Андрес Иньеста: Тоглолтын бэлтгэлтэй байсан учраас шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй

Андрес Иньеста: Тоглолтын бэлтгэлтэй байсан учраас шагнал гардуулах ёслолд оролцож чадсангүй

Олон улсын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө Цюрих хотноо болсон билээ. Тэгвэл Испанийн “Барселона” клубын довтлогч Месси шилдэг хөлбөмбөгчний эцсийн шатанд Роналдо, Гризманн нарын хамт шалгарч үлдсэн ч ёслолын ажиллагаанд очоогүй. Мөн “Барселона” клубын тоглогчид энэ үйл ажиллагаанд оролцоогүй юм.

Түүнээс гадна 2016 оны мөрөөдлийн багийн 11-т “Барселона” клубын 4 тоглогч багтсан билээ. Тодорхой хэлбэл, Пике, Иньеста, Месси, Суарес нар бэлгэдлийн шигшээд нэр нь багтсан.   Тэгвэл “Барселона”-гийн хагас хамгаалагч Андрес Иньеста яагаад ёслолын үйл ажиллагаанд очоогүй  талаар тайлбар хийжээ.

Тэрбээр “Манай багийн тоглогчдыг шилдэг хөлбөмбөгчдийн дунд оруулсан Олон улсын хөлбөмбөгийн холбооныхонд талархал илэрхийлье. Харамсалтай нь бид тоглолтын бэлтгэлтэй байсан учраас та бүхэнтэй хамт баярлах боломжгүй байлаа. Энэ бол маш чухал шагнал. Дахин баярлалаа” хэмээн мэдэгджээ.

“Барселона”-гийн тоглогчид Испанийн цомын тэмцээнд “Атлетик” клубтэй хийх хариу тоглолтдоо бэлтгээд ёслолын ажиллагаанд оролцоогүй нь энэ юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.