Бостон Селтикс төгсгөлийн үеийг гайхалтай хийж хожил байгууллаа

Бостон Селтикс төгсгөлийн үеийг гайхалтай хийж хожил байгууллаа

Голдэн Стэйт Уорриорс талбай дээрээ Бостон Селтикс багтай тоглолоо. Хоёр баг энэ улиралд хоёр таарах бөгөөд эхний тоглолтод 104-88 харьцаагаар Уорриорс хожоод байсан билээ. Харин энэ удаа Бостон тоглолтын төгсгөлийг гайхалтай хийж 99-86 харьцаагаар хожил байгуулжээ. Мөн 56 тоглолт дарааллан 100 оноо авч байсан амжилтыг зогсоосон бөгөөд өнгөрсөн жил өөрийн талбайдээрээ хожигдоогүй цувралыг зогсоож байсан билээ. Энэ сарын 1-нд Бостон Селтикс дорнод бүсийг тэргүүлэгч  Клевлэнд Кавалерсыг талбайд нь мөн адил хожсон билээ.

Тус тоглолтод Азиан Томас 25 оноог авч багаа тэргүүлсэн бол Келли Оленик 17 оноо, Эвери Бредли 12 оноо, Ол Харвард 10 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Клэй Томпсон 25 оноо, Стефен Көрри 23 оноог авсан ч сэлгээний тоглогчид 17 оноог л авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.