Жеймс Харден хурдан довтолгоогоор хожлын оноог авлаа

Жеймс Харден хурдан довтолгоогоор хожлын оноог авлаа

Хьюстон Рокетс талбай дээрээ Денвер Наггетс багтай тоглож 124-125 харьцаагаар хожиж Плэй-Оффт орох эрхээ авлаа. Тус тоглолтын гол баатар Жеймс Харден болсон бөгөөд сүүлийн хоёр оноог хурдан довтолгоогоор авч багаа хожилд хөтөлжээ. Рокетс 49 хожил, 22 хожигдолтой байгаа өрнөд бүсийн 3-рт эрэмбэлэгдэж байгаа бол Наггетс 33 хожил, 37 хожигдолтой өрнөд бүсийн наймд бичигдэж байна.

Тус тоглолтод Харден 39оноо, 11 дамжуулалт, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Эрик Гордон 18 оноо, Беверли, Ариза 14оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Гари Харрис 28 оноо, Никола Ёокич 22 оноо, 13 самбар, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.