• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголын улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал ФБ-дээ оруулсан пост

ОДОО ХАНГАЛТТАЙ
 
2 сарын 26-нд эх орноосоо гараад 21 хоног Турк улсад бэлтгэл хийж, Тажикстан, Япон улсуудтай тоглолтоо хийгээд, эх нутагтаа ирж Төв аймгийн бэлтгэлийн бааз дээр 9 хоног каринтинд ороод, яг 43 хоногийн дараа гэртээ орж ирлээ. Гэрлүүгээ харьж явахдаа ямар хэцүү мэдрэмж мэдэрснээ та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. 16 жил энэ улсын шигшээ багт хүчин зүтгэсэний хувьд ирээдүйн дүү нарийнхаа төлөө үзэл бодолоо илэрхийлэх эрх нь байгаа байх гэж бодоод бичиж байна. Эхлээд 2 тоглолтод ялагдал хүлээсэндээ үзэгч, фанатуудаасаа УУЧЛАЛ гуйж байна. Цар тахлын улмаас 460 хоног тэмцээнгүй, тоглолтгүй байсан бид нар бүх хүч чадлаа дайчлан тоглосон шүү гэдгээ хэлье. Үнэндээ 11 сард дуудагдаад, 12 сараас зарим нь гэртээ бэлтгэл хийж, зарим нь бүр гадагшаа явахын өмнөх өдөр л ажлаасаа чөлөө авч багтайгаа нэгдсэн. Бид нар олон улсын жишигт хүрэх гэж бүх чадлаа дайчилсан. Бидэнд чанартай бэлтгэл хийсэн 21 хоног байлаа. Хожигдол бол хожигдол. Уг нь бол Японы хаалганд гоол оруулая, довтлож тоглодог Монголыг харуулая гэж ахлах дасгалжуулагчийнхаа хэлснээр хичээлээ. Гэвч болсонгүй. Хамгийн хүнд үед эрсдэл хүлээж багийг авсан Растислав Бозик дасгалжуулагчдаа, мөн холбоондоо, арын албаны хүмүүст, ерөнхийлөгч А.Ганбаатар таньд багийнхаа нийт тамирчдын өмнөөс БАЯРЛАЛАА гэж хэлье. 
 
Гэвч холбооны ГЕНСЕК маань бидний зүрх сэтгэл, хичээл зүтгэлийг ойлгохгүй байгаа бололтой. Уг нь 2015 онд шинэ удирдлага гараад, сүүлийн жилүүдэд их олон зүйл өөрчлөгдөж, хөгжих боломж, хонгилын үзүүрт асах гэрэл үзэгдэж, дүү нарыг маань сайхан ирээдүй хүлээж байна гэсэн горьдлого төрж эхлэсэн юм. Харамсалтай нь буцаад л 2000 он уруу ухарлаа. Биднийг эх нутгаасаа гарахын өмнө Тэрбаатар дарга эх орноосоо урвагч мэтээр албан бичиг өгч, сэтгэл зүйн хүнд байдалтай эх орноосоо гарсан. Урьд өмнө нь ч бас дэд ерөнхийлөгч нь тоглолт наймаалцсан мэтээр гүтгэж доромжилж байлаа. Энэ бол удирдагч хүмүүст байж боломгүй үйлдэл. Бид сарын 1 тэрбум гаруй цалин авдаг тамирчидтай барьцаагүй. Зүгээр л олон хоногоор явахдаа ар гэртээ сэтгэл зовохгүй байх, ганц сарын урамшууллыг хүссэнийхээ төлөө урвагчаараа дуудуулсан. Ерөнхийлөгч Ганбаатар, урьдны генсек Шижир маань тамирчид 2 ажил хийдэг, хүнд байдалтай байдаг, цалин урамшуулал хангалттай авч чаддагүйг ойлгож бэлтгэл тэмцээнд явахад урамшуулал олгодог болсон. Тиймээс ч бид бүхэн бэлтгэлдээ бүх анхаарлаа хандуулж тухайн үед Зүүн Азийн Аваргын эхний шат, Дэлхийн аваргын эхний шатыг түүхэндээ анх удаа давсан. Харин одоо энэ урамшуулал бидэнд ирэхээ больж байгаа бололтой.
 
Шинэ ГЕНСЕК ТЭРБААТАР маань өмнө нь ийм байсан, намайг байхад ийм байлаа, тийм байсан, та нар дэндүү даварч байна гэж өмнөх шигшээ багтай харьцуулж эхлэсэн нь утгагүй. Өмнө нь шигшээ багт амьдралаа зориулж байсан ах нар маань одоо бүгд хангалттай сайхан амьдарч чадаж байгаа юу?. Бас бодох л асуудал. Өнөөдөр дэлхий даяар бүх зүйл өөрчлөгдөж, хором мөч бүхэнд хөгжиж байна. Дэлхийтэйгээ хөл нийлүүлж алхмаар байна. Өнөөдөр манай улстай тоглож байгаа ихэнхи улсын тамирчид зөвхөн хөл бөмбөгөө тоглож, мэргэжлийн тамирчид болсон байна. Тиймээс чадлаараа зүтгэж яваа хэдэн тамирчиддаа .... ИХ МӨНГӨ ЗАРЖ ЯВААД ОЛИГТОЙ Ч ТОГЛОЖ ЧАДАХГҮЙ, АРЧААГҮЙ, ЗА АШГҮЙ ОДОО ОЧООД ХУДЛАА ҮНЭН БАЯР ХҮРГЭСЭН БОЛООД ОРХИЁ гэх мэтчилэн тамирчдаа муулж байхын оронд холбооны ГЕНСЕК ТЭРБААТАР та хөл бөмбөгөө яаж илүү хөгжүүлэх вэ? Яаж байнгын бэлтгэлтэй байлгах вэ? Олон улсад хүчтэй өрсөлдөгч болохын тулд яах вэ? Гэдгээ бодож суумаар....
 
Гэтэл бүгдээс нь хувцас хунарыг нь хураа, пүүзийг нь ав гэх мэт гал тогооны асуудал гаргах гэж дээ. Сая карантинаас гарахад бүх пүүз хувцас хураалаа. Миний сүүлийн тоглолт байж магадгүй гэж бодоод тоглолтын өмсгөлөө нууцаар аваад үлдлээ. Одоо хэдэн он билээ дээ? Өчнөөн өмссөн хувцас, пүүзнүүдийг дараагийн тоглогч нар, дүү нар, хүүхэд залуучууд маань өмсөх үү? Энэ үйл явдал надад хуучин үеийг санагдуулсан юм. 2013 онд өөрсдийн мөнгөөр шигшээгийн тоглогч нар хувцсаа Тэрбаатар даргын дэлгүүрээс авч байсан санагдаж байна. Үнэндээ энэ хэдэн хувцас, гутланд учир байгаа юм биш. Уг нь биднийг эх орноосоо урвагч мэтээр цоллосон хүн өөрөө шигшээ багт тоглож явсныг мартаж болохгүй. Тиймээс ч хөл бөмбөгчний жаргал зовлонг мэдээд дэмжмээр. Гэтэл эсэргээрээ футзалны шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын гэрээг цуцалж, бэлтгэлийг зогсоосон байна лээ. Заалны шигшээ багт амьдралаа зориулсан дасгалжуулагч, тамирчдыг яаа ч гээд байгаа юм. Уг нь энэ заалны хөл бөмбөг чинь манай улсын амжилт гаргах хамгийн ойр төрөл шүү дээ. Хөл бөмбөг гэдэг агуу спорт хүнийг яаж хүмүүжүүлдэг, улс орныг сурталчилдаг гэдгийг огт мэдэхгүй төр засагтай байхад, дээр нь ядаж холбооны ГЕНСЕК нь биднийг ойлгож дэмжих сэтгэлгүй байгаа нь бухимдал төрүүлж байна. Өмнө нь алдаа гаргаж ажлаа өгч байсан та энэ удаад ч бас буруу замаар будаа тээгээд явна уу даа... 
 
За ингээд эцэст нь бид бүхэн хичээсэн шүү гэдгээ ахин хэлье. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байдаг хөл бөмбөг дэмжигч, албан байгууллага, Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ажилчид та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол улсын өсвөр үе залуучууд, насанд хүрэгчдийн шигшээ багийн төлөө 16 жил чин сэтгэлээр зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байх болно. Шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Вакцин хойшлуулсантай...
Х.Баттулга Оюу толгойн...

Монголын улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал ФБ-дээ оруулсан пост

Kuzmo 2021-04-12

ФОТО:

Сэдвүүд : #Хөлбөмбөг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Х.Нямбаатар: Бага тэнгэрт барилгуудын зөвшөөрөл гарга гэж намайг шахсан
Х.Нямбаатар: Та нар одоохондоо мөнгө, шорон, шагнал 3-р бүхнийг дийлж л бай
Т.Аубакир огцрох ёстой!
С.Цэнгүүн: Анандбазар гэдэг хүн над руу залгаж дарамталлаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

9 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

10 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

10 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

10 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

10 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

10 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах