The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

The MongolZ баг өнөөдөр NaVi багтай тоглоно

2026 оны 2-р улирлын S-Tier төвшиний хоёр дахь тэмцээн болох Esports World Cup 2026 тэмцээний CS2 төрлийн тэмцээн болж байна.

Тэмцээнд 32 баг оролцох бөгөөд 4 хэсэгт хуваагдана. Хэсгийн шатанд double-elimination форматаар тоглож хоёр хожсон нь цааш шалгарч хоёр хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх байдлаар хэсэг бүрээс 4 баг нь шигшээ шатанд шалгарах юм.

Тэгвэл тус тэмцээний өмнөх жилийн аварга баг болох Монгол Улсын The MongolZ баг оролцох бөгөөд тэд D хэсэгт орж эхний тоглолтоо ОХУ-ын magic багтай хийж 2-0 (Mirage 13-7) харьцаагаар хожсон билээ. Тэгвэл өнөөдөр тэд дараагийн тоглолтоо хийх бөгөөд Украйны Natus Vincere багтай өнөөдөр 19:00 цагт тоглоно. Тэд өмнө нь 11 удаа таарч тоглоход гуравт нь хожиж байжээ. Хоёр баг сүүлийн тоглолтоо зургадугаар сард болсон IEM Cologne Major 2026 тэмцээний хэсгийн тоглолтод тоглож 1-2 (Nuke 13-8; Ancient 13-16; Mirage 6-13) харьцаагаар хожигдож байжээ.

Харин энэ удаагийн тэмцээнд The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр тоглох бөгөөд bLitz /багийн ахлагч/ Б.Гарьдмагнай, Techno4k М.Содбаяр, 910 /AWPer/ Б.Өсөхбаяр, tikuak Ч.Золбаяр, DarkMeister Д.Ирээдүй нар тоглох бол maaRaa /coach/ Б.Эрдэнэдалай тэднийг дасгалжуулах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ