“Байерн” хожиж, нэхэгчид хожигдлоо

“Байерн” хожиж, нэхэгчид хожигдлоо

Германы Бундес лигийн 20 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт тэргүүлэгч “Байерн Мюнхэн” клуб  “Ингольштадт”-ын талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 49 оноотой болж, араасаа нэхэж буй багаас 7 оноогоор тасраад байна.

Тоглолтын эцсийн мөчид “Байерн” хоёр гоол оруулсан. Тодруулбал, Видаль, Роббен хоёр хоёулаа шүүгчийн мэдлийн цагт гоолдож, багтаа ялалт авчирсан юм.  Тэгвэл энэ тойрогт “Лейпциг” клуб талбайдаа “Хамбург”-т 0:3-аар хожигдсон бол “Айнтрахт” клуб “Байер”-т талбайд нь 3:0-ээр ялагдсан. Мөн тэргүүлэгчийг нэхэж байгаа “Боруссия Дортмунд” клуб “Дармштадт” клубын талбайд 2:1-ээр хожигдсон юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.