• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

“Дүүриймаа”-чдад хариуцлага тооцооч

“Цаана чинь, дарга нар ирж байна шүү. Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халадаа өмсөөрэй” гэдэг шиг л хаа сайгүй хотоос ирж буй дарга нарт зориулан тусгайлан нэг “Дүүриймаа” бэлтгэн, бүлтэртэл гангалдаг уламжлал тогтоод удаж буй. Улмаар өнөөх ганган угтагч бүсгүйчүүд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин эрхэм дарга нарт хүндэтгэл үзүүлэн ёслол төгөлдөр угтдаг байдал аль ч Засгийн газрын үед байсаар ирсэн түүхтэй. Угтаа бол хотоос ирсэн дарга нарт хөл алдан гүйхэд жилдээ хэчнээн төгрөг зарцуулагдаж байгааг хэлж мэдэхгүй юм. 

Тиймээс ч энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү үйл ажиллагааг хориглосон. Өөрөөр хэлбэл, улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болгосон.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг ч болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтоод байгаа. Мэдээж улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед орон нутгийн удирдлагууд угталт, үдэлт хийх гэж хамаг байдгаа барахгүй байна гэдэг сайн хэрэг.

Тиймээс ч Ерөнхий сайдын уг шийдвэр тун ч цаг үеэ, нүдээ олсон шийдвэр байлаа хэмээн дээр, дооргүй л магтан, талархан хүлээн авсан.
Тэгвэл намрын чуулган завсарлаж гишүүд хөдөө, орон нутагт явж, тойрогтоо ид ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайд ч эдгээр өдрүүдэд хөдөө, орон нутагт ажиллаж буй. Гэтэл нөгөө “илжиг модон хударгандаа дуртай” гэдэг шиг өнөөх аймаг, сумдын удирдлагууд “Дүүриймаа” ажиллагаагаа орхигдуулж чадахгүй л байна. Тодруулбал, энэ сарын 22-ноос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  баруун аймгуудад ажиллаж эхэлсэн.

Түүний хөдөө, орон нутагт ажиллах томилолт Баян-Өлгий аймгаас эхлэх байсан. Гэтэл энэ үеэр Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болсон. Улмаар цаг агаарын байдлаас болоод онгоц газардах боломжгүй болсон учир чиглэлээ өөрчилж, Ховд аймагт газардсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийнхан өнөөх сурсан зангаараа “Дүүриймаа”-дах ажиллагаагаа “төгс” хийхээр бэлтгэлээ базаачихсан байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг угтаж авахаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагч нимгэн хувцастай нойтон цасан дунд дөрвөн цаг гаруй хүлээсэн юм байх. Энэ талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөөр ёстой нэг шуугиж өглөө. Цасан дунд нимгэн хувцастай “Дүүриймаа”-дах ажилд дайчлагдсан гэх хүүхдүүдийн зургийг элдэв тайлбартайгаар одоо хэр нь оруулсаар л байна. Гэтэл аймгийн удирдлагуудад ингэж “хөл алдах” хэрэггүй гэдэг үүргийг Ерөнхий сайд маань аль эрт өгчихсөн шүү дээ.

Засгийн газраас хөдөө, орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг эрс хориглочихоод байхад л “Дүүриймаа”-даад байгаа хүмүүсийг ер нь яах ёстой юм бэ. Ерөнхий сайд нэгэнт албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгочихсон юм чинь одоо өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлэхгүй байгаа тэр нөхдүүдэд хариуцлага тооцвол яасан юм. Тэгж л их мөнгө нь илүүдээд байгаа бол тэр мөнгөө ядарсан иргэддээ, өнчин хүүхдүүдэд өгчих. Тэр нь нэрэнд чинь цэвэр, тэгээд ч буян болно шүү дээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Сагсанбөмбөг
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Уул уурхай
  • •Эрүүл мэнд
  • •Степпе Арена
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
ХУРААХ
NBA-ын өчигдрийн шилдэг 5 (17-03-26)
Төрийн албаа чадавхижуулж,...

“Дүүриймаа”-чдад хариуцлага тооцооч

Отгонмягмар 2017-03-27
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
“Дүүриймаа”-чдад хариуцлага тооцооч

“Цаана чинь, дарга нар ирж байна шүү. Ширээнийхээ бүтээлгийг солиорой, шинэ халадаа өмсөөрэй” гэдэг шиг л хаа сайгүй хотоос ирж буй дарга нарт зориулан тусгайлан нэг “Дүүриймаа” бэлтгэн, бүлтэртэл гангалдаг уламжлал тогтоод удаж буй. Улмаар өнөөх ганган угтагч бүсгүйчүүд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин эрхэм дарга нарт хүндэтгэл үзүүлэн ёслол төгөлдөр угтдаг байдал аль ч Засгийн газрын үед байсаар ирсэн түүхтэй. Угтаа бол хотоос ирсэн дарга нарт хөл алдан гүйхэд жилдээ хэчнээн төгрөг зарцуулагдаж байгааг хэлж мэдэхгүй юм. 

Тиймээс ч энэ сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү үйл ажиллагааг хориглосон. Өөрөөр хэлбэл, улс орны төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөө үед дээд шатны байгууллагаас албан томилолтоор ажиллаж байгаа албан тушаалтныг угтах, үдэх ажиллагаа зохион байгуулахгүй байхыг Монгол Улсын Ерөнхий сайд бүх шатны Засаг дарга нарт  үүрэг болгосон.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр тухайн аймаг, сумын удирдлагууд орон нутгийнхаа хилийн зааг дээр угтаж, үддэгийг ч болиулж, аймаг, сумынхаа хаалган дээр цомхон, бага зардалтайгаар зохион байгуулж байх талаар Төрийн ёслолын журамд өөрчлөлт оруулахыг судалж, холбогдох шийдвэрийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтоод байгаа. Мэдээж улс орны эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед орон нутгийн удирдлагууд угталт, үдэлт хийх гэж хамаг байдгаа барахгүй байна гэдэг сайн хэрэг.

Тиймээс ч Ерөнхий сайдын уг шийдвэр тун ч цаг үеэ, нүдээ олсон шийдвэр байлаа хэмээн дээр, дооргүй л магтан, талархан хүлээн авсан.
Тэгвэл намрын чуулган завсарлаж гишүүд хөдөө, орон нутагт явж, тойрогтоо ид ажиллаж байгаа. Мөн Ерөнхий сайд ч эдгээр өдрүүдэд хөдөө, орон нутагт ажиллаж буй. Гэтэл нөгөө “илжиг модон хударгандаа дуртай” гэдэг шиг өнөөх аймаг, сумдын удирдлагууд “Дүүриймаа” ажиллагаагаа орхигдуулж чадахгүй л байна. Тодруулбал, энэ сарын 22-ноос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат  баруун аймгуудад ажиллаж эхэлсэн.

Түүний хөдөө, орон нутагт ажиллах томилолт Баян-Өлгий аймгаас эхлэх байсан. Гэтэл энэ үеэр Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж, цаг агаар тогтворгүй болсон. Улмаар цаг агаарын байдлаас болоод онгоц газардах боломжгүй болсон учир чиглэлээ өөрчилж, Ховд аймагт газардсан юм. Гэтэл Баян-Өлгий аймгийнхан өнөөх сурсан зангаараа “Дүүриймаа”-дах ажиллагаагаа “төгс” хийхээр бэлтгэлээ базаачихсан байсан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг угтаж авахаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагч нимгэн хувцастай нойтон цасан дунд дөрвөн цаг гаруй хүлээсэн юм байх. Энэ талаар өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал ертөнцөөр ёстой нэг шуугиж өглөө. Цасан дунд нимгэн хувцастай “Дүүриймаа”-дах ажилд дайчлагдсан гэх хүүхдүүдийн зургийг элдэв тайлбартайгаар одоо хэр нь оруулсаар л байна. Гэтэл аймгийн удирдлагуудад ингэж “хөл алдах” хэрэггүй гэдэг үүргийг Ерөнхий сайд маань аль эрт өгчихсөн шүү дээ.

Засгийн газраас хөдөө, орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг эрс хориглочихоод байхад л “Дүүриймаа”-даад байгаа хүмүүсийг ер нь яах ёстой юм бэ. Ерөнхий сайд нэгэнт албан тушаалтныг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгочихсон юм чинь одоо өгсөн үүрэг даалгаврыг чинь биелүүлэхгүй байгаа тэр нөхдүүдэд хариуцлага тооцвол яасан юм. Тэгж л их мөнгө нь илүүдээд байгаа бол тэр мөнгөө ядарсан иргэддээ, өнчин хүүхдүүдэд өгчих. Тэр нь нэрэнд чинь цэвэр, тэгээд ч буян болно шүү дээ.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ
Төсвийг хэлэлцэх гэж оромддог боллоо
Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
3 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний аваргын төлөө "MOUZ" багтай өрсөлдөнө

3 цагийн өмнө өмнө

“Ногоон чөлөөлөлт”-ийн хүрээнд монголд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэгч нэвтэрч байна

3 цагийн өмнө өмнө

Замын-Үүдэд ачааны цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц гарц байгуулна

3 цагийн өмнө өмнө

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвыг томиллоо

3 цагийн өмнө өмнө

Сурагчдын II улирлын хичээл маргааш эхэлнэ

4 цагийн өмнө өмнө

Гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр

4 цагийн өмнө өмнө

Их төлөв цэлмэг, өдөртөө 0-2 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Чингис хааны төрт ёсны уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тогтоолын төслийг баталлаа

1 өдрийн өмнө өмнө

Архангай аймгийн Төвшрүүлэх суманд газар хөдөллөө

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг хагас шигшээн тоглолтоо өнөөдөр "NaVi" багтай хийнэ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

2 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

2 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

2 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

САНАЛ БОЛГОХ
2026-11-04 өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-04 өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2026-11-05 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

2026-11-04 өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

2026-11-04 өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

2026-11-05 өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-05 өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

2026-11-05 өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

2026-11-05 өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

2026-11-05 өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2026-11-05 өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-05 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

2026-11-05 өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

2 өдрийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2 өдрийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

2026-11-05 өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах