"FIBA Asia Cup 2029" тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд ирэх долоо хоногт Монгол улсад болно. Манай сагсан бөмбөгийн шигшээ баг эдгээр өдрүүдэд өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ хийж байна.
Тэгвэл NBA-ын G-league-ийн Oracle Magic багтай гэрээ хийсэн анхны Монгол тоглогч болох Ш.Энхийн-Од шигшээ багийн тоглолтонд оролцохоор өчигдөр эх орондоо буулаа.
Манай шигшээ өөрийн талбайдаа гурван тоглолт хийх бөгөөд 26-нд өдөр Индонезийн баг, 27-нд Хонконгтой, 29-нд Малайзын багтай тус тус тоглоно.