Д.Төмөрхүлэг улсын аваргыг орхилоо

Д.Төмөрхүлэг улсын аваргыг орхилоо

Спортын төв ордны А зааланд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн 09:00 цагаас эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаанууд болно. Тэмцээний хагас шигшээ барилдаан 15:00 цагт эхлэх бол 16:00 цагаас шигшээ барилдаан болох юм.

Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн шинэчилсэн дүрмээр явагдаж байгаа гэдгээрээ онцлог юм. Тиймдээ ч олон улсын шилдэг шүүгчид хүрэлцэн ирж, манай улсын аварга шалгаруулах тэмцээнийг шүүж байгаа билээ. 

Тэгвэл УАШТ-ий эхний шуугиантай барилдааныг Баянзүрх дүүргийн спорт хорооны тамирчин Н.Мөнхбаяр тарилаа. Тэрбээр эхний тойрогтоо ОУХМ Д.Төмөрхүлэгийг ялж, дуулиан тарилаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.