• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сугалаанд ёндоогүй хоёр настнуудад оноосон “ял” цэцэрлэгт явахгүй шүү

“Монголын үрс маш олон болтугай”  хэмээн ямар “тэнэг” нь  хэлдэг байна аа.  Бодит амьдрал дээр   хүүхдийг тээж төрүүлж болох ч өсгөж хүмүүжүүлэх, боловсрол олгох тухайд  байгаа ганц нэгийгээ хүний дайтай явуулахад бэрх аж.  Учир нь бүх зүйл мөнгөөр хэмжигдчихээд үйл тамаа эдэлж сууна”. Энэ бол арга үйлээ барсан залуухан эцгийн твиттер хуудсандаа бичиж үлдээсэн сэтгэгдэл. Бас төрдөө гомдож яваа хүний үг.  Тэрбээр  өөрийгөө харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг гээд  хоёр настай  ихэр хөвгүүдээ цэцэрлэгийн бараа харуулахын тулд сая төгрөгийн эрэлд мордоод  олоогүй тухайгаа өгүүлжээ. Үнэндээ түүний ижил зовлон амсч яваа мянга мянган эцэг, эх бий. 
 
Миний охин ч тэдний нэг.  Цэцэрлэгийн цахим сонголтод  сонгогдож чадсангүй гээд охин минь охиноо тэвэрсээр  уйлсаар  орж ирсэн.   Хүүхдээ хараад хоёр жил  гэртээ  таг суусан   охин минь  охиноо цэцэрлэгт өгчихөөд ажилдаа орно хэмээн хэчнээн их  баяр хөөртэй байсан  гээч. Харамсалтай нь  харалган төрийн харанхуй бодлогын гайгаар  дахиад л гэртээ суух болж. Тодруулж хэлбэл, зээ минь цэцэрлэгийн цахим сугалаанд бүдэрсэн хэрэг.  Бачимдаж, гомдсон эцэг эх хоёр нь муу зээг минь “ёндоогүй”, азгүйгээр нь дуудаж  бидний уурыг барав.  Ирэх жил аз гээч нь таарахгүй бол үргэлжлүүлээд л гэртээ сууж таарна.  Гэвч зээ минь ирэх жил гурав хүрч цэцэрлэгт элсэх эрх нь бүр хаагдах юм билээ.   Гэхдээ бид асуудлыг шийдсэн.  
 
Хоёр талын эмээ өвөө нь нийлж байгаад  зээгээ  хувийн цэцэрлэгт өгч, эхийг нь ажилд нь оруулахаар ярилцлаа. Ийм боломж бололцоо гэр бүл бүхэнд байхгүй нь бодит үнэн. Хоёрхон хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ.  Эрдмийн их өргөө  мөнгөн хонхоо жингэнүүлэн бяцхан үрсээ хүлээж авна. Харин их өргөөний босго  алхах эрхээ хасуулсан, хандив эсвэл хахуулын мөнгөгүй эцэг, эхтэй хоёр настнууд хэний хаалгыг тогших болж байна вэ.  
 
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээллээр бол 201-2018 оны хичээлийн шинэ жилд зөвхөн  нийслэлийн хэмжээнд  34 мянган хоёр настан  сургуулийн өмнөх боловсролд хамрагдах  агаад  тэднээс  дөнгөж 12  мянга гаруйг нь цэцэрлэг хүлээж авах бололцоотой гэнэ.    Өчигдөр  2015 оны буюу хоёр настнуудын цэцэрлэгийн онлайн бүртгэлийн сугалаа  албан ёсоор өндөрлөж, аз гийсэн өөрөөр хэлбэл ёндоотой  нөхдүүдийг бүртгээд эхэлсэн.  Сугалаанд  ёндоорсон хүүхдүүдийн эцэг, эхийн царайд баяр гийн,  нүүр дүүрэн мишээл тодруулж байхад   азгүй  хүүхдүүдийн эцэг, эх  миний охины  адил  хүүхдээ тэвэрсээр хүүхдийнхээ азгүйг дуудсаар  харьсан биз ээ.  Цухалдлаа гээд  ч яалтай  билээ.  
 
Монгол Улсад хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж нэгэнт байхгүй хойно. Нийслэлийн хэмжээнд өдгөө төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус  407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь  сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоотой харьцуулахад   дэндүү гэмээр үзүүлэлт. Тэр бүү хэл, нийслэлд   хороондоо ганц ч цэцэрлэггүй бүхэл бүтэн 20 хороо байна гээд төсөөл дөө.  Тэдний ихэнх нь шинээр ашиглалтад орсон орон сууцны шинэ хорооллууд.   Тухайлбал, “Баянмонгол”, “Олимп”, “Их Монгол” ,”Жаргалан” “Хурд”, “Нарны хороолол”-ыг дурдах байна. Энэ бол зөвхөн ХУД-ийн нутаг дэвсгэрт сүндэрлэсэн хорооллууд.  
 
Тэгэхээр  эдгээр  хорооны хүүхдүүд хаана, хэнд  хандах болж байна вэ.   Эдгээр хорооллуудад 12 мянган сургуулийн өмнөх насны хүүхэд аж төрдөг. Тэд ХУД-ийн нутаг дэвсгэрт  шинээр ашиглалтад орсон 218 дугаар цэцэрлэгт харьяаллынхаа дагуу хамрагдах учиртай. Гэтэл өнөөх цэцэрлэгийн багтаамж 120  хүүхэд.  Амьд хүн аргатай юм хойно,  тэдний  дөрвөн мянга орчим нь  хувийн цэцэрлэгт,  хоёр  мянга орчим нь хүүхэд харах үйлчилгээнд,    мянга орчим нь эмээ, өвөөгөө бараадна гэвэл  үлдсэн хүүхдүүдийн  хувь заяа  хэрхэхийг бурхан мэдэх нь ээ дээ.  Дээр нь өнгөрсөн жил, түүний өмнөх жил ч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гурав, дөрвөн настнууд гэж бий. Эднийг нэмэхээр  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй багачуудын тоо дунджаар  хоёр мянга орчмоор нэмэгдэж таарна.  Энэ бол зөвхөн нэг дүүргийн асуудал.  Ингээд л харж хандах  хүнгүй, төрдөө шоовдорлогдсон багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх  тавилангаа эдэлнэ.  Бас нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ.  
...Нөгөөтэйгүүр,  цаг үеэ дагаад цэцэрлэг сургуулийн багш нарын бизнес хэрээс хэтэрч.   Хичээлийн шинэ жил  ойртох тусам тэд үнэд орж, хандивын ангид орвол ор. Хандив нь сая төгрөг гэж байх юм.  Гэхдээ ханшийн хувьд байршлаас хамааралтай  гэнэ билээ.  Гэр хороолол дундах цэцэрлэгийн хандив 300-500 мянга  байх жишээний. Хотын төв бол саяас дээш гэж дуулдсан...  
Яах вэ, орон сууцанд амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай,  цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй  бол байгаад л байх  биз. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд  сэтгэл түгшээх зовлон олон бий.  Шүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд   зуух, халуун тогоондоо түлэгдчих гээд  байдаг. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 13 хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа  алдсан бол  140 гаруй хүүхэд их бага хэмжээгээр угаартаж, эмнэлгийн тусламж авснаас гадна   мянга гаруй  хүүхэд халуун тогоо, буцалсан усанд түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирчээ. 
 
Хэрэвзээ  тэд гүйгээд очих цэцэрлэгтэй, аваад үлдэх эмээ өвөөтэй байсан бол  өвдөж шаналахын зовлонг эдлээ ч  бил үү.  Хатуу үнэнийг хэлэхэд, Цоожтой хаалганы цаана нулимстай суух “ ял сонсоод” байгаа  мянга мянган хүүхдийг Монголын төр "Сугалаанд ёндоогүй" хэмээн хэдий болтол  даажигнах юм бэ.  Тэд  эх орныхоо ирээдүй болох гэж энэ хорвоод мэндэлсэн биш, энэ нийгэмд шоовдорлогдох гэж мэндлээгүй байлтай.   Хэдий болтол Монголын үрс  жил, жилийн намар сугалааны хонжвор болж, цоожтой хаалганы цаана уйлж суух ёстой юм бэ. Хэдий болтол цэцэрлэгийн насныхан  "Хүрэлцээгүй орон тоон" дээр "алалцах" ёстой юм бэ. Хэлээд өгөөч, дарга нар аа. Ингэхэд   бид чинь “Эцэг эх нь НӨАТ-ын сугалаатай
Энхрий үрс нь цэцэрлэгийн сугалаатай
Энгийн иргэд нь газрын сугалаатай”  орны иргэд болоо юу даа.  Хэн бүхэнд  аз таараад  цэцэрлэг сургууль нь элбэг байдаг бол хэн ч юу ч хэлэхгүй, бас гомдлохгүй.  Нөгөөтэйгүүр,  цаг үеэ дагаад цэцэрлэг сургуулийн багш нарын бизнес хэрээс хэтэрч.   Хичээлийн шинэ жил ойртох тусам тэд үнэд орж, хандивын ангид орвол ор. Хандив нь сая төгрөг гэж байх юм.
 
Гэхдээ ханшийн хувьд байршлаас хамааралтай  гэнэ билээ.  Гэр хороолол дундах цэцэрлэгийн хандив 300-500 мянга  байх жишээний. Хотын төв бол саяас дээш гэж дуулдсан.  Тэгэхээр боловсролын салбар хэдийнэ авлига хээл хахуульд идэгдсэн байгаа биз. Асуудал үүгээр дуусахгүй. Арга үйлээ барж  сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн нөхдүүд хэдэн жилийн дараа  ерөнхий боловсролын  сайн сургуульд элсэх асуудалтай тулгарна. Эцэг, эх бүхэн хүүхэддээ сайн боловсрол олгож, тэр хэрээр сайн сайхан амьдралд хөл тавиулахыг хичээдэг нь нууц биш. Тиймээс ЕБ-ын нэг, орос-3,  18, 23,24, 84,33 дугаар сургуульд  элсүүлэхийг хичээдэг. Дээр нь Кембержийн гэх тодотголтой лаборатори сургуулиудыг нэрлэх байна.    
 
Эдгээр сургуулиудын элсэлтийн хахуулийн ханш хавар гурван сая байсан бол өдгөө таван саяар хэмжигдэх болж. Таван саяа бариад ирвэл асуудалгүй гээд хээв нэг сууж байх юм, захирал, сургалтын менежерүүд нь. Нэгдүгээр сургуулийн нэг багшид сая төгрөг өгье гэсэн эцэгт “наад мөнгө чинь  үдийн хоолтой л тэнцэнэ шүү дээ” хэмээн томорсон дуулдсан. Ингэж хэлэхээр хахуульд өгдөг мөнгөө хувийн сайн сургуульд өг гэх хүн байж мэднэ. Жилийн таван сая төгрөгийн төлбөр төлөөд байх эдийн засгийн чадавхитай гэр бүл манай улсад хэд билээ. Тэгээд ч олон улсын хамтарсан хөтөлбөртэй бол төлбөр нь валютаар хэмжигддэгийг хэн бүхэн мэднэ. 
 
Ийм нөхцөл байдалд  бидний үрс боловсрол олж авах гээд зүтгэж байна даа.  Өгдөг боловсрол нь чанартай, авдаг цалин маань сургалтын төлбөр төлөхөд асуудалгүй бол  юу боллоо гэж боловсролын тогтолцоо, төр засаг руугаа дайрхад хүрэх билээ.  Аль нь ч бидний хэрэглээг хангаж чадахгүй юм даа. Уг  нь гуравхан сая хүн, тэр дундаа сая дөнгөж гарах хүүхдийн асуудал юмсан. Шийдэх улс төрийн хүчин энэ хорин жилд гарсангүй.
 
Тэр бүү хэл, шийднэ гээд төрд гарсан түшээд нь хүртэл гарсан хойно оо өөрийн хүүхдийн боловсролыг л өөд татаж, гадаадад сургуульд явуулах арга замыг эрэлхийлэхээс биш түмний үрсийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй.  Ийм л цаг дор та бид амьдарч байна. Бачимдахдаа ад үзээд байсан социалист нийгмээ үгүйлэх л юм.  Сайхан зүйлийг ухрааж болдог бол  БНМАУ-ын боловсролын тогтолцоог  хэрэгжүүлэхсэн. Ядах нь хахуул өгөх гэж өр зээл тавьж, арга үйлээ барахгүй биз. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Чуулган
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
ХУРААХ
М.Уранцэцэг мөнгө, Г.Болдбаатар...
Монголчууд хүнсний аюулгүй...

Сугалаанд ёндоогүй хоёр настнуудад оноосон “ял” цэцэрлэгт явахгүй шүү

Чулуунцэцэг 2017-08-29

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр
Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

6 цагийн өмнө өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

11 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ

12 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

12 цагийн өмнө өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

12 цагийн өмнө өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

12 цагийн өмнө өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

13 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай

13 цагийн өмнө өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

14 цагийн өмнө өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

14 цагийн өмнө өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

14 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

14 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Монголын таван бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "PGL Masters Bucharest 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Хулан эцсийн мөчид ялагдан ДАШТ-ийг тавдугаар байраар өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Э.Даваанасан дэлхийн хошой медальтан боллоо

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

1 өдрийн өмнө өмнө

Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо

1 өдрийн өмнө өмнө

Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо

1 өдрийн өмнө өмнө

ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав

1 өдрийн өмнө өмнө

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-26 өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-26 өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-25 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-23 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

2026-10-26 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2026-10-25 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-10-24 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

2026-10-24 өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-24 өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт "Шилжин явах цом-2026" спортын тэмцээнийг нээлээ

2026-10-26 өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2026-10-27 өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

2026-10-25 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах