• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сошиал сонгуульд хэрэггүй юм байна

Сошиалын балаг

Г.ГАНЧИМЭГ

            Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн эцэслэн гарах хараахан болоогүй ч урьдчилсан дүнгээр АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нөгөө хоёр нэр дэвшигчээсээ хол тасархай түрүүлсэн. Харин хоёр,  гуравдугаар байр будлиантай боллоо гэдэг дүнг ард түмэн тавьж байна. Эрхэм сонгогчдын нүдний өмнө л зүв зүгээр байсан сүлжээ гэнэт гацаж, гуравдугаарт байсан нэр дэвшигчийн саналын тоо тав таван мянгаар өссөөр өглөө болоход өмнөх нэр дэвшигчээ гүйцэж түрүүлэв. Өөрөөр хэлбэл, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар саналаа луйвардуулж хохирчээ. Үүнийг МАХН-ын гишүүд, дэмжигчид эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн. Тиймээс МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг хоёрдугаарт гарч ирсэн нэр дэвшигч гэж үзье. Харин их ч бай, бага ч бай саналыг илбийн аргаар “хулгайлаад” ч гарч ирээгүй МАН-аас нэр дэвшигч М.Энхболд яагаад энэ удаагийн сонгуульд “баян ходоод” болчихов.

Ер нь энэ удаагийн сонгуульд урлаг, соёлын гоё хүүхнүүд, хөөрхөн хөөрхөн юм яриад байсан залуучуудаас илүү зарим нэг улстөрийн намын захиалгаар уу, эсвэл зарим нэг төрийн байгууллагын өөрсдийнх нь санаачлагаар уу гэдгийг мэдэхгүй ч олны өмнө үзүүлсэн илбийн үзүүрбэрүүд л хамгийн гайхамшигтай нь байж чадлаа. Хамгийн эхний үзүүлбэр нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын “Эвтэй Монгол, ээлтэй төр” гэсэн бичиг бүхий сурталчилгааны самбар ганцхан хоногийн дотор бүгдээрээ “Эвтэй Монгол ялна” гэж өөрчлөгдсөн нь зарим сонгогчийн эгдүүцлийг хүргэсэн бололтой. “Тэртэй тэргүй олны танил хүн ахин дахин зурагт самбар хэвлүүлж мөнгө үрж яадаг байна аа”, “Хэлсэн үг нь хэд хэдэн янз болж хувирдаг ийм хүнд би л лав саналаа өгөхгүй” гэх мэтийн  сэтгэгдэлтэйгээр фэйсбүүкт зураг хөрөгтэйгөө дурайж л байсан. Мөн МАН-ын өөрсдийнх нь сошиал орчинд тараасан “2000-аас дээш лайктай хүнтэй хамтарч ажиллана” гэдэг ажлын зар бий. Эндээс харахад МАН-ынхан сошиал сурталчилгаанд ихээхэн анхаарал хандуулж, сонгуулийн үеэр гарч ирсэн золбин сайтуудыг багагүй хөрөнгө мөнгөөрөө санхүүжүүлсэн бололтой. Харин үр дүн нь жаахан тиймэрхүү л байна даа, пиарчдаа. Хамгийн элдэвтэй нь өөрөө мөнгө төлөөд хэт өндрөөс унах тэр мэдрэмж ямар хэцүү байгаа бол. Унаган зан нь угаасаа аядуу зөөлөн хүн юм болохоор нэг их уурлаж ч чадахгүй чавга шиг жаахан улайгаад л өнгөрч байгаа байх даа, хөөрхий минь. Гэхдээ л харамсалтай. Дээр үед сониноор сайд, ялаа хоёрыг алдаг байсан бол орчин цагт сошиалаар сонгуульд нэр дэвшигч, улстөрчдийг эрхэмлэн дээдэлдэг нэр төр, эхнэр хүүхэдтэй нь хамт ангуучилж, эргэж босохгүй болтол нь шороотой хутгадаг болжээ.

Үүн дээр нэмээд хэлэхэд “Дээр үед л дээ...” гэж байгаад сонин дээр бас баатар болж мандаж байснаа дурсдаг хүмүүс ч бий. Өөрөөр хэлбэл, бурууд нүд хурц, зөвд чих зөөлөн юм байна, цаасан хэвлэл. Тэгээд бас ч гэж мэргэжлийн дипломтой нөхдүүд бор боргоо дуудуулан байж ажилладаг юм, энэ өдөр тутмын сонинуудад чинь. Мэргэжилдээ хайртай, үнэлж хүндэлдэг учраас нэг их аашаа эвдэж чадахгүй ээ, тэд чинь. Бас редакцийн бодлого, ёс зүй ч гэж байна. Тиймээс л сошиалаар яваад байсан шиг аймшгийн хар пи арыг та өдөр тутмын аль ч сониноос үзэхгүй л дээ. Харин сошиалын пиарчид бол аймшгийн кинонд дуртай хэсэг үзэгчдийнхээ сэтгэл зүй дээр тоглолт хийж чадаж байна. Гэхдээ гаргасан алдаа нь тэднийг олон нийтийн буюу бүх ард түмний төлөөлөл гэж андуурсан явдал юм. Хариуд нь аймшгийн киног таашаал авахын тулд л үздэг гэдгээ бодит амьдрал дээр баталлаа, ард түмэн чинь. Тэгээд ч фэйсбүүк, твиттерийг 40, 50-хан мянган хүн л хэрэглэдэг юм билээ шүү дээ. Амташсан хэрээ 13 дахина гэгчээр сонгуулиар хуурамч нэрээр нээсэн хаягаа зарж гаршсан хүмүүс хэд хэдэн хаягтай ч байж мэднэ. Ингэхээр чинь энэ тоо арай багасна аа даа. Тэгээд намуудтай гэрээ хийхдээ өөрийнхөө нээсэн 3-4 сайт, 10 пэйж хуудсуудыг хамтарч ажилладаг гэж танилцуулдаг юм уу хаашаа юм. Ганц, хоёрхон хүн руу л сурталчилгааны төлбөр гэж хамаг мөнгө нь урсаад байдаг бололтой. Харин ард түмэн, эрхэм сонгогчид одоо үүнд хууртахааргүй цензуртай болсон байна, Браво. Чангаас чанга алга ташъя.

Өмнөх буюу УИХ-ын сонгуулиар АН ч сошиалаар сурталчилгаагаа хийлгэнэ гээд энэ алдааг гаргаж байсан. Харин түүн дээр нь бодит анализ, зөв дүгнэлт хийж чадсангүй МАН-ынхан нэмэгдлээ. Нэг намынхаа онгирч гүйж байгаад унасан замаар нөгөө нам нь хар хурдаараа гүйгээд орчихсоноос ялгаа юун. Тэгээд ч сонгогчид тэнэг биш. МАН-ынхан пиарчидаа шинэчлэх хэрэгтэй юм байна. Өнөөдрийн өрнөсөн үйл явдал гол дүр нь өөрчлөгдсөн болохоос биш яг 2009 онд болоод өнгөрсөн нэг явдлыг ард түмэнд санагдуулж байна. “Сонгогчид тэнэг бишийг үргэлж сана” гэдэг сануулга ач холбогдол өгч, хөрөнгө мөнгөө цацаад байсан фэйсбүүк, сошиал орчинд чинь хаяглагдаж хэдийнэ хүрсэн байна лээ. За тэгээд хошин шогийнхон ч сонгуулийг хүртэл хошин шог болгож чадах юм байна гэдэг егөөг 2020, 2021 он хүртэл битгий мартаарай, эрхэмсэг ноёд, хатагтай нар аа.

Сошиалын улстөрийг доторлох нь байтугай гадарладаггүй бяцхан хийрхэгчдээс болгоомжлох ёстой гэдэг том сургамжийг хоёр том сонгууль дамнуулан хүртлээ. Одоо хангалттай биш үү. Эцэст нь үнэн гэдэг эвлүүлэгтэй, эвлүүлэггүй постоос ч илүү хүчтэй. Түүн дээр нэмэх хамгийн өндөр оноо нь ард түмэнтэйгээ ойрхон амьдарч, эгэл байх юм байна. Тэгээд дээрээс нь амлалтаа бүү март. Татвар нэмэхгүй, шатахууны үнэ болоод их, дээд сургуулийн төлбөр өсөхгүй, хүүхдийн мөнгийг алгачлалгүй олгоно гэх мэт гоё амлалтуудыг ард түмэн хэзээ ч мартахгүй. Харин хэзээ биелэхийг нь нүдээ ширгэтэл хүлээж байгаа. Ядрах тумсаа байж болох боломж бүрийг хайж, амьдралаа босгож ирэхийн төлөө тэмцэх болно, монголчууд.     

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Златан Ибрагимович гайхалтай...
Гадаадад амьдарч байгаа...

Сошиал сонгуульд хэрэггүй юм байна

Ганчимэг 2017-06-29

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

4 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

5 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

5 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах