• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн хоёрдугаар чуулга уулзалт “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвийн дор Их Тэнгэр цогцолборт өчигдөр боллоо. Энэхүү чуулга уулзалтад 250 орчим олон улсын болон дотоодын төр засгийн төлөөлөгч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид оролцсон юм. Тэд бүс нутгийн бизнесийн хөгжлийн харилцан үр ашигтай түншлэлтэй холбоотой дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн төслүүдийг хэлэлцэхээс гадна бүс нутгийн уялдаа холбоог сайжруулснаар бий болох эдийн засгийн хөгжлийн боломжуудын талаар санал солилцлоо.

Монголын эдийн засаг, бизнесийн өрсөлдөх чадвар нь дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүчний салбарын хөгжлөөс шууд хамааралтай байдаг. Тиймээс хоёрдугаар чуулга уулзалтын үеэр “Бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо: Эдийн засгийн шаардлагаас улс төрийн бодлого руу”, “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ”, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх нь”, “Байгаль орчин дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” гэсэн дөрвөн гол сэдвийн хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулж, хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Мөн чуулга уулзалтын үеэр гурван илтгэл тавигдсан бөгөөд  “Бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд Япон Софт Банк Энержи Корпийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Шигэки Мива, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт” Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Деклан Мэги, “Байгаль орчин, нийгэм, засаглал дахь бүс нутгийн бизнесийн чиг хандлага” сэдвийн хүрээнд “Эрдэнэ Ресурс”-ын тусгай зөвшөөрөл хариуцсан Дэд Ерөнхийлөгч Жон Лионз нар илтгэл тавьсан юм.

Мөн энэхүү чуулганд  Ерөнхий сайд оролцож улсын эдийн засаг болон хөрөнгө оруулалтын орчин, гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгааг онцолж, ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хам­рагдсанаар эдийн засаг тогт­воржиж сэргэх хандлагатай бол­сон хэмээв. Түүнчлэн, Монгол Улсын зээлжих зэрэглэл буцаад тогтвортой гэсэн төвшиндээ хүрч, Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна гэв. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Монгол орон эрдэс түүхий эдийн арвин их нөөцтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан улс. 

Манай улсын гадаад худалдааны эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж 2016  оны байдлаар 8.3 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ оны эхний таван сарын байдлаар 4.0  тэрбум ам.доллартай тэнцлээ. Нийт экспортын 80 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Цаашид эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болгох, хөдөө аж ахуйн түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, дэлхийн зах зээлд  худалдах хэтийн зорилго тавин ажиллаж байгаа.

Далайд гарцгүй Төв Азийн олон улс орны нэгэн адил Монгол Улс ч гэсэн гадаад худалдааны дэд бүтцээ хөгжүүлэх, тээвэрлэлтийн хурдан шуурхай, хямд өртөгтэй шинэ суваг бий болгох, бүс нутгийн худалдааны сүлжээнд нэгдэн орох хүсэл эрмэлзэлтэй байна. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо өнгөрсөн сард болсон “Нэг бүс, Нэг зам” сэдэвт уулзалтад миний бие улсаа төлөөлөн оролцож улс орнуудын хамтын хүчин чармайлтаар бүс нутагт худалдаа, тээвэрлэлтийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, түүнд Монгол Улсын оруулж болох хувь нэмрийн талаар байр сууриа илэрхийлсэн билээ.

Мөн энэ сарын эхээр ОХУ-д болсон “Санкт Петербургийн Эдийн засгийн форум”-ын хүрээнд ч бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга замын талаар олон улс орны бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс хэлэлцсэн” хэмээгээд цаашдаа хоёр хөрштэйгээ хийж байгаа гадаад худалдааг өргөжүүлэхийн тулд чамгүй олон ажил хийхээр төлөвлөснөө танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсаар дамжин өнгөрөх бүх төрлийн тээвэрлэлт, худалдааг цаашид улам нэмэгдүүлэх асар их боломж байгаа гэж үзсэн учраас, энэхүү боломжоо ажил хэрэг болгохын тулд Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд баруун бүсэд транзит тээвэрлэлтийг хийх боломжийг бүрдүүлсэн хатуу хучилттай авто замыг барьж дууссанаа онцлов.

Мөн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг жил ирэх тутам өргөтгөн сайжруулж байгаа, өнгөрсөн жилүүдэд тасалдаад байсан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлт дахин сэргэж эхэлсэн таатай мэдээг энэ үеэр чуулганд оролцогчдод дуулгасан юм.

Цаашид дамжин өнгөрөх төмөр замын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, хоолойн тээвэрлэлтийг хөгжүүлэх чиглэлээр ОХУ, БНХАУ болон бүс нутгийн бусад улс оронтой үр ашигтай санаачилга, төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол Улс идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгийг Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн үгэндээ онцоллоо.

Засгийн газраас баталсан “Хөгжлийн зам хөтөлбөр” нь БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан гурван улсыг хамарсан “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй уялдуулж гаргасан том хэмжээний хөтөлбөр гэдгийг ч чуулганд оролцогчдод танилцууллаа. 

Өчигдрийн чуулга уулзалтад “Токио Мицибуши”, “Софт” банк болон бусад томоохон хөрөнгө оруулагчийн төлөөлөл оролцож байгаад Ерөнхий сайд тун ч олзуурхаж байсан юм. Харин “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” чуулга уулзалтыг зохион байгуулсан Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан “Монголын Бизнесийн Зөвлөл нь хөрөнгө оруулалт, худалдаа, бизнест таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өөрийн гэсэн бодит хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг.

Энэ ч утгаараа Монгол болон олон улсад зохион байгуулагддаг тэргүүлэх төвшний хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулж ирсэн. Одоогоор дэлхийн 100 гаруй улс “Нэг бүс, нэг зам” санаачилгыг дэмжихээ илэрхийлж, үүнээс 40 гаруй улс хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, түншлэхээ мэдэгдсэн.

Энэ санаачилгыг монголын компаниуд хэрхэн бизнесийн боломж болгох вэ, яаж бодит ажил болгон хэрэгжүүлэх вэ гэдэг талаар, түүнчлэн Азийн бүс нутагт ямар боломжууд байгаа, ирээдүйд ямар боломжууд бий болох талаар хэлэлцэж, мэдээлэл солилцохыг энэ удаагийн чуулган маань зорилоо. Монголын компаниуд Азийн бүс нутагт уялдаа холбоогоо сайжруулна гэдэг ирээдүйд бизнес хийхэд илүү өрсөлдөх чадвартай болно гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийлэв.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Ерөнхийлөгч
  • •Фото мэдээ
  • •Халуун сэдэв
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Бөхийн төрлүүд
  • •Нийслэл
  • •Чуулган
  • •Эрүүл мэнд
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
  • •Уул уурхай
  • •Азийн АШТ
ХУРААХ
Улирсан баларсан үеийн...
Спортын гайхалтай агшины...

Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна

Өнөртогтох 2017-06-20

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо
"Ачит Ихт" компани нарны цахилгаан станц болон цэнэг хуримтлуурын системийг суурилууллаа
Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

3 цагийн өмнө өмнө

Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн сүүлийн тоглолт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

4 цагийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл

4 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чөлөөт бөхийн ДАШТ: Монгол Улсаас өнөөдөр дөрвөн бөх барилдана

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" "MOUZ" багт хожигдож, өнөөдөр "Legacy" багтай тоглоно

1 өдрийн өмнө өмнө

“Монголын сайхан орон” тоглолтыг толилууллаа

1 өдрийн өмнө өмнө

Монгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байна

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянана

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Асхар:Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2 өдрийн өмнө өмнө

Лука Дончич 52 оноог авч, Лейкэрс хожлоо

2 өдрийн өмнө өмнө

Увс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Лондоны металлын биржийн А зэрэглэлийн зэсийг үйлдвэрлэн, экспортод гаргаж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Эрүүл мэндийн байгууллагуудыг өвлийн ачаалалд бэлтгэнэ

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "MOUZ" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2 өдрийн өмнө өмнө

Улстөрчдийн хэн юу хэлэв?

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна

2026-10-25 өмнө

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

2026-10-25 өмнө

У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ

2026-10-25 өмнө

Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна

2026-10-25 өмнө

Лебронгүй Сиксерс улирлын гурав дахь хожлоо байгууллаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-22 өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-22 өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2026-10-22 өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-23 өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

2026-10-23 өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

2026-10-23 өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

2026-10-23 өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

2026-10-23 өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2026-10-24 өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

2026-10-23 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

2026-10-22 өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2026-10-22 өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2026-10-24 өмнө

Н.Учрал:Хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулна

2026-10-22 өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2026-10-23 өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

2026-10-21 өмнө

Үс засуулбал эрч хүч ихэснэ

2026-10-23 өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

2026-10-21 өмнө

Цас орохгүй, өдөртөө 5-7 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Засгийн газар ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

2026-10-23 өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

2026-10-24 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах