харин Дорнод аймагтай холбогдоход огт хүн оруулахгүй хөл хорио тогтоосон. Аяллын журмаар байсан ч замын сумдаар дамжин өнгөрөх боломжгүй гэсэн учраас энэ зун аялагчид Чингисийн хэрмэн цав, Хэрлэн Барс хотын туурь, цамхаг,  Буйр нуур, Их бурхант чулуун бурханы цогцолбор, Халх гол, Вангийн цагаан уулыг үзэж чадахгүй нь.
 
Завхан аймаг зөвхөн эм эмнэлгийн тусламж, үйлчилгээ, түлш тээвэрлэлт, өвчтөн шилжүүлэх, албан томилолт, буяны ажилд оролцохоос бусад шалтгаанаар орохыг хориглосон. Эдгээр шалгуурыг хангасан иргэд вакцины хоёрдугаар тунгаа хийлгээд 14 хоносон байх шаардлагатай. Бусад тохиолдолд нэвтрүүлэх боломжгүй гэсэн юм. Одоогоор алдарт Отгонтэнгэр хайрхан, Хар нуур, Их хайрхан уул, Сангийн хэрмийн туурь тэргүүтэй Завхан нутгийн үзэсгэлэнт газрууд аялагчдад “хаалттай” байна.
 
Хэнтий аймаг мөн адил эрүүл мэндийн шалтгаан, буяны ажилд оролцохоос бусад шалтгаанаар орохыг хориглосон учраас Бурхан Халдун уул,  Чингисийн гэрэлт хөшөө, Дэлүүн болдор, Хар зүрхний хөх нуур, Хэрлэнгийн хөдөө арал зэрэг түүхэн газруудаар аялахаар төлөвлөсөн бол азнах хэрэгтэй боллоо.
 
Увс, Ховд аймаг хөл хорьсон учраас баруун хязгаарын үзэсгэлэнт бүрд болсон байгалийн содон тогтоцыг үзэх эсэх нь эргэлзээтэй болж хувирлаа. Хөл хорионоос өмнө очсон аймагтаа хоригдож, зутарсан хүмүүс ч цөөнгүй байна. Цөөн хэдэн аймгаар жишээлэхэд ийм. Засгийн газар, УОК  иргэдийнхээ эрүүл мэнд, дархлааг дэмжсэн энэ мэт шийдвэрээ эргэн харж, уялдаа холбоотой ажиллахгүй бол 21 аймаг бүгдээрээ аялагчгүй зун болох нь тодорхой байна. Нөгөө талд зөвхөн иргэдийн аялаж зугаалах эрх биш дотооддын аялал жуулчлал гэсэн том малгайн дор олон зуун, мянган бизнес эрхлэгчдийн эрх ашиг давхар хөндөгдөж буй юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2021.7.1 ПҮРЭВ № 131 (6608)
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Фото мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Өнөөдрөөс мөрдөх бүртгэлийн...
Д.Сарангэрэл: Уушиг орлуулагч...

No travel

УЯНГА 2021-07-01

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #Аймгуудын мэдээлэл   #Халуун сэдэв  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
6 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

6 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

7 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

7 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

7 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах