• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монголчууд хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэллээ

Цэцэрлэгтээ өглөө инээгээд явсан хүүхэд орой нь хоолны хордлого авчихаад ирдэг эмгэнэлтэй явдал манай улсад бий. Бүр анги нийтээрээ хоолны хордлогод орсон тохиолдол ч цөөнгүй. Энэ бүх асуудлын учир шалтгааныг эрэлхийлбэл хүнсний аюулгүй байдал хэмээх томоохон сэдэв хөндөгдөнө. Харин уг сэдэв манай улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын нэг билээ. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй худалдаа, үйлчилгээний салбарт хяналт дутагдсанаас болж иргэд гарал үүслийн гэрчилгээгүй, хаана яаж хадгалсан нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.
 
Тэгвэл энэ цагт уг асуудлыг шийдвэрлэх арга замыг илэрхийлсэн Үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх сард үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулах аж.
 
Энэхүү үндэсний чуулган нь Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилготой байна.  Үндэсний хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. 
 
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртуяа болон махан махан бүтээгдэхүүн, өндөгний худалдаа эрхлэгчид оролцож, санал бодлоо солилцов. Энэ удаагийн салбар хуралдаанд нийт гурван сэдвийг хөндөн хэлэлцүүлсэн юм.
 
Тухайлбал, “Төрөөс махны үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Мах төхөөрөх үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Мах боловсруулах салбарын өнөөгийн байдал” зэрэг сэдвээр салбарынхан хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд  “Өнөөдөр бид хүнсний аюулгүй байдлын тухай авч хэлэлцэхээр цуглаад байна. Тиймээс өндөгний аюулгүй байдалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Манай холбооны зарим хүмүүс ОХУ-аас хямд өндөг орж ирдэг. Энэ нь шувууны аж  ахуй эрхлэгчдэд тулгамдсан асуудлын нэг гэлээ. Би түүнээс гадна нэг зүйлийг хэлэх гэсэн юм. 
 
Сүүлийн үед Ази, Европын Голланд, Бельги, Их Британи, Герман зэрэг оронд шувууны аж  ахуйнд ариутгалын бодис хэрэглэж байна. Уг ариутгалын бодисны нөлөөгөөр шувуу халдвар авах болсон. Үүнээс болж Европын орнуудад уг бодисоор ариутгасан шувууны өндөгийг эргүүлэн татах шийд гаргаад байгаа. ОХУ-аас манай улсад хямдхан өндөг импортоор орж ирдэг. Оросууд барууны орнуудаас ариутгалын бодис худалдаж авч шувууныхаа ариутгалд хэрэглэж байгаа нь ойлгомжтой.
 
Үүнээс шалтгаалж хямдхан өндөг манай улсад орж ирж байгаа юм биш үү. Үүнийг аюулгүй байдлын үүднээс шалгаж үзэх хэрэгтэй. Импортын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх шаардлагатай байна. Энэ бол зөвхөн шувууны аж ахуй эрхлэгчдийн асуудал биш” гэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрдэнэчимэгт дээрх асуудалд анхаарч ажиллах хүсэлтийг өгсөн юм. Харин мах махан импортлогчдын хувьд татварын асуудалд Засгийн газраас анхаарч, гадаадын улс орон дахь айлчлалынхаа үеэр тухайн улсынхаа холбогдох удирдлагуудад хүсэлт тавиач гэдэг саналыг онцолж байлаа. 
 
Манай улсын хувьд мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч дээрх хөтөлбөр бодит амьдрал дээр төдийлөн биеллээ олохгүй байгааг мал аж ахуй эрхлэгчид хэлж байв. Манай улс он гарсаар БНХАУ, ОХУ болон Иран улс руу монгол малын махыг экспортолж эхэлсэн.
 
Гэвч худалдаа эрхлэгчдэд монгол малын махыг импортолход хил гаалиас эхлээд асуудал үүсдэг байна. Мөн өнөөгийн нийгэмд Худалдааны тухай хуулийг батлуулах нэн шаардлагатай байгаа ажээ. Уг хууль батлагдсанаар гадаад  худалдааны үүд хаалга нээгдэнэ гэдгийг мэргэжилнүүд онцолж байлаа.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Гэмт хэрэг
  • •Халуун сэдэв
  • •Видео мэдээ
  • •Яам, Агентлаг
ХУРААХ
Сугалаанд ёндоогүй хоёр...
Ядаж нэхийгээ боловсруулчихдаг...

Монголчууд хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэллээ

Батзаяа 2017-08-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Монголчууд хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж эхэллээ
Цэцэрлэгтээ өглөө инээгээд явсан хүүхэд орой нь хоолны хордлого авчихаад ирдэг эмгэнэлтэй явдал манай улсад бий. Бүр анги нийтээрээ хоолны хордлогод орсон тохиолдол ч цөөнгүй. Энэ бүх асуудлын учир шалтгааныг эрэлхийлбэл хүнсний аюулгүй байдал хэмээх томоохон сэдэв хөндөгдөнө. Харин уг сэдэв манай улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудын нэг билээ. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй худалдаа, үйлчилгээний салбарт хяналт дутагдсанаас болж иргэд гарал үүслийн гэрчилгээгүй, хаана яаж хадгалсан нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг.
 
Тэгвэл энэ цагт уг асуудлыг шийдвэрлэх арга замыг илэрхийлсэн Үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал,  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх сард үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулах аж.
 
Энэхүү үндэсний чуулган нь Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэх зорилготой байна.  Үндэсний хэмжээний чуулга уулзалтын хүрээнд “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо. 
 
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртуяа болон махан махан бүтээгдэхүүн, өндөгний худалдаа эрхлэгчид оролцож, санал бодлоо солилцов. Энэ удаагийн салбар хуралдаанд нийт гурван сэдвийг хөндөн хэлэлцүүлсэн юм.
 
Тухайлбал, “Төрөөс махны үйлдвэрлэлийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Мах төхөөрөх үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Мах боловсруулах салбарын өнөөгийн байдал” зэрэг сэдвээр салбарынхан хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд  “Өнөөдөр бид хүнсний аюулгүй байдлын тухай авч хэлэлцэхээр цуглаад байна. Тиймээс өндөгний аюулгүй байдалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна. Манай холбооны зарим хүмүүс ОХУ-аас хямд өндөг орж ирдэг. Энэ нь шувууны аж  ахуй эрхлэгчдэд тулгамдсан асуудлын нэг гэлээ. Би түүнээс гадна нэг зүйлийг хэлэх гэсэн юм. 
 
Сүүлийн үед Ази, Европын Голланд, Бельги, Их Британи, Герман зэрэг оронд шувууны аж  ахуйнд ариутгалын бодис хэрэглэж байна. Уг ариутгалын бодисны нөлөөгөөр шувуу халдвар авах болсон. Үүнээс болж Европын орнуудад уг бодисоор ариутгасан шувууны өндөгийг эргүүлэн татах шийд гаргаад байгаа. ОХУ-аас манай улсад хямдхан өндөг импортоор орж ирдэг. Оросууд барууны орнуудаас ариутгалын бодис худалдаж авч шувууныхаа ариутгалд хэрэглэж байгаа нь ойлгомжтой.
 
Үүнээс шалтгаалж хямдхан өндөг манай улсад орж ирж байгаа юм биш үү. Үүнийг аюулгүй байдлын үүднээс шалгаж үзэх хэрэгтэй. Импортын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх шаардлагатай байна. Энэ бол зөвхөн шувууны аж ахуй эрхлэгчдийн асуудал биш” гэв. Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрдэнэчимэгт дээрх асуудалд анхаарч ажиллах хүсэлтийг өгсөн юм. Харин мах махан импортлогчдын хувьд татварын асуудалд Засгийн газраас анхаарч, гадаадын улс орон дахь айлчлалынхаа үеэр тухайн улсынхаа холбогдох удирдлагуудад хүсэлт тавиач гэдэг саналыг онцолж байлаа. 
 
Манай улсын хувьд мал аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч УИХ-аас 2009 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, 2010 онд “Монгол мал” үндэсний хөтөлбөр, 2015 онд “Төрөөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ. Гэвч дээрх хөтөлбөр бодит амьдрал дээр төдийлөн биеллээ олохгүй байгааг мал аж ахуй эрхлэгчид хэлж байв. Манай улс он гарсаар БНХАУ, ОХУ болон Иран улс руу монгол малын махыг экспортолж эхэлсэн.
 
Гэвч худалдаа эрхлэгчдэд монгол малын махыг импортолход хил гаалиас эхлээд асуудал үүсдэг байна. Мөн өнөөгийн нийгэмд Худалдааны тухай хуулийг батлуулах нэн шаардлагатай байгаа ажээ. Уг хууль батлагдсанаар гадаад  худалдааны үүд хаалга нээгдэнэ гэдгийг мэргэжилнүүд онцолж байлаа.
Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

Жүдо бөхийн Залуучуудын дэлхийн аваргаар Т.Ариунзаяа тодорлоо

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийд тод гялалзсан оюунлаг охин Б.Оюун-Үжин

1 өдрийн өмнө өмнө

Өрнөдөд сандрал, Дорнодод найдвар, Шэньжэнээс томоохон ахиц дэвшил гарна гэж хүлээж байна

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

1 өдрийн өмнө өмнө

С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй шар нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй

2 өдрийн өмнө өмнө

Битүүмжлэгдсэн автомашиныг зарж, 375 сая төгрөг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Токиогийн “Их дуулга”-д оролцох Монголын жүдочид тодорлоо

2 өдрийн өмнө өмнө

Хүүхэд залуусын хөгжлийг дэмжигч "Ачит Ихт" компани

2 өдрийн өмнө өмнө

Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих зааврыг танилцуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Дөрвөн чиглэлд шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

2 өдрийн өмнө өмнө

Ц.Идэрбат: Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

“Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1,000 хүртэл төгрөгөөр бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

2 өдрийн өмнө өмнө

Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр шийдвэрлэнэ

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

2026-11-18 өмнө

Б.Бямбасүрэн: Бэлтгэл хийж байгаад тамирчин болсон

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-18 өмнө

Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдөр хэлэлцэнэ

САНАЛ БОЛГОХ
2026-11-14 өмнө

C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

2026-11-14 өмнө

Г.Хосбаяр: Эдгээр 10 аймагт утааны асуудал маш хүнд байгаа

2026-11-14 өмнө

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

2026-11-14 өмнө

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын цахим системд 444 байгууллагын 23,482 албан хаагч бүртгэгджээ

2026-11-14 өмнө

Л.Мөнхбаясгалан: Алт, зэс, нүүрс дуусдаг юм, ус ч дуусна

2026-11-14 өмнө

Эгийн голын усан цахилгаан станц төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ

2026-11-14 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-11-14 өмнө

Үс засуулбал эд, мал арвижна

2026-11-14 өмнө

Туул гол дагуу Нисэх, Сонсголон орчимд 14.5 га талбайд олон жил хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-11-17 өмнө

2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхээр яагаад бүгд "гөлөг" болчихдог юм бэ

2026-11-16 өмнө

Ус амьдралыг тэтгэдэг бол Мод усыг хамгаалдаг

2026-11-16 өмнө

Н.Учрал: Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх тогтолцоог үндсээр нь шинэчилж байна

2026-11-17 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа

2026-11-17 өмнө

Цас цэвэрлэгээнд 1400 орчим ажилтан, албан хаагч ажиллаж, 350 гаруй тонн давс, бодис цацаад байна

2026-11-17 өмнө

Төсвийн хуулийн онцлох заалтууд

2026-11-17 өмнө

Нийслэлийн 7000 өрхийг дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлнэ

2026-11-16 өмнө

Өмгөөлөгчид цагдан хорих хугацааг нэг сараар тогтмол сунгадаг практикийг шүүмжиллээ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

2026-11-17 өмнө

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

2026-11-16 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгдлээ

2026-11-16 өмнө

6,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа

2026-11-18 өмнө

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай ажлын хэсгийг байгууллаа

2026-11-16 өмнө

Ахуйн хэрэглээний жижиг газны баллон тэсэрч, иргэн гэмтжээ

2026-11-18 өмнө

“Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо

2026-11-18 өмнө

Э.Батшугар: Вакцинаар сэргийлж болох өвчнийг бууруулахад Засгийн газраас анхаарч ажиллана

2026-11-18 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

2026-11-17 өмнө

"Ачит Ихт" компани үйлдвэрийн орчинд экологийн тэнцвэрийг хадгалагч тарвага нутагшууллаа

2026-11-17 өмнө

Ачаалал ихтэй 10 чиглэлд автобусны хүртээмжийг нэмэгдүүллээ

2026-11-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөх морь өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах