“Реал”-ын хожигдоогүй цувралыг “Севилья” зогсоолоо

“Реал”-ын хожигдоогүй цувралыг “Севилья” зогсоолоо

Испанийн Ла лигийн 18 дугаар тойргийн ихэнх тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” клуб “Севилья”-гийн талбайд зочилж, 2:1-ээр хожигдлоо. Ингэснээр 40 тоглолт хожигдоогүй байсан цуврал нь зогслоо. Мөн Ла лигт анхны ялагдлаа хүлээж байгаа юм. Ингэснээр 40 оноотой хэвээр үлдлээ. Гэхдээ тэргүүн байраа хадгалж үлдсэн.

Тэгвэл “Севилья” 39 оноотой болж, хоёрдугаар байр руу орж ирлээ. Тоглолтын 67 дахь минутад Роналдо торгуулийн цохилтоос Ла лигийн 12 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 85 дахь минутад Сержио Рамос өөрийнхөө хаалганд авто гоол оруулж, тооны харьцаа тэнцсэн. Ийм эгзэгтэй үед “Севилья”-гийн шинэ цэрэг Йоветич 90 дэх минутад гоолдож, багтаа ялалт авчирчээ.

Бусад тоглолтын үр дүн

Валенсия 2-1 Эспаньол

Сельта 1-0 Алавес

Гранада 1-1 Осасуна

Спортинг Хихон 2-3 Эйбар

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.