• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ө.Лувсанренчин: Сонгуулиар иргэд, сонгогчдын өмнө уран донгодчихоод сонгогдсоныхоо дараа тэдний итгэл рүү ус цацаж болохгүй

“Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдийн холбоо”-ны ерөнхий зохицуулагч Ө.Лувсанренчинтэй ярилцлаа.

-“Монгол Ардын Намын гишүүд дэмжигчдийн холбоо”-ноос нэр бүхий хүмүүст ил захидлыг хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэсэн. Ямар учиртай ил захидал илгээв ээ?

-Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар ард иргэд МАН-д их итгэл хүлээлгэж, 65 суудалтай илт давуу ялалтыг өгсөн. Сонгогч түмний буянаар олонхи болсон МАН-ын Засгийн газар богино хугацаанд танхимаа бүрдүүлж ажиллаад нэг жилийн нүүр үзэх гэж байна. Харамсалтай нь МАН-ын гишүүд, дэмжигч, иргэд сонгогчдын ачаар УИХ-д суусан 65 гишүүний 30 нь өнөөдөр Засгийн газраа огцруулах бичигт гарын үсэг зурж, есхөн хүнтэй АН-ын тоглолтын тойрогт ороод явж байгаа нь байж болохгүй үзэгдэл. Үндсэндээ МАН-ын гал тогоонд өрнөж байгаа улс төрийн гал дээр АН тос асгасан зүйл болж байна. МАН хэзээнээсээ л төр, ард түмэнтэй холбоотой асуудлыг төрийн ордонд, намынхаа асуудлыг Тусгаар тогтнолын ордондоо шийдэж ирсэн нам. Харин өнөөдрийн улстөрийн нөхцөл байдлыг харвал манай нам дотор үүссэн зөрчил тогооноосоо хальж, төрийн ордонд өрнөж байгаа нь байж болохгүй зүйл. Намын дотоод асуудлыг намдаа ярьдаг, төрийн ажлыг ордондоо ярьдаг байя л гэсэн үндсэн шаардлагыг ил захидалдаа дурьдсан. Ер нь төр барьж байсан ямар ч нам Засгийн газраа унагалаа гээд ард түмнээсээ сайн үнэлгээ авдаггүй. Харин ч улам дорддог, ялагдлын үндсэн шалтгаан нь болдог л доо. Энэ бүхнийг МАН-ын гишүүд, дэмжигч, сонгогчдын ачаар УИХ-д суусан 65 гишүүндээ болон намын удирдлагуудад ил захидлаараа дамжуулан сануулсан байгаа.

-Танай нам доторхи зөрчил тогооноосоо хальж, төрийн ордонд үйл явдал өрнөж байгаа нь зохимжгүй гэж та хэллээ. МАН-ын хагарлын гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Хагарлын гол шалтгаан нь нөгөө л улиг болсон “60 тэрбум”-ын бичлэгтэй холбоотой гэдгийг өнөөдөр хүн бүхэн мэдэж байгаа. Алдарт “60 тэрбум”-ын бичлэгийг Ерөнхий сайд, Засгийн газарт нааж боргоод байгааг нуулгүй хэлэхэд гайхаж л байна. Учир нь “60 тэрбум”-ын бичлэг бол нийслэлийн МАН-ын хорооны удирдлагуудын асуудал. Энэ бичлэгийн үнэн, мө­нийг тогтоодог бай­гууллагууд нь тогтоох байх. Дээрээс нь саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн нөлөөлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын хариуцлагыг бас л Засгийн газартай нааж яриад байгаа нь буруу л даа. Монгол Улс парламентын засаглалтай болохоос Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш. Хоёрдугаарт, парламентад олонхи болсон нам Засгийн газраа байгуулж ажилладаг. Үнэхээр сонгуулийн ялагдлын хариуцлага ярих гээд байгаа бол намын Бага, Их хурлаараа ярилцаад шийдэх ёстой асуудал. Гэтэл эрх ашгийн эрэмбэ дараагаа умартсан манай намын зарим гишүүд шууд л “Засгийн газрыг огцруулах ёстой. Тэгж байж МАН шинэчлэгдэнэ” гэж яриад байгаа нь зөрчлийг улам даамжруулж байна. Засгийн газар огцорлоо гэж бодоход хамгийн их хохирох хүмүүс нь монголын ард түмэн шүү дээ. Улстөрийн тогтвортой байдлыг бий болгоорой гэж 65-ууланг нь сонгосон болохоос дээр очоод бужигнуулаарай гэж сонгоогүй гэдгийг тэд ухамсарлах ёстой.

-Сонгуулийн дараа намын удирдлагуудад хариуцлага тооцох асуудал яригдсан ч өнөөдрийг хүртэл намын Бага, Их хурал хуралдаагүй байна.  Энэ нь дээрх 30 гишүүний эгдүүцлийг хүргэсэн гэж ойлгоод байгаа?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан. Ингэхдээ сонгуульд амжилтгүй оролцсон талаар дүгнэлт хийх шийдвэрийг гаргасан. Энэхүү дүгнэлтийг хэдхэн өдрийн дотор хийчихдэг юм биш. Мэдээж хугацаа шаардагдана. Удахгүй болох Бага хурлаараа яагаад ялагдсан талаар дүгнэлт гарах байх. Мөн Засгийн газрыг огцруулах бичигт гарын зурсан зарим нэг гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн төв штабад ажлын хэсэг ахалж ажилласнаа мартаад байх шиг байна. 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн манай намын мөрийн хөтөлбөрт “Улстөрийн тогтвортой байдлыг бий болгож, эдийн засгийн хямралыг даван туулна” гэсэн заалт бий. Намаасаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн эсрэг явж байгаа гишүүдийг ойлгохгүй байна л даа. УИХ-ын сонгуулиар ард түмэн 65 хүнийг биш МАН-ын мөрийн хөтөлбөрийг сонгосон гэдгийг тэд өнөөдөр мартсан байна. Ингэж хоёр нүүр гаргаж болохгүй. Сонгуулиар иргэд, сонгогчдын өмнө сайхан уран донгодчихоод сонгогдсоныхоо дараа тэдний итгэл рүү ус цацаж болохгүй биз дээ. Эргээд уулзахгүй нүүр биш. 2020 оны УИХ-ын сонгуульд тэд дахиад л ард түмнээсээ “Намайг сонгоочээ” гээд гуйна. Тухайн үед нь иргэд сонгогчид аль хэдийнэ дүнгээ тавьчихсан байна.

-Ямар дүн тавих бол...?

-Мэдээж энэ байдлаараа үргэлжилбэл маш муу дүн тавина. Одоо байгаа 65-аас бүлэг байгуулах хэмжээний хүн үлдэх үү, үгүй юу гэдэг асуудал яригдана. Хамгийн муу хувилбараар нь жишээ авч үзье. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагалаа гэж бодъё. Шинээр Засгийн газар байгуулагдаад хэр удаан оршин тогтнох вэ? Хамгийн ихдээ л 12 сар болно. Дахиад л унана. Үндсэндээ нэг удаагийн сонгуулийн цикльд гурван Засгийн газрын нүүр үзнэ гэсэн үг. Ийм тогтворгүй байдлыг хэнч хүсэхгүй нь ойлгомжтой. Үр дүнд нь засгаа унагаж тоглосон МАН ялагдана. Хамгийн том хохирогч нь ард түмэн болж хоцорно. Тогтворгүй байдлын сургаар гаднын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд шилжчихлээ. Дөнгөж он гарангуут Монгол Улс Н.Алтанхуягийн алдарт “Чингис” бондын 500 сая ам.долларын төлөлт хийнэ. 500 сая ам.долларын төлөлтийг хийж чадахгүй бол манай улс олон улсад дампуурлаа зарлана. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ? Нам, намын гишүүд, дэмжчигчдээ хоёр хувааж тоглосон нөхдүүд хариуцлага хүлээх үү? Үгүй л байхгүй юу. Тэдэнд хариуцлага хүлээх ухамсар, ёс зүй байдаггүй л байхгүй юу. Нам ялагдсан үед нь хаяж явчихаад, ялсан үед нь тодроод гараад ирдэг нөхдүүд манай намд цөөнгүй бий.

-“Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо” цаашид ямар арга хэмжээ явуулах төлөвлөгөөтэй байна вэ?

-УИХ-д МАН-ыг төлөөлж суугаа 65 гишүүн өөрийн хүчээр, эр бяраар УИХ-ын сонгуульд ялчихсан юм шиг оодорч, тодорч яваа нь өнөөдөр нууц биш. Би тэдэнд хандаж ганцхан юм хэлье! Уучлаарай, та нар МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдийн итгэл, сэтгэл, зүтгэлээр УИХ-д сонгогдсон гэдгээ битгий март. Мөн МАН-ын үнэт зүйл, ганхашгүй багана болсон эрх ашгийн эрэмбэ дараагаа бүү умарт. Хувийн эрх ашгийн төлөө, сандал суудлын төлөө намын дотоод хагарлыг улам хурцатгавал манай холбоо ч зүгээр суухгүй. УИХ дахь МАН-ы бүлгийн 65 гишүүн, намын удирдлагад эв нэгдлийг хангаж ажиллах шаардах бичиг хүргүүлнэ. Шаардах бичгийг хэрэгжүүлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

-Танай холбоо анх хэдэн онд үүсэн байгуулагдаж байсан тухай товчхон танилцуулаач?

-“Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчдийн холбоо” анх 2011 онд байгуулагдаж байсан. Өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн холбоо. Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол Улсын 21 аймгийн 15-д нь салбар холбоогоо байгуулчихаад байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Азийн АШТ
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Эрүүл мэнд
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Уул уурхай
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Их, дээд сургуулиудыг хотоос...
Гурван охин хамтлагийн шинэ...

Ө.Лувсанренчин: Сонгуулиар иргэд, сонгогчдын өмнө уран донгодчихоод сонгогдсоныхоо дараа тэдний итгэл рүү ус цацаж болохгүй

Энхцэцэг 2017-09-04

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
14 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

14 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

15 цагийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

15 цагийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

15 цагийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

15 цагийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

15 цагийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

15 цагийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

15 цагийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

15 цагийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

15 цагийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

15 цагийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

15 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

2 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

2 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-25 өмнө

Үс засуулбал эд мал арвидна

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах