• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Бямбацэцэг: “Дорноговь түншлэл-2017” үзэсгэлэнг эхлээд аймагтаа зохион байгуулна

Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Н.Бямбацэцэгтэй өвөлжилтийн бэлтгэл ажил, удахгүй болох үзэсгэлэн худалдааны талаар ярилцсан юм.   

-Налгар сайхан байгаа хэдий ч намрын сар зургаа биш гэдэг дээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа яваа бол?  

-Дорноговь аймгийн  2016-2017 оны өвөлжилтийг өнтэй сайхан давсан. Зун долдугаар сарын 20-ноос хойш аймгийн нийт нутгаар ихээхэн хэмжээний бороо орсон юм. Ойр ойрхон бороо орсны хүчинд зуны эхэн сард нэлээд гандуу байснаа бодвол нийт нутгаар ногоорч, зуншлага сайхан боллоо. Гэхдээ Ус, цаг, уур, орчны шинжилгээний газраас бэлчээрийн төлөв байдлыг 14 сумын 53 багт ургацаар нь тодорхойлдог. Үүгээр нийт нутгийн 24 хувьд нь зуншлага хэвийн, 37 хувь нь гандуу, 39 хувь нь гантай гэж гарсан. Энэ судалгааг хийсний дараа бас бороо орсон байгаа. Малчид, иргэдийн ярьж байгаагаар бол зуншлага өмнөх жилүүдээ бодвол хамгийн сайхан жил боллоо. Сүүлийн жилүүдэд “Өвөл зуд болно” гэдэг ам дамжсан яриа их гардаг болсон л доо. Хэдий тэгж ярьдаг ч говьд сүүлийн хэдэн жил өвөл өнтэй сайхан л байна. Гэхдээ их хүйтэрч магадгүй гэж яриад байгаа учраас хүмүүс өвөлжилтийн бэлтгэлээ маш сайн базааж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 186 дугаар тогтоол гарсан. Үүгээр аймаг, сумын хэмжээнд хэдэн тонн өвс, тэжээл бэлтгэх ёстой вэ гэдэг бүх норм өгөгддөг. Үүний дагуу бүх сум өвөлжилтийнхөө бэлтгэл ажлыг хангаад эхэлчихсэн. Аймгаас гурван хадлангийн салааг Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байгалийн хадлан бэлтгүүлэхээр гаргалаа. Одоогоор аймгийн нөөцөд 82.6 тонн өвс хадгалагдаж байна. Өнгөрсөн хавар “Хаваржилт хүндэрлээ” гэдэг ам дамжсан яриа гарч, малчид “Үнэ төлбөргүй өвс өгөөч” гэдэг хүсэлт ирүүлсэн. Аймгаас 14 мянга гаруй боодол өвсийг алслагдсан байдал, малын тоо зэргийг харгалзан сумдад хуваарилсан юм. Энэ өвсийг суманд татаж аваачаад малчдад тараах үед ногоо гарч эхэлсэн. Тэгээд хүйтэрч, хүндэрч магадгүй гээд байсан цаг хугацаа нь өнгөрсөн л дөө. Тиймээс малчид “Үнэ төлбөргүй өгье” гэсэн ч энэ өвсийг аваагүй байна. Одоо бүгдээрээ сумын нөөцөд хадгалагдаж байгаа юм. Гэхдээ энэ жил аймаг норм, төлөвлөгөөнийхөө дагуу өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, өвс тэжээлээ татаж авч нөөцөлнө.

-Аймгийн хэмжээнд хэдэн малчин өрхийн хэчнээн толгой мал өвөлжиж, хаваржих бол?

-Манай аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 1.7 сая толгой мал тоолуулсан. Одоогоор 4137 малчин өрхийн 1.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан төлөвтэй байна.

-Хөдөө аж ахуйгаас гадна өөрийн чинь хариуцдаг бас нэгэн салбар бол жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа юм байна. Төр, засгийн зүгээс жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ гэж ярьж байгаа. Дорноговь аймгийн хувьд энэ салбарын хөгжил ямар байна вэ. Хөндлөнгөөс нь харахад хилийн хоёр боомттой, дэд бүтэц сайн хөгжсөн гээд давуу тал олонтой юм?

-Жил бүр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын зорилтууд тусгагддаг. Манайд томоохон гээд нэрлэчих үйлдвэр байхгүй. Уул уурхайн компаниуд бол бий. Том үйлдвэр байдаггүй, дандаа өрхийн хэмжээний жижиг үйлдвэрлэл эрхэлдэг. Сум хөгжүүлэх болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр тодорхой хэмжээний санхүүжилтийг жил бүр өгдөг. Сүүлийн үед баримталж буй бодлого, чиг хандлага нь бараа, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах, аялал жуулчлалын салбартайгаа уялдаа холбоотой ажиллаж, жуулчид ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхож байна вэ гэдгийг судалж, туршлага хуримтлуулах оролдлогыг хийж байна. Манай аймаг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дарханмуумянган хошуу болон Эрээн хоттой хамтын ажиллагаатай. Газар зүйн байрлалын хувьд ч хөрш зэргэлдээ. Тиймээс жил бүр хамтраад үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар хэлэлцсэн. Энэ хэлэлцээнийхээ дагуу өнгөрсөн хавар Эрээн хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, 70 орчим иргэн, аж ахуйн нэгж 30 орчим тонн бараа бүтээгдэхүүн авч явсан. Ийм хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ сарын 20-нд Дарханмуумянган хошуунд “Дорноговь түншлэл-2017” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

-Энэ үзэсгэлэн худалдаанд оролцох хүмүүсийг ямар шалгуураар сонгох вэ. Магадгүй очих газрынхаа онцлогоос болоод ямар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнийг авч явах вэ гэх мэтээр нарийн асуудлууд бий л байх?   

-Дарханмуумянган хошуу, Эрээн хот хоёр ялгаатай. Дарханмуумянган хошуу хүн амаараа Эрээн хоттой ойролцоо боловч малчин иргэд олонтой. Тиймээс бидний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг илүү сонирхдог юм билээ. Ялангуяа, мах, махан бүтээгдэхүүнийг жилийн дөрвөн улиралд авах сонирхолтой байдаг. Гэтэл манай талд үүсээд байгаа нөхцөл байдал буюу малын гоц халдварт өвчин шүлхий, цэцэг, мялзан зэргээс болоод хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгогддоггүй. Манай бизнес эрхлэгчид ч эхний ээлжинд Эрээн эсвэл Дарханмуумянган хошуу, бүр Хөх хот руу явах сонирхол маш их. Гэхдээ манайханд нэг сул тал бий. Өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хаяг, шошго, сав, баглаа, боодол, чанарыг маш сайн анхаарах хэрэгтэй. Чанарын шаардлага хангахгүй, стандартад нь нийцэхгүй, тэгээд хэт өндөр үнэтэй бараа, бүтээгдэхүүнийг зарах гэж зарим нь оролддог. Эрээний томоохон захууд дээр яг ижил төрлийн бүтээгдэхүүн хямд үнэтэй байх жишээний. Гэтэл манайхан тэнд 1000 гэж байвал 2000-3000 төгрөгөөр зарах гээд байдаг. Бид үзэсгэлэн худалдаанд оролцож буй хүмүүстээ энэ талаар анхааруулж, заавар зөвлөгөө өгч, туршлага судлуулдаг юм. Энэ сарын 15, 16-нд аймагтаа эхлээд үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Аймаг, орон нутгаас санхүүжилтийг нь шийдвэрлэдэг. Жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Хүмүүсийн дунд хүлээлт үүсгэдэг томоохон арга хэмжээ болчихсон. Үүнд 14 сум зохион байгуулалттай оролцож, бараа бүтээгдэхүүн, сумаа сурталчилдаг. Эндээс шалгарсан оролцогчдын зардлыг нь даагаад улсын хэмжээний арга хэмжээнд явуулдаг. Үүнээс гадна энэ онд зарласан “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд худалдааны төвүүдийн тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах талаар нэлээд анхаарч ажиллалаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
  • •Байнгын хороо
ХУРААХ
Ч.Хашчулуун: Нүүрсний зах зээл...
“Apple” шинэ загварын гурван...

Н.Бямбацэцэг: “Дорноговь түншлэл-2017” үзэсгэлэнг эхлээд аймагтаа зохион байгуулна

Ганчимэг 2017-09-13

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр
Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ
Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

3 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

3 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

3 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

3 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-24 өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч Беларусьд айлчилж, Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах