Уэстбрук, Антетокумпо нар долоо хоногийн шилдэгээр шалгарлаа

Уэстбрук, Антетокумпо нар долоо хоногийн шилдэгээр шалгарлаа

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдыг нэрлэжээ. Милоуки Багс багийн Яаннис Антетокумпо, Оклахома Сити Тандер багийн Рассел Уэстбрүүк нар дорнод болон өрнөд бүсээс тодорсон байна.

Яаннис Антетокумпо өнгөрсөн долоо хоногт 24.3 оноо, 10 самбараас бөмбөг авч, 6.3 оновчтой дамжуулалт, 3.67 бөмбөг таслалтыг дунджаар нэг тоглолтод гүйцэтгэж баг нь гурван тоглолт хийснээс бүгдэнд хожсон амжилтаар нэрлэгдсэн байна.

Харин Өрнөд бүсээс тодорсон Рассел Уэстбрүүк 30 оноо, 16 самбар бөмбөг авч, 12.3 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд баг нь гурав тоглолт бүгдэнд нь хожил байгуулжээ. Тэрбээр таван тоглолт дараалж трибл дабль хийсэн амжилтай байгаа бөгөөд Майкл Жорданаас хойшхи анхны тоглогч боллоо. Майкл Жордан 1989 онд 7 тоглолт дарааллан triple double гүйцэтгэж байсан юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.