• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ч.Насантогтох: Наймуулаа давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадсан

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхмийн эрхлэгч, СУИС-ийн хүндэт профессор, МУГЖ Ч.Насантогтохыг урилаа. Домогт “Соёл эрдэнэ” хамтлагийн үнэ цэнэтэй гишүүдийн нэг, орчин цагийн залуу дуучдыг төрүүлэх эрхэм үйлсдээ сэтгэл оюун, эрдэм чадлаа зориулж байгаа билээ. Өнгөрсөн хоёр жилд Монголчуудыг тайзны өмнө уясан “Яг түүн шиг” шоуны арын албанд олон мундаг хүмүүс ажилласан. Тэдний нэг нь яах аргагүй Ч.Насантогтох багш байлаа. Дуучин, жүжигчин нэг бүртээ гадаад дотоодын олон уран бүтээлээр дуулах урлагийн хичээл зааж байсан нь яах аргагүй ямар чадварлаг уран бүтээлч вэ гэдгийг нь харуулсан юм. Тиймдээ ч бид түүнийг урлагийн салбарын “Чухал хүн”-ээр нэрлэсэн хэрэг. Бидний ярилцлага олон сэдвийг хамарсан юм.

-Та сайхан зусч байна уу. Таны зуны амралт хараахан эхлээгүй бололтой?

-Сайхан зусч байна. Бидний амралт хараахан эхлээгүй байгаа. Тэнхмийн эрхлэгч нар долоон сар гаргаж байж л амарч эхэлнэ шүү дээ. Хийсэн ажлын тайлан гаргах, ирэх хичээлийн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулах, нийт багш нарынхаа ачааллыг тэгшитгэх, 2017-2018 оны хичээлийн жилд хэчнээн хүүхэд элсүүлэх вэ гээд л бичиг цаасны ажил ид эхэлж байна. Мөн өнөөдөр магистрын диплом гардуулах, маргааш бакалаврын диплом гардуулах ёслол болно. Энэ нь манай сургуулийн хэмжээнд болох өдрийн болон эчнээ ангийн төгсөгчдийн маань эрдмийн баяр, томоохон арга хэмжээ юм.  

-Ер нь их л завгүй байгаа юм байна. Завгүй гэснээс та өнгөрсөн хавар нэлээд ачаалалтай ажилласан байх. Сургуулийн ажлаасаа гадна “Боловсрол суваг” телевизээр гарсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь та?   

-Энэ шоуны бэлтгэл ажил, төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулалт, маркетинг, менежмэнт гээд дэлгэцийн ард хийсэн ажил зөндөө. Мөн шоуны утга учрыг ард түмэнд ил тод, үнэн зөв, нээлттэй байдлаар үзүүлэхэд маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Үзэгч нэг кноп дараад л хүссэн нэвтрүүлгээ үзэх амархан. Харин социализмын үеийн суперстаруудыг өнөөгийн нийгэмд орчин цагийн урлагаар дамжуулан шинэ залуу уран бүтээлчид “дахин амилуулж”, энэ шоугаар дамжуулан өөрсдийнхөө чадал чансааг амьдарч буй нийгмээрээ тодорхойлуулна гэдэг нэлээд эрсдэл өндөртэй.

Гэхдээ манай оролцогчид үүнийг маш сайн чадаж, зам мөрөө улам батжууллаа. Түүнчлэн манай орчин цагийн соёл урлаг гадаадын урлаг соёлтой мөр зэрэгцэх хэмжээнд очиход энэ шоу нэвтрүүлэг маш их түлхэц өгсөн. Үүнд оролцогчид, шүүгчид, арын албаныхан гээд энэ нэвтрүүлгийг бүтээхэд гар бие, сэтгэл оюунаа чилээсэн хүн бүхэн маш их үүрэг гүйцэтгэж байгаа.

Гадаадын 36 оронд болж буй шоуг Монголд ч гэсэн яагаад хийж болдоггүй юм бэ гээд л шууд хийчихээгүй. Зөвшөөрөл авах, хөрөнгө санхүү босгох гээд бүх зүйлийг тэгээс эхэлж байж л энэ сайхан нэвтрүүлэг бүтэж боссон. Шоу нэвтрүүлэг хийх нөхцөл бүрдсэнээр бүх зүйл бас “ок” болчихгүй. Ямар баг бүрдүүлэх вэ, ямар маркетинг хийх вэ, яаж зохион байгуулбал үзэгч түмэнд гоёор хүрэх вэ, энэ ажлыг хийхийн тулд энэ багт хэн хэн байх вэ гэдэгт “Боловсрол суваг” телевизийнхэн маш их ач холбогдол өгч ажилласан. Мөн энэ шоуг дэмжиж ажилласан баг бүрэлдэхүүн бүхэнд баярлаж талархаж байна. Тиймээс хамгийн түрүүнд энэ шоуг дэмжиж, Монгол Улсад цоо шинэ шоуг оруулж ирэхэд дэмжиж ажилласан байгууллагуудад хамгийн ихээр талархаж буйгаа “Монголын мэдээ” сониноор дамжуулан дайя.  

-Манайхан янз бүрээр шоу нэвтрүүлэг хийх гэж оролдож байсан. Үнэндээ “Яг түүн шиг” шоу шиг өндөр төвшинд хийсэн нь үгүй. Оролцогчдын чансаа ч их өндөр, дандаа мэргэжлийн хүмүүс л оролцсон юм уу гэмээр байсан. Та орчин үеийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ оруулаад, бас араасаа төрж гарах дуучдыг бэлтгээд явж байгаа хүний хувьд залуучуудын дуулах ур чадварыг хэрхэн үнэлж байна вэ?

-Миний хувьд дуулах ур зүйн багшаар хоёр дахь жилдээ ажилласан. Сэтгэл өндөр байгаа. Манай залуус үнэхээр мундаг байсан. Аль нэгийг нь ялгаж ярих утгагүй. Юуны өмнө “Боловсрол суваг” телевизийнхээ хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэх ёстой. Хамгийн гол нь энэ шоу дуучин болох хүсэл эрмэлзлэлтэй ч дуучин болж чадаагүй, магадгүй дуучин болсон ч мэргэжлээрээ ажиллаагүй, умартаад явж байгаа залуучуудад эргэж нэгийг бодогдуулсан болов уу.

Эхний жилийн шоунд дуулаачаас тэс өөр мэргэжлийн хүмүүс оролцсонд баярлаж, өнөөдрийг хүртэл тэднээрээ бахархаж явдаг. Яагаад гэвэл, тэд анхных гэдгээрээ ард түмэнд мартагдашгүй дурсамж, гайхалтай сайхан мэдрэмжийг үлдээж чадсан. Өөрсдөд нь ч гэсэн уран бүтээлийн маш олон дүр зургийг бий болгож, илүү эрч хүчтэй ажиллах энергийг бэлэглэсэн гэж боддог. Тэр шоунд оролцсоноор зарим уран бүтээлчийн нэр хүнд гадаадад өсч, илүү олон уран бүтээл хийх зам мөр нь хүртэл тавигдаад явж байна. Манай Н.Мөнхсоёл Солонгост олон сарын гэрээтэйгээр нэвтрүүлэгт оролцсон. “Яг түүн шиг” шоугаар л Н.Мөнхсоёлыг олоод харчихсан байна шүү дээ.

Тиймээс энэ мэтчилэн шоу утга учиртай, үр дүнгээ өгч байгаа. Тэр ч байтугай тэс өөр мэргэжлийн топ моделиудыг энэ шоунд амжилттай оролцуулсан. Бүтэн сарын турш бүжиг, жүжиг, долоо хоногийн дотор дуу бэлдүүлээд, маke up зэрэг шоутай холбоотой бүхнийг мэргэжлийн хүн шиг сурна гэдэг амаргүй даваа. Мэргэжлийн уран бүтээлчидтэй тэднийг өрсөлдүүлнэ гэдэг бол том эрсдэл, хэцүү зүйл. Анх нэлээд бодсоны эцэст “Боловсрол суваг” телевизийн урилгыг хүлээн авч, дуучин болоод мэргэжлийн бус ч дуулах дуртай хүүхдүүдээ бэлдэж байлаа. Эргээд үр дүн харагдаж байгаа нь л хамгийн сайхан зүйл.

Оролцогчид маань мэргэжлийн дуучин биш ч тухайн үед гурвуулаа л долоо хоногийн ялагчаар шалгарч байлаа. Хэрэв байгалиас заяасан дуу хоолойны өгөгдөл байгаа л бол богино хугацаанд эрчимтэй хичээллэж ажилласнаар өөрсдийгөө шинээр нээж болохыг тэд маань харуулж чадлаа. Энэ жилийн шоунд ч гэсэн манай оролцогчид мөн л ялгаагүй өнгөрсөн жилийн оролцогчид шиг маш их эрч хүч, хурдтай ажилласан. Бүгдээрээ л суурь сайтай, мэдлэг боловсролтой, хэлсэн ярьсан зүйлийг дор дор нь тусгаж авч байсан учраас ажиллахад хялбар байсан.

-Гэхдээ дууг зүгээр нэг дуулаад өнгөрөх нэг өөр. Харин байгалиас заяасан өгөгдөл дээрээ зүрх сэтгэлээ зориулж, бүр чин сэтгэлээсээ дуугаа мэдэрч, түүнийг амилуулж дүр бүтээн жүжиглэх бас нэг ондоо шүү дээ?  

-Өөрийнхөө нүүр царайгаар илэрхийлэх, жүжиглэх нэг өөр. Сэтгэлээрээ өөрийгөө хөглөн тэр дууг амилуулж дуулах, дууны дотоод ертөнцийг өөрийн сэтгэлийн дотоод ертөнцтэйгөө холбож үзэгчдэд хүргэнэ гэдэг бол өөрөө асар нарийн ур ухаан. Манай уран бүтээлчид өөрсдийнхөө хэмжээнд, өөрсдийнхөө шавхагдашгүй уран бүтээлч сэтгэлгээгээр өөрийнхөө дотоод сэтгэлийн мөн чанарыг ямар ч байсан үзүүлж чадаж байгаа уран бүтээлчдийг зөв сонголттойгоор энэ шоунд оруулж чаддаг.

Өөрөөр хэлбэл, хүссэн болгон нь бас энэ шоунд оролцох боломжгүй. Энэ шоунд оруулахын тулд өнөөгийн энэ нийгэмд хэрхэн яаж залуучуудад сайн үлгэр дууриал болох, сайхан уран бүтээлч хэвээрээ явахын тулд зам мөр нь улам дардан байх, тухайн уран бүтээлчийн дотоод ертөнцийг энэ шоугаар дамжуулж яаж нээж үзүүлэх вэ гэдэг зөв бодол, энерги “Боловсрол суваг” телевизийнхэнд байдаг юм билээ.

Түүнийгээ энэхүү шоутайгаа хослуулан залуучуудын нийгэмд эзлэх байр суурь, тухайн хүний шавхагдашгүй нөөцийг ашиглан урлагаар маш олон талаас нь үзүүлдэг. Нэг оролцогч гэхэд л хөгшин, залуу, эсвэл хар арьстан гээд янз бүрийн дүрд хувирч, авьяас чадвараа дайчилсан. Найман оролцогч наймуулаа л давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадаж байлаа. Яахав, шүүгчид ажлаа хийж байгаа хүмүүс учраас янз бүрээр хэлэх тохиолдол байсан. Заримдаа шүүгчид оролцогчдоо хараад гайхширч ч байлаа. Хүлээж төсөөлж байснаас нь илүү авьяас чадварыг оролцогчдоосоо бас олж харсан шүү дээ. Нэг хэсэг нийгэм тэр аяараа “Яг түүн шиг” шоугаар амьсгалсан.

“Яг түүн шиг” бол XXI зуунд гарч ирж чадсан, хүн болгон үзэх дуртай, залуучуудын маань хийж байгаа шоу. Манай иргэд ч ярьж байна шүү дээ. “Халтар царайт”-ыг үзэж байхад гудамжаар нэг ч хүн явдаггүй байлаа. Энэ шоу яг тэр үеийг эргээд авчрах шиг болсон. Орой 20 цагаас шоугаа үзэхийн тулд гэр орныхоо бүх ажлыг амжуулдаг гэж. Хоолоо хийгээд идчихсэн, хүүхдүүдээ усанд оруулчихсан, ахуй амьдралын аар саар асуудал бүхнийгээ энэ шоунаас өмнө амжиж зохицуулж байлаа шүү дээ.

-Та залуучуудаа их магтаж байна. Гэхдээ өмнөх үегүйгээр бид бас мундаг болж цойлохгүй л дээ. Та ер нь энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ. Танаас ч гэсэн суралцах зүйл их байгаа нь харагдаж байна. Сургууль, телевизийн хооронд гүйхээс гадна өнгөрсөн хавар “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтоо хийсэн шүү дээ?  

-Би хувьдаа бүхий л зүйлийг амжуулах ёстой гэдэг зарчим баримталдаг. Өөрийгөө голохгүй, харин ч авьяас чадвараа дайчлан өөрийнхөө хэмжээнд хүрч болох бүхий л нөөц боломжоо шавхаж, зорилгодоо хүрэхийн төлөө хичээж  ажилладаг, ажилласаар ч байгаа. Би хэдий их ажилтай байлаа ч гэсэн хүн хүнийг хүндлээд, хамтарч ажиллахад үр дүн гарна гэж итгээд, “Ийм уран бүтээлч байвал манай шоунд оролцогчдод цэнэг хайрлана. Бидэнтэй санаа нийлж хамтарч ажиллана байх” гэдэг үзэл бодол, итгэл найдварыг нь үгүйсгэхийг хүсээгүй. Нөгөөтэйгүүр, тэр том шоуны ард гарах гээд бүхэл бүтэн баг нэг хүч болчихоод байхад би хэчнээн их ажилтай байсан ч гэсэн “Үгүй” гэж хэлэх зүрх байгаагүй юм. Миний эрхэлж буй ажил бас л цаг наргүй. Одоо ч гэсэн би нэг хуралд явах гээд л өнгөлзөөд л сууж байна шүү дээ. “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтын тухайд би нэг мэдсэн тайзан дээр 40 жил болчихсон байсан.

Дээрээс нь миний дуулдаг “Үерхэл чамайгаа нандигнана” дууг гурван гавьяатын төрүүлсэн уран бүтээл юм билээ. Монгол Улсын гавьяат багш Л.Галмандах хөгжмийг нь зохиож, Монгол Улсын гавьяат багш, яруу найрагч  Д.Мандахсан шүлгийг нь бичиж, би дуулсан. Энэ дуу маань эдүгээ 30 дахь жилийн хавартайгаа золгож байна. Үүн дээр нэмээд манай СУИС анх 1997 онд эстрад дууны анги байгуулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхлээд 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Олон сайхан түүхт давхцал таарсан учраас би энэ бүхнийг нэгтгээд өнгөрсөн оны сүүлчээр “Орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхмийн нээлттэй өдрүүд” гэж долоо хоногийн нээлттэй өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан.

Өмнө нь хоёр, гурван жилийн өмнө бас хийж байлаа. Энэхүү өдөрлөгтөө нэртэй уран бүтээлчдийг урьж оролцуулан, хандивын тоглолт хийж, үе үеийн төгсөгч, багш оюутнуудын хамтарсан болон дан багш нарын тоглолт, тэнхмээ сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Харин хандивын тоглолтдоо зориудаар хөгжлийн бэрхшээлтэй болоод алслагдсан дүүргүүдэд амьдардаг хүүхдүүдийг оролцуулсан даа.            

-Та дуучдаас хамгийн анх Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн. Араасаа маш олон гавьяат төрүүлсэн булган сүүлтэй хүн юм билээ?

-Би эстраддаа хоёр дахь, дуучдаасаа анхны гавьяат нь л даа. Соёлын төв өргөөний захирал Б.Байгалмаа болон “Соёл эрдэнэ” хамтлагийн маань уран бүтээлчид дэмжиж, Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээж 1990-ээд оны сүүлчээр Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор шагнуулж байлаа.

Миний өмнөх буюу “Соёл эрдэнэ” хамтлагаас төрсөн анхны гавьяат бол ууган гишүүдийн нэг, хөгжмийн зохиолч, гайхалтай мундаг гитарчин Д.Галсанбат ах маань 1990-ээд оны эхээр хүртэж байсан түүхтэй. Саяхан манай хамтлагаас отгон гавьяат төрсөн. 40-өөд жил бөмбөрчин хийсэн Б.Цолмон маань ямар мундаг уран бүтээлч билээ. Ер нь манай “Соёл эрдэнэ” хамгийн олон гавьяатыг төрүүлж, ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг.

-Үзэгч, сонсогчид таны нөр их хөдөлмөр, цаг завгүй ажиллаж байгааг ойлгож мэдэрч байгаа. Гэхдээ бас нэг хүлээлт бий. Хуучны сайхан дуунуудаа дуулсан бие даасан тоглолтоо хэзээ хийх бол гэж чимээ тавьж суугаа даа?

-Манай сургуулийн тухайд нэг хүүхдэд хоёр багш оногддог онцлогтой. Тиймээс багш шавь хамтраад өнгөрсөн хавар “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтыг Бөхийн өргөөнд хийсэн. Гурван цагийн турш үзэгч, сонсогчидтойгоо сайхан байлаа. Харин бие даасан тоглолтын тухайд ирэх намар буюу урьдчилсан байдлаар арваннэгдүгээр сард хийхээр товлоод байгаа.

-Та бие даасан тоглолтоо хийхгүй хэр нь үе үе хандивын тоглолт хийдэг. Анх 10-аад жилийн өмнө “Миний охин сайн хүн болоорой” си ди-гээ гаргаж, олсон орлогоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулна гээд “Монгол ньюс” дээр хэвлэлийн хурал хийж байсныг чинь мэдэх юм байна?  

-Би нийгмийн сайн сайхны төлөө ажлуудыг хийдэг. Түүнийгээ тэр болгон нийтэд зарлаад байхыг хүсдэггүй. Тухайн үед би “Миний охин сайн хүн болоорой” си ди-гээ гаргаж байсан. Яг 10 жилийн өмнө юм байна. Тэр үед манай рок попын уран бүтээлчдээс хэн нь ч си ди гаргаагүй байсан. Би хамгийн анх хүүхдэд зориулсан си ди гаргаж байлаа. Дараа нь манай залуу уран бүтээлчид си ди гаргах ажлыг эрчимтэй хийсэн юм. Хүүхдэд зориулсан бүтээлийг би оюутан байхаасаа буюу 1980-аад оноос эхлээд л дуулсан. Социализмын үе байсан учраас дуулсан дуу болгоноо клипжүүлээд мөнгө зараад явж байсан удаагүй. Хүүхдэд зориулсан уран бүтээлд ч гэсэн яг адилхан л зардал мөнгө гарна шүү дээ.

Социализмын үед хүүхдэд зориулсан тусгай программаар соёл урлагийнхан үйлчилдэг байсан. Зундаа лагерь, хүүхдийн зуслангаар зориуд явж тоглох, өвөлдөө 10 жилийн сургуулиудаар явж тоглодог байлаа. Одоо ийм тоглолтууд үнэхээр байхгүй болчихсон. Бүр үгүйлэгдэж байгаа. Хүүхэд залуучуудыг одоо юугаар хүмүүжүүлж, яаж өсгөж дэвжээж байгаа юм бэ. Энэ ажил үнэхээр их хоцрогдсон. Тиймээс би дараа жилээс эхлээд хамгийн гол нь хүүхдүүдийнхээ хүмүүжлийг бодож нас сэтгэхүйд нь тохирсон уран бүтээл хийнэ.

Яагаад өнөөдөр хүүхдүүд “Хайраа, би чамд хайртай”-гаас өөр дуу дуулахгүй байгаа юм бэ. Хүүхэд бүрийн нас сэтгэхүйд тохирсон уран бүтээлийг яагаад хийхгүй байна вэ. Монголын Хүүхдийн ордны найрал дууны дугуйлангийн хүүхдүүдийг би “Үерхэл чамайгаа нандигнана” тоглолтдоо оролцуулсан. Би зөвхөн өөрийнхөө оюутнуудыг л гэж явцуурдаггүй. Хүүхдүүд яагаад үе үеийн мундаг дуучидтай хамт тоглолтод орж болохгүй гэж. Тэд хамтарч тоглолтод орсноороо нүд нь нээгдэж, маш олон зүйлийг сурч мэднэ. Цаашид сурч боловсрох үйлдээ илүү их эрч хүч авч байгаа юм.

Тиймээс бид хаана хаанаа нээлттэй, бие биеэ дэмжээд явах хэрэгтэй гэж боддог. Уран бүтээлчид маань ч гэсэн өнөөдөр зөвхөн хүүхдийн баяраар л нэг тоглолт хийлгүй, зөвхөн өөрийнхөө тоглолт дээр л хүүхдүүдийг авчирч дуулуулалгүй, эсвэл клипэндээ оруулаад өнгөрөх биш хүүхдүүд зориулж буян хийгээсэй л гэж боддог. Эргээд тоглолтдоо оролцсон хүүхдүүдийг тусалж дэмжээсэй.

-Таныг бүр хилийн чанадад хүртэл хандивын тоглолт хийсэн гэж сонссон юм байна?

-Би Америкт байгаа монголчууддаа тоглолт хийж чадаагүй л яваа. Харин гурван жилийн өмнө Америкийн монгол сургуульд очиж хандивын тоглолт хийж байсан. Манайхан Америкт маш их тоглолтоор очдог хэр нь хандивын тоглолт хэзээ ч хийдэггүй. Бид бүгдээрээ л гадагшаа явж тоглолтоо хийх дуртай. Мөнгө олдог уу, олдог. Гэхдээ бид тэнд байгаа монголчуудаа эх орон руугаа татахын тулд зүрх сэтгэлтэй байж, тэдэндээ эерэг санаа төрүүлэхийг хичээх хэрэгтэй. Бид бүгдээрээ Монголдоо элэг бүтэн байвал хэчнээн сайхан бэ. Дээрээс нь тэнд төрж өсч байгаа монгол цустай ч эх хэлээ мэдэхгүй харь хэлээр ярьж байгаа хүүхдүүдийг монгол сэтгэлгээ, хөг аялгуугаар жаахан ч гэсэн хөглөхийн тулд  л би хандивын тоглолт хийж, уралдаан зарлаж, үзэсгэлэн зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахын тулд Монголдоо үйл ажиллагаа эрхэлж байгаа хүүхдийн гэсэн тодотголтой, тэднээр овоглож буй хувь, хувьсгалын байгууллага, ТББ-ын үүдийг уйгагүй тогшиж явсан шүү. Эцэст нь найзаасаа, сүү шиг сайхан сэтгэлтэй цөөн хэдэн хүнээс л дэмжлэг авч, оролцогчдынхоо шагнал, медалийг эндээ хийлгээд аваад явж байлаа. Америкт амьдарч буй монголчууд маань халуун дулаанаар хүлээж авсан. Ийм арга хэмжээг зөвхөн Америкт биш монголчууд олноороо суурьшиж, хүүхдүүд, гэр бүлтэйгээ амьдарч байгаа Солонгос, Польш, Унгар зэрэг олон улс оронд зохион байгуулж болно.

Манай уран бүтээлчид гадаадад  тоглолт хийхдээ хүүхдүүдийг нь битгий орхиж, мартаж байгаарай. Ядаж нэг удаа ч болох нь ээ, хүүхдүүдэд зориулаад хандивын тоглолт хийгээч гэж байнга уриалдаг. Эцэг эхчүүд нь ямар их баярлах бол. Харамсалтай нь хүүхдэд зориулсан тоглолт, уран бүтээлийг дэмжих дэмжлэг хомс. Хувь, хувьсгал, олон улсын ч бай хүүхдээрээ овоглодог хэр нь ийм санал санаачлагыг дэмжихдээ хойрго санагдсан.

-Та энэ ажлыг хийхдээ ганцаардсан байна шүү дээ?  

-Тийм ээ, гэхдээ би тэгэсхийгээд орхихыг хүсээгүй. Өөрийнхөө боломж чадлаар л үргэлжлүүлээд хийсээр байгаа. Анх 10 жилийн өмнө санаачлан хийж байхдаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэднийг асран халамжилж буй ар гэрийнхний хийсэн бүтээлийг худалдан авч бодит дэмжлэг болооч гэж иргэдээсээ хүсч байсан. Өнөөдөр ч гэсэн энэ уриалгаа мартаагүй. Харин тухайн үед хамтарч ажилласан “Салхич шувуу” ТББ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний төвийнхөндоо одоо ч талархаж явдаг.

-Монгол дэг сургалтаар олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхийн жишигт нийцсэн боловсон хүчин бэлтгэнэ гэдэг нь танай сургуулийн эрхэм зорилго юм байна. Эцэст нь, тэнхмийн эрхлэгчтэй нь уулзсан юм чинь дуучин болох хүсэл сонирхолтой хүүхэд залуус “Энэ сургуульд яаж элсдэг юм бол оо” гэдгийг асуугаасай гэж хүлээж байгаа болов уу?     

-Манай сургуульд ч, манай орчин үеийн хөгжмийн урлагийн тэнхимд ч гэсэн Армян, Казакстан, ОХУ-д дээд боловсрол эзэмшсэн, магистраас дээш зэрэглэлтэй багш нар ажилладаг. Манай тэнхим гэхэд 15 багштай. Үндсэн болон цагаар багшилдаг. 100 гаруй өдрийн болон эчнээ ангийн бакалавр, магистрын суралцагчидтайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа чармайн явуулж байна даа. Дуучин болох хүсэл сонирхолтой хүүхэд тодорхой шалгуурыг давж байж манай сургуульд элсэнэ.

ЕБС төгссөн, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх ёстойгоос гадна байгалиасаа заяасан өгөгдөл маш чухал. Харин Хөгжим бүжгийн коллеж төгссөн хүүхдүүд тэнд үзсэн хичээлүүдээрээ дүйцүүлэлт хийгдээд дэвшин суралцах боломжтой. Одоо үеийн хүүхдүүд ер нь жаахан шантрамтгай болжээ. Аливаа даалгавар биелүүлэхдээ хойргоших, амарчлах, өнгөн талаас нь харах зэрэг байдал давамгай болсон нь анзаарагддаг. Тиймээс манай сургуульд элсэгчид “Би үүнийг л сурахгүй бол энэ сургуулийг төгсч чадахгүй” гэдэг хатуу шаардлагыг өөртөө тавьж, биеэ дайчлах хэрэгтэй. Зарим нь ч үнэхээр мундаг хүүхдүүд орж ирдэг.         

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих
Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна
А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Боловсрол
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Яам, Агентлаг
  • •Ярилцлага
  • •Чуулган
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Байнгын хороо
  • •E-Sport
  • •Эрүүл мэнд
  • •Сэрэмжлүүлэг
ХУРААХ
Н.Номтойбаяр: 2018 онд тэтгэврийн...
Зөв жишиг

Ч.Насантогтох: Наймуулаа давтагдашгүй дүр төрхийг бүтээж чадсан

Ганчимэг 2017-06-15

Сэдвүүд : #Оддын амьдрал   #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Дараа жилийн зуныг KHARKHORUM 360°-тай хамт хүлээх үлдлээ...
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих
Улс үндэстэн бүр оюун санааны эрхэм зүйлтэй байдгийг “KHARKHORUM” фестиваль харуулж байна
А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
42 минутын өмнө өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

43 минутын өмнө өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

46 минутын өмнө өмнө

Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт өчигдөр дууслаа

47 минутын өмнө өмнө

Соёл, урлагийн ажилтны өдөр тохиож байна

1 цагийн өмнө өмнө

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

1 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бар өдөр

1 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 16-18 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

1 өдрийн өмнө өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

1 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 13-15 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

1 өдрийн өмнө өмнө

Долоон жилийн үр дүнгээ танилцууллаа

1 өдрийн өмнө өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2 өдрийн өмнө өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2 өдрийн өмнө өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2 өдрийн өмнө өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2 өдрийн өмнө өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2 өдрийн өмнө өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2 өдрийн өмнө өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

САНАЛ БОЛГОХ
2026-09-07 өмнө

“Өндөр түвшний лабораториуд зөвхөн манай сургуулийн бус, Монголын мэдээлэл, холбооны салбарын нийт судлаачдад нээлттэй”

2026-09-08 өмнө

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07 өмнө

Газрын тосны эрэл хайгуул, олборлолтын талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо

2026-09-08 өмнө

Н.Учрал: 2026 оны төсвийн тодотгол бол төсвөө иргэддээ зориулж, дарамтыг төр өөртөө авах бодлогын шийдэл юм

2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-08 өмнө

Эсрэг тэсрэг байр суурь

2026-09-07 өмнө

Монголын сагсан бөмбөгийн “Оюутны лиг” ирэх улиралд “Степпэлинк холдинг” компанитай хамтран ажиллана

2026-09-08 өмнө

Төсвийн алдааг засах ээлжит бус чуулган эхэллээ

2026-09-07 өмнө

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

2026-09-06 өмнө

Төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүллээ

2026-09-07 өмнө

ШУТИС-ийн МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх KOICA-гийн төслийн үр дүн, цаашдын өгөөж

2026-09-08 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-08 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд “FISSURE Playground 3” тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-09-06 өмнө

Цогтцэций-Ханги чиглэлд нэг удаад 1.2 сая төгрөгийн авто замын төлбөр төлж байна

2026-09-06 өмнө

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-08 өмнө

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышиньтэй уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

2026-09-08 өмнө

Эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон айл өрхийн халаалтыг ирэх долоо хоногт өгч эхэлнэ

2026-09-07 өмнө

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-08 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-08 өмнө

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах