Бага зэргийн бороо орно

Бага зэргийн бороо орно

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний бороо орж, эрс сэрүүсэхийг анхааруулж байна.

2026 оны 09-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Булган, Төв аймгийн ихэнх сумд, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангай, Дундговь, Хэнтийн хойд сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө ихэнх нутгаар сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +10…+15 градус, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +25…+30 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. 0.1-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 6 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. 1.5-3.0 мм бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 10 градусаар сэрүүсэж +13...+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. 2.0-5.0 мм бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Өмнөх өдрөөс 9 градусаар сэрүүсэж +10...+12 градус дулаан байна.

 05 цагт Улаанбаатар: +10 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ